Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 111/ШШ2018/0033

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Д.Батцэцэгээс Баянхонгор аймгийн Өлзийт сумын Сайн оюут ахлах сургуулийн захиралд холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургуулиас 2004 оны 7 дугаар сарын 25-ны өдөр физик, мэдээлэл зүйн багшийн ажлаас чөлөөлөгдсөн, мөн 2012 оны 7 сарын 25-ны өдөр бага ангийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг тус тус гаргахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Сайн Оюут ахлах сургуулийн захирал Ө.Хашбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Довчингийн Батцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудыг нөхөн гаргаж өгөх болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Батцэцэг шүүхэд хандан Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургуулиас 2004 оны 7 дугаар сарын 25-ны өдөр физик, мэдээлэл зүйн багшийн ажлаас чөлөөлөгдсөн, мөн 2012 оны 7 сарын 25-ны өдөр бага ангийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг тус тус гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Сайн оюут ахлах сургуулийн захирал Ө.Хашбилэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Өлзийт сумын Сайн оюут ахлах сургуулийн захиралд холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургуулиас 2004 оны 7 дугаар сарын 25-ны өдөр физик, мэдээлэл зүйн багшийн ажлаас чөлөөлөгдсөн, мөн 2012 оны 7 сарын 25-ны өдөр бага ангийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг тус тус гаргахыг даалгах Д.Батцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 35100 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч буцаан олгосугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     С.САЙНБИЛЭГ