| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/01058/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/66 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/66
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г., Г.
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Ш.Б-д холбогдох эрүүгийн 2220011609 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, одоо ... сумын ... ажилтай, ам бүл ..., .... хамт ... суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... регистрийн дугаартай, ... овгийн , Ш.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь Авлигын эсрэг хуулийн дугаар зүйлийн .1. “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах" .1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, .1.-д Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг зөрчин албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2021 оны 8 дугаар сард тус аймгийн ... сумын ... гэдэг газарт зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байсан иргэн Д.Б-ийн үйлдлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагад мэдэгдэж шалгуулахаар шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
2021 оны дугаар сард /наадмын өмнө/ мөн ... гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгээд харьж явсан иргэн П.Д-той тааралдаж торгуулийн мөнгө гэж 00,000 төгрөг авч, түүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Д, Н, Х гээд мэдүүлэг өгөөд байгаа хүмүүсийн Н-той бол би түлээ модтой таарч байсан асуудал ерөөсөө гарч байгаагүй. Д-той бол 2022 оны 08 сарын дундуур ногоон өнгийн портер машинтай түлээ ачсан байхад нь таарсан. Тэр үед эрхийн бичгийг нь шалгаад түлээний эрхийн бичигтэй явсан учраас би *******ийг түлээний эрхийн бичигтэй юм байна гээд явуулсан. ******* болохоор 2021 онд гоожингүй явсан гэж өөрөө мэдүүлээд байгаа юм. Тэгээд гомдол гаргасан *******ийн гомдолдоо бичсэн яриануудыг бүгдийг нь *******, *******, ******* гэх энэ 4 хүн хуваагаад хэлчихсэн байгаад байна. ******* нь анх эхлээд мод бэлтгэж байхад нь очиход намайг модон дотор зодохоор нь би зугтаагаад гэрт нь хүрээд ирсэн. Аавынх нь ойрхон модны хаяанд байдаг юм. Гэтэл араас давхиж ирээд намайг хөрөөгөөр хөрөөднө гэж ирсэн. Би аав, ээжид нь хүүхэд чинь модон дотор түлээ хийж байна шүү дээ гэж хэлсэн чинь эрхийн бичиг нь энэ байна гээд үзүүлэхээр нь би мотоциклоо асаагаад нөгөө хоёроос зугтаагаад явсан. 2 дахь удаагаа ******* тэр оны 12 сард модтой явж байгаад баригдаад машин тэргээ хураалгаад торгуулийн шийтгэл хүлээгээд гарсан юм байна лээ. Тэрнийхээ дараа өвөл нь 2 сард намайг зодож, чи намайг барьж, ажлаараа дарамталж, машин хураалгаад, зөндөө мөнгөний өрөнд оруулсан тийм учраас би чамайг ална заавал ч үгүй ажилгүй болгоно гэж заналхийлж намайг зодсон. Одоо хүртэл ******* одоо чи төрийн албан хаагч болохоор би өөрөө буруудчих юм байна. Төрийн албан хаагч болчихоор чинь би чамайг заавал ч үгүй ална гээд бүүр заналхийлсэн, тэр бичлэг нь хүртэл миний утсан дээр байгаа. Намайг одоо болтол тэгж заналхийлдэг. ******* нь өвс хадсан гэж яриад байгаа. Өвс хадсан тийм тохиолдол бол ерөөсөө байгаагүй. Би өвс хадаж байхдаа 2 ахтайгаа байсан. Өвс хадаад нэг жолооч гуйгаад портер машинд ачаад явсан. Тэр үед 2 хүн согтуу мотоциклтой араас дагаад хажууд ирчихсэн байгаад байсан. Ганц нэг сэрээдэж өгөх нь өгсөн байх. Намар хадлан тэжээлийн үед чинь бүгд л бөөн бөөнөөрөө нааш цаашаа явж байдаг. Тэгээд нэг айраг уучхаад л явцгаасан. Би жолооч гуйсан байсан учраас яараад нөгөө 2 ахтайгаа өвсөө аваад л явчихсан. Тэр үед араас дагачихсан л яваад байсан тэрийгээ өвс хадалцаж өгсөн гэж хэлээд байх шиг байгаа юм. Түлээ хагалж өгсөн гэдэг нь болохоор Хөдөлмөр зуслан ажиллуулж байхад намайг эзгүй хойгуур түлээ хагалаад өгчхөөрэй гэхэд нэг аргалын авдар түлээ ******* гэдэг хүнтэй хамт хагалж өгсөн гэсэн. Тэрийгээ түлээ хагалж, бэлдэж өгсөн гэж яриад байгаа юм шиг байгаа юм. Өөрөө одоо надтай таарахаараа намайг уучлаарай би буруу юм хэлчихсэн байна лээ. *******ийг ингээд хэлчих гэхээр нь хэлчихсэн. Одоо *******, ах 2 намайг зодно. Тэгэхээр одоо найзыгаа ёстой уучлаарай гээд байдаг. ******* нь ******* тэгээд хэлчих гэхээр нь би тэгж хэлсэн шүү гэдэг. ******* мөн адил тэгж ярьдаг. Ер нь *******, ******* 2-ыг бол манай сумынхан бүгд мэднэ. Өдөр шөнөгүй согтуу байдаг архины хамааралтай болчихсон гэр бүлийн 2 хүн байдаг. ******* тэр гомдол гаргасан *******ийн авга ах нь байгаа юм. Тэгээд айл саахалт байдаг учраас ахаасаа айгаад байна гээд таарахаараа надад хэлдэг. Би тэгээд юм хэлдэггүй, янз бүрийн юм ярьж бас болохгүй байх гэж бодоод ярьдаггүй, надад юм хэлэхээр нь ерөнхийд нь за за гэж хэлчхээд тойроод зугтаагаад яваад байгаа. Тэгээд одоо намайг байнга занасан байдалтай байдаг. ******* нь бүр гудамжинд манай хүүхдийг явж байхад цаагуур нь явах боломжтой байхад наад талын шаврыг дайраад хүүхдийг маань шавартай хутгаад хаячихсан байсан. Тэгээд ямар машин байна гээд дэлгүүрийн камер шүүхэд улаан приус байна гэсэн номерыг нь харахаар *******ийн машин байсан. Тэгээд би очиж хэлэх гэснээ энэ хэрэг дуусаагүй байхад дахиад чи тэгсэн гээд янз бүрийн юм болчих юм болов уу гээд чимээгүй өнгөрсөн. Хамгийн гол нь ******* одоо чамайг ажилгүй болчих юм бол би ална гэж заналхийлсэн хүн л байдаг...” гэв.
Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “доржийн *******той би бол хамаатан садангийн холбоо байхгүй, харин Б.******* нь миний нөхөр ын *******той холын хамаатан байгаа юмаа би яг ямар хамаатан эсэхийг нь тодорхой мэдэхгүй байна. Д.******* нь Б.*******ийн аавынх нь төрсөн дүү байгаа юм. Б.******* нь ийм байдлаар мэдүүлэг өг гэж нөлөөлсөн асуудал байхгүй, би болсон асуудлыг үнэн зөв хэлж улмаар мэдүүлэгтэйгээ танилцаж гарын үсэг зурсан. Би энэ мэдүүлгийг өгөхдөө 2022 он гэж андуурсан юм шиг байна. Намайг болон ахыг цагдаа дээр дуудаад мод бэлтгэж байсан уу гэж асуугаад байсан бөгөөд тухайн үед ахын нэртэй 2022 оны гоожин байсан. Тэгээд ийм байдлаар мэдүүлсэн байх. Энэ 00.000 төгрөгтэй холбоотой хэрэгт гэх хүн ямар ч хамааралгүй. Би нөхрийн хамт 2021 оны 0 сард *******д баригдах үедээ гоожингүй байсан нь үнэн тэгээд энэ 00.000 төгрөгийн асуудал үүсэн юм. Би цагдаад мэдүүлэг өгөөд мэдүүлгээ сайн уншиж танилцаагүй шууд гарын үсэг зурчихсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 111-р хуудас/,
Гэрч А.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Бид хоёр сумын төвийн доод талын цех гэх хэсэгт айлын хашаанаас портер машинд мод ачсан. Тэгэхэд цуулчихсан мод байсан, гэрийн унины юм уу эсхүл хананы мод байсан. Тухайн мод нь нойтон хуурай байсан эсэхийг санахгүй байна. Би найз *******той хамт хашаанд нь очиж адууны хомоол цэвэрлэхэд *******г нэг удаа харж байсан. Сүүлд мод ачихад нэг удаа харж байсан, өөрөөр уг хүнийг харж байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 66-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай мөрдөгчийн санал /1-р хавтаст хэргийн 49-р хуудас/,
Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгал хамгаалагч Ш.******* 2019 оны 0 сараас хойш хүмүүсийн хууль бусаар бэлтгэсэн модыг холбогдох байгууллагаар нь шалгуулахгүйгээр өөрөө авч хувьдаа ашигласан. Цуулбар буюу унь, хана мод бэлтгэх зөвшөөрөл суманд олгогддоггүй атал Ш.******* нь цуулбар модоор иж бүрэн гэр болгож худалдаалдаг. Хүмүүсийн хууль бусаар бэлтгээд хаясан модны ихэнх нь цуулбар мод байдаг. Өнөөдрийн байдлаар ч гэсэн Ш.*******гийн Бат-Өлзий сумын 1-р хороо - тоот хашаа, ийн -1 тоот хашаанд мөн цуулбар мод хураасан байна. Мөн гэрийг тендерээр худалдаалж ашиг олдог байж магадгүй, үүнд нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилладаг нь оролцоотой байж магадгүй. Мөн 2019 оны 05 сарын эхээр Ш.******* нь миний портер маркийн машинаар Бат-Өлзий сумын найман булан гэх газар ын хашаанаас ширхэг цуулбарын хана ачиж - тоот хашааны агуулахад буулгасан. Тэр үед агуулахад нь цуулбар хана, унь зөндөө байсан. Би өөрөө 2022 онд хууль бусаар мод бэлтгэсэн асуудлаар ял шийтгүүлж цуулбар мод нь зөвшөөрөлгүй байдгийг мэдсэн юм. Тухайн үед Ш.******* надаар зөөлгөсөн бөгөөд Ш.******* өөрөө хамт байсан. Үүнээс хойш 2019 оны хавар 5 сараас 6 сар хүртэл Ш.******* нар нь манай найз бид хоёроор цуулбар мод хэд хэдэн удаа сумын төвд айлын хашаанаас хашаа руугаа зөөлгөж байсан. Яг ойгоос бол мод ачуулж байгаагүй. Тухайн үед тэр зөөлгөдөг байсан моднууд нь ойн ангийн тэмдэглэгээ байхгүй, шинэ нойтон моднууд байсан. Энэ моднуудыг тусгай хамгаалалттай газраас бэлтгэж байсан байх өөрөө хариуцдаг учраас албан тушаалаа ашиглаад хувьдаа завшаад байна гэж бодож байна. Тэгээд эдгээр модоо сумаас гаргахдаа гэрийн мод болгож будаад гарал үүслийн бичиг ойн ангиас авдаг. Мөн мод бэлтгэж байсан манай сумын иргэн *******, ******* гэх эхнэр нөхөр хоёроос 2021 оны 0 сарын үед бэлтгэж байгаа модыг нь шалгуулна гэж айлгаж байгаад 00,000 төгрөг аваад холбогдох газарт нь хэлэхгүй өнгөрөөсөн. Энэ талаар ******* 2021 оны 0 сарын сүүлээр могойт гэх газарт байхдаа хэлж байсан. Үүнийг нь би 2021 оны намар Ш.*******д хэлсэн чинь уурлаад маргаан зодоон болсон бөгөөд би шалгагдсан. Улмаар Ш.******* нь *******т 00,000 төгрөгийг нь 2 хувааж хийсэн гэж байсан. Мөн манай аавын дүү ******* ахаар өвс ачуулах, түлээ мод ачуулах ажлуудыг хийлгэдэг бөгөөд хийхгүй тохиолдолд шалгана гэх зэргээр албан тушаалаа ашиглаж дарамталдаг. *******ийн хувьд дараа нь түлээ мод хийх зөвшөөрөл олдох байх гэж бодоод Ш.*******гийн үгээр түүний хий гэснийг хийдэг юм. Үүнийг нь хийхгүй бол гоожин өгөхгүй, янз бүрийн байдлаар шалгана гэх зэргээр сүрдүүлдэг. Эдгээр асуудлыг шалгуулах хүсэлтэй байгаа юм. Цуулбар мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55-р хуудас/,
Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Миний ээжийн аав буюу миний өвөө ийн аавын ахынх нь хүүхэд гэдэг хүн байдаг. Түүний хүүхэд нь ******* ах байгаа юм. нь магадгүй миний өвөө ийн аавын дүүгийн хүүхэд ч байж магадгүй би яг тодорхой мэдэхгүй байна. Харин ын *******ийн эхнэр нь Д.******* байгаа юм. Д.*******тэй би хамаатан садангийн холбоо байхгүй харин манай бэр буюу П.*******ийн эхнэр байгаа юм. гийн ******* нь миний аав гийн доржийн төрсөн дүү буюу миний авга ах байгаа юм. Ш.******* нь мод бэлтгэж байсан манай сумын иргэн *******, ******* гэх эхнэр нөхөр хоёроос 2021 оны 0 сарын үед бэлтгэж байгаа модыг нь шалгуулна гэж айлгаж байгаад 00.000 төгрөг аваад холбогдох газарт нь хэлэхгүй. өнгөрөөсөн асуудлын талаар тухайн 2021 оны 0 сарын сүүлээр *******ийн ярианаас би сонсож байсан. Тэгээд Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөлдөө энэ талаар бичсэн юм. Харин Д.*******ийн хувьд бид хамт нэг сумандаа амьдарч байгаа учраас түүний хаана юу хийж байгааг нь би хардаг. Ажиглаад байхад ******* нь ******* ахаар түлээ мод ачуулдаг, өвс ачуулдаг, ойр зуурын юмандаа зардаг байдал харагдаад байсан учраас энэ талаар би Авлигатай тэмцэх газарт гаргасан мэдээлэлдээ дурдсан, энэ талаараа ******* ах надад өөрөө ч ярьж байсан бөгөөд би одоо яг хэзээ ярьж байсныг нь тодорхой санахгүй байна ямар ч байсан өргөдөл гаргахаас өмнө болсон явдал байгаа юм. Ерөнхийдөө ******* нь од буусан цагаасаа ******* ахыг ойр зуурын ажилд зараад байхаар нь албан тушаалаа ашиглаад байна гэж бодоод мэдээлэлдээ тусгасан юм. ******* ахыг яг ямар үйлдэл гаргаад *******д зарагдаад байгаа талаар нь би тодорхой мэдэхгүй байна. Би Ш.*******г зодсон асуудлаар 2 ч удаа шалгагдсан нь үнэн гэхдээ энэ асуудал энэ хэрэгтэй хамааралгүй. Би Д.*******, Д.*******, П.******* нарт нөлөөлж дээрх байдлаар мэдүүлэг өг гэж шахаж шаардсан асуудал огт байхгүй, бөгөөд өөрийн сонссон зүйлээ л өргөдөлд бичсэн. П.*******, Д.******* нар бол холын хамаатнууд, харин Д.******* ах бол миний авга ах байгаа юм” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 9-р хуудас/,
Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгаль хамгаалагч Ш.*******г манай сумын хүн байгаль хамгаалагч гэдгээр нь танина. Энэ хүнтэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Б.*******ийг танина доржийн ******* нь миний төрсөн ах гийн доржийн хүү байгаа юм. Өөрөөр хэлбэл би Б.*******ийн авга ах нь байгаа юм. Б.******* нь Д.*******, П.******* нартай ямар хамааралтай эсэхийг мэдэхгүй байна. Би Хадат гэх газарт би оныг нь санахгүй байна 2021 юм уу 2022 оны зун гэдэг хүний цэвэрлэгээний талбайгаас 2 метрийн урттай 15 орчим мод бэлтгэчихсэн байхад Ш.******* ирсэн бөгөөд энэ модны чинь бичиг хаана байна гэж асуусан тэгээд би бичгийг нь аваагүй байсан учраас байхгүй гэж хэлсэн. Улмаар ******* нь ингэж болохгүй гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд дараа нь бичгээ аваад хүрээд ирээрэй гэж байсан бөгөөд би тэй уулзаж бичгээ авч чадаагүй юм. Үүний дараа ******* нь ойр зуурын юм хийгээд өгөөч гэж хэлж байсан. Тэгээд би Ш.*******д ойр зуурын юм хийж өгдөг байсан нь үнэн, өөрөөр хэлбэл түлээ хагалж өгөх, өвс ачиж өгөх зэрэг ажлуудыг хийсэн. Гэхдээ Ш.******* нь албан тушаалаа ашиглаж надаар ийм ажил хийлгээгүй, би саахалт айлын хувиар хийж өгсөн. Тухайн үед бид нэг голд хамт зусаж байсан юм. Би хэдэн онд гэдгийг нь одоо тодорхой санахгүй байна. Би энэ асуудлын талаар Б.*******ид тухайн зусаж байсан зун нь хэлж байсан. Би одоо тухайн оныг нь санахгүй байна. Б.******* нь ингэж мэдүүлэг өг гэж нөлөөлсөн асуудал байхгүй. Би тухайн үедээ намайг хууль бусаар мод бэлтгэсэн учраас надаар мод хагалуулж, өвс хадуулж ачуулсан гэж ойлгоод ийм байдлаар мэдүүлсэн байна. Харин тухайн үед Ш.******* нь ийм юм огт яриагүй, зүгээр л ойр зуурын юм хийгээд өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би тэр ажлуудад нь тусалсан гэж ойлгож болно. Би гэдэг хүний талбай дээр өөрөөс нь зөвшөөрөл авч мод бэлтгэж байсан бөгөөд түүнээс гоожин бичгийг нь авчих боломжтой байсан. Энэ үйл явдал яг хэдэн онд болсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан би нэг зун *******гийн ойролцоо зуссан юм. Би урьд өгсөн мэдүүлэгтээ 2 метрийн урттай мод мотоциклоор чирж авчирсан талаар хэлсэн. Харин хана авчирсан талаар хэлээгүй. Цагдаагийн алба хаагч надаас мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан, гэхдээ хажууд манай эхнэр Буяндэлгэр байсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 6-р хуудас/,
Гэрч П.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Бат-Өлзий сумын байгаль хамгаалагч Ш.*******г би багаасаа мэддэг сумынх учраас танина. Энэ хүнтэй найз нөхдийн холбоотой гэж ойлгож болно Энэ хүнтэй хамаатан садангийн холбоо байхгүй. 2021 оны зун сард санагдаж байна өдрийг нь бол тодорхой санахгүй байна би бага хэмжээний түлээний модтой гэр рүүгээ харих гэж явж байгаад замдаа Ш.*******тэй гэх газарт тааралдсан. Тухайн үед би эхнэр Д.*******тэй явж байсан бөгөөд ******* ганцаараа тааралдаж намайг зогсоогоод гоожин буюу мод бэлтгэх зөвшөөрөл шаардсан тэгэхээр нь би гоожин байхгүй, үзүүлэх юм байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд ******* нь зөвшөөрөлгүй мод бэлтгэж болохгүй, гоожингүй учраас торгуулна шүү гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн бөгөөд миний бэлдсэн модыг хураагаагүй, бид бараг манай гэрийн гадаа шахуу ойрхон таарсан юм. Маргааш нь бил үү нөгөөдөр нь Ш.******* торгуулийн мөнгө 00,000 төгрөг авчир гэсэн тэгээд үүнийг нь эхнэр бид хоёр аваачиж өгсөн. Сумын төвд бил үү хөдөө ч билүү Ш.*******д өөрт нь бэлнээр өгч байсан. Ш.******* нь сумын төвд болон хөдөө ч гэр нь байдаг юм. Ш.*******д энэ мөнгийг торгуулийн мөнгө гэж ойлгож өгсөн. Түүнээс модоо аргалуулах зорилгоор өгөөд байгаа хахуулийн мөнгө . Энэ мөнгийг 2- хоногийн дараа байх намайг эзгүй байхад Ш.******* нь эхнэрт оос гэрт авчирч өгсөн байсан. Ш.*******д өгсөн мөнгө бэлэн мөнгө байсан бөгөөд би ямар дэвсгэртээр өгснийг нь санахгүй байна. Би Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ ойлгосон. Тухайн үед Ш.******* нь миний ачиж явсан модыг хурааж аваагүй торгож байгаа юм байна гэж ойлгоод бид модоо гэртээ аваачаад түлчихсэн. Тухайн модны хэмжээ нь Бонго портер машины тэвшний өргөнөөс хэтрэхгүй урттай, гишүүн унанги мод байсан бөгөөд тэвшнээс дээш гарахгүй мөртлөө тэвшний талаар хэмжээтэй мод байсан. Энэ машин нь миний ахын машин бөгөөд би өөрөө тухайн үед барьж явсан юм. Энэ мод бэлтгэсэн асуудал цагдаагийн байгууллагаар болон ойн ангиар шалгагдаагүй ингээд өнгөрсөн. Ш.******* нь намайг эзгүйд 00,000 төгрөгийг авч ирээд өгчихсөн байсан. Ш.*******д хууль бусаар бэлтгэсэн модоо аргалуулах зорилгоор 00,000 төгрөг өгсөн асуудал байхгүй. Ш.******* нь 00,000 төгрөг авахдаа торгуулийн хуудас бичиж өгөөгүй, би ч шаардаагүй, тэр үедээ ойн ангийн данс гэж ярьж байсан гэхдээ бэлнээр аваад ирсэн гэсэн чинь за за өгчих гэж хэлсэн. Тэгээд 2- хоногийн дараа авчраад өгчихсөн байсан. Дээрх болсон асуудлын талаар манай эхнэр Д.*******, байгаль хамгаалагч Ш.******* бид гурав мэднэ, өөр хүн байгаагүй. Мөн би энэ талаар тухайн үед буюу 00,000 төгрөг өгсөн даруйдаа танил дүү *******ид хэлчихсэн юм” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 60-61-р хуудас/,
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би Багануур дүүрэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас ирсэн. Би одоогоор Багануур дүүргийн дугаар хороо Нугын тал хэсгийн 5 дугаар гудамжны 01 тоотод манай нөхрийн хамаатан болох Ж.ийнд гэрийн хана хийж байгаа. Би Д.*******ээс урд нь зээлж авсан байсан. Тэгээд тухайн үед Д.******* нь надтай утсаар ярьж 00.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн.Тэгээд би гэрийн мод, тавилга будагны ажил хийж байгаад 00.000 төгрөгийг ажлын хөлсөнд аваад бэлнээр Д.*******т өгсөн. Дансаар өгөөгүй. Би өөрөө гэрийн мод будах ажил хийж байгаад олсон мөнгө. Тэгээд Д.*******ээс зээлж авсан мөнгийг тухайн үед буцааж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 11-р хуудас/,
Гэрч Р.чийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ш.******* нь байгаль хамгаалагч буюу 2014 оноос хойш ТЗ-2 шатлалаар цалинжиж байгаад 202 оны шинэ тогтоолоор ТЗ-9 болон цалингийн шатлал нь нэмэгдсэн төрийн захиргааны албан хаагч юм” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 1-р хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын баталсан “байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолт”-ын албан тушаалын 1 дүгээр зорилт, гүйцэтгэх чиг үүрэг /1-р хавтаст хэргийн 89-90-р хуудас/,
Ш.*******г байгаль хамгаалагчаар томилсон 2021 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн Б/0 тоот тушаал /1-р хавтаст хэргийн 88-р хуудас/,
Ш.*******гийн ажлын байрны тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 0-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 2021/ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоол /1-р хавтаст хэргийн 42-44-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хавтаст хэргийн 6-80-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 152-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Харин гэрч Д.*******ийн мэдүүлэг /хх-ийн 5, 5-58-р хуудас/, гэрч Д.гийн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/ эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийг 1-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.*******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ш.******* нь Авлигын эсрэг хуулийн дугаар зүйлийн .1. “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах" .1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, .1.-д Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг зөрчин албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2021 оны 8 дугаар сард тус аймгийн Бат-Өлзий сумын Хадат гэдэг газарт зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байсан иргэн Д.*******ийн үйлдлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагад мэдэгдэж шалгуулахаар шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
2021 оны дугаар сард /наадмын өмнө/ мөн Бат-Өлзий сумын гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгээд харьж явсан иргэн П.*******той тааралдаж торгуулийн мөнгө гэж 00,000 төгрөг авч, түүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.*******ийн мэдүүлэг /1-р хх 4, 51, 2-р хх 111-р хуудас/, гэрч Б.*******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 55-р хуудас/, 2-р хх 9-р хуудас/, гэрч Д.*******ийн мэдүүлэг /2-р хх 6-р хуудас/, гэрч П.*******ийн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/, гэрч Д.гийн мэдүүлэг /2-р хх 11-р хуудас/, Мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай мөрдөгчийн санал /1-р хавтаст хэргийн 49-р хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын баталсан “байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолт”-ын албан тушаалын 1 дүгээр зорилт, гүйцэтгэх чиг үүрэг /хх-ийн 89-90-р хуудас/, Ш.*******г байгаль хамгаалагчаар томилсон 2021 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн Б/0 тоот тушаал /хх-ийн 88-р хуудас/, Ш.*******гийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 0-р хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 2021/ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 42-44-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 6-80-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 152-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдох буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.
Байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд ТЗ-2 буюу төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар Ш.******* нь нийтийн албан тушаалтан байна.
Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын хариуцсан байгаль хамгаалагч нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн захиргааны албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Мөн Авлигын эсрэг хуулийн дугаар зүйлийн .1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн дугаар зүйлийн .1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ш.*******гийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ш.*******гийн үйлдсэн хууль бус үйл ажиллагаа нь 2021 онд үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, .... хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлд “ . оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.’ гэж тус тус заасныг үндэслэн түүнд холбогдох өөртөө хууль бус эдийн давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөс өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ш.*******г нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г., Г. нар нь ....шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн болон хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч Ш.*******гийн гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй.
Иймд шүүгдэгч Ш.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү....” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ш.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Шүүгдэгч Ш.******* нь бусдад төлөх хохирол төлбөргүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ш.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрээс гарахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна....” саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г., Г. нар “... Өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Ш.*******г албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа. Ийм нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон. Нэгэнт шүүхээс гэм буруутай байна гэсэн шийдвэр гаргаж байгаа учраас дараагийн шатын шүүхэд энэ үндэслэлээрээ давж заалдах гомдлоо гаргаад явна. Тиймээс гэм буруутай эсэх дээр ял шийтгэл оногдуулах талаар санал гаргах боломжгүй....” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг дурдав.
Шүүхээс шүүгдэгч Ш.*******д ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Бусад асуудаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1, . дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 02 (хоёр) жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан тул албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 6. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1,2,,4, 6.6, 6. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2., 2.4, 6. дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .2, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1., 1.4, 6.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******г нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1, . дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдсугай.
.Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 6. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН