Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/205

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч С.Бичинхүү,

хохирогч *******, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт******* ******* холбогдох эрүүгийн 230501390051 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 202 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн Баацагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* ******* гудамж, тоот хаягт суух боловч одоо дүүргийн хороо, 11-р байрны тоотод суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* ******* овогт******* ******* /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хороонд үйл ажиллагаа явуулах “” шөнийн цэнгээний газарт “эхнэртэй ойрхон бүжиглэсэн” гэх шалтгаанаар иргэн зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол,

- мөн тухайн цаг хугацаанд уг зодооныг салгах гэж шаардлага тавьсан иргэн *******гийн дух тус газарт цохиж “духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “....Нүүрэндээ ил харагдах сорвитой болсон бөгөөд үүний улмаас бие махбод, сэтгэл санаагаар маш их хохирсон, сэтгэлээр унасан. Одоогоор эмчилгээ хийлгээд дууссан хэдий ч боловч сорив арилаагүй. Нийт 5.6.200 төгрөг дээр нэмж соривны тос үнэ болох 330.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******гийн:

“...Улсболд, Алтаншагай 2 зодоон хийгээд байна гэхээр нь дотогш явж ортол бөөн зодоон болсныг нь хүмүүс 2 тийш салгаад байж байтал би дундуур нь ороод одоо боль гэж цагаан цамцтай өндөр биерхүү эрэгтэй хүнд хандаж хэлэхэд миний дух хэсэг рүү нэг зүйлээр цохисон....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

Хохирогч :

“...Тухайн бааранд бүжгийн талбай дээр би Улсболдын хамтаар бүжиглэж байх үед хажууд нэг үл таних цагаан цамцаа хойш нь шуусан 180-185 см орчим нурууны өндөртэй биерхүү эрэгтэй хүн мөн нэг эмэгтэйтэй хамт бүжиглэж байсан. Би тэр үед бага зэрэг л халамцуу байсан. Тэр үед бүжиглэж байхдаа тухайн үл таних залуугийн хамт бүжиглэж байсан эмэгтэй рүү ойртож бүжиглэх үед намайг “цаашаа бүжиглэ” гэж хэлээд цээж рүү түлхэхээр нь би зөрүүлээд цээж рүү нь түлхэх үед миний хамар хэсэг рүү гараараа 1 удаа цохиод авсан. Тэр үеэр Улсболд болон Урангоо, Энхжин нар миний хажууд намайг салгах гээд байж байсан байх, би яг тэр үед юу болоод байсныг анзаараагүй. Тухайн ******* цамцтай залуу бүжгийн талбайгаас гаргаад харанхуй ширээ өрсөн булан руу шахаж доороо оруулаад миний нүүр толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Намайг салгах гээд Урангоо голоор орж ирэх үед өнөөх цагаан цамцтай үл таних залуу нь Урангоогийн дух хэсэг рүү 1 удаа цохиход духнаас нь цус гараад эхэлсэн....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Гэрч :

“...Бүжгийн талбай хэсэгт бүжиглэж байгаад би Урангоогийн хамтаар тамхи татах гээд баарнаас гараад гадаа гараад буцаж орж ирэх үед Алтаншагай, Улсболд нар нь тухайн бааранд байсан үл таних эрэгтэй хүнд зодуулж байсан. Миний харснаар дээгүүрээ цагаан өнгийн цамцтай ханцуйгаа шуусан 180-185 см орчим өндөртэй биерхүү эрэгтэй хүн Алтаншагайг доороо оруулчихсан зодож байсан. Тэр үед Урангоо салгах гээд голоор нь орох гэхэд Урангоогийн дух хэсэг рүү тухайн залуу нь нэг зүйлээр 1 удаа цохисон. Харин яг юугаар цохисон талаар би харж амжаагүй юм. Манай найз Урангоо цохиулаад духнаас нь цус гараад эхэлсэн. Тэр үед Алтаншагай ширээн дээрээ хамраа бариад хамраас нь цус гараад сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 2-25 дахь тал/,

Гэрч :

“...2023 оны 11 дүгээр сарын 06-ны орой 22 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй шөнийн цэнгээний газарт өөрийн нөхөр болох ******* болон түүний найз Амартүвшин нарын хамтаар ороод үйлчлүүлсэн. 0,75 литрийн хэмжээ бүхий “Эдэн” нэртэй архи 1 шил авч уусан. Бүжгийн талбайд бүжиглэж байхад үл таних эрэгтэй хүн болох хар цамцтай нэг залуу миний хажуугаар орж ирээд байхаар нь манай нөхөр түүнд хандан “чи цаашаа яв” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тухайн залуутай маргалдаад хоорондоо барьцалдаад авсан. Манай нөхөр тухайн залууг цохисон эсэх талаар огт санахгүй байна. Би тэр үед маш их согтсон байсан. Ямар зодоон болсон талаар би хараагүй. Ямар ч байсан нөхрөө авч гарах гээд нөхрөө хойш нь татаад байсан. Тэндээс гарах гэтэл тухайн үл таних залуутай хамт явж байсан 2-3 охин болон бас нэг залуу нь бид нарыг гаргахгүй байгаад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Гэрч :

“...2023 оны 11 дүгээр сарын 06-наас 07-ныг шилжих шөнө би Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нартай шөнийн цэнгээний газарт өөрийн найз Алтаншагай, Урангоо, Энхжин нарын хамтаар 23 цагийн үед орж үйлчлүүлсэн. Ороод хүний 1 шил “Сэнгүр” нэртэй пиво авч уугаад дахин 0.75 литрийн хэмжээ бүхий “Соёрхол” нэртэй архи авсан хэдий ч архинаасаа ууж амжилгүй бүжгийн талбайд гарж бүжиглээд зогсож байсан. Энэ хугацаанд Урангоо, Энхжин нар нь гадаа гарч тамхи татахаар гарч явсан хойгуур би бүжгийн талбайд Алтаншагайн хамт бүжиглэж байхад дээгүүрээ цагаан өнгийн цамцтай 180-185 см орчим нурууны өндөртэй махлаг биетэй эрэгтэй хүн бүжиглэж байхдаа Алтаншагайтай “ойрхон бүжиглэлээ” гэж уурлаж маргалдаад Алтаншагайн нүүр рүү гараараа цохиод авсан. Би дундуур нь орж салгаx гэхэд мөн намайг барьж аваад толгой нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Дараа нь Алтаншагайг газарт унагаагаад дээрээс нь хэд хэдэн удаа цохиж зодсон. Тухайн залуу нь нэг эмэгтэй хүнтэй мөн нэг жижиг биетэй залуутай хамт явж байсан санагдаж байна. Гэтэл гаднаас Урангоо, Энхжин нар орж ирээд маргаан дундуур орж ирээд салгах гэхэд өнөөх цагаан ноосон цамцтай залуу нь Урангоогийн дух хэсэг рүү нь нэг зүйлээр цохисон. Яг ямар зүйлээр цохисон талаар би харж амжаагүй, цохисны дараа духнаас нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн:

“... биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны -ны өдрийн 1069 дугаартай шинжээчийн:

“...*******гийн биед духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн -5 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч , ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Хохирогчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгчийн хувьд нүүрэндээ ил харагдах сорвитой болсон, гомдолтой байгаа. Сорвины тосыг японоос 330.000 төгрөгөөр захиалан авсан, мөн нүүрэндээ эмчилгээ хийлгэсэн төлбөр 5.6.200, шүүх шинжилгээний төлбөр болох 8.000 төгрөг нийт 5.81.200 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хороонд үйл ажиллагаа явуулах “” шөнийн цэнгээний газарт “эхнэртэй ойрхон бүжиглэсэн” гэх шалтгаанаар иргэн зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол, мөн тухайн цаг хугацаанд уг зодооныг салгах гэж шаардлага тавьсан иргэн *******гийн дух тус газарт цохиж “духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн санаатай учруулсан болох нь хохирогч *******, , гэрч Г.Энхжин, Б.Хонгорзул, Г.Улсболд нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 123, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1069 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээ хийлгэсэн, бусад хохирол төлбөрт нийт 5.81.200 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс хууль ёсны үндэслэл бүхий шаардлага хангасан сорвины тос болох 330.000 төгрөг, эмчилгээ үйлчилгээ авсан төлбөр 5.328.000 төгрөг нийт 5.658.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч *******д  олгох нь зүйтэй байна. 

Мөн хохирогч , ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, хувиараа ажил, хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаарх баримт байхгүй, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 20 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 230501390051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, , 36.10 дугаар зүйлийн , 36.13 дугаар зүйлийн , 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 20 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 5.658.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ