Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 111/ШШ2018/0034

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, Д.Батбаатарын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг дарга, Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цацалсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цацалсүрэн миний бие ажилгүй байсан хугацааны цалин 3800,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг хүлээн зөвшөөрч байна. Эрх зүйн үр дагаврыг тайлбарласан бөгөөд ойлгож байгаа болно. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Батбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч аймгийн Засаг дарга Г.Батжаргалыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Д.Батбаатар нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, аймгийн Засаг даргын ажлаас чөлөөлсөн захирамж хүчингүй болгох агуулга бүхий шаардлагаасаа татгалзаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин Д.Батбаатарын ажилгүй байсан хугацааны цалингийн 3800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Батбаатар тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/292 дугаар Д.Батбаатарыг Баян-Овоо сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай, Б/293 дугаар Баян-Овоо сумын Засаг даргаар Ж.Хатанбаатарыг томилох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 ны 3 дугаар сарын 09-ний өдрийн 08/02 дугаар тогтоолыг илт хуулт бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай тохиролцсон шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/292 дугаар Д.Батбаатарыг Баян-Овоо сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай, Б/293 дугаар Баян-Овоо сумын Засаг даргаар Ж.Хатанбаатарыг томилох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах болон Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 ны 3 дугаар сарын 09-ний өдрийн 08/02 дугаар тогтоолыг илт хуулт бус болохыг тогтоолгох шаардлагуудаас татгалзсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., мөн тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй гэж зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 111/ШЗ2018/0232 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг нэхэмжлэгч Д.Батбаатарт ажилгүй байсан хугацааны цалин 3800.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно., 68 дугаар зүйлийн 68.4-д нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсгийг баримтлан Д.Батбаатарын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, шаардлага бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

ШҮҮГЧ                                     Ц.СУВДМАА