Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/327

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                           МОНГОЛ СН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.*******дулам хөтлөн,

Улсын яллагч: Б.Билгүүн

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ийн *******эд холбогдох 2405000000382 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .. аймгийн ... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг , ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар ... аймаг, ... сумын ... дүгээр баг буурал ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай боловч одоо ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хотхоны ******* дүгээр байрны тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

******* ******* овгийн *******ийн ******* (РД:ДП820*******219)

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь “...2024 оны 02 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* дүгээр байрны тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газар гараар алгадах, мөн цохих зэргээр зодож, хохирогч ийн эрүүл мэндэд нь дух, эрүү, цээжинд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “...2024 оны 02 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* дүгээр байрны тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газар гараар алгадах, мөн цохих зэргээр зодож, хохирогч ийн эрүүл мэндэд нь дух, эрүү, цээжинд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн “...гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405000000382 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ийн хохирогчоор өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 24-ний орой 17 цагийн үед би руу хүнтэй уулзах ажилтай болчихлоо, гэхэд "Ажлаа тарж байна" гэсэн тэгэхээр нь би " руу ажилтай болчихлоо, оройтох юм шиг байна, эрт очих бол хоолоо хийж байгаарай" гэсэн чинь за гэсэн. Тэгснээ би 21 цаг өнгөрөөд гэртээ ирэхэд гэртээ ирээгүй, хоолоо хийгээгүй байсан, 23 цаг өнгөрч байхад гаднаас согтуу орж ирсэн. Согтуу орж ирээд үнсье гээд байхаар нь би "Цаашаа бай" гэхэд цаашаа байж байгаад дахиад ирээд үнсье гээд байсан. Ерөнхийдөө би анх суухдаа "Би өмнөх амьдралдаа эрэгтэй хүн тэжээж байсан, одоо бол цаашид эрэгтэй хүн тэжээж амьдрахгүй шүү" гэсэн. Тэгээд Солонгосоос ирээд 1 жил орчим ажилгүй байснаас нь болоод би хэрэлдээд "Чи хоолны мөнгө, байрны мөнгө өгдөггүй байсан биз дээ” гээд хэрэлдсэн. Өөрөө явчих уу гэхээр нь би "Би чамайг энд бай гэж хэлээгүй, чи өөрөө яв, бид 2-т ямар хүүхэд байгаа биш, чи өөрөө амьдралаа бодоод яв" гэж хэлсэн юм. Тэгээд намайг нэг удаа дух руу цохиод, намайг заамдсан, тэгэхэд бага хүү салгаад том хүү 00-ын өрөөнөөс гарч ирээд салгаад тэврээд авсан чинь "Та нар ямар овоо юм, одоо та нарыг ална" гээд дайрсан чинь манай хүү нь салгаад би араас нь барьж байсан чинь та нарыг ална гээд цонх цохих гээд байсан, тэгээд өрөөн дотор холхиж байснаа намайг буйдан дээр сууж байхад нүүр лүү нэг алгадсан чинь манай хүү нь намайг цохисныг хараад болиулах гээд тэсэхгүй очоод цохисон юм шиг байна лээ. Би *******эд "Чи ингэж амьдарснаас гэртээ очоод ээжтэйгээ амьдар аа" гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд 2 талын буйдан дээр сууж байсан, намайг ороод ирэхээр л хэрэлдээд над руу дайраад байсан, би чи яваач ээ, явчих гэхээр "Цагдаагаа дууд, би цагдаатай чинь хамт явна" гээд байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Дээрх гэмтлүүд учирсан байсан. Манай хамтран амьдрагч ******* нь намайг 2024 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* *******- тоотод байхад яв гээд хэрэлдсэн чинь намайг эхлээд 1 гарааpaa атгаж байгаад дух руу цохиод дух хавдсан, дараа нь алгадаад миний баруун талын эрүү хавдсан. Би Солонгос улсад байхдаа *******тэй хамт амьдарч байсан бөгөөд 2017 онд байхаа 2 удаа зодуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн16-*******/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-36/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3044 дугаартай “...ийн биед дух, эрүү, цээжинд цус хуралт, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******ийн яллагдагчаар өгсөн: “…Би 2024 оны 02 дугаар сарын 24-ний орой ******* цагийн үед ажлаа тараад явж байхдаа эхнэр над руу залгаад би "Ажлаа тарж байна" гэсэн чинь намайг "Будаатай хуурга хийж байгаарай, руу ажилтай явж байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлээд 5 шараас автобусанд суугаад 10-р хороолол орох гээд явж байсан чинь таньдаг ах залгаад орой машинаа асаая, найзыгаа дуудчихлаа 3-лаа орой ажиллая гэхээр нь би 10-р хороололд буугаад эхнэр лүүгээ залгаад "Би ах дуудаад байгаа болохоор явахаар болчихлоо, хоолоо том банди руугаа залгаад бэлдчихээрэй, орой очоод хийчихье" гэж хэлсэн юм. Манай эхнэр аас ирнэ, би 21-р хороолол орчхоод ирэх болохоор түрүүлээд гэртээ ирчих байх гэж бодсон юм. Тэгээд ахтай уулзаад машиных нь юмыг хийж байтал орой 20 цаг болчихсон, 2,3 сар асаагүй машин байсныг асаагаад 1 машиныг нь Содон хороололд аваачиж өгсөн, 1 машиныг нь нарангийн голд аваачиж өгчхөөд ах, түүний найз гэх залуутай улаан бөглөөтэй жоохон архи байхаар нь жижиг рункээр би 3, ах 2- ыг уусан, би 2 лаазтай пиво уусан, ах 1 лаазтай пиво уусан, найз нь машинтай явж байна гээд уугаагүй юм. Тэгээд би гэртээ 23 цаг 30-40 минутын орчимд очсон. Тэгээд гэртээ ороод эхнэрийгээ үнсэх гэсэн чинь "Заваан ю, өмхий үнэр ханхлуулчхаад пээ паа гээд холд" гээд байсан юм, тэгээд би орхичихсон байж байгаад бага хүүтэйгээ хөзөр тоглоё гээд 2 удаа хөзөр тоглоод дахиад эхнэрээ үнсэх гээд ойртсон чинь "Яв зайл" энээ тэрээ гэхээр нь би "Чи яахаараа ингэж байдаг юм, дандаа намайг яв зайл гэж байдаг юм" гээд нэг алгадаад авсан. Тэгсэн чинь эхнэр орилоод хурдан гараад ирээрэй гээд орилсон чинь манай том хүү нь 00-ын өрөөнөөс гарч ирээд ээжийгээ өмөөрөөд над руу 3-уулаа дайраад 2-3 удаа нүүр лүү өвдөглөсөн, гараараа толгой руу нилээн хэдэн удаа цохисон. Тэгээд би эхнэрээ дахиад нүүр лүү нь нэг цохисон, тэгсэн чинь манай том хүү намайг зодоод байсан юм. Тэгээд цагдаа дуудсан. Би том хүүдээ цохиулж байхдаа ганц нэг гар хүрсэн байж магадгүй, гэхдээ яг цохиж гэмтэл үүсгэе гэж огт бодоогүй юм. Манай дагавар хүү нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний 23-00 цагийн орчимд ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* *******- тоотод байхад ээжийг нь алгадахад намайг өвдөглөж, гараараа цохисон юм. Би Ганчимэгтэй хувийн асуудлаар маргалдсан. Ганчимэг нь намайг амьдралд нь нэмэргүй, мөнгө өгдөггүй энээ тэрээ гээд маргалдсан. Харин тэй бол ямар нэгэн байдлаар маргалдаагүй. Эхнэр Ганчимэг нь над руу заваан үнэртэй пүү паа гээд зайл яв, ямар ч хэрэггүй, энэ гэрт ямар хэрэг болж байгаа юм гэхээр нь би нэг алгадсан юм. Тэгэхэд хүү намайг цохиж зодоод байхаар нь уур хүрээд эхнэрээ 1 цохичихсон юм. Би эхнэртээ гэмтэл үүсгэсэн юм. Би 1982 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эцэг эхийн 2 дах хүүхэд болон мэндэлсэн, эцэг эхээс 5-уулаа, дээрээ 1 эгчтэй, доороо 1 эрэгтэй, 2 эмэгтэй дүүтэй, юм. аймагт төрсөн, аймгийн сумын сургуулийг төгсөөд цэргийн алба хаагаагүй, хувиараа хөдөө мал аж ахуй, газар тариалангийн ажил эрхэлсэн. 2014 онд Бүгд найрамдах Солонгос улс руу явж ажиллаад эхнэр тэй танилцаж хамт амьдарч эхэлсэн юм. Ганчимэг нь дагавар 2 хүүтэй, би Солонгос улсаас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монголд ирээд ******* дүүргийн *******-р хороо, ******* *******- р байр тоотод , 2 хүүгийн хамт амьдарч байсан юм. Би зан аашийн хувьд даруу төлөв, ажил хөдөлмөрч, самбо жүдо бөхий спортоор хичээллэж байсан. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, маш цөөхөн тохиолдолд найз нөхөдтэйгөө уулзахаараа ганц нэг уудаг, тамхи бол татдаг. Би өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж байна. Би хохирогчтой сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 52-55/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч *******эд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* дүгээр байрны тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газар гараар алгадах, мөн цохих зэргээр зодож, хохирогч ийн эрүүл мэндэд нь дух, эрүү, цээжинд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч *******ийн мэдүүлэг, хохирогч ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3044 шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3044 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 3044 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Шүүгдэгч ******* болон хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгээр  тогтоогдсон тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* дүгээр байрны тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газар гараар алгадах, мөн цохих зэргээр зодож, хохирогч ийн эрүүл мэндэд нь дух, эрүү, цээжинд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2405000000382 дугаартай хэрэгт нотлох баримтаар тооцуулж шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй болохыг мөрдөгч прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлох баримт цуглуулах хуулийн шаардлагыг мөрдөж ажиллах нь зүйтэйг  тус тус  тэмдэглэж байна.

Түүнчлэн, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6 дахь хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  гэж шүүх дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч *******эд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 800 /найман зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овгийн *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 800 /найман зуун/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ