Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сэрниод овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000167 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “******* *******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сэрниод овогт ******* /РД: ......../.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 19-ний орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” баарны ариун цэврийн өрөөнд , нартай үл ялих зүйлээр маргалдан улмаар нүүр, толгой, бие хэсэгт нь гараараа болон тэлээгээр цохиж, , нарын 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Сэрниод овогт ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” баарны ариун цэврийн өрөөнд хохирогч , нартай үл ялих зүйлээр маргалдан улмаар нүүр, толгой, бие хэсэгт нь гараараа болон тэлээгээр цохиж, ын биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хэлний үзүүрийн зулгарсан шарх, баруун чихний дэлбээ, хүзүүний зурагдсан зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, ийн биед зулайн хуйхны язарсан шарх, зүүн чих, хүзүүний зурагдсан зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн орчимд найз гэрт нь хамт очсон. Ингээд бид гурав 2 шил архи уугаад баар орохоор болж 22 цаг өнгөрөөгөөд ******* сумын 6 дугаар багт байрлах баар руу гурвуулаа орсон. Тэнд орж нэг нэг пиво аваад хэсэг байж байгаад би ариун цэврийн өрөө орсон. Нэг залуу бие засаж байхаар нь болж байна уу гэхэд тухайн залуу уурласан маягтай болоогүй байна гэсэн. Би зогсож байхад тухайн залуу шээж дуусчихаад хажуугаар гарахдаа мөрлөөд гарсан. Би яаж байгаа юм гэж маргалдаад бие биенээ заамдалцаад түлхэлцээд нойлын хаалгыг түлхчихсэн. ...Тэгэхээр нь би танай найз хаалга эвдэлчихлээ гэхэд тухайн залуу дахин орж ирээд заамдсан. Би зөрүүлээд заамдахад хажуунаас орж ирснээ намайг заамдахаар нь би тавь гэхэд тавихгүй подволкноос татаад урчихсан. Би ийг нэг удаа алгадсан. Тавихгүй болохоор нь тэлээгээ тайлаад гарандаа ороогоод дахиад 2 удаа толгой руу нь цохисон. Гаднаас Чинбат болон өөр хүмүүс орж ирээд салгахаар нь тэй хамт байсан залууг нь цохичихсон. Тэгэхэд газар унахаар нь очоод тэлээтэй гараараа хэд хэд цохисон. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд найз , нарын хамт ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд орсон. Ингээд ширээнд суугаад ганц нэг пиво уугаад бүжиглэж байгаад 23 цаг болж байсан байх бид хоёр бие засах гээд ариун цэврийн өрөө ороод бие засаж байхад танихгүй цагаан подволк өмссөн шар залуутай заамдалцаад зогсож байсан. Юунаас болсон талаар мэдэхгүй байна. Салгах гэсэн чинь тухайн шар залуу нь ыг заамдсан чигээрээ түлхээд босоо суултуурын хаалтыг мөргөөд унагаачихсан. Би үргэлжлүүлээд салгах гэхэд тухайн залуу намайг заамдахаар нь би зөрүүлээд заамдсан. Би тавиад ярилцаж байсан чинь намайг шууд алгадсан. Тэгтэл хажуугаас “яагаад алгадаж байгаа юм” гэж хэлээд зогсож байхад гаднаас найзууд нь байх хүмүүс орж ирсэн. Цагаан подволктой шар залуу нь гарандаа тэлээ ороочихсон байснаа тэлээтэй гараараа миний толгойн орой хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгэхэд цус гарсан бөгөөд би цусаа арчаад зогсоход уг залуу руу очоод цохиод унагаагаад дээрээс нь тэлээтэй гараар цохиж байгаа харагдсан. Удалгүй цагдаа нар орж ирээд бүгдийг нь авч гарсан. ...Би учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол нэхэмжлэхгүй. Цаашид гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,

хохирогч ын “...Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн орчим найз болох , нартай уулзаад ******* сумын 10 дугаар баг, “Лакс” ресторанд орж суусан. Тэндээ бид гурав хоол идэнгээ 2, 2 шил пиво уусан. 22 цаг өнгөрч байхад “Лакс” ресторанаас гараад ******* сумын 6 дугаар баг, “” бааранд орсон. Бид гурав нэг нэг шил пиво захиалсан бөгөөд бүрэн ууж дуусгаагүй байсан. Би бие засах гээд 23 цагийн орчимд ийн хамт 00 орсон. ...Ингээд бие засаж байхад тухайн залуу утсаар яриад ард тулж ирээд зогссон. Тэгэхээр нь би “энд бие засаж байна, чи гарахгүй юм уу” гэхэд тухайн залуу “чи одоо надтай зодолдох гээд байгаа юм уу” гээд тэлээгээ тайлаад гартаа ороогоод надтай заамдалцсан. Тэгэхэд бие засаад гарч ирээд “та хоёр яагаад муудалцаад байгаа юм бэ” гэхэд тухайн цагаан подволктой залуу “чамд ямар хамаатай юм, би чамайг таних юм байна” гээд шууд нүүр рүү нь алгадсан. Би гарыг нь бариад “чамтай ямар нэг зодоон цохион үүсгэх бодол алга, эвээр салцгаая, чи яагаад хүн цохиод байгаа юм бэ” гэхэд намайг заамдаж аваад түлхээд ариун цэврийн босоо хаалтыг унагаасан. Тэгээд байж байхад гаднаас найзууд нь гээд залуучууд орж ирээд бид хэдийг салгахад цагаан подволктой залуу намайг нүүр рүү цохиход нь би шалан дээр унасан. Дээрээс тэлээнийхээ арын төмөр /толь/ хэсгээр дагзны ар хэсэг, гарын шуу хэсэг рүү тэлээгээрээ гуядаад байсан. ...Би учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/,

гэрч Г. “...2024 оны 04 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн орчимд найз , нартай манай гэрт уулзсан. Бид гурав манай гэрт “Экс” нэртэй архи 2 шилийг хувааж уучихаад 22 цаг болж байхад “” баар руу орсон. Бааранд ороод нэг нэг лааз пиво авч уусан. 23 цаг нэлээн өнгөрсөн байх. харагдахгүй байхаар нь бид хоёр гадна гарч тамхилъя гээд гарч яваад би ариун цэврийн өрөө рүү ороход намайг орхиод гараад явсан. Ариун цэврийн өрөө ороход танихгүй нэг залуутай барьцалдчихсан мөн хажууд нь дахиад нэг залуу хамт зогсож байсан. Ариун цэврийн өрөөний хаалт уначихсан байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад ыг аваад гадаа гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

гэрч Д. “...Болсон зүйлийн талаар огт мэдэхгүй тасарсан байсан. Маргааш нь уулзахад баарны 00-д хүнтэй муудсан. Тэгээд Чинбат салгасан гэж  байсан. ...Би тухайн үед хүмүүстэй маргалдаж муудсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 223 тоот “...ийн биед зулайн хуйхны язарсан шарх, зүүн чих, хүзүүний зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх, 224 тоот “...ын биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хэлний үзүүрийн зулгарсан шарх, баруун чихний дэлбээ, хүзүүний зурагдсан зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлтүүд /хх-ийн 31-32, 36-37/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33, 38/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******ад прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сэрниод овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч , нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА