| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0153/э |
| Дугаар | 2024/ШЦТ/150 |
| Огноо | 2024-05-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000110 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “******* ******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарнууд овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, “******* ******* *******” гэх газарт нутаглах иргэн гэрт бусадтай архидан согтуурах явцдаа иргэн үл ялих зүйлээс болж маргалдан улмаар зүүн шанаан тус газарт өшиглөх, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож биед зүүн 6, 7-р нугалмын жийргэвчийн урагдал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, зүүн шанааны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэртээ амарч байхад 09 цагийн орчим манай гэрт гэж дууддаг , гэж дууддаг нар архи уучихсан согтуу ирсэн. Ингээд бид гурав 2 шил архи гаргаад гурвуулаа юм ярингаа хувааж уусан. Тэгтэл нь надад хандан “Би Ховд аймгийн Зэрэг суманд барилдаж нэг удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэсэн юм, чи туг тойрч үзсэн үү?” гэхээр нь би “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг дээ” гэж хэлэхэд нь сууж байснаа гэнэт босож ирээд миний зүүн хацар шанаа руу өшиглөсөн. Ингээд би газар унахад нь “чамайг алаад өгье” гэж хэлээд над руу дайрч миний нүүр баруун чих рүү зангидсан гараараа цохисон. Тэгэхэд манайд байсан нь г надаас салгаад гадагш гаргасан юм. Би босоход миний хамраас цус гараад байхаар нь хамрын цусаа угааж байхад нь манайхаас дуугүй гараад явсан. ...надад нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие гомдолгүй, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролгүй...” гэжээ. /хх-ийн 8-12/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн өдрийн 06 цагийн орчимд манай гэрт үхрээ харахаар ирсэн. Ирээд нь нэг шил архи гаргаад манай гэрт талыг нь уугаад адуугаа асуугаад ирье гээд х руу хамт явсан. д бид хоёр ирээд гурвуулаа нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Архиа ууж дуусаад байтал намайг “Хаа байсан Ховдоос энд юу хийж яваа юм” гэх мэтээр хэлээд миний дух руу мангасдаж түлхээд орны толгой руу унагаасан. Ингээд би эргэж суугаад маргалдаад бид хоёр гадагшаа гарсан. Гадагшаа гараад бид хоёр ноцолдож байгаад буцаад гэр рүү орсон. Гэрт ороход , хоёр газар уначихсан босож байсан. Ингээд Жигүүр ыг татаж гаргаад “Одоо явъя” гээд бид хоёр явсан...” гэжээ. /хх-ийн 15-16/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хэргийн материалаар хийсэн нэмэлт 06 тоот дүгнэлтэд:
1. биед хүзүүний 6, 7-р нугалмын жийргэвчийн урагдал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, зүүн шанааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Хүзүүний 6, 7-р нугалмын жийргэвчийн урагдал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ******* шанааны цус хуралт гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 25-28/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан. Тухайн үйл явдал хэсэгхэн хугацаанд болоод өнгөрсөн болохоор яг үйлдэл бүрээр нь тодорхой санахгүй байна. Ямар ч байсан би нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Цохисон шалтгаан гэвэл намайг хэвтэж байхад татаж босгож ирээд чамайг ч гэсэн хэн дуудсан юм гээд намайг цохих гээд цохиж чадахгүй мөр хэсэгт оносон. Тэгээд бид хоёр маргалдаж би ийг зодсон. той маргалдаад гараараа нүүр хэсэгт нь хэдэн удаа цохиод газарт унагаасан ба босоход хамраас нь цус гарчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 41-42, 82-83/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/
*******т холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 44-52/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/
Хохирогч шүүхэд гаргасан хүсэлт /1 хуудас/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/, *******ын 2023 оны мал тооллогын баримт /1 хуудас/, хохирогч Э.ид 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн банкны шилжүүлгийн баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Шарнууд овогт ******* нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 09 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “******* ******* *******” гэх газарт нутаглах хохирогч гэрт архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээс болж хохирогч маргалдан зодож, улмаар түүний биед зүүн 6, 7 дугаар нугалмын жийргэвчийн урагдал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, зүүн шанааны цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...би нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. ...бид хоёр маргалдаж би ийг зодсон. той маргалдаад гараараа нүүр хэсэгт нь хэдэн удаа цохиод газарт унагаасан ба босоход хамраас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “... нь сууж байснаа гэнэт босож ирээд миний зүүн хацар шанаа руу өшиглөсөн. Ингээд би газар унахад нь “чамайг алаад өгье” гэж хэлээд над руу дайрч миний нүүр баруун чих рүү зангидсан гараараа цохисон. Тэгэхэд манайд байсан нь ыг надаас салгаад гадагш гаргасан юм. Би босоход миний хамраас цус гараад байхаар нь хамрын цусаа угааж байхад нь манайхаас дуугүй гараад явсан...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Б.ийн “...би эргэж суугаад маргалдаад бид хоёр гадагшаа гарсан. Гадагшаа гараад бид хоёр ноцолдож байгаад буцаад гэр рүү орсон. Гэрт ороход , хоёр газар уначихсан босож байсан. Ингээд Жигүүр ыг татаж гаргаад “Одоо явъя” гээд бид хоёр явсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хэргийн материалаар хийсэн нэмэлт 06 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хэргийн материалаар хийсэн нэмэлт 06 тоот “... биед хүзүүний 6, 7-р нугалмын жийргэвчийн урагдал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, зүүн шанааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хүзүүний 6, 7-р нугалмын жийргэвчийн урагдал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ******* шанааны цус хуралт гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөрт 1,500,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.ид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,500,000 төгрөгийг шүүгдэгч ******* төлсөн, хохирогч Э. нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1,500,000 төгрөг төлсөн болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч Э.ид 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА