Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 111/ШШ2018/0023

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Спейшл майнз ХХК-иас Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд гаргасан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 12/04 дугаартай Спейшл майнз ХХК-ийн Улаан толгой нэртэй MV-006720 дугаартай зөвшөөрлийн талбайгаас аймгийн тусгай хэрэгцээнд хэсэгчлэн авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шүүхэд гаргасантайлбартаа: Спейшл майнз ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Спейшл майнз ХХК тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 12/04 дугаартай Спейшл майнз ХХК-ийн Улаан толгой нэртэй MV-006720 дугаартай зөвшөөрлийн талбайгаас аймгийн тусгай хэрэгцээнд хэсэгчлэн авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Спейшл майнз ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 12/04 дугаартай Спейшл майнз ХХК-ийн Улаан толгой нэртэй MV-006720 дугаартай зөвшөөрлийн талбайгаас аймгийн тусгай хэрэгцээнд хэсэгчлэн авах тухай тогтоолыг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 13/04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 12/04 дугаартай Спейшл майнз ХХК-ийн Улаан толгой нэртэй MV-006720 дугаартай зөвшөөрлийн талбайгаас аймгийн тусгай хэрэгцээнд хэсэгчлэн авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах Спейшл майнз ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 35100 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Спейшл майнз ХХК-д буцаан олгосугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

  

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     С.САЙНБИЛЭГ