Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2021/01966

 

        2021 оны өдөр

08 сар      25  р                                               184/ШШ2021/01966

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н овогт Н.О /РД: /. Хаяг: Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо, Шархад  дугаар гудамж, тоот

Хариуцагч: О овогт Д.О /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, үэ гудамж,  байр, тоот

Зээлийн гэрээний 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Д.О-той анх 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 15,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай 4,5 хувийн хүүтэй, хүүг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр талуудын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ”-ний нэг сарын төлбөрт тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Д.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй явсаар 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Уг гэрээгээр хүү, алдангийг нэмж тооцон 18,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 4,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлснээр хийсэн.  Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаанд орсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Д.О-оос зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөг аваагүй, 2019 оны 8 дугаар  сарын 8-ны өдөр 9,750,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр  сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг авсан, нийт 10,750,000 төгрөгийг хүлээн авсан, 4,250,000 төгрөгийг нь байрны түрээс хэмээн буцаан өгсөн. Харин явсаар 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр мөнгийг бодит байдлаар хүлээн аваагүй, нэхэмжлэгчийн шахалтаар байгуулсан байдаг. Авсан 10,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг нь буюу 7,250, төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Д.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Зохигчид 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ, зээлийн гэрээг тус тус  байгуулж,  гэрээгээр нэхэмжлэгч Н.О нь 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч Д.О  нь зээлийн хүүнд Баянзүрх дүүргийн дугаар хороо, Төмөр замын УС дугаар гудамж, дугаар байр, тоот хаягт байрлах,  м.кв талбайтай,  2 өрөө орон сууцыг хөлслүүлэх, хөлслөх хугацаанд хүү төлөхгүй байхаар тохиролцсон байна.

Орон сууц хөлсөлөх гэрээгээр тохиролцсон орон сууцыг хариуцагч хүлээлгэн өгөөгүй, үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 6 сарын орон сууцны түрээс 4,250,000 төгрөгийг суутган, 2019 оны 8 дугаар  сарын 8-ны өдөр 9,750,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр  сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 10,750,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк дахь 5029873057 тоот дансанд шилжүүлжээ. /хх-ийн 47, 48/

Талууд  орон сууц хөлслөх болон зээлийн гэрээ байгуулсан, орон сууц хөлслөх гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй, гэрээгээр хүлээн авсан мөнгөний хэмжээ, эргэн төлсөн эсэх тухайд  маргахгүй байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчтай 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 18,000,000  төгрөг гаргуулна гэж тайлбарласан, харин хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж байгаа үндэслэлээ тухайн гэрээгээр мөнгийг бодитоор хүлээн аваагүй хэмээн тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Н.О нь өмнө байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 10,750,000 төгрөг, 6 сарын түрээс 4,200,000 төгрөг, 2020 оны 1 сарын 16-нд нэмж шилжүүлсэн 1,250,000 төгрөг нийт 16,200,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 8-наас 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 1 жил 14 хоногийн хугацаагаар зээлдүүлэх, хүү нь 1,800,000 төгрөг байхаар тохиролцож, нотариатаар гэрчлүүлжээ.

Энэхүү зээлийн гэрээгээр нэхэмжлэгч мөнгийг хүлээлгэн өгөөгүй, талууд өмнө байгуулсан зээлийн гэрээгээ дүгнэж, харилцан тооцоо нийлж төлбөрийн хэмжээг тогтоосон байна. 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч нь мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүргээ билүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.  

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч нь гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүргээ билүүлээгүй байна гэж дүгнэлээ.

Орон сууц хөлслөх гэрээний тухайд зээлийн гэрээгээр тохиролцсон хүү нь сарын төлбөр байх, нэхэмжлэгч тухайн орон сууцанд амьдарч байх хугацаанд хүү тооцохгүй байх  агуулгатай бөгөөд гэрээ биелээгүй, нэхэмжлэгч өөр орон сууц хөлсөлсөн болно.

Иймд хариуцагч Д.О-оос 16,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О-д олгож, нэхэмжлэлээс 1,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О-с  16,200,000 /арван зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О-д олгож, нэхэмжлэлээс 1,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 238,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ