Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

хохирогч Ш.Цэнгэл, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Бадамханд, Б.Баян-Очир,

гэрч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* Дүүрэнжаргалд холбогдох эрүүгийн 2105022920125 тоот дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 4-р хороо, ******* ******* гудамж, тоотод оршин суух, урьд

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* Дүүрэнжаргал, /РД:  /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь цайз 72 хотхонд баригдаж буй барилгаас 41м.кв талбайтай 1 өрөө 52.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууц өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 12-р байрны гадна иргэн өмчлөлийн “Мерседес бенз жи 320” маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эхнэр нэр дээр шилжүүлэн 43.719.000 төгрөгийн, 3.000.000 төгрөгийг авч хохирол учруулсан,

- Мөн 2020 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 12-р байрны гадна иргэн өмчлөлийн “Тоёота Аллион” маркийн УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн дүү Т.Дүүрэнбилэгийн нэр дээр шилжүүлэн 7.281.250 төгрөгийн, “Мерседес бенз жи 500” маркийн УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч 2020 оны 12 дугаар сарын 1-ны өдөр найз нэр дээр шилжүүлэн 90.000.000 төгрөгийн, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар .000.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ш.Цэнгэлд нийт 150.000.250 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би хохирогч Ш.Цэнгэлд байр өгнө гэж тээврийн хэрэгслүүдийг авсан. “Мерседес бенз жи 500” маркийн тээврийн хэрэгслийг зуурмагийн компанийн Ганзориг гэх хүнд шилжүүлэн 90 сая төгрөгийн зуурмагийн гэрээ хийсэн. Энэ гэрээгээр Ганзоригийн зуурмагийг Оргилбаярын компани руу нийлүүлэхээр хооронд нь зуучилж өгсөн юм. Байрны гэрээг Оргилбаяр нь өөрийн компанийн оффис дээр хийсэн. 2 хувь гэрээг Цэнгэл эгчээр гарын үсэг зуруулж, нэгийг нь буцаагаад Оргилбаярт өгсөн. Харин “Тоёота Аллион” маркийн машиныг зуучилсны хөлс гээд ашиг болгож авсан нь үнэн. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлнө...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Цэнгэл мэдүүлэхдээ: “...Тухайн үед Нямдорж нь манай байгууллагад 5 жил ажиллаж байсан юм. Нэг өдөр ******* нь яармагт амьдардаг Дүүрэнжаргал гээд манай нэг дүү байдаг юм, одоо баян болсон, хотхон барьж байгаа гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд “Мерседес бенз 320”-г нэг өрөө байраар зарна гэхээр нь эхлээд зөвшөөрсөн. Дараа нь “Мерседес бенз жи 500” маркийн тээврийн хэрэгслийг 2 өрөө байраар тохиролцож авъя,  дээр нь “тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгслийг нэмчих гэж хэлэхээр нь зөвшөөрсөн юм. Тээврийн хэрэгслүүдийг ******* нь авч явдаг байсан. Би цайз 72 хотхон дээр Дүүрэнжаргалтай хамт очиж байгаагүй. Би Дүүрэнжаргалын байр өгнө, очоод үзчих, очоод уулзчих гэсэн болгон дээр очиж үзэж, уулздаг байсан, тэр болгон нь худлаа байсан. Сүүлд Төв аймагт байрлах газар өгнө очоод уулз гээд нөгөө хүнтэй очиж уулзаад нотариат ороод газраа авах болоход газраа зааж өгөөгүй, зугтаад явсан. Одоо хохирлоо хурдан барагдуулж авсаар байна. Автомашины үнэлгээ дээр маргах зүйлгүй. Нийт 150 сая төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: “...******* нь барилгын материал нийлүүлнэ гэдэг боловч тохирсон хугацаандаа нийлүүлдэггүй болохоор бид хоёрын хоорондын ажил үргэлжлээгүй. Ганзоригтой зуурмаг нийлүүлэх гэрээ хийсэн боловч тогтсон хугацаандаа зуурмагаа нийлүүлээгүй, алга болсон.  Учир нь зуурмаг нь цаг, минутын хугацаатай байдаг. Түүнчлэн “Мерседес бенз жи 500” маркийн тээврийн хэрэгслийг аваагүй, мөн *******аас 10 сая төгрөг авсан асуудал байхгүй. Тухайн “Цайз 72” хотхонд манай компани гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд тухайн барилгаас байр авах байсан юм. Байрны гэрээг оффис дээр хийгээд тамгалаад тавьчихдаг байсан. Хэн нь ирж авсан талаар мэдэхгүй байна. Хохирогч Ш.Цэнгэл гэх хүнд зуурмаг нийлээгүй учраас байр шилжээгүй, цуцалсан албан бичиг байдаг. Мөн ******* нь надаас гуйгаад байсан тул зуурмаг авах ёстой байсан, гэрээ хийж өгсөн нь үнэн болно гэсэн албан бичиг бичиж өгсөн. Зуурмаг авах ёстой байсан гэдгийг л тодорхойлж өгсөн. Тэрнээс би зуурмаг аваагүй учраас байр шилжээгүй...”  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: “...Хохирогч Ш.Цэнгэлийг 9 жилийн өмнөөс танина. Гэрийн болон ажлын байранд нь засвар хийж өгч, тэгээд компанид нь ажилласан. Ш.Цэнгэл нь тээврийн хэрэгслээ зарна гэж байсан болохоор *******ыг санал болгож л хэлсэн. Хэн алинд нь тус болох л санаатай байсан. Тэгээд *******, Ш.Цэнгэл нар нь хоорондоо тээврийн хэрэгслээ зарах талаар тохиролцож, ярилцсан. Тэрнээс би *******аас машиныг зарж өгсөн гэж мөнгө авсан, ашиг хүртсэн зүйл байхгүй. Ш.Цэнгэл, Оргилбаяр нарыг ямар учиртай гэрээ хийсэн талаар мэдэхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: “...Би төрсөн ах байгаа юм. Би *******д мөнгийг өг гэж хэлж байсан бөгөөд тэгэх болгонд байр л ярьдаг байсан бөгөөд худлаа таньдаг хүнээсээ гуйгаад цаасаар гэрээ хийлгээд байсан байна лээ. *******аас 4 сая төгрөгийг өөрийн дансаар авсан нь үнэн болно...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч :

“...Би манай ажлын газарт нярваар ажиллаж байсан Баатар овогтой Нямдорж гэх хүн нь надад хандаж “Миний дүү хатуу машин унаж байхаар манай нэг баян дүү байна, тэрэнд зарчих, 1 өрөө болон 2 өрөө байр өгнө” гэнэ гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн УНР улсын дугаартай хар хөх өнгийн Мерседес Бенз Жи 320, 02-20 УАК улсын дугаартай асфалтан саарал өнгийн Мерседес Бенз Брабус, УНН улсын дугаартай Тоёота Аллион загварын тус тус тээврийн хэрэгслүүдийг нийт 159.000.000 төгрөгт тооцож Нямдорж ахад түлхүүртэй нь хүлээлгэн өгсөн. Машинуудыг өгч нэр шилжүүлгийг Циркийн авто тээврийн үндэсний төвд хийлгүүлсэн. Улмаар тохиролцсон байраа өгөлгүй одоог хүртэл өгөөгүй яваад залилуулсан. Тухайн цайз 72 нэртэй барилга нь бүрэн гүйцэд ашиглалтад ороогүй, анх очиж үзсэн тэр чигтээ, ямар нэгэн эзэнгүй, харуул хамгаалалтгүй, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй хэвээр байна. Дүүрэнжаргал нь надад олон удаа эндээс байр өгнө, тэндээс байр өгнө гэх мэтчилэн худал хэлж хугацаа хожиж явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-33 дахь тал/,

Мэдүүлгийг газар нь шалгасан мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 34-38 дахь тал/,

Гэрч *******ийн:

“...Миний бие нь 2020 оны 08, 09 дүгээр сарын үед байх манай захирал Цэнгэлийн эзэмшлийн УНР улсын дугаартай хар хөх өнгийн Мерседес Бенз Жи 350 загварын машиныг унаж, ашиглаж, ойр зуурын жижиг зүйлсийг нь засварладаг байсан юм. Ингэхдээ яармагийн 3-р буудалд байрлах танил дүү Очироогийн машин засвар дээр байнга очдог байсан. Энэ үед Дүүрэнжаргал нь мөн л том жип, ланд 200 маркийн машин унаад л яваад байдаг байсан. Би Очироо гэх дүүгийн засвар дээр очихдоо энэ Жи 350-ыг зарчихмаар байна гэж ярьсан байсныг Дүүрэнжаргал нь сонсоод над дээр ирээд “Та машинаа зарна гэсэн юм уу” гэж хэлэхээр нь би “зарна бэлэн мөнгө 0.0 саяас яриад 55.0 сая төгрөгөөр зарна” гэдгийг хэлсэн. ...Ингээд захирал Цэнгэлд хандаж “Чи Мерседес Бенз  Жи 350 аа 2 өрөө байраар тулъя гээд байна, манай найдвартай дүү байгаа юм аа, эмэгтэй хүнд угаасаа хатуу машин, сэлбэг нь өндөр үнэтэй юм байна, өөр зөөлөн машин унавал яасан юм” гэж хэлэхэд Цэнгэл нь найдвартай юм бол та өөрөө мэд гэдгийг хэлсэн юм. Ингээд Дүүрэнжаргал дээр очоод “Чи найдвартай юу, алив хүн амьтантай нь уулзъя” гэхэд “энэ байр нь миний нэр дээр ээ” гэж хэлэхээр нь би итгэсэн. Ингээд манай гэр болох ******* дүүргийн 5-р хороо, Яармагийн 15-374 тоотоос ирээд түлхүүр, гэрчилгээтэй нь аваад явсан. ...Үүний дараа Дүүрэнжаргал нь мөн байр удахгүй ашиглалтад орно, би олон барилга дээр ажиллаж байна гэж 2 сар гаруй хугацаа өнгөрч байхад захирал Цэнгэлийн эзэмшлийн 02-20 УАК улсын дугаартай асфалтан саарал өнгийн Мерседес Бенз Брабус загварын машиныг нь хуримд уначхаад фейсбүүктээ зураг байрлуулахад Дүүрэнжаргал нь дахин надтай уулзаад “Ахаа энэ машинаа зарах юм уу” гэж асуухаар нь “ер нь яваандаа зарна, яг шийдгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд Дүүрэнжаргал нь 7 хоногийн хугацаанд ажил, гэрт ирээд гоё машин байна, би цуглуулгадаа авчихмаар байна” гэж шалгааж гуйгаад байхаар нь би түрүүнийхээ тооцоог дуусаж байж дараа нь ярь гэдгийг хэлсэн. Энэ үед Дүүрэнжаргал нь Цайз 72 нэртэй хотхонд 3 давхрын 2 өрөө 44.57 м.кв байрыг үзээдэх, өмнөх Жий-д чинь 11 сарын 10-ны өдөр комисс авахаар гэрчилгээг нь гараад өгье. Тэгээд энэ Брабус машинаа надад өгчихөө, төлбөр нь энэ байрны урд орцонд 5 давхрын 53.75 м.кв 2 өрөө байрыг өгье, энэ хоёр байр хамт ашиглалтад орно, та өөрөө очоод хараадах гэж хэлэхээр нь би Цэнгэл захиралтай ярилцаж байгаад хамт тухайн байрыг нь 2020 оны 10 дугаар сард үзээд наймаагаа хийхээр болсон. Тухайн байр нь дээрээсээ 5 давхар хүртлээ цагаан замаск хийсэн байсан учраас 11 сарын 10-ны өдөр ашиглалтад орчих юм байна гээд итгэсэн. Улмаар он сар өдрийг нь санахгүй байна уг ярьснаас хойш удалгүй манай гэрээс ирээд түлхүүр, гэрчилгээтэй нь аваад явсан. Хэд хоногийн дараагаас нэр шилжүүлээд өгөөч гэж хэлээд Цэнгэлээр Циркийн авто тээвэр нэр шилжүүлэг хийж өгсөн. Тухайн үедээ мөн м.кв-ынхаа үнэд хүрэхгүй байна гэж хэлээд .0 сая төгрөг болон байгууллагын нэр дээр байсан УНН улсын дугаартай Тоёота Аллион загварын машиныг 7.0 сая төгрөгт тооцож хүлээлгэн өгч. Сүүлийн Брабус машиныг 85.0 орчим сая төгрөгт тооцсон байсан. Тохиролцсон байр нь 110.0 орчим сая төгрөг болоод байсан. Мөн нэрийг нь Циркийн авто тээврээс шилжүүлээд машиныг би гэрээсээ хүлээлгэн өгсөн. Он сар өдрийг нь санахгүй байна. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Дүүрэнжаргал нь “тохиролцсон байрандаа оруулж өгөхгүй, өнөөдөр, маргааш” гэж шалтаг тоочоод яваад байгаа юм. Тухайн Цайз 72 нэртэй хотхон нь одоог хүртэл ашиглалтад ороогүй, барилгын ажил явагдахгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-4 дахь тал/,

Гэрч :

“...Миний бие нь найз Дүүрэнжаргалтай хамт явж байхдаа /он сар өдрийг нь сайн санахгүй байна/ найз Дүүрэнжаргалын иргэн Цэнгэл гэх хүнээс авч байгаа гэх УАР улсын дугаартай хар өнгийн Мерседес  Бенз Жи 500 загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр аваад, буцаагаад “Жи Эс Би” ББСБ-нд шилжүүлж өгсөн. Тухайн үед Дүүрэнжаргал нь өөрөө бичиг баримтгүй явж байгаа болохоор миний нэр дээр авчихъя гэж надад хэлсэн бөгөөд тэрнээс тэр хоёр хүмүүс хоорондоо ямар наймаа хийсэн талаар нь мэдэхгүй. Мөн миний хаан банкны 50248084** тоот данс руу /он сар өдрийг нь сайн санахгүй байна/ тухайн үедээ л .0 сая төгрөг байрны мөнгө гэж шилжүүлэгдэн орж ирсэн бөгөөд уг мөнгийг нь мөн бэлнээр АТМ-ээс аваад Дүүрэнжаргалд өгсөн. Ийм л зүйл болсон. Уг асуудлаар цагдаагаас дуудагдсан бөгөөд одоогийн байдлаар Дүүрэнжаргал нь тухайн Цэнгэл гэх хүнтэй хоорондоо асуудалтай байгаа юм шиг байна лээ. Би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 1-32 дахь тал/,

Гэрч *******ын:

“...Миний бие нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өү Эм Ди Си” ХХК-ний захирлаар 2017-2018 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд манай компани нь Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Цайзад байрлалтай “Шинэ 72” нэртэй хотхоны гацсан байсан барилгыг хөрөнгө оруулж барьсан. Үүнээс манайх байр, үйлчилгээний талбай авах гэрээтэйгээр ажиллаж байсан бөгөөд Корона вирус цар тахалтай холбоотой гэрээнд заасан материалын үнэнээс давж, хомсдол, давагдашгүй хүчин зүйлс зэргээс шалтгаалан ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Одоогийн байдлаар барилгын ажил зогссон байгаа. Дүүрэнжаргал нь одоо он сар өдрийг нь сайн санахгүй байна 2020 онд байх надад хоёроос гурван удаа хүмүүс дагуулж ирээд “барилгын материал, арматур эсхүл машин тэрэг өгөөд байр авъя” гэж ярихад нь би зөвшөөрч байгаа гэдгийг нь цаг тухай бүрд нь хэлсэн. Улмаар Дүүрэнжаргал нь тохиролцсон барилгын материал, машин тэргээ өгөөгүй учраас уг ярьсан зүйл нь ямар нэгэн байдлаар ажил болоогүй, бид хоёрын дунд тооцоо хийгдээгүй болно. ...Дүүрэнжаргал гэгч нь ямар нэгэн байдлаар манайд 100.0 гаруй сая төгрөгийн бараа материал оруулсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Гэрч Т.Дүүрэнбилэгийн:

“...төрсөн ах ******* надад Тоёота Аллион маркийн УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг намайг унаж бай гээд өгсөн, нэрийг нь би өөрийн нэр дээр шилжүүлж авсан. “” ХХК-нд 2.500.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Тухайн мөнгийг би өөрийн дансаар авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-5 дахь тал/,

Гэрч :

“...манай нөхөр ******* Мерседес бенз жи клаас маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний бичиг баримтаар шилжүүлж авсан. Тухайн машиныг цааш нь шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Гэрч :

“...миний бие Дүүрэнжаргал, Цэнгэл гэх хүмүүсийг танихгүй. Ажилдаа хэрэглэх зорилгоор Мерседес бенз жи клаас маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Үнэгүй.мн сайтаас харж байгаад Б.Мандахнаран гэж хүнээс 20.000.000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

Гэрч *******ын:

“...Дүүрэнжаргалаас байр аваагүй учраас энэ яриа нь хуурмаг төдий хэрэгжээгүй..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...Мерседес бенз жи 320 маркийн тээврийн хэрэгслийг 43.719.000 төгрөгөөр, Мерседес бенз жи 500 маркийн тээврийн хэрэгслийг 90.000.000 төгрөгөөр, Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг 7.281.250 төгрөгөөр үнэлэв..” гэсэн тайлан /2 дугаар хавтаст хэргийн 124-133 дахь тал/,

Авто тээврийн үндэсний төвийн “...”Хатан суудал инвест” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй Тоёота Аллион маркийн УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т.Дүүрэнбилэгийн нэр дээр 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлж, 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс “Эм Эл Жи Финанс Гинко” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байна...” гэсэн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 83-107 дахь тал/,

Авто тээврийн үндэсний төвийн “... нэр дээр бүртгэлтэй Мерседес бенз жи 500 маркийн УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 12 дугаар сарын 1-ны өдөр нэр дээр шилжүүлж, 2020 оны 07 дүгаар сарын 02-ны өдөр нэр дээр шилжүүлсэн...” гэсэн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 108-158 дахь тал/,

Авто тээврийн үндэсний төвийн “... нэр дээр бүртгэлтэй Мерседес бенз жи 320 маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэр дээр шилжүүлж, мөн өдрөө “Тэсийн шугуй” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн...” гэсэн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 159-197 дахь тал/,

эзэмшлийн Хаан банкны 575314153 дугаартай дансны “...2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “байрны гэрээний зөрүү төлбөр. Цэнгэл” гэх утгаар дугаарын данс руу .000.000 төгрөг шилжүүлсэн...” дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/,

Хохирогчид хохирол төлсөн талаарх баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирол төлбөр төлөх талаар шүүгдэгчээс гаргаж өгсөн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс 14.000.250 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Цэнгэлд олгуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч ******* нь залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. ******* нь хохирогчтой гэрээ хийсэн боловч Ш.Цэнгэл нь гарын үсэг зурсан талаар мэдэхгүй байгаа. Гэрч *******т зуурмагаа нийлээгүй учраас *******тай ярилцаж тохирсон байр шилжээгүй байдаг. Мөн зуурмагаа нийлээгүй учраас гэрээ хүчин төгөлдөр бус, энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Иймд нийт хохирлоос хохирогч 4 сая төгрөгийг хасаад үлдэх хохирлыг гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамханд: “...Хэрэгт нотолбол зохих байдлыг нотлоогүй байна. Гэрч *******ийн үйлдэл оролцоог шалгаагүй. Мерседес бенз жи 320 тээврийн хэрэгслийг 20 сая төгрөгөөр зарсан байдаг бөгөөд хохирогчоос авсан тээврийн хэрэгслээс өөр ашиг олоогүй. Мерседес бенз жи 500 тээврийн хэрэгсэл нь хаана хэний эзэмшилд байгаа талаар тогтоогоогүй. Мөн 2 байрны гэрээ хийгдсэн бөгөөд гэрээг хохирогч өөрөө урчихсан, үүний улмаас гэрээ биелэгдэх боломжгүй болж Ганзориг нь зуурмагаа нийлүүлээгүй. Иймд шүүх хуралдааныг 0 хоногоор хойшлуулж, дутуу ажиллагааг нэмж хийлгэх хүсэлттэй байна...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баян-Очир “...Зохиомол байдлыг зориуд бий болгосон асуудал байхгүй. Харин байр захиалгын гэрээ хийгдсэн, *******аас хамааралгүйгээр гэрээний нөхцөл биелэгдээгүй. Иргэний журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой асуудал. Миний үйлчлүүлэгч өөрт хамаарах хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Мерседес бенз жи 500 маркийн тээврийн хэрэгслийг хаана, хэний эзэмшилд байгааг шалгаж тодруулах шаардлагатай. Мөн машины үнэлгээ үндэслэл муутай гарсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэн зөв тогтоож чадаагүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

“Цайз 72” хотхонд баригдаж буй барилгаас 41м.кв талбайтай 1 өрөө 52.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууц өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн өмчлөлийн “Мерседес бенз жи 320” маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эхнэр нэр дээр шилжүүлэн 43.719.000 төгрөгийн, мөн 3.000.000 төгрөгийг авч хохирол учруулсан,

- Мөн 2020 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 12-р байрны гадна иргэн өмчлөлийн “Тоёота Аллион” маркийн УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн дүү Т.Дүүрэнбилэгийн нэр дээр шилжүүлэн 7.281.250 төгрөгийн, “Мерседес бенз жи 500” маркийн УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч 2020 оны 12 дугаар сарын 1-ны өдөр найз нэр дээр шилжүүлэн 90.000.000 төгрөгийн, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар .000.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ш.Цэнгэлд нийт 150.000.250 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ш.Цэнгэл, гэрч *******, гэрч Б.Баттулга, *******, Т.Дүүрэнбилэг, Ч.Ариунзаяа, Э.Болорбүрэн, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, Авто тээврийн үндэсний төвийн “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн “Мерседес бенз жи 500” маркийн УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 12 дугаар сарын 1-ны өдөр нэр дээр шилжүүлж, 2020 оны 07 дүгаар сарын 02-ны өдөр нэр дээр шилжүүлсэн..” гэсэн лавлагаа, авто тээврийн үндэсний төвийн “Мерседес бенз жи 320” маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэр дээр шилжүүлж, мөн өдрөө “Тэсийн шугуй” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн...” гэсэн лавлагаа, эзэмшлийн Хаан банкны 575314153 дугаар данснаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “байрны гэрээний зөрүү төлбөр. Цэнгэл” гэх утгаар дугаарын данс руу .000.000 төгрөг шилжүүлсэн...” дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,

“Зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг ойлгоно. Тухайлбал, өөрийгөө амжилттай бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэхийг,

“Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулах” гэж ...эсхүл тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг тус тус ойлгоно. 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч нарт хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Цэнгэлд 150.000.250 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд 4.000.000 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан байх тул үлдэх 14.000.250 төгрөгийг хохирогч Ш.Цэнгэлд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Баян-Очир, Г.Бадамханд нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх талаар 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулсан.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны өмнө хохирогч Ш.Цэнгэл нь “хохирлоос 20.000.000 төгрөгт тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан, үлдэх төлбөрийг төлж барагдуулаагүй” гэсэн тайлбарыг өгч байх тул хохирлоос 20.000.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч *******аас нийт 12.000.250 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Цэнгэлд олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт “Андын зам констракшин” ХХК-ийн тодорхойлолт, орон сууц захиалан бариулах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг хохирогчид хохирол төлбөрт тооцуулж өгсөн гэх боловч хохирогч Ш.Цэнгэл нь “албан ёсоор миний нэр дээр шилжээгүй болохоор хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэхгүй байна” гэсэн тул дээрх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баян-Очир “...Өмгөөлөгчийн зүгээс 98.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзэж байна. Тухайн байрыг Ч.Ариунзаяа нь байр захиалан, төлбөр тооцоо төлөгдсөн бөгөөд захиалгын гэрээг хохирогч нэр дээр шилжүүлсэн байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамханд “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд тархины хагалгаанд орж байсан, элэгний усжилттай, мөн бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5, . дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрөөс тодорхой хувийг төлж барагдуулсан, мөн үлдэх хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал, ар гэрийн болон эрүүл мэндийн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105022920125 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 3.2, 3., 3.7, 3.8 дугаар зүйлийн 1, 4, 3.10 дугаар зүйлийн 4, 3.12, 3.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Дүүрэнжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жил, /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жил, /зургаан/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 12.000.250 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Цэнгэлд олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ