Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/325

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              МОНГОЛ УЛСЫН НЭРИ

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч: Г.Түвшинбаяр /Баянгол дүүргийн Прокурорын Газар/

хохирогч: Л.а

шүүгдэгч: Х.*******, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн /ҮД:3156/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2405000000324 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын .. -ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн ******* сум .. дугаар баг ******* гэх газарт оршин суух үндсэн хаягтай, .... байрны ... тоот өрөөнд түр оршин суух/ урьд ял шийтгэлгүй,

 ******* ургийн овогт *******ын ******* /рд: *******/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Х.******* нь “...2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хороо ******* байрны тоот өрөөнд хамт амьдардаг Л.ын эзэмшлийн dell inspiron notebook i5 10 th gen загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.ад 1.800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.******* нь “...2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хороо ******* байрны тоот өрөөнд хамт амьдардаг Л.ын эзэмшлийн dell inspiron notebook i5 10 th gen загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.ад 1.800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ын “...Энэ оны цагаан сарын үеэр манай ээжийн бие муу байсан болохоор би 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хөдөө явах хэрэгтэй болсон. Манай аав, ээж хөдөө амьдардаг. Хөдөө явах боло мөнгөний хэрэг гарсан болохоор хамт амьдардаг эгч Л.ын компьютерыг авч ломбардад тавьсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.ын “...2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хичээлээ тарж ирээд нөатбүүкээ шүүгээндээ хийгээд цоожилсон. Ажил дээрээ ажлын компьютер хэрэглэдэг болохоор хагас сайн өдөр л хичээлдээ явахдаа нөатбүүкээ хэрэглэдэг байсан. 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буюу битүүний өдөр орон нутагт байх гэр лүүгээ явах гээд юмаа янзалсан чинь миний нөатбүүк байгаагүй. Тэгээд тэр өдөр өрөөний хүмүүс байдаг групп чатанд нөатбүүкээ асуугаад дараа нь сургууль дээрээ очиж камерын бичлэг шүүлгэхэд би нөатбүүкээ аваад гарч байсан. Цагаан сар болж 2024 оны 02 дугаар сарын 13-нд байрандаа ирэхэд манай өрөөний хүмүүс орон нутгаас ирээгүй байсан. Ирээд гаргаад өгөх болов уу гэж бо хагас сар хүлээгээд гаргаж өгөхгүй байхаар нь цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405000000324 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.ын хохирогчоор өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 03-ны өглөө хичээл рүүгээ их сургууль руу өөрийн нөтбүүкээ аваад гарсан ба хичээлээсээ 16 цагийн орчим тараад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах " " нэртэй гоо сайхны салоноор үйлчлүүлээд гэртээ 20 цагийн орчим хариад өөрийн нөтбүүкээ цоожтой шүүгээндээ хийгээд цоожло 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн нөтбүүкээ шалгахад байхгүй болсон байсан. Dell загварын 360 градус эргэдэг саарал өнгийн нөтбүүк байсан. 2023 оны дүгээр сард худалдааны төвийн shop нэртэй дэлгүүрээс 2,100,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.ын гэрчээр өгсөн “...Би атай 2023 оны 02 дугаар сараас хамт Баянгол дүүргийн дүгээр хороо байранд амьдарч эхэлсэн ба 2024 оны 02 дугаар сарын 09- ний өдөр над руу чатаар "Найзынх нь нөтбүүк алга болсон байна, оо ламд үзүүлдэг юм уу" гэж хэлэхээр нь би мэдэхгүй байна гэсэн тэр өдрөө өрөөний групп чатан дээр мөн нөүтбүүк алга болсон байна. Би хөдөө явлаа явсан хойно ширээн дээр гаргаад тавьчихаарай гэж бичсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.гийн гэрчээр өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн цагийн орчим намайг аймагт байхад а гэх эмэгтэй нь манай өрөөний групп чатанд өөрийн нөтбүүкээ алдсан талаар бичсэн ба хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр а нь Мны 2-т сормуус хийлгэчихээд ирэхдээ өөрийн нөтбүүкээ авчирсан цуг амьдардаг өрөөний хүмүүсийг авсан гэж гүтгэсэн ба бид нар тавуулаа амьдардаг өрөөндөө хүн бүр цоожтой шүүгээтэй ба өөрөөс нь өөр хүн нээх боломжгүй учраас а гэх эмэгтэйг өөр газар явж байгаад гээгдүүлсэн гэж бож байна. а нь өөрөө эд зүйлдээ маш хайхрамжгүй байдаг хамт 6 сар орчим амьдарсан учраас мэдэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын гэрчээр өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хамт байранд а нь групп чатан дээр " минийх алга , би оо цагаан сар болж байгаа учир хөдөө явлаа ирэхэд гаргаад гэж бичсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ийн гэрчээр өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах " " ломбардаа ажиллуулж байхад 20 орчим насны охин орж ирээд "Нөтбүүк авах уу?" гэж асуухаар нь би авчирсан шалгаж үзээд 400,000 төгрөгөөр авч болно гээд авсан ба тухайн нөтбүүк барьцаалсан зээлийн хугацаа дуусаж байхад нь би тухайн эмэгтэйн дугаарын утас руу нь залгаад" барьцаанд үлдээсэн нөтбүүкний хугацаа чинь дуусаж байна, сунгалтаа хийлгэх үү" гэхэд сунгалтаа хийлгэнэ гэж хэлээд хийлгээгүй зээлийн хугацаа нь дууссан учир тухайн эд зүйлийг худалдан борлуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

“” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...dell inspiron notebook i5 th gen шинэвтэр элэгдэл тооцов 1.800.000 төгрөг...” /хх-ийн 37-39/

Х.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга...” /хх-ийн 43/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54/

Х.******* нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр "dell inspiron notebook 17 10 th gen" загварын зөөврийн компьютерыг 2.190.000 төгрөгөөр худалдан авч хохирогчид хүлээлгэн өгсөн /хх-ийн 66 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч  Х.*******ын  өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хөдөө явах гээд байрандаа байсан. а эгчийн нөүтбүүк нь орон дээр байсан. Орон дээр нь байхаар нь өөрийнхөө цүнхэндээ хийж гараад ломбардад 400,000 төгрөгөөр тавиад хөдөө яваад өгсөн. Би ******* аймагт өсөж төрсөн. 7 дугаар ангидаа Улаанбаатар хот дугаар сургуульд суралцаж төгссөн. 2022 онд ******* үндэсний их сургуулийн хууль зүйн тэнхимд элсэн орсон...” гэх мэдүүлэг /хх-48-49 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.******* нь “...2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хороо ******* байрны тоот өрөөнд хамт амьдардаг Л.ын эзэмшлийн dell inspiron notebook i5 10 th gen загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.ад 1.800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох Л.ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх-иын 20-21/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 24-25/, “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-39/, шүүгдэгч Х.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байхыг шаардах ба шүүгдэгч Х.*******ын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

   Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Х.*******ын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хороо ******* байрны тоот өрөөнд хамт амьдардаг Л.ын эзэмшлийн dell inspiron notebook i5 10 th gen загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.ад 1.800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Х.*******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг  тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр "dell inspiron notebook 17 10 th gen" загварын зөөврийн компьютерыг 2.190.000 төгрөгөөр худалдан авч хохирогчид хүлээлгэн өгсөн /хх-ийн 66 тал/ байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.а нь кредит цагийн төлбөрт 1.120.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж дүгнэлт хийх боломжгүй байх тул хохирогч нь өөрт учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Х.*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл хохирогчид учирсан хохирол зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.*******ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.*******т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.а нь энэ гэмт хэргийн улмаас түүнд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бит хохирол төлөгдсөн  болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ