Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 111/ШШ2018/0025

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би П.Батбаатараас Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Бат-Өлзийд холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг үүрэг болгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нэг сарын 694.673 төгрөгөөр бодон гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч П.Батбаатар миний бие хариуцагч Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын дарга Б.Бат-Өлзийтэй эвлэрч 2018 оны 9 дүгээр сарын цалин 604,828 төгрөг авахаар боллоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Батбаатар шүүхэд хандан Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг үүрэг болгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нэг сарын 694.673 төгрөгөөр бодон гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 48 дугаартай тушаалаар П.Батбаатарыг Баянхонгор аймгийн Жинст сумын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн томилсон бөгөөд, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нэг сарын 694.673 төгрөгөөр бодон гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч нэхэмжлэгч П.Батбаатар 9 дүгээр сарын цалин болох 604.828 төгрөгийг авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно. гэж тус тус заасан.

Хариуцагч Б.Бат-Өлзий нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан буулт хийж эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахааргүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсгийг тус тус баримтлан  П.Батбаатараас Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Бат-Өлзийд холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг үүрэг болгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нэг сарын 694.673 төгрөгөөр бодон гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахьхэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсынорлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                С.САЙНБИЛЭГ