Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/326

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              МОНГОЛ

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч: Ж.Сувданчимэг /СХД-ийн прокурорын газар/

шүүгдэгч: Э.Батбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн Батбаясгаланд холбогдох эрүүгийн 2408000000127 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан

ХЯНАВАЛ:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын .. -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* дүүргийн нутаг дэвсгэр ..  дугаар хороололд байрлах ******* ******* худалдааны төвд ..... ажилтай, ам бүл 5, эмээ, ээж, эгч, дүүгийн хамт ******* дүүргийн ... дугаар хороо, ******* ******* ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

            ******* овогт *******ийн Батбаясгалан /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Э.Батбаясгалан “...Худалдаа хөгжлийн банк дахь ын эзэмшлийн дугаартай данснаас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 39 удаагийн гүйлгээгээр нийт 1,445,800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Батбаясгалан “...Худалдаа хөгжлийн банк дахь ын эзэмшлийн дугаартай данснаас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 39 удаагийн гүйлгээгээр нийт 1,445,800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Батбаясгалангийн “...гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2408000000127 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 8 дугаар сарын 10-нд Худалдаа хөгжлийн банкны төмөр зам дахь салбараас өөрийн хувийн хэрэгцээнд цалингийн зээл авахаар хүсэлт гарахад банкны зүгээс гар утсандаа интернэт банк суулгуул гэсний дагуу хүнээр дансандаа интернэт банк суулгуулж 9.000.000 төгрөгийн зээл авсан тухайн мөнгийг өөрийн ажлын газрын гэх хүнд 7.000.000 төгрөгийг зээлүүлж өөрөө 2.000.000 төгрөгийг хувьдаа хэрэглэж үлдэгдэл 1.362.000 төгрөгийг буцаагаад өөрийн худалдаа хөгжлийн банкны данс руу хийсэн миний дансны үлдэгдэл 1.700.000 төгрөг үлдсэн байсан. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би 400.000 төгрөгийн банкнаас очиж авсан дахин 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дээр очиж данснаасаа мөнгө авахаар очиход миний дансны үлдэгдэл 5.000 төгрөг байна гэхээр дансны хуулга авч үзэхэд үл мэдэх хүний данс руу удаа дараалан шилжүүлсэн байхаар нь банкны ажилтан зөвлөсний дагуу цагдаагийн байгууллагад хандсан. Би надаас мөнгө зээлсэн ажлын газрын гийн оюутан гэх хүүхдээр дансаа нээлгүүлсэн. Хохирлоо авсан гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 9/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 15/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16/,

ын Худалдаа Хөгжлийн банкний дансны хуулга /хх-ийн 23-24 тал/,

Дансаны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53/

Э.Батбаясгалангийн Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 54-59/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч  Э.Батбаясгалангийн өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын дундуур манай ээж нь хамт ажилладаг Төгсбаяр гэдэг хүнээс мөнгө зээлэх гэж байгаа гээд ээж , Төгсбаяр бид 3 Худалдаа хөгжлийн банк орсон. Тэгсэн Худалдаа хөгжлийн банкны ажилтан нь Төгсбаярыг Худалдаа хөгжлийн банкны интернэт банк нээх шаардлагатай гэсэн чинь Төгсбаяр нь нээж чадахгүй гэхээр нь би нээж өгөхөөр болоод Төгсбаярт би Худалдаа хөгжлийн банкны интернэт банк нээж өгсөн. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр надад мөнгө хэрэг болоод байхаар нь би Төгсбаярын Худалдаа хөгжлийн банкны интернэт банкны нэвтрэх нэр нууц үг зэргийг мэдэж байсан тул би Төгсбаярын интернэт банк руу орсон чинь дансанд нь 1.000.000 төгрөг байхаар нь би эхлээд 50.000 төгрөгийг өөрийн хаан банкны тоот дугаартай данс руу шилжүүлэн авсан. Тэгээд би тэр өдрөөс хойш мөнгө хэрэгтэй болохоороо Төгсбаярын интернэт банк руу ороод өөрийн хаан банкны тоот дугаартай данс руугаа шилжүүлээд авчихдаг байсан. Би Төгсбаярын Худалдаа хөгжлийн банкны интернэт банкнаас нийт 1.445.800 төгрөгийг өөрийн хаан банкны тоот дугаартай данс руу шилжүүлэн авч өөртөө ашигласан ба дэлгүүрээс худалдан авалт болон таксины мөнгө гээд өгчихдөг байсан. Би Төгсбаяр гэдэг хүнд буцаагаад хохирлыг нь барагдуулж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Батбаясгалан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Э.Батбаясгалан “...Худалдаа хөгжлийн банк дахь ын эзэмшлийн дугаартай данснаас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 39 удаагийн гүйлгээгээр нийт 1,445,800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-9/,  ын Худалдаа Хөгжлийн банкний дансны хуулга /хх-ийн 23-24 тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26/, Э.Батбаясгалангийн Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 54-59/, шүүгдэгч Э.Батбаясгалангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байхыг шаардах ба шүүгдэгч Э.Батбаясгалангийн дээрх үйлдлүүд нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

   Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.Батбаясгалан нь Худалдаа хөгжлийн банк дахь ын эзэмшлийн дугаартай данснаас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 39 удаагийн гүйлгээгээр нийт 1,445,800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Э.Батбаясгаланг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг  тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Батбаясгалан нь гэмт хэргийн улмаас хохирогчид  учирсан хохирол болох  1.445.800 /нэг сая дөрвөн зуун дөчин таван мянга найман зуу/ төгрөгийг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Батбаясгалан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

 Шүүхээс шүүгдэгч Э.Батбаясгаланд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл хохирогчид учирсан хохирол зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Э.Батбаясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батбаясгалан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Батбаясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Батбаясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Батбаясгаланг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч Э.Батбаясгаланд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батбаясгалан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирлыг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Батбаясгаланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ