Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 184/2020/4087/И

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2021         08              19                                        184/ШШ2021/01910

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Т

Нэхэмжлэгч:Б.Б нарын    нэхэмжлэлтэй

Хариуцагч:НШШГГ  холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон З.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И, М.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Т, Б.Б нар нь шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: дүүргийн  дүгээр хороо, дугаар гудамж  тоот хаягт байршилтай 240 м,кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2201042407 дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах Б.Бын өмчлөлийн 620 м,кв талбайтай нэгж талбарын 18627312936979 дугаар газрыг 230,307,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй. Тухайн үнэлгээ хийгдсэн газарт цэнхэр гацуур 7 ш, монос 12 ширхэг бут мод, үхрийн нүдний бут 5 ш,голт борын бут 7 ш, тэхийн шээгний бут 5 ш, шар хуайсаар хашаалсан буюу 100 м газарт 500 ш, нохойн хошуу 5 багц, буйлс 7 бут, гээд 50,000,000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө бөгөөд 500 мкв газар  зүлэгжүүлэлт, усалгааны системтэй. Явган хүний зориулалтын өнгөт бетон замтай, тоглоомын талбайтай.

 Дээрх газар болон хашааг оролцуулахгүйгээр тохижилтонд 150 сая төгрөг болно.Байшингийн хувьд бүтэн дүнзээр  давхарласан.Тохижилт, таримал мод гээд 150,000,000 төгрөгийн хөрөнгийг үнэлээгүй, давхар дүнзэн байшинг дан дүнзэн байшингийн тал үнээр үнэлсэн “” -иар хийлгэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.Уг орон сууцанд үнэлгээ тогтоохдоо дээр дурдсан зүйлүүдийг үнэлгээнд оруулахгүй тооцсон тул гомдолтой байгаа.

Анх маргаан бүхий орон сууцыг банкинд барьцаанд тавихад гараж явган хүний зам, саравч, ногоон байгууламж гэх зүйлүүд хийгдээгүй байсан юм. Банкинд төлөх тооцооллын хувьд төлөх ёстой байсан 399 сая төгрөгөөс миний зүгээс 110 сая төгрөг төлсөн  байхад өр төлбөрийг маань 366 сая төгрөг гэж дүгнээд байгаа.. Миний тооцооллоор Х ХХК-д 280 гаруй сая төгрөг төлөх ёстой юм. Тэгэхээр хариуцагч нь байгууллага нь хасагдаагүй үнийн дүн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Миний хувьд Х ХХК-тай уулзах гэж олон удаа очсон гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И, М.Ү нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 1444 тоот захирамжаар З.Т, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 399,615,605 төгрөг гаргуулж Х ХХК-д олгуулж, хариуцагч нь төлбөрийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд захирамжид нэрлэн заасан хөрөнгийг албадан худалдах замаар төлбөрийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар НШШГГт даалгаж шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжид  улсын бүртгэлийн дугаартай,  дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хороолол,  байрны  тоотод байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн дугаартай  дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол,  дүгээр байрны тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,  улсын бүртгэлийн дугаартай  дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол,  байрны  тоотод байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Үулсын бүртгэлийн дугаартай  дүүрэг  дугаар хороо,  ам,  дугаар гудамж,  тоотод байрлах 24 м.кв талбай бүхий хувийн сууц,  эрхийн улсын бүртгэлийн дугаартай  дүүрэг  дугаар хороо, аманд байрлалтай 620 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар,  улсын бүртгэлийн дугаартай н дүүрэг,  дугаар хороо,  аманд байрлалтай 620 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газруудыг худалдан борлуулаад үүргийг гүйцэтгэлийг хангуул гэж НШШГГт даалгасан байдаг.

 Энэ шийдвэрийг хүлээн аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр авагчийн хүсэлтээр 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгчид 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэхэд сайн дураар үүргээ гүйцэтгээрэй, үүргээ гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах болохыг мэдэгдэх ажиллагаа хийгдсэн байдаг. Төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй учраас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Б.Б, З.Т нарын барьцаалсан эд хөрөнгө болох  Сонгинохайрхан дүүрэг  дугаар хороо,  ам,  дугаар гудамж,  тоотод байрлах 240 м.кв талбай бүхий хувийн сууц газрыг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн байдаг. Битүүмжлэх ажиллагааг хийсний дараа төлбөр төлөгчид 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлбөрөө төлөх хугацааг өгсөн боловч мөн төлбөрөө төлөөгүй учир барьцаалсан эд хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хураагаад хадгалалт, хамгаалалтын төлбөрийг төлбөр төлөгч Б.Б төлсөн ба З.Т хамт байсан байна.

 

Хариуцагч байгууллагаас акт үйлдээд нэг хувийг төлбөр төлөгчид гардуулсан. Үүний дараа Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнийн саналыг шийдвэр гүйцэтгэгчид ирүүлнэ үү гэх мэдэгдлийг өгсөн боловч аль аль нь үнийн санал гаргаагүй, харин төлбөр авагч Х ХХК-аас шинжээч томилуулах саналыг гаргасан байдаг. Үүний дагуу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Файн Эстимэйт“ ХХК-г шинжээчээр томилж, шинжээч н.Солонгогэрэлд эрх, үүргийг танилцуулсан. Хөрөнгийн үнэлгээний тайлан 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарсан. Тайланд хөрөнгийг үнэлгээг 230,307,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэхүү үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт танилцуулаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол санал байхгүй бол энэхүү үнээс багагүй үнээр өөрсдөө худалдан борлуулах эрхтэй шүү, ийм санал гаргах бол шийдвэр гүйцэтгэгчид 3 хоногийн дотор бичгээр мэдэгдээрэй гэсэн хуульд заасан эрхийг танилцуулсан байна.

Хуулийн хугацаанд талуудаас үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал гаргаагүй учир дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэлгээгээр оруулах гэж байсан боловч төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргасан тул худалдан борлуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгээгүй, үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байдалтай байна. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Баянголын ам, 22 дугаар гудамж, 5 тоотод байрлах 24 м.кв талбай бүхий хувийн сууц газрыг 230,307,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байгаа.

Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт нэмэгдэл эд хөрөнгүүд бий болгосон бол үүнтэй холбоотой мэдээллээ шинжээчид гаргаад өгөх эрх нь нээлттэй байгаа. Мөн шинжээч тайландаа ямар учраас хөрөнгийг ийнхүү үнэлснээ дэлгэрэнгүй тусгасан байна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээг тогтоох олон улсын практик болон хөрөнгийг үнэлгээний хуульд заасан нормативын дагуу үнэлгээ тогтоосон юм. Нэхэмжлэгч тал уг газартаа мод, бут гэх мэт зүйл суулгаад үр шимийг нь хүртээд, орлого олдог бол үнэлгээ бодитой гараагүй гэж үзэж болох юм.

Гэхдээ шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтийн тайланд хавсаргасан зурган дээр нэхэмжлэгчийн яриад буй бут, сөөг гэх мэт зүйлүүд тусгагдаагүй байна. 4-5 мод суулгаснаар хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орно гэж үзэхгүй байгаа бөгөөд хэрвээ үнэлгээнд нөлөөлөхөөр байсан бол шинжээч нь энэ талаар тайландаа тусгах ёстой байсан байх. Хэрвээ нэмэлт хөрөнгө оруулалтууд хийсэн юм бол нэхэмжлэгч тал энэ талаарх баримтаа гаргаж өгөх боломжтой байсан. Мөн хөрөнгийн үнэлгээний саналаа ирүүлнэ үү гэхэд ямар нэгэн саналыг ирүүлээгүй юм.

Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ тухайн хөрөнгө хэзээ ашиглалтад орсон, хэр элэгдэж хорогдсон, өмчлөгч эзэмшигч нар нь хэр арчилж тордсон бэ, цаашид энэ хөрөнгө хэчнээн жил насжилттай байх вэ зэргээр хөрөнгийг олон талаас үнэлж үнэлгээ тогтоосон.

 Мөн шинжээч нь уг сууц, газрыг үнэлэхдээ ойролцоо газар орших ижил хэмжээний сууцны үнэлгээг харьцуулсан байдлаар, өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч үнэлж байгаа хөрөнгөтэй ижил үнэлгээтэй сууцыг харьцуулсан байдлаар гэх мэтээр үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Ийнхүү шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан байхад нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилгоор санаатай, үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх  хуралдаанаар зохигчдын тайлбарууд хэрэгт цугларсан  нотлох  баримтуудыг шинэчлэн   судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.Б, З.Т нар нь НШШГГт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөндлөнгийн шинжээч “Файн эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас  томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж, хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 184/ШШ2018/01444  дугаар захирамжаар  “ Х” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,  хариуцагч З.Т,Б.Б  нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 399,615.605 төгрөг гаргуулах тухай хэрэгт, хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна./хх-ийн 23-24 дугаар  тал/

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2018/10824 захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 1171 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 20270309  дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.  /хх-ийн49,-51/ Шийдвэр гүйцэтгэгчээс: Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  14 дүгээр зүйлийн  14.3-д  заасан дагуу  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж   мэдэгдэх хуудсыг 2021 оны 4 сар,7,8,9 сард тус  тус  20270309/01, 20270309/03, 20270309/04, 20270309/06  тоот мэдэгдлүүдийг төлбөр төлөгч нарын оршин суугаа хаягаар хүргүүлж  шүүхийн шийдвэрийг  биелүүлэхийг  мэдэгдэж,  2020 оны 4 сарын 21, 7 сарын 29, 8 сарын 25, 9 сарын 9, 09 сарын 28 -ны өдрүүдэд  төлбөр төлөгчтэй  ярилцлага   хийсэн   үйлдэл, шийдвэр гүйцэтгэгчийн   тэмдэглэлүүд байгаа болох нь тус тус тогтоогдож  байна.  /52,53,56,57,61,62,65,66/

Нэхэмжлэгч  нар төлбөр төлөх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн байгууллага албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан   байна.

 

2020 оны 07 дугаар сарын 29-ны өдөр  20270309/02 тоот эд хөрөнгө  битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгийн жагсаалт, 2020 оны 9 сарын 9-нд 20270309/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолууд гарч төлбөр төлөгч З.Т,Б.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Баянгол ам  22 дугаар гудамж, 5 тоотод байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц,  нэгж талбарын   дугаарт бүртгэлтэй  -н   дугаар хороо,  мөн хаягт байрлах 620 м,кв талбайтай  зуслангийн зориулалттай  Б.Бын эзэмшлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж,  хураасан боловч төлбөрөө төлөөгүй байна.    /хх-ийн 54,55,-63-64 дугаар  тал /

Нийслэлийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх албанаас 2020 оны 09 дугаар сарын 28 нд төлбөр авагч  төлбөр төлөгч нарт 4-128/35006 тоот мэдэгдлээр үнийн саналаа өгөх тухай мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч нар үнийн саналаа ирүүлээгүй тул    төлбөр авагч  талаас  шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байх тул төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудыг хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэх  үндэслэлтэй  байна.  /хх-ийн 67-70 дугаар  тал/

Хариуцагч буюу төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасан дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 10/502 тоот тогтоолоор “” ХХК-ийг шинжээчээр томилсон   байна.

          Шинжээчид   Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн   42 дугаар зүйлийн  42.2-т зааснаар дүгнэлт гаргахдаа Шүүхийн  шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн  үнэлгээний  тухай хуульд заасан   журмыг  баримтлах  талаар  хууль сануулан  гарын  үсэг  зуруулсан байна.  /хх72-73 дугаар  тал  /

         Тус үнэлгээний компани нь эрх  бүхий байгууллагаас олгосон тусгай  зөвшөөрлийн  гэрчилгээтэй  ба   хариуцагч  байгууллагатай   2020.04.10 нд   гэрээ  байгуулж  хуульд  заасан  дагуу ажиллагаа  явуулсан болох нь баримтаар  тогтоогдож  байна. / хх 114-112 /  

        Нэхэмжлэгчээсхэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны  явцад... үнэлгээчин нь  ашиг  сонирхолын зөрчилтэй... “ Файн-Эстимэйт”  ХХК-ийг үнэлгээний  байгууллага  гэдгийг  нотолсон баримт  байхгүй гэж маргаж   байсан  нь  баримтаар  няцаагдсан байна гэж үзлээ.

 “” ХХК-ийн үнэлгээгээр  төлбөр төлөгчийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 230,307,000 төгрөг болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 67-102  дугаар  тал/

Нэхэмжлэгчээс: шүүх хуралдаанд:өөрийн өмчлөлийн үл  хөдлөх  хөрөнгийг  зах  зээлийн  үнээс  доогуур  үнэлсэн , “...тухайн үнэлгээ хийгдсэн газарт цэнхэр гацуур 7 ш, монос 12 ширхэг бут мод, үхрийн нүдний бут 5 ш,голт борын бут 7 ш, тэхийн шээгний бут 5 ш, шар хуайсаар хашаалсан буюу 100 м газарт 500 ш, нохойн хошуу 5 багц, буйлс 7 бут, гээд 50,000,000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө бөгөөд 500 мкв газар  зүлэгжүүлэлт, усалгааны системтэй. Явган хүний зориулалтын өнгөт бетон замтай, тоглоомын талбайтай“ үүнийг  үнэлээгүй  гэж маргаж  нотлох баримтаар  орон сууцны то зураг ирүүлсэн боловч   дээрх  байдлаа  холбогдох   бусад   баримтаар   нотлоогүй    тул   хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй  гэж  үзлээ. /хх18-21 дүгээр тал /

          Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “”ХХК нь:  Хөрөнгийн үнэлгээний  тухай хуулийн  8 дугаар зүйлийн  8.1-д зааснаар  хөрөнгийн  үнэлгээний  өртөг,  жишиг үнийн  аргачлалыг ашиглан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7-д“үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх”,“талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана”   гэж  заажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч, төлбөр төлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн тухай 4-128/36663 тоот мэдэгдлийг  2020 оны 10 дүгээр сарын 9-ний өдөр танилцуулсан, нэхэмжлэгч Б.Б, З.Т нар  2020 оны 10 дугаар сарын 13 -ны өдөр буюу хуульд заасан хугацааны дотор  тус шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргасан байна.

          Дээрх   байдлаас дүгнэхэд:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн,  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх  ба  шинжээч нь   шийдвэр гүйцэтгэгчийн  тогтоолд заасан дагуу  хөрөнгийг  үнэлсэн гэж үзэх   үндэслэлтэй  байна. 

Иймд З.Т, Б.Б  нарын   нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдох үл  хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг  бүхэлд нь  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д  заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох дүүргийн дүгээр хороо,  ам  дугаар гудамж  тоот хаягт байршилтай 240 м,кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах Б.Бын өмчлөлийн 620 м,кв талбайтай нэгж талбарын дугаартай зуслангийн  зориулалтай газар зэрэг  үл  хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч З.Т, Б.Б  нарын   нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУНЦЭЦЭГ