Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2021/00575

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:П.Б

Хариуцагч: Ц.Г-т

Тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр, сар бүрийн дундаж 62 230 төгрөгийг нэмж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.о, Х.н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Пүрэвийн б би ц б-дд 1992 оноос 2016 хүртэл 24 жил ажиллаж Монгол Улсын Цэргийн алба хаагчын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрх үүсч 2016 оны 06 дугаар сарын 02 өдрөөс цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон билээ. Гэтэл намайг Цагдаагийн байгуулагад ажиллаж байх үед буюу цалин нэмэгдээгүйн улмаас дараах хохирол учир байгаа тул хууль заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр Цагдаагийн байгууллагын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын нэгдүгээр хавсралтын 1 дэхь хэсэгт Цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингаас дор дурьдсан хувиар бодож олгоно гээд 18 ба түүнээс дээш хугацаагаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ 20 хувиар гэж, мөн журмын 3 дахь хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж тус тус заажээ. Энэ үед П.б би ц б-дд 22 жил ажилласан учир дээрхи заалтанд хамрагдаж, цалин нэмэгдэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам /код 924/-ын 924.5.4 дэхь хрсэгт Төрийн тусгай алба хаасан нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцоно гэжээ. Тухайлбал 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20-45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заажээ. Гэтэл орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдын цалинг нэмэгдүүлээгүй атлаа Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчид болон зарим байгууллага Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоол батлагдсан тэр үеэс алба хаагчиддаа 45 хувийн нэмэгдлийг олгож байсан байна. П.б миний тухайд Цагдаагийн нягтлан бодогчоор бодуулахад 2014 оны 04 дүгээр сараас, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 2018 оны 03 дугаар сар хүртэл нийт 3,733,851 төгрөгний цалингийн зөрүү, сар бүрийн дундаж 62,230 төгрөгний зөрүү гарч байна. Энэхүү зөрүү нь миний цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгоход нөлөөлж, тэтгэвэр бага тогтоогдсон тул дээрх сар бүрийн дундаж 62 230 төгрөгийг тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр нэмж тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан. 06-14-ны өдөр товыг авсан. Миний бие Улаанбаатар хот руу яаралтай явах боллоо. Иймд нэхэмжлэгч П.б намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн ц.г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч П.бийн танай шүүхэд гаргасан нэхэмжпэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. 3асгийн газрын 2014 оны Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дүгээр тогтоолын хавсралтын 3 дахь заалтад Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно. гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. П.б нь өөрийн ажиллаж байх хугацаанд энэхүү нэмэгдлийг тооцож олгох ёстой байсан, аймгийн цагдаагийн газраас энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж, өөрийн цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр зөрүү 62 230 төгрөгийг нэмж тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ. Тус цагдаагийн газраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь ц б-д үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна., Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 16.5.3 дахь заалтад батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; гэж тус тус зохицуулсны дагуу Цагдаагийн ерөнхий газраас өөрийн газарт оногдсон төсвийг зориулалтын дагуу зарцуулж байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тус газрын бүхий л үйл ажиллагаа улсыг төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-д төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажпыг цагдаагийн төв байгууллагаас үе шаттайгаар зохион байгуулсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого. даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэнэ. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагч шимтгэлийг бэлнээр төлж болно, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ гээд 1 дэх заалтад хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; гэж тус тус зохицуулсан байгаагаас үзвэл ц б-дд ажиллаж байх хугацаандаа авч байгаагүй цалин хөлснөөс зөвхөн шимтгэл тооцон олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн үед ц б-дас санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан олгоогүй байхад зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан нь хууль зүйн үндэслэлгүй.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ: гээд төрийн тусгай алба хаасан хугацааны;, албан ажлын онцгой нөхцөлийн;, цагдаагийн мэргэжлийн зэргийн;, эрдмийн зэрэг, цолны;, хуульд заасан бусад. гэж тогтоосон. Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн. гэж заасан, нэхэмжлэгч нь Үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж байсан ба өөрт олгогдох ёстой байсан нэмэгдэлд тооцогдох шимтгэлийг нэхэмжилж байгаагаас үзвэл захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж үзэх тул уг маргаан нь иргэний хэргийн бус захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх магадлалтайг анхаарч үзэх нь зүйтэй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална, 5.2 дахь хэсэгт Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим дараах байдлаар хэрэгжинэ гэж тус тус зохицуулсан. Дээр дурдсанчлан тус ц.г нь Цагдаагийн ерөнхий газраас хуваарилсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд заагдсан зориулалтаас гадуур мөнгө зарцуулах эрхгүй тул уг маргааны хариуцагч нь цагдаагийн төв байгууллагын дарга байх нь хуульд нийцэж байна.

3. Тухай маргааныг иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзсэн ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлс, шимтгэл нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ., 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж тус тус заажээ. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.б нь Орхон аймгийн ц.г т холбогдуулан 60 сарын цалин дээр 62 230 төгрөгийг нэмж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

П.б нь ц б-дд 1992 оноос ажиллаж байгаад Монгол Улсын Цэргийн алба хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгожээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Би ц б-дд 1992 оноос 2016 хүртэл 24 жил ажиллаад 2016 оны 06 дугаар сарын 02 өдрөөс цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон. Гэтэл намайг Цагдаагийн байгуулагад ажиллаж байх үед буюу цалин нэмэгдээгүйн улмаас дараах хохирол учир байгаа тул хууль заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр Цагдаагийн байгууллагын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын нэгдүгээр хавсралтын 1 дэхь хэсэгт Цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингаас дор дурьдсан хувиар бодож олгоно гээд 18 ба түүнээс дээш хугацаагаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ 20 хувиар гэж, мөн журмын 3 дахь хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж заажээ. Энэ үед П.б би ц б-дд 22 жил ажилласан учир дээрхи заалтанд хамрагдаж, цалин нэмэгдэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам /код 924/-ын 924.5.4 дэхь хрсэгт Төрийн тусгай алба хаасан нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцоно гэжээ. Тухайлбал 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20-45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заажээ. Гэтэл орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдын цалинг нэмэгдүүлээгүй атлаа Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчид болон зарим байгууллага Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоол батлагдсан тэр үеэс алба хаагчиддаа 45 хувийн нэмэгдлийг олгож байсан байна. П.б миний тухайд Цагдаагийн нягтлан бодогчоор бодуулахад 2014 оны 04 дүгээр сараас, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 2018 оны 03 дугаар сар хүртэл нийт 3 733 851 төгрөгийн цалингийн зөрүү, сар бүрийн дундаж 62 230 төгрөгийн зөрүү гарч байна. Энэхүү зөрүү нь миний цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгоход нөлөөлж, тэтгэвэр бага тогтоогдсон тул дээрх сар бүрийн дундаж 62 230 төгрөгийг тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр нэмж тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

П.бийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын даргын Б/39 дугаартай тушаалаар Цагдаагийн ахлах ахлагч цолыг нь хадгалуулан цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгохоор ажлаас нь чөлөөлжээ.

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 1-д Цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно гээд Төрийн алба хаасан 5-10 жилд 10 хувь, 11-17 жилд 15 хувь, 18 ба түүнээс дээш жилд 20 хувь гэж, мөн журмын 3 дахь хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/248 дугаартай Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын есдүгээр бүлэгт багтах журам батлах тухай тушаалаар ...Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /код 924/ журам-ыг баталж, өмнөх тушаалаар баталсан журмуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба,

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924-т Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам батлагдсан бөгөөд уг журмын 924.5.4 дэх хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно. Тайлбар: 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохоор заажээ.

Хэдийгээр Засгийн газраас Цагдаагийн алба хаагчдын цалин хөлсийг алба хаасан хуагцаатай нь уялдуудан нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, Цагдаагийн ерөнхий газраас журам гарсан ч, улсын төсөвөөс байгууллагын төсөвт суулгаж өгдөггүйгээс нэмэгдлийг олгох боломжгүй байдалд хүрсэн байна.

Энэ талаар 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас УИХ, Засгийн газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан бичгүүдийг хүргүүлж байсан байдлууд хэрэгт ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заасан байх ба, П.б нь цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Цагдаагийн Ерөнхий газраас алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт хандан Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны А/124, А/125 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924, 931-ийг батлах, 131-т оруулсан нэмэлт, өөрчлөлт-ийг хүргүүлэв гэх албан бичгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2г/6830 тоотоор, 2017 оны А/246, А/247, А/248, А/249 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны нэг, долоо, найм, есдүгээр бүлэгт багтах журам, заавар-ыг хүргүүлэв гэх албан бичгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5д/5687 тоотоор, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924-т өөрчлөлт оруулах тухай 2018 оны А/305 дугаар тушаалыг хүргүүлэв гэх албан бичгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5г/7368 тоотоор тус тус хүргүүлсэн байна. Цагдаагийн бүх албан хаагч Цагдаагийн байгууллагын программ хангамжийн системд өөрийн нууц кодоор нэвтэрч Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалууд, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, гэмт хэрэг зөрчлийн сан, үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэдээллийн сангуудад өөрийн эрхийн хэмжээнд хандаж, танилцах боломжтой байх ба эрхээ зөрчигдсөн ЗГ-ын 99 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар/ гэдгийг өмнө мэдэж байсан гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэнэ. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагч шимтгэлийг бэлнээр төлж болно, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасан бөгөөд аваагүй хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын шимтгэлийн тооцоог хийж, нийгмийн даатгалын санд нөхөн төвлөрүүлэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Орхон аймгийн ц.г т холбогдох 60 сарын цалин дээр 62 230 төгрөгийг нэмж тооцуулах П.бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нь шүүх хуралдаанд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 692 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн ц.г т холбогдох 60 сарын цалин дээр 62 230 төгрөгийг нэмж тооцуулах П.бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74 692 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА