Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 34

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

            Хохирогч: Э.Чулуунхүү,

            Шүүгдэгч /хохирогч/О.Цэен-Ойдов,

            Шүүгдэгч /хохирогч/ Б.Батбаяр,  

            Шүүгдэгч: Н.Ганхуяг,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, И.Оюунгэрэл М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олонхууд овогт Отгонбаярын Цэен-Ойдов, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөр овогт Бадамын Батбаяр, Сүрэг чоно овогт Нинагийн Ганхуяг нарт холбогдох 201616000251 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Монгол улсын иргэн, 

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Батбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг болох Гүн гэх газарт байрлах "Баатарван транс" ХХК-ний хамгаалалтын хашаанд хууль бусаар улаан чулуу ухах гэж очихдоо тус компаний хамгаалагч Э.Чулуунхүүг эхнэр Оюунсүрэнг бороохойдсон гэж хувийн таарамжгүй байдлаас болж маргалдан түүний толгойн тус газар төмрөөр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

                        Мөн Б.Батбаяр нь Н.Ганхуягтай бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг болох Гүн гэх газарт байрлах "Баатарван транс" ХХК-ийн хамгаалалтын хашаанд хууль бусаар улаан чулуу ухах гэж очихдоо тус компаний менежер О.Цэен-Ойдовын нүүр лүү самардах, цохих зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

                         Н.Ганхуяг нь Б.Батбаяртай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг болох Гүн гэх газарт байрлах "Баатарван транс" ХХК-ийн хамгаалалтын хашаанд хууль бусаар улаан чулуу ухах гэж очихдоо тус компаний менежер О.Цэен-Ойдов яллагдагч Батбаяртай маргалдан зодолдож байхад нь түүнийг өмөөрч, толгойн тус газар нь хүрзээр цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

                      О.Цэен-Ойдов нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг болох Гүн гэх газарт байрлах "Баатарван транс" ХХК-ийн хамгаалалтын хашаанд хууль бусаар улаан чулуу ухах гэж очсон Б.Батбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж резенин бороохойгоор цохих, цээж рүү өшиглөх зэргээр зодож хохирогч Б.Батбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Ганхуяг мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ.. “Би 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Гүн гэдэг газарт очиж улаан чулуу ухах гэж ганцаараа ява маркийн мотоциклиор очсон байсан. Тэгээд би “Баатарван транс” ХХК-ний хамгаалалтын торон хашаан дотор нь ороод явж байтал нэг хамгаалагч миний урд талд явж байсан хүмүүсийг буц гээд шаардлага тавиад байсан. Тэгтэл Батбаярын эхнэр Оюунсүрэн хүмүүсийн ард ганцаараа явж байтал нэг хамгаалагч Оюунсүрэнг бороохойгоор цохиод авсан. Тэгээд би цаашаа явж байгаад эргээд хартал Оюунсүрэнгийн нөхөр Батбаяр нэг хамгаалагчийг нь цохичихлоо гээд тэнд байсан хүмүүс хоорондоо ярилцаад байтал хамгаалагч нар нь хоорондоо станцаар ярилцаад байтал удалгүй машинтай Цэен-Ойдов 4-5 хамгаалагчтай ирсэн. Тэр Цэен-Ойдов нь Батбаярын толгой, нуруу руу нь бороохойгоор цохиод байсан. Тэгэхээр би хүрч очоод больцгоо гэж хэлээд тэгээд Цэен-Ойдовын толгойноос цус гарсан. Тэгээд Батбаяр бид хоёрыг барьж аваад машинд суулгаад тэр Цэен-Ойдов миний толгой руу цохиод байсан. Тэгээд бид хоёрыг кемп дээр аваачсан. Би хамгаалалтын хашаа руу орж чулуу ухах гэж байсан. Би хүнтэй маргалдаагүй. Хар өнгийн бороохой байсан ямар нэртэй бороохой байсныг мэдэхгүй. Миний хажууд Оюунсүрэн байсан. Тэнд 5-6 хамгаалагч байсан. Би тухайн үед модон иштэй жижиг хүрзтэй байсан. Миний биед гэмтэл учраагүй. Би эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 128 дугаар хуудас/, “2016 оны 10 дугаар сарын 22-нд улаан чулуу ухах гэж очсон. Тэгээд хамгаалагч орох цаг болоогүй гэхээр нь буцаж яваад нилээн хойно очсоод сууж байсан чинь Батбаяр байж байсан яах гэж байгаа юм бол гээд хараад байж байхад хамгаалалтын машин ирээд Цэен-Ойдов бууж ирээд үгийн зөрөөгүй Батбаярын толгой руу нь бороохойдсон. Тэгэхэд бороохойны үзүүр нь ишиндээ нийлээд тахир болсон байсан. Тэгээд ч болиогүй куртикийг нь битүүлж байгаад шалдан бие дээр нь бороохойдоод байсан. Тэгээд би болохоо байлаа гээд боль гэж хэлээд болиогүй болохоор нь хүрзээр нэг цохиод авсан” гэв.

Шүүгдэгч Б.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс урд зүгт 13 км Адгын гүн гэдэг газар гэртээ байж байгаад эхнэр Оюунсүрэнтэй хамт улаан чулуу гараад байгаа Гүн гэдэг газар очиж улаан чулуу ухах гэж өөрийн эзэмшлийн улаан өнгийн ява маркийн мотоциклиор явсан. Тэгээд тэнд улаан чулуун дээр очиход хүмүүс улаан чулуу руу орж байхаар нь эхнэр бид хоёр тэнд байсан хүмүүстэй нийлээд хамгаалалтын торон хашааны унасан хэсгээр орж цаашаа яваад улаан чулуу руу явж байтал “Баатарван транс” ХХК-ний нэг хамгаалагч залуу хүрч ирээд тэнд байсан хумүүсийг 15 минут дутуу байна гарцгаа гэсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр эргээд явж байтал \тэнд байсан хүмүүс буцаад явсан\ Би тэгээд Оюунсүрэнгийн хажуу талд жаахан зайтай явж байтал хамгаалагч Чулуунхүү хүрч ирээд манай эхнэрийн баруун талын хөлрүү нь цахилгаан бороохойгоор нэг удаа бороохойдохоор нь би эргэж очоод Чулуунхүү хамгаалагчийг “чи эмэгтэй хүнтэй яаж харьцаж байгаа юм бэ гэхэд Чулуунхүү намайг зайл гэж хоорондоо маргалдаж байгаад би Чулуунхүүгийн баруун талын шанаа эрүү хавьд нь төмөртэй гараараа нэг удаа цохиод автал Чулуунхүү газар уначихаад босож ирээд станцаараа зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгсэн удалгүй нэг машинтай хамгаалагч ирсэн. Тэгээд Цэен-Ойдов хамгаалагч машинаас бууж ирээд Чулуунхүүгээс зодсон хүн чинь хаана байна гэхэд Чулуунхүү намайг гараараа заасан. Тэгтэл тэр Цэен-Ойдов над руу хүрч ирээд миний цээж рүү нэг удаа өшиглөж авахаар би өөдөөс нүүрэнд нь байсан маскыг хуулаад автал Цэен-Ойдов миний захнаас барьж байгаад доош татахад би доошоогоо тонгойсон. Тэгтэл миний нуруун дээр бороохойгоор цохиод байсан. Би тухайн үед доошоо хараад тонгойгоод байсан болохоор ямар хамгаалагч цохиж байгааг нь харж чадаагүй. Тэгээд намайг тойроод зогсож байснаа гэнэт больсон. Тэгтэл тэр хамгаалагч Чулуунхүү миний зүүн гарнаас татаад байхаар нь би газар чаргуулдсан чинь тэнд байсан 4 хамгаалагч намайг өргөж аваад хамгаалалтын машины арын суудал дээр суулгасан. Тэгтэл хамгаалалтын албаны дарга нь одоо таныг цохиж зодох асуудал байхгүй одоо зүгээрээ машинд суучих гэхээр би хамгаалалтын машинд суусан. Тэгтэл Ганхуяг машины хажууд ирчихсэн зогсож байсан. Тэгээд Ганхуяг бид хоёрыг машинд суулгаад кемп дээрээ авчирсан. Тэгээд Ганхуяг бид хоёрыг Гурвантэс сумын цагдаагийн хэсэг дээр авчирахаар би Далайжаргалд миний бие өвдөөд байна гэж хэлээд сумын эмнэлэг дээр ирэхэд тэнд Эрхэмбаяр эмч намайг үзээд миний баруун талын хавирганы хавьдаа хавдартай байна гэж хэлсэн. Тэгээд намайг Далайжаргал буцаагаад цагдаагийн тасаг дээр авчирсан. Тэгээд би маргааш өдөр нь сумын эмнэлэг дээр ирээд Эрхэмбаяр эмчээс үзүүлсэн бичигээ авсан. Тухайн үед Далайжаргал төлөөлөгч миний биед үзлэг хийгээгүй. Намайг сумын эмч Эрхэмбаяр үзсэн. Би Чулуунхүүгийн баруун талын эрүүнд нэг удаа зүүн гараараа цохисон тухайн үед миний гарт нь осков төмөр байсан. Би тэр осков төмрөөр газар ухаж улаан чулуу түүх гэж байсан юм. Баруун шанаанд нь төмөртэй гараараа нэг удаа цохиж авсан. Чулуунхүү миний биед халдсан зүйл байхгүй. Тэнд миний танидаг хүнээс Түмэнжаргал, Оюунсүрэн Ганхуяг нар байсан бусад хүмүүсийг нь танихгүй тэнд ойрхон зогсож байсан. 30-40 хүн байсан. Миний биед Цэен-Ойдов гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Тухайн үед миний толгой өвдөөд, баруун талын хавирга, мөн ууцаар хорсож өвдөж байсан. Тэр Чулуунхүү хамгаалагч манай эхнэрийг удаан явж байна хурдан яв гэж цахилгаан бороохойгоор цохиулаад байсан. Тухайн үед Ганхуяг Цэен-Ойдовт больцгоо гэж хэлж байсан. Тэр Цэен-Ойдов хар өнгийн хувцастай явж байсан. Цэен-Ойдовын биед Ганхуяг хүрзээр цохиж гэмтэл учруулсан. Миний биед одоо ямар нэгэн зовиур байхгүй. Би эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 дүгээр хуудас/, “Гурвантэсийн ард иргэд улаан чулуу олборлодог байсан Эхэн гүн гэх газарт 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд улаан чулуу ухах гэж эхнэртэйгээ очсон. Хашааны тор нь унасан хэсгээр орсон. Ороод явж байхад хамгаалагч нар арай болоогүй байна гарцгаа гэсэн. Шаардлагыг биелүүлээд буцаад явж байсан эхнэр ард үлдсэн байсан чинь Чулуунхүү манай эхнэрийг хурдан явж гэж загнаад удаан явлаа гэж бороохойдсон. Би эхнэрээ өмөөрөөд чи эмэгтэй хүнтэй яаж харьцаж байгаа юм гэсэн чи зайл гэсэн би уур хүрээд Чулуунхүүг төмөр барьсан гараараа эрүүн тус газар нь цохьсон. Чулуунхүү унаад босч ирээд станцаар зодуулчлаа гэж хэлсэн. Тэгээд машинтай Цэен-Ойдов, Мөнхдалай 2,3 хамгаалагчийн хамт ирээд Чулуунхүүгээс зодсон хүн чинь хаана байна гэж Цэен-Ойдов асуугаад над дээр хүрч ирээд хавирган тус газар өшиглөсөн би ямар хүн байгааг харах гэж маскийг нь авсан. Тэгээд өмсөж байсан куртгээр доош нь хумбадаж дараад боройходож байгаад гэнэт больсон. Сүүлд нь сонссон чинь Цэен-Ойдовыг Ганхуяг хүрзээр цохьсон байсан. Тэгээд намайг Цэен-Ойдовын ирсэн машинд суулгаж авч явсан. Кемп дээр очоод гавлаж аваад Гурвантэс сумын цагдаа дээр очоод байж байтал миний хавирга, толгой өвдсөн. Тэгээд цагдаагийн төлөөлөгч Далайжаргалд эмчид үзүүлье гэж хэлсэн. Далайжаргал 5 цагийн үед намайг эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Эрхмээ эмчид үзүүлэхэд Цэен-Ойдов, Чулуунхүү нар эмнэлэг дээр байж байсан. Эмнэлэгт үзүүлээд буцаад цагдаагийн газрын өрөөнд гавтай байж байгаад 19 цагийн үед Чулуунхүү хүрч ирж гав авсан. Тэр үед энэ хүн эрүүл саруул явж байсан, гэмтэл авсан гэдэгт нь эргэлзэж байна. Дараа нь 26-ны өдөр билүү сайн санахгүй байна хот хооронд явдаг машины жолооч Хүрлээтэй хамт Чулуунхүү хот явах гээд зогсож байхад нь уулзахад мөн боосон зүйлгүй эв эрүүл явж байсан. Энэ бүхнээс би Чулуунхүүд гэмтэл учруулаагүй гэж бодож байна. Цохьсон нь үнэн гэхдээ гэмтэл учруулсандаа эргэлзэж байна” гэв.

Шүүгдэгч О.Цэен-Ойдов мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гүн нэртэй “Баатарван транс” ХХК-ний уурхайн дээр албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд станцаар хамгаалагч Чулуунхүү манай компаний эзэмшлийн хашаа руу хэсэг бөөн хүмүүс дайрч орж ирсэн гэж станцаар мэдэгдсэн. Тэгээд би уурхайн карерын баруун талаар орж ирсэн хүмүүс рүү машинтай хамгаалагч 5-6 нарыг машинаас буулгаад наад хүмүүсээ хашаанаас гарга гэж хэлсэн. Тэгээд хамгаалалтын хүмүүс буугаад явсан дараа нь хамгаалалтын албаны дарга Мөнхдалай станцаар намайг дуудсан. Хашааны баруун хойд талд хүрч ир гэхээр нь албаны машиныг унаад замаараа Мөнхдалайг суулгаад дуудсан газар очиход тэнд 50-60 хүн хамгаалалтын хашаан дотор орчихсон байсан. Тэгээд зодуулсан хамгаалагч Чулуунхүүгээс болсон зүйлийг тодруулж асуухад нүүрээ дарчихсан байдалтай хашаа руу орсон хүмүүсийг хөөж явахад нь энэ Батбаяр намайг төмрөөр нүүрлүү цохьсон гэсэн. Тэгээд юунаас болсон юм гэхэд хэрүүл хийж байгаад цохьчихлоо гэсэн. Тэгэхээр та нар наанаа байж бай гэж хэлээд Батбаяртай очиж уулзахад өөдөөс чи юу юм бэ, яах гээд байгаа юм гэж хэрэлдээд байхаар Батбаярын тохойноос нь өргөхөд манайхан барих гээд байна цаашаа байгаараа ална шүү гээд өөдөөс хэрэлдээд байхаар та нар энэ хэрүүлээ боль барих гэсэн юм алга гэхэд Батбаяр чи хэн юм чи юу юм цаашаа байгаараа ална шүү пизда минь манайхан намайг барих гээд байна шүү гээд намайг баруун гараараа заамдаад зүүн гараараа миний нүүрний маскыг хуулахаар би өөдөөс түлхээд наад хэрүүлээ боль гэхэд Батбаяр миний уруул дээр хоёр удаа цохиод авахаар нь намайг яасан гэж цохиж байгаа юм гэхэд миний өөдөөс хөлөөрөө жийгээд надаас цаашаа зугтаахаар нь би араас хүрч очоод Батбаярын нурууны хоёр далыг хавсарч резинэн бороохойгоор нэг удаа цохисон. Тэгсэн чинь ард байсан хүмүүс орилолдоод 2-3 хүн хүрч ирээд өөдөөс намайг өшиглөх гээд өөдөөс хөлөөрөө тийрээд байсан. Тэгээд би эргээд харахад Батбаяр Чулуунхүүг унагаасан байдалтай дээрээс цохиж байгаа харагдсан. Тэгэхээр би Чулуунхүү дээр очих гээд явах гэтэл миний толгойруу хүрзээр Ганхуяг нэг удаа цохиж авсан. Тэгээд миний толгойноос цус гарсан. Тэгээд би сөхрөөд суутал тэнд байсан хүмүүс хүн алчихлаа гэхээр намайг хүрзээр цохисон хүнийг бариад ав гэж хамгаалалтын албаны дарга Мөнхдалай яагаад цохиж байгаа юм наадахаа бариад ав гэж гэхэд хоёр хамгаалагч Батбаярыг хоёр талаас нь сугадсан байдалтай авч яваа харагдсан. Би тэгээд тусдаа манай аж ахуйн нярав Батбаатартай хамт кемп рүү явсан. Тэгээд кемп дээр ирэхэд нөгөө хамгаалалтын машинаас Батбаярыг буулгах гэхэд өөдөөс нь эсэргүүцээд хөлөөрөө тийрч тэгээд хоёр хамгаалагчтай зууралдаад байгаа харагдсан. Би Батбаяртай Чулуунхүүг юунаас болж цохиж зодсон талаар асуухад миний өөдөөс хэрүүл маргаан хийгээд байсан. Тэр хүмүүсийг би танихгүй нүүрэндээ маск зүүчихсэн байсан. Миний биед Ганхуяг, Батбаяр нар гэмтэл учруулсан. Би хүлээлгэж өгөөгүй. Тухайн үед Мөнхдалай, Чулуунхүү хоёр Батбаярыг цагдаад аваачиж өгсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 137 дугаар хуудас/, “2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд нутгийн иргэд хамгаалалтын торон хашаа эвдээд орж ирлээ гээд хамгаалагч дуудсаны дагуу кемп дээр амарч ажиллаж байсан бүх хамгаалагчдыг аваад уурхайн хэсэгт очиход  3 хэсгээр торон хашаа эвдсэн байсан. Би машинаараа хамгаалагч нарыг буулгаж байсан чинь Мөнхдалай станцаар хамгаалагч зодууллаа яаралтай хүрээд ир гэсэн. Мөнхдалайг замаараа аваад очиход нутгийн иргэд 50-60 метр орчим орж ирсэн байсан. Хамгаалагч Чулуунхүү толгойгоо дарсан байдалтай байхаар нь юу болов гэхэд Батбаярыг зааж өгсөн. Юуны улмаас маргалдсан бэ? Ямар асуудал үүссэн бэ? гээд хоёуланг нь байлгаж байгаад уулзахаар очсон боловч өөдөөс чи хэн юу юм гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд шууд нүүр лүү цохьсон цаанаас нь хүмүүс хүнээ бариулахгүй шүү гэж орилсон. Нүүрний маск хуулж авсан. Тэгээд бороохой хэрэглэхээс өөр аргагүй болсон. Өндөрлөг газар олуулаа зогсож байсан. Урьдчилж сануулахгүйгээр шууд гар далайсан үйлдэл надад байхгүй. Нутгийн ард иргэдийн өмнөөс бид нар ерөөсөө түрүүлж арга хэмжээ авдаггүй. Нэг үг хазгай хэлж болдоггүй. Аль болох эв зүйгээр таарамжгүй харьцаа үүсгэхгүй байх үүднээс арга хэмжээ авч ажилладаг байсан. Тэгээд цохьсоны дараагаар хойноос нь барих гэж явахад араас төмрөөр цохьсон. Хэсэг хугацаанд юм санахгүй өвдөглөөд сууж байгаад харахад Батбаяр Чулуунхүүг газар унагаасан дээр нь байж байсан. Дараа нь намайг Ганхуяг гэж хүн толгой руу цохьсоныг мэдсэн. Тэгээд эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Батбаярыг эмчид үзүүлэхэд хамт байсан тэгэхэд биед нь ил харагдах шарх байгаагүй. Ерөнхийдөө ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтэл авсан” гэв.

          Хохирогч О.Цэен-Ойдов мэдүүлэхдээ...“ Миний биед Батбаяр нүүрэн тус газар хоёр удаа цохиж, хамарны хажууд самардсан байсан. Тухайн үед хавдартай байсан. Мөн миний толгойны зүүн дээд оройн хэсэгт Ганхуяг хүрзээр цохиж гэмтэл учруулсан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гүн нэртэй уурхайн хашаа руу хэсэг хүмүүс дайраад орж ирээд манай хамгаалагчийн биед халдсан гэхээр нь би очиж тэр хүмүүстэй уулзаж зохих журмын дагуу шаардлага хүргүүлэх гэсэн боловч тэр Батбаяр болон бусад хүмүүс хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай байсан. Тэгээд би тэр Батбаярыг хэрүүл маргаанаа зогсоо, юунаас болж хамгаалагчийн биед халдах болсон талаар асуухад хүмүүсийн урд талд Батбаяр газар суучихсан байхаар нь би хүрч очоод Батбаярын хувцаснаас бариад босгох гэхэд цаашаа байгаарай ална шүү, чи муу юу юм гэж хэлээд босож ирээд намайг заамдаад миний нүүрний маскыг нь хуулж аваад миний хамарны хажууд самардсан. Тэгэхээр би яаж байгаа юм бэ гэхэд Батбаяр миний уруул дээр хоёр удаа цохиж авахаар нь намайг яасан гэж цохиж байгаа юм гэхэд миний өөдөөс хөлөөрөө жийгээд надаас цаашаа холдохоор би араас хүрч очоод Батбаярын нурууны хэсэгт дал хавсарч резинэн бороохойгоор нэг удаа цохисон. Тэгсэн чинь адр байсан хүмүүс орилолдоод 2-3 хүн хүрч ирээд өөдөөс намайг өшиглөх гээд өөдөөс хөлөөрөө тийрээд байсан тэгээд Чулуунхүүг Батбаяр нь газар унагачихсан нүүрлүү нь цохиж байгаа харагдахаар очих гээд явтал миний толгойруу хүрзээр Ганхуяг нэг удаа цохиж авсан тэгээд миний толгойноос цус гарсан тэгээд би сөхөрөөд суутал тэнд байсан хүмүүс хүн алчихлаа гэхээр намайг хүрзээр цохисон хүнийг бариад ав гэж хамгаалалтын албаны дарга Мөнхдалай яагаад цохиж байгаа юм наадахаа бариад ав гэж хэлсэн. Батбаяр худлаа мэдүүлэг өгсөн байна эхлээд тэр Батбаяр намайг эхэлж цохиж авсан. Харин хамгаалагч нарыг нь Батбаярыг зодож байгааг нь хараагүй. Би тэр хамгаалагч нар нь Батбаярыг цохиж зодож байгааг нь хараагүй. Надад харах боломж байгаагүй. Мэдэхгүй байна дараа нь сумын эмнэлэг дээр намайг толгойдоо оёдол тавиулж байхад Батбаяр орж ирсэн. Тэгэхэд ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй. Би тэр Батбаярыг өшиглөж цохисон зүйл байхгүй. Надад тусгай хэрэгсэл хэрэглэх зөвшөөрөл байхгүй. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлээ баримтаар гаргаж өгнө“  гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, “Станцаар дуудаад очсон. Чулуунхүү толгойгоо барьсан байдалтай байсан. Батбаярыг заалгуулаад уулзах гэхэд чи хэн юм ална шүү гээд бусад нь хүнээ барихгүй шүү гээд байсан. Өндөр төмөр дээр суусан байдалтай байсан би хоёулаа уулзъя гэсэн чинь маск хуулаад цохиод зугатаахаар нь хойноос нь хөөсөн чинь араас хүрзээр цохьсон. Сүүлд кемп дээр очоод цохьсон хүнээ харсан. Цусаа гоожуулаад сууж байхад зарим нь хүн алчлаа гээд боож өгсөн, зарим нь шороо шидсэн. Эмнэлэг дээр ирэхэд эмч байхгүй гээд жижүүр охин байсан. нийт 11 оёдол тавиулсан. Нүүр ам цус болсон учраас нүүр зулгарсаныг хараагүй. Эмнэлэг дээр байхад Далайжаргалтай хамт Батбаяр ирсэн. Чулуунхүү мөсөөр жин тавиад хэвтсэн байсан. Батбаярыг үзүүлэхэд нь хамт байсан. Эмч хавирганд нь хавдар байна гэсэн. Өөр гэмтэл харагдаагүй. Одоо гомдол санал байхгүй эвлэрсэн. Листтэй хугацааны мөнгөө нэхэмжлээгүй 700.000 төгрөг л авсан” гэв.

Хохирогч Э.Чулуунхүү мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд өдрийн хоолоо идчихээд кемпдээ амраад байж байхад дотоод станцаар ээлжинд гарч байсан хамгаалагч нар луу нутгийн иргэд /нинжанууд/ дайрлаа гэж хэлсэн. Тэгээд харуулын дарга Мөнхдалай амарч байсан хамгаалагч нараа аваад хамгаалалтын хашаа руу очсон. Тэгээд хашаа руу яваад очиход хашааны 3 хэсгээр хүмүүс орчихсон харагдаж байсан. Тэгээд харуулын дарга Мөнхдалай намайг хамгаалагч Төмөрбаатар, Угтахбаяр нарын хамтаар хашааны баруун хэсэгт очиход 40-50 орчим хүн ороод ирчихсэн газар ухаж байсан. Тэгээд би очоод тэр хүмүүсд хандаад одоо наад газраа ухах аа боль, хашаанаас гарцгаа гээд цахилгаан бороохойгоо дуугаргаад эхнээс нь хүмүүсийг гаргаад явж байхад нэг эмэгтэй хөндөлсөж зогсчихоод хөдлөхгүй, бид нар мал юм уу, бид нар явахгүй, туугдаад явах юм уу хаашаа юм гээд байхаар нь баруун гараараа цахилгаан бороохойгоо дуугаргаад зүүн гараараа нөгөө эмэгтэйг цааш нь түлхээд цаашаа яв гэхэд тэр эмэгтэйн цаад талд байсан улаан шаргал хувцастай эрэгтэй эмэгтэй хүн бороохойдлоо гэж хэлээд хажуугаас миний баруун талын шанаа руу барьж байсан жоотуугаараа цохьсон. Тэгээд би манараад доошоо унасан. Тэгээд газарт 2-3 удаа эргээд мөлхөөд босч ирсэн. Тэр үед нөгөө эрэгтэй миний араас өшиглөөд байсан. Тэгээд би тэр хүний царайг харсан. Тэгээд босч ирээд нөгөө эрэгтэйд хандаад чи хүн цохиод байхдаа яадаг юм гэхэд тэр эрэгтэй ганц цохилт даахгүй байж, хоёулаа зодолдоё гээд байхаар нь би нөгөө хүнээ алдахгүйг хичээгээд хажууд нь байж байхад нөгөө эрэгтэй олон хүн дундуур ороход нь араас нь дагаад явахад барьж байсан төмрөөрөө дахиад цохих гээд байсан. Тэр хүн ганцаараа баг зүүгээгүй байсан. Тэгээд би гэнэт станц байгаагаа санаад станцаараа би зодуулчихлаа, нэмэлт хүч ирүүлээрэй, энэ хүнийг алдчих гээд байна гэхэд станцаар сонссон харуулын дарга Мөнхдалай, менежер Цэен-Ойдов, хоёр хамгаалагч нар дөрвүүлээ ирсэн. Тэгээд би Мөнхдалай даргад энэ хүн намайг зодсон гээд нөгөө эрэгтэйг зааж өгсөн. Тэгээд харуулын дарга нэмэлт хүч дуудсан. Тэгээд Цэен-Ойдов намайг зодсон хүнтэй уулзана гээд очиход нөгөө эрэгтэй Цэен-Ойдовын өөдөөс хэрүүл хийгээд цохиод эхэлсэн. Би Цэен-Ойдовын хажууд очоод нөгөө зодсон эрэгтэйгээ бариад авхад хажуугаас хүмүүс цус гоожчихлоо, цохиулчиж гэхэд нөгөө эрэгтэй намайг газарт унагаад дээрээс цохиод байсан. Би доор нь хэвтсэн чигтээ хөл, гарнаас нь зуураад байж байсан. Тэгээд эргээд харсан чинь хүмүүс бужигнаад, манай хамгаалагч нар ирчихсэн байсан. Тэгээд Цэен-Ойдов газар суучихсан, толгойноос нь цус гарчихсан харагдаж байсан. Тэгээд би нөгөө хүнтэйгээ зууралдаад байж байхад хамгаалагч Мэндбаяр татаад миний дээрээс босгосон. Тэгээд бид хоёр барьсан чигээрээ машины дэргэд ирхэд Цэен-Ойдовыг цохьсон гээд хүрз болон нэг эрэгтэйг барьчихсан. Тэгээд тэр хүмүүсийг машинд суулгаад кемп рүү очсон. Тэгээд тэр хүмүүс эсэргүйцээд байхаар нь гавлаад сумын төвд очиж цагдаад өгсөн. Тухайн үед миний баруун талын шанаа хавдчихсан, толгой өвдөөд, өдөржин манараад байсан. Тэгээд эмнэлэг рүү яваад орход Цэен-Ойдов толгойгоо оёулаад сууж байсан. Тэгээд Улаанбаатар хотод ирж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд шүүх эмнэлэгийн эмч тархиндаа нарийн шинжилгээ хийлгэ гэхээр нь шинжилгээ хийлгэхэд тархи гэмтэлгүй байна, баруун нүдний ухархай таньд гэмтсэн байна гэсэн. Тэгээд нэгдүгээр эмнэлэгийн нүдний тасагт хагалгаанд орж нүдэндээ нөхөөс хийлгэж, оёдол тавиулсан. Би яг ямар хагалгаа хийсэн талаар нь хэлж мэдэхгүй байна. Би тэр эмэгтэйг бороохойдоогүй, Бороохойгоо дуугаргаад явж байсан юм. Би Оюунсүрэнтэй маргалдаагүй харин би шаардлага тавьсан. Обеьктонд орж ирсэн этгээдэд цахилгаан бороохой хэрэглэх ёстой. Харин хашааны гадаа байгаа хүмүүст хэрэглэх ёс байхгүй. Үгүй тэр өдөр 600 гаруй хүмүүс манай хашаа руу орсон байсан. Миний биед Батбаяр нь баруун чамархай хавьд төмрөөр нэг удаа цохиж авсан. Би тэр Батбаяртай ямар нэгэн маргалдаж хэрэлдсэн зүйл байгаагүй. Би тухайн үед Цэен-Ойдовыг хүрзээр цохиулж байхыг хараагүй. Миний харсанаар Батбаярыг цохиж зодсон зүйл байхгүй. Миний мэдэхийн архи уугаагүй эрүүл байсан. Надад тусгай хэрэгсэл хэрэглэх зөвшөөрөл байгаа би тусгай хэрэгсэл хэрэглэх сургалтанд сууж байсан. Би тэр буруутай этгээдээс эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааныхаа цалинг баримтаар нэхэмжилж авна. Тэгээд тухайн өдөр би өөрөө сумын төлөөлөгч Далажаргалд Батбаярыг хүлээлгэж өгөхөд ил харагдах хөхрөлт, гэмтэл шарх сорви байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/, “2016 оны 10 сарын 22-ны өдөр үдийн хоол идсэний дараа харуул хамгаалалтын дарга Мөнхдалай нутгийн хүмүүс дайрлаа бид нар хүчлэн авна гээд бүх бие бүрэлдэхүүнээрээ уурхайн гүнд очсон. Очиход 3 талаар нэвтэрсэн, хүний тоо 500, 600 орчим байсан. Манайхан намайг эхний баруун хэсгийг гаргаж бай бид нар хойд хэсгээр зохицуулна гээд явсан. Тэгээд 2 хамгаалагчтай буугаад 20-30 метр зайтай буугаад би та нар харуул хамгаалалтын газар ороод ирчихлээ хашаанаас гар гэж хэлсэн хүмүүс газраа ухаад гарахгүй байсан. Би цахилгаан бороохой барьсан байсан тэрийгээ дуугаргаж айлгаж байсан. Тэгээд хүмүүс эхнээсээ ойлгоод явж байсан чинь нэг эмэгтэй явахгүй цаашаа хараад бид нар ямар мал юм уу нутаг дээрээ байж байж мал шиг туулгахгүй гэж хэлсэн. Тэгээд би бороохойгоо дуугаргасан чинь хажууд нь байсан залуу эмэгтэй хүн бороохойдлоо гээд намайг цохьсон миний нүдэнд цагаан улаан юм харагдаад хөл хөдлөхгүй унасан. Араас нудраад байх шиг байсан би 3 өнхрөөд босч ирээд харсан чинь улаан шаргал куртиктай хүн ганц цохилт даахгүй ямар хамгаалагч байдаг юм хувцасны гол гээд зогсож байсан. Тэгээд толгой дүүрээд байсан, чи намайг цохьчихлоо гэсэн чинь тийм юм байх ш дээ гэсэн. Тэгээд хүмүүс бөөгнөрөөд ирсэн. Ойртох гэхээр барьж байсан зүйлээрээ цохих гээд байсан. Тэгээд станцтай явж байснаа санаад хүнд зодуулчихлаа гээд нэмэлт хүч дуудсан. Тэгсэн чинь Батбаяр хүмүүсийн ард ороод зогссон. Би болохоор хамгаалалтынхан иртэл Батбаярыг алдаж болохгүй гээд хараад зогсож байсан. Тэгээд машин хүрч ирээд Цэен-Ойдов, Мөнхдалай нар бууж ирсэн. Цэен-Ойдов хүрч ирээд яасан гэсэн би цохиулчихлаа гээд Батбаярыг зааж өгсөн. Цэен-Ойдов Батбаярыг наашаа гараад ир гэсэн юм хэлээд байсан тэгээд Цэен-Ойдов очсон. Би хүмүүсийн дундуур ороод харсан чинь Батбаяр гарч ирээд намайг хавсарч унагаагаад дээрээс шанаа руу цохьсон би өшиглөж магадгүй гээд хөлийг нь хавчаад наалдсан намайг боосон. Тэгэхэд Цэен-Ойдов толгойгоо дараад сууж байсан. Би болохоо байж дээ гэж бодсон. Тэгээд миний хоолойг боогоод тавихгүй байсан чинь хамгаалагч Мэндбаяр ирж намайг босгосон. Тэгээд машиндаа очсон чинь Цэен-Ойдовыг цохьсон хүнийг машинд суулгачихсан, Батбаярыг машинд суулгах гэсэн эсэргүүцээд гурвуулаа нийлж байж суулгасан. Цэен-Ойдовоос цус нь гараад байсан. Тэгээд шууд эмнэлэг явъя гээд Цэен-Ойдовыг машинд суулгаад явуулсан. Тэгээд нөгөө хоёрыг цагдаа дээр өгчихөөд би толгой өвдөөд эмнэлэг явсан. Толгойны хажуу тал хавдартай байсан тэгээд том мөс тавиад 2,3 эм уугаад эмнэлэг дээр нилээн удсан. Далайжаргал Батбаярыг гэмтэлтэй гээд байна та нар зодсон юм уу? гээд эмнэлэг дээр авч ирсэн. Үзүүлээд буцаагаад аваад явсан. Дараа нь 5 өнгөрөөгөөд Ойдов бид 2 очиж мэдүүлгээ өгсөөр байгаад 7 өнгөрсөн. Би хамгийн сүүлд мэдүүлэг өгчихөөд гараад ирсэн Далайжаргал энэ 2 хүнийг цагдаад хүлээлгээд өг гэсэн. Би гавыг нь тайлаад эмчид үзүүлээд зүгээр гэсэн болохоор эрүүл саруул 2 хүн хүлээлгэж өглөө гээд гарын үсэг зурсан. Нөгөөдөр нь толгой өвдөөд байсан учраас хот явж үзүүлнэ гээд сумын төв дээр компаний машинаас буугаад алхаж байсан чинь фургоны жолооч чи гомдолтой гэсэн үү гэхэд тийм гэсэн чинь тэгвэл чамтай ярих зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь хотод ирсэн. Шүүх эмнэлэгт очоод тархи толгой үзэх үү гэхэд тархины бичлэг хийлгэ гэсэн тэгээд бичлэг хийлгэсэн чинь нүдний ухархай хэсгээр цохьсон учраас тархинд нөлөөлөхгүй, нүдний эмчид үзүүл гэсэн. Нүдний эмч оочир ихтэй байсан учраас нөгөөдрийнх нь оочер авсан. Тэгээд үзүүлэх ёстой 5 хоногийн хугацаа дуусах гээд байсан. Нүдний эмч дээр орсон ухархайн гэмтэл байна, цаашдаа үр дагавар муу, нүдний зөөлөн булчирхай дарагддаг, одоо гайгүй ч гэсэн яваандаа солир долир болдог гэж хэлсэн. Тэгээд нүдний хагалгаанд орсон. Тэгээд 2 дахь дүгнэлтээ гаргуулсан. Хамрын хувьд цохихдоо хамар луу хавсарч цохьсон байх. Нүд чих хоёрын хооронд л өвдөөд байсан. Өвдөлт чамархай дээр их байсан, хамар гайгүй байсан болохоор хамартаа эмчилгээ хийлгээгүй. Найз нөхдөөс асуухаар гайгүй гээд тэгээд муруйгаал эдгэдэг гэсэн. Тэгээд хамгийн гол нь нүдэндээ санаа зовсон. Одоо жаахан ядраад нүдний хавиар хатгаад байдаг, хагалгааны дараа юм 2 хараад байдаг байсан, мах ургасан байсныг дахиж авхуулсан. Хамгийн сүүлд 2 сард эмчид үзүүлсэн. Нүдээ сайн гамна гэсэн. Дахиж цохиулж болохгүй эмзэг байгаа гэсэн” гэв.

          Хохирогч Б.Батбаяр мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 сарын 22-ны өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс урд зүгт 13 км Адгын гүн гэдэг газар гэртээ байж байгаад эхнэр Оюунсүрэнтэй хамт улаан чулуу гараад байгаа Гүн гэдэг газар очиж улаан чулуу ухах гэж өөрийн эзэмшлийн улаан өнгийн ява маркийн мотоциклиор явсан. Тэгээд тэнд улаан чулуун дээр очиход хүмүүс улаан чулуу руу орж байхаар нь эхнэр бид хоёр тэнд байсан хүмүүстэй нийлээд хамгаалалтын торон хашааны унасан хэсгээр орж цаашаа яваад улаан чулуу руу явж байтал “Баатарван транс” ХХК-ний нэг хамгаалагч залуу хүрч ирээд тэнд байсан хүмүүсийг 15 минут дутуу байна гарцгаа гэсэн тэгэхээр нь эхнэр бид хоёр эргээд явж байтал \тэнд байсан хүмүүс буцаад явсан\ хамгаалагч Чулуунхүү манай эхнэрийн баруун талын хөл рүү нь цахилгаан бороохойгоор нэг удаа бороохойдохоор нь би эргэж очоод Чулуунхүү хамгаалагчийг чи эмэгтэй хүнтэй яаж харьцаж байгаа юм бэ гэхэд Чулуунхүү намайг зайл гэхээр би Чулуунхүүгийн баруун талын шанаа эрүү хавьд нь төмөртэй гараараа нэг удаа цохиод автал Чулуунхүү газар уначихаад босож ирээд станцаараа зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгсэн удалгүй нэг машинтай 4-5 хамгаалагч ирсэн. Тэгээд Цэен-Ойдов хамгаалагч Чулуунхүүгээс зодсон хүн чинь хаана байна гэхэд Чулуунхүү намайг гараараа заасан. Тэгтэл тэр Цэен-Ойдов над руу хүрч ирээд улаан өнгөтэй бороохойгоор миний толгой, мөрлүү 2 удаа цохиж аваад миний цээж рүү нэг удаа өшиглөж авахаар би Цэен-Ойдовын нүүрний максыг нь гараараа авсан. Тэгтэл тэнд байсан 4 хамгаалагч нар нь намайг тойрч бүчиж авахаар би доошоо донгойход миний ууц, нурууруу бороохойгоор тэнд зогсож байсан хамгаалагч нар нь цохисон. Тэгээд намайг тойроод зогсож байснаа гэнэт больсон. Тэгтэл тэр хамгаалагч Чулуунхүү миний зүүн гарнаас татаад байхаар нь би газар чаргуулдсан чинь тэнд байсан 4 хамгаалагч намайг өргөж аваад хамгаалалтын машины хажууд авчирсан. Тэгтэл хамгаалалтын албаны дарга нь одоо таныг цохиж зодох асуудал байхгүй одоо зүгээрээ машинд суучих гэхээр би хамгаалалтын машинд суусан. Би тэр Гүн гэдэг газарт дээр улаан чулуу ухах гэж очсон байсан. Миний биед Цэен-Ойдов гэмтэл учруулсан байх гэж бодож байна яагаад гэвэл Цэен-Ойдов миний баруун цээжинд нэг удаа өшиглөж авсан. Намайг тухайн үед тэнд байсан 4 хамгаалагч тойрч зогсоод бороохойгоор ууцан дээгүүр мөн хөлөөрөө цээжин биерүү 2-3 удаа өшиглөж байсан. Тухайн үед миний толгой өвдөөд , баруун талын хавирга, мөн ууцаар хорсож өвдөж байсан. Би тэнд байсан хамгаалагч нарыг намайг бүлэглэж зодсон гэж үзэж байна. Тэр үед Чулуунхүүгийн нүүр ам нь урагдсан зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, “Цэен-Ойдов өшиглөсний улмаас гэмтэл учирсан. Одоо Цэен-Ойдовооснэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн. Хамар маажсан үйлдэлдээ уучлалт гуйж эвлэрсэн” гэв.

            Хохирогч Д.Оюунсүрэн мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 сарын 22-ны өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс урд зүгт 13 км Адгын гүн гэдэг газар гэртээ байж байгаад нөхөр Батбаяртай хамт улаан чулуу гараад байгаа Гүн гэдэг газар очиж улаан чулуу ухах гэж улаан өнгийн ява маркийн мотоциклиор явсан. Тэгээд тэнд улаан чулуун дээр очиход хүмүүс улаан чулуу руу орж байхаар нь нөхөр бид хоёр тэнд байсан хүмүүстэй нийлээд хамгаалалтын торон хашааны унасан хэсгээр орж цаашаа яваад улаан чулууруу явж байтал “Баатарван транс” ХХК-ний хамгаалагч Чулуунхүү хүрч ирээд намайг одоо энэ хамгаалалтын хашаанаас гар гэхэд би нөгөө талын хүмүүс ороод ухаж байна яагаад бид нарыг хөөгөөд байгаа юм гэхэд тэр хамгаалагч Чулуунхүү явцгаа гээд бид нарыг хөөсөн. Би тэгээд хүмүүсийн ард нь ганцаараа явж байтал тэр хамгаалагч Чулуунхүү миний баруун талд зэрэгцээд явж байснаа намайг хурдан яваач гэж хэлэхээр би өөдөөс нь явжил байна шүү дээ гэхэд Чулуунхүү хамгаалагч миний баруун гарнаас барьж байгаад баруун хөл гар хоёрыг хавсараад цахилгаан бороохойгоор нэг удаа цохиж авсан. Тэгэхээр би хамгаалалтын хашаанаас гараад эргээд хартал манай нөхөр чи яахаараа эмэгтэй хүн бороохойддог юм гэж хашгирсан. Тэгээд тэр Чулуунхүүтэй хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд намайг эргээд харахад Чулуунхүү хамгаалагч газар унасан байгаа харагдсан. Тэгээд тэр хамгаалагч босож ирээд намайг хүн зодчихлоо гэж станцаараа хэлж байсан. Тэр хамгаалагч Чулуунхүү миний баруун талын өвдөг, баруун гартай хамт хавсарч нэг удаа цахилгаан бороохойгоор цохьсон. Би худлаа мэдүүлэг өгөөгүй үнэн зөв мэдүүлэг өгч байна. Тэр цахилгаан бороохойны үзүүрт байсан гэрэл асаад чар, чар гэж тачигнаад дугараад байсан. Чулуунхүү хамгаалагч тухайн үед урт хар өнгийн цахилгаан бороохойгоо барьж явсан. Тэр цахилгаан бороохойгоор миний өвдөгрүү нэг удаа цохиулсан. Ямар содон шинж тэмдэгтэй бороохой байсныг тухайн үед сайн анзаарч хараагүй. Үгүй намайг хашаанаас гар гэхээр би хашаанаас гарах гээд явж байсан. Тэнд олон хүн байсан гэхдээ би хүмүүсийн ард нь явж байсан болохоор намайг бороохойдуулж байхыг харсан хүн байхгүй. Батбаяр архи уугаагүй эрүүл байсан. Ил харагдах сорви байгаагүй харин баруун талын хавирга өвдөөд байна гэж байсан Би тухайн үед сумын эмнэлэгт үзүүлээгүй. Гомдолгүй нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

            Гэрч Л.Далайжаргал мэдүүлэхдээ ... “2016 оны 10 дугаар сарын 22-ны үдээс хойш 14 цагийн үед намайг Өмнөговь аймаг Гурвантэс сумын төвд Цагдаагийн хэсэг дээр байж байхад “Баатарван транс" ХХК-ний ажилтан Мөнхдалай, Чулуунхүү нар нь Б.Батбаярыг авчирж ирээд надад хүлээлгэж өгсөн юу болсон талаар асуухад Мөнхдалай манай хамгаалалтын хашаан дотор улаан чулуу ухах гэж орж ирээд манай хамгаалагч нартай маргалдаж хамгаалагч нарыг зодсон гэж хэлсэн. Би тэгээд Батбаярыг цагдаа дээр байлгаж байтал Батбаяр миний цээж рүү өвдөөд байна гэхээр би сумын эмнэлэг дээр авчирж сумын эмч Эрхэмбаярт Батбаярын биеийг үзүүлсэн. Би Батбаярын биед нь үзлэг хийгээгүй. Батбаярын биед ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй. Тухайн үед Батбаяр зэрэг бөхийчихсөн цээж рүү өвдөөд байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/

            Гэрч Б.Батсүрэн мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Өмнөговь аймаг Гурвантэс сумын нутаг болох хөдөө Адгын гүн гэдэг газарт гэртээ ирсэн. Тэгэхэд манай ээж Оюунсүрэн надад хөлөө үзүүлээд өчигдөр энэ улаан чулуу гараад байгаа газарт улаан чулуу ухах гэж очсон байсан юм. Тэгээд хамгаалагч нар нь хөөхөөр хашаанаас нь гарах гээд явж байтал нэг шар царайтай хамгаалагч хүрч ирээд миний баруун талын өвдөгний хавьд цахилгаан бороохойгоор нэг удаа цохиж авсан гэж хэлэхээр нь би ээжийн баруун талын өвдөгний өмдийг нь сөхөж үзэхэд баруун өвдөгний доод талд нь бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан. Ээж тэгээд тэр хөлөн дээрээ бартай лент наах гээд байж байсан. Манай гэрт ээж ганцаараа байсан өөр хүн байгаагүй. Үгүй ээж Оюунсүрэн тэр өвдөгний хөхөрсөнийг цахилгаан бороохойгоор цохиулаад ингээд хөхөрсөн гэж надад хэлж байсан. Аав намайг гэрт очиход Гурвантэс суман дээр байсан. Манай хөдөө гэрээс тэр Гүн гэх газар 4-5 км зайтай байдаг газар. Тэр газрыг “Баатарван транс” гэдэг нэртэй компаний эзэмшдэг тэнд улаан чулуу гардаг газар байгаа юм. Би сүүлд нь мэдсэн аавыг улаан чулуун дээр нэг хамгаалагчийг цохьсон гэж ээж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/

            Гэрч Ц.Рэнчин мэдүүлэхдээ... “Энэ Н.Ганхуяг нь манай сумын эмнэлэгийн хяналтанд байдаггүй хүн. Ганхуяг ямар нэгэн сэтгэцийн өвчин байхгүй. Хэрэв байдаг бол энэ эмнэлэгийн хяналтанд орж бүргэлтэй байх ёстой. Энэ Ганхуяг ганцаараа амьдардаг хүн байгаа юм ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажилгүй, улаан чулуу хавиар байдаг хүн байгаа юм. Ганхуяг нь дуу цөөтэй, даруухан зан ааштай хүн байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/

            Гэрч Б.Хүрэлчулуун мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны үед байх би Өмнөговь аймаг Гурвантэс сумаас Улаанбаатар хот явах гэж сумын төвийн узэл дээр байж байхад 12 цагийн үед утсаар нэг залгаад Баатарван улаан чулуунаас хоёр хүн хот явна гэж хэлсэн. Би тэгээд Улаанбаатар хот руу 16 цагийн үед явна гэж хэлсэн. Тэгээд намайг 16 цагийн үед сумын хот явдаг узэл дээр зогсоод явах гэж байхад Баатарван гэдэг компаний хоёр ажилтан машинаар хүргүүлж ирээд миний машинд тэр хоёр хүн ирж суугаад тэр хоёр нэг дор сууцгаасан. Би тэгээд Улаанбаатар хот руу явж маргааш өглөө нь эрт ороод нөгөө хоёр хүн Улаанбаатар хотын Драгон дээр буусан. Тэр улаан чулуунаас ирсэн хоёр хүн байсан өөрсдөө Баатарванд хамгаалагч хийдэг гэж ярьж байсан. Би тэр хоёр хүний нэрийг асуугаагүй нэг хүн нь намхан шар царайтай залуу байсан нөгөө хүн нь жаахан настай, намхан шардуу царайтай ах байсан. Тэр хоёр хүний биед нь миний нүдэнд харагдах ямар нэгэн ил шарх сорви огт байгаагүй. Би Улаабаатар хот руу тэр үед 5-6 хүнтэй явсан. Би тэр настай ахыг нь одоо харвал танина, харин тэр залууг нь сайн анзаараагүй учир танихгүй байх” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/

            Гэрч Д.Бөхболд мэдүүлэхдээ... “Тэр өдөр би ээлжнээсээ буугаад амарч байсан. Кэмп дээр байсан хамгаалагч нар бүгд хойшоо явсан улаан чулуу ухахаар орж ирдэг баруун залгаатай торны хажууд очсон. Тор даваад тухайн үед нилээд олон хүн орж ирсэн байсан. Тэнд байсан хүмүүсийг босгоод буцаагаад торноос гарах шаардлага тавиад хашаанаас гаргаж байсан. Тэнд Хамгаалагч Чулуунхүү Угтахбаяр нартай хүмүүсийг хашаанаас гаргаж байхад хүмүүс босоод явж байсан. Чулуунхүү миний баруун талд нилээд зайтай явж байсан. Тэгэхэд нэг эмэгтэй ганцаараа үлдээд явахгүй байсан. Чулуунхүү тэр эмэгтэйг гаргах гээд араас нь дагаад явж байсан. Тэр эмэгтэй Чулуунхүүг хэл амаар доромжлоод байсан. Чулуунхүү барьж явсан цахилгаан бороохойгоо ард нь дугаргаж байсан. Тэгэхэд тэр эмэгтэйгийн нөхөр нь гэх хүн барьж байсан төмрөөрөө Чулуунхүүг цохиж унагаасан. Би Чулуунхүү рүү гүйж очиход энэ хүн миний шанааруу төмрөөр цохичхлоо гэж хэлсэн. Тэр хүнийг барьж авахад цаанаас бөөн хүмүүс ирсэн. Машинтай Цэен-Ойдов болон ХХА-ны дарга Мөнхдалай машинтай ирсэн. Тэр хүн цаана байсан хүмүүс рүү гүйгээд орход Цэен-Ойдов араас нь гүйгээд тэр хүний араас барихад тэр хүн өөдөөс нь зодолдоод байсан. Тэгэхэд Цэен-Ойдовын ойролцоо зогсож байсан нэг хүн хүрзээр араас нь толгойруу нь цохиод цаашаа хүмүүсийн дунд орохоор нь би тэр хүнийг гаргаж ирсэн. Тэгээд тэр 2 хүнийг машинд суулгаад сумын төв рүү авч явсан. Чулуунхүүг төмрөөр цохисон хүн ярихдаа манай эхнэрийг цахилгаан бороохойгоор цохиулсан гэж ярьж байсан. Чулуунхүү тухайн үед хүн бороохойгоор цохиулаагүй. Хашаанд олон хүн орохоор тэд нарыг гарах шаардлага тавьж цахилгаан бороохой дуугаргадаг юм. Чулуунхүү хамгаалагчийг цохисон хүнийг барьсан тэр нь өөдөөс нь зодолдоод эсэргүүцэл үзллэж байхад нь гэнэт араас нь хүрззээр толгойруу нь цохисон. Тухайн үед бид нар тэр хүмүүсийг хашаанаас гарах шаардлага тавьж байсан. Хэрүүл маргаан хийх цаг хугацаа болоогүй. Үгүй ард нь дугараад явж байсан. Хамгаалагч нар ер нь цахилгаан бороохойгоо үе үе дугаргаж явдаг.”  гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/

            Гэрч Д.Оюунсүрэн мэдүүлэхдээ... “Би тэр өдөр үдээс хойш нөхөр болох Батбаяртай хамт Гүн гэх газарт очиж улаан ухах гэж очсон. Тэнд хүмүүс ихээр цугласан байсан. Бид 2 хамгаалалтын торон хашаа руу ороод хүмүүсийн чулуу ухаж байгаа газар луу явж байхад нэг хамгаалагч ирээд гар 15 минутын дараа ор гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө талаар нь хүмүүс орчихсон байна гэж хэлэхэд миний өөдөөс гар гэж хэлсэн. Би хөл муутай болохоор хүмүүсийн хамгийн ард талд явж байсан. Нэг хамгаалагч тэнд байсан хүмүүсийг хашаанаас гаргахаар хашаа руу хөөж явуулж байсан. Миний ард тулж ирээд баруун гараас барьж байгаад баруун гар луу бороохойгоор цохиод баруун гараараа би баруун өвдөгний нүдээ хавсарч цохисон. Тэрийг манай нөхөр хараад уурлаж тэр хамгаалагч руу дайраад цохиод унагаасан. Тэгэхэд уг хамгаалагч босч ирээд станцаар би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Удалгүй машинтай хамгаалагч нар нэмэгдэж ирсэн. Хар хувцастай хүн машинаас бууж ирээд хамгаалагчаасаа чамайг зодсон хүн аль нь вэ гэж асуухад хамгаалагч Батбаярыг заасан. Тэгээд тэр хар хувцастай хүн Батбаярыг хүмүүсийн дунд байхад нь барьж байгаад бороохойгоор цохиод байсан. Тэнд байсан хүмүүс болиоч хүн аллаа гэж хэлж байсан. Тэнд баахан хүмүүс Батбаярыг салгаж авах гээд зууралдаад бөөгнөрсөн байсан. Тэгэхэд Ганхуяг нь барьж байсан хүрзээрээ уг хар хувцастай хүний толгой руу хүрзээрээ цохисон байсан. Би тэрийг нь сайн хараагүи бөөн хүмүүс дунд л нөхрийгөө салгах гээд байж байхад л Ганхуяг хүн цохичихсон байсан. Нэг хамгаалагч тэнд байсан хүмүүсийг хашаанаас гаргахаар хашаа руу хөөж явуулж байсан. Миний ард тулж ирээд баруун гараас барьж байгаад баруун гарлуу бороохойгоор цохиод баруун гараараа би баруун өвдөгний нүдээ хавсарч цохисон. Тухайн үедээ цохиулснаа мэдээгүй байсан дараа нь суух гэхэд хөл нугарахгүй байсан. Би гайхаад харахад өвдөг хөхөрсөн байсан. Чулуунхүү хамгаалагч миний баруун гарнаас барьж байгаад баруун хөл гар хоёрыг хавсараад цахилгаан бороохойгоор нэг удаа цохиж авсан. Тэгэхээр би хамгаалалтын хашаанаас гараад эргээд хартал манай нөхөр чи яахаараа эмэгтэй хүн бороохойддог юм гэж хашгирсан. Тэгтэл тэр хамгаалагч газар унасан байгаа харагдсан. Тэгээд тэр хамгаалагч босож ирээд намайг хүн зодчихлоо гэж станцаараа хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

            Гэрч Э.Золжаргал мэдүүлэхдээ... “Би 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Борнуур суман дээр гэртээ амарч байгаад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг болох Гүн дэр уурхай дээр ирсэн. Үгүй би тэр өдөр Төв аймгийн Борнуур суман дээр гэртээ байсан. Үгүй би үнэн мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/

            Гэрч Н.Эрхэмбаяр мэдүүлэхдээ... “Би Өмнөговь эймгийн Гурвантэс сумын эмнэлэгт Стастискч их эмч ажилтай одоогоор тус эмнэлэгт 15 жилдээ ажиллаж байна. Энэ Батбаяр гэдэг хүн 2016 оны 10 дугаэр сарын 22-ны орой 18 цагийн үед намайг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хүн эмнэлэгт ажил дээрээ байж байхад ирсэн. Батбаяр нь ирэхдээ сумын урд баидаг улаан чулуун дээр хүнд зодуулсан гэж ирсэн. Тэгээд Батбаярын биеийг нь үзэхэд нь гадна талдаа ямар нэгэн ил гэмтэл шарх сорви байгаагүй. Харин биеийн баруун талын урд хавиргануудыг тэмтэрч үзэхэд 7, 8 хавирганы орчим хавдаж хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Үүнийг би тодорхойлолт болгон хийж өгсөн Уг хавирганы гэмтэл шинэ гэмтэл байсан. Яагаад гэвэл шинээр хөхрөлт үүссэн байсан учир шинэ гэмтэл байсан. Тэр өдөр Цэен-Ойдов, Чулуунуүү гэдэг нэртэй хоёр хамгаалагч ирсэн нэг нь толгойдоо хагалуулсан байдалтай, нөгөө хүн нь шанаандаа цохиулсан байдалтай бага зэрэг хавдсан байсан. Тэр Чулуунхүүд өөр гэмтэл байгаагүй. Тэр Чулуунхүүгийн биений баруун талын шанаа хавьд нь жаахан хавдаж хөхөрсөн байсан өөр гэмтэл байгаагүй. Би тухайн үед Чулуунхүүд тодорхойлолт хииж  өгөөгүй. Намайг үзэхэд Чулуунхүүд зөөлөн эдийн гэмтэл байсан харин тэр хамар, нүдний ухархайн гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/

            Гэрч Н.Төмөрбаатар мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед Өмнөговь аймгийн Гүрвантэс сумын нутаг болох “Баатарван транс” ХХК-нд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд тэнд улаан чулуу ухах гэж хэсэг бөөн хүмүүс хамгаалалтын хашааг даваад орцгоосон. Тэгэхээр Цэен-Ойдов цагаан хоолойгоор хамгаалагч нарыг дуудсан. Тэгээд би нэг хамгаалагчтай очсон. Намайг очиход тэнд манай хамгаалагч Угтахбаяр, Чулуунхүү, уурхай хариуцсан менежер Цэен-Ойдов энэ гурав байсан. Цэен-Ойдов толгойгоо хагалуулчихсан цус гарчихсан тонгойгоод сууж байсан. Тэгээд манай харуулын дарга Мөнхдалай машинтай ирээд Батбаяр, Ганхуяг, Цэен-Ойдов, Чулуунхуү нарыг аваад явсан. Би энэ талаар мэдэхгүй сүүлд сонсож байхад Чулуунхүү хамгаалагч Батбаярын эхнэрийг нь цахилгаан бороохойгоор ард дугаргасан тэгээд Батбаяр эхнэрээ өмөөрөөд Чулуунхүүг цохьсон гэж ярьж байсан. Цэен-Ойдовыг хэнтэй маргалдсан талаар мэдэхгүй байна. Би Батбаяртай маргалдсан зүйл байхгүй. Тэнд Угтахбаяр, Чулуунхүү, бид дөрөв байсан нэг хамгаалагч хэн байсныг мэдэхгүй байна. Батбаярыг хэн яаж цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. Ил шарх сорви байгаагүй. Чулуунхүүгийн биед ил харагдах сорви байгаагүй зүүн талын чамархай хавьдаа гараараа дараад байсан. Би Ганхуяг Цэен-Ойдовыг хаана нь юугаар цохиж байгааг нь хараагүй. Надад нэг ширхэг цахилгаан бороохой байсан өөр тусгай хэрэгсэл байгаагүй. Тухайн үед Угтахбаяр резинин бороохойтой байсан бусад ямар бороохойтой байсныг мэдэхгүй. Тэр Батбаярын эхнэр Чулуунхүү рүү ямар нэгэн довтолсон үйлдэл огт хийгээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/

            Гэрч Б.Түмэнжаргал мэдүүлэхдээ... “2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед Өмнөговь аймаг Гурвантэс сумын нутаг болох “Баатарван транс” ХХК-ний хашаа руу хүмүүс орж улаан чулуу ухах гээд орохоор би тэр хүмүүстэй хамт явж байтал 2-3 хамгаалагч хүрч ирээд хашаан дотор байсан хүмүүсийг одоо хашаанаас гарцгаа, ухуулахгүй гэж хэлээд хүмүүсийг хөөгөөд явж байтал тэр Чулуунхүү хамгаалагч Батбаярын ахын эхнэр Оюунсүрэнгийн хөл өвдөг хавьд цахилгаан бороохойгоор нэг удаа цохиулсан. Тэгтэл өмнө нь явж байсан Батбаяр эргэж хүрч очоод Чулуунхүүг чи эмэгтэй хүнийг яагаад цахилгаан бороохойгоор цохиулаад эмэгтэй хүн зодлоо гэхэд өөдөөс Чулуунхүү та нар энэ компаний хашаа руу орж болохгүй гээд Батбаяртай маргалдаж хэрэлдээд байж байсан. Би тэгээд хажууд явж байгаад эргээд хартал тэр хамгаалагч Чулуунхүү газар унаж байгаа харагдсан. Тэгээд Чулуунхүү босож ирээд станцаараа нөгөө хамаалагч нараа дуудсан. Тэгээд удалгүй машинтай Цэен-Ойдов, нэг хамгаалагчтай ирээд машинаас буутал Чулуунхүү хамгаалагч Цэен-Ойдовт намайг энэ Батбаяр зодчихлоо гэхэд нь Цэен-Ойдов Батбаяр дээр хүрч очоод яагаад хэрүүл маргаан хийгээд Чулуунхүү хамгаалагчийг цохичихов гээд Батбаяртай маргалдаж байснаа Батбаяртай заамдалцаж байгаад Батбаярын нуруун дээр резэнин бороохойгоор 1-2 удаа цохиж аваад тэр хоёр заамдалцаж, зууралдаад маргалдаж байтал Ганхуяг гэдэг хүн хүрч очоод нэг үг хэлж байснаа Цэен-Ойдовын толгой хавьд хүрзээр нэг удаа цохиж автал тэр Цэен-Ойдов газар нүүрээ дараад тонгойгоод суусан.Тэнд байсан хоёр хамгаалагч Батбаярыг хоёр талаас барьж аваад хөлөөр нь чирээд машинд аваачиж суулгахад Батбаяр тэр хамгаалагч нартай зууралдаж чаргуулдаад машинд орж байгаа харагдсан. Чулуунхүү хамгаалагч тэр Батбаярын эхнэрийг нь цахилгаан бороохойгоор цохиулсанаас болж Батбаяр эхнэрээ өмөөрөөд хэрүүл маргаан хийж хоорондоо маргалдаж зодолдсон. Би ойролцоогоор 10 гаруй метрийн зайтай зогсож байсан. Би тухайн үед тэр хоёрыг хараагүй эргээд харахад л тэр Чулуунхүү газарт унаж байгаа харагдсан. Тухайн үед Батбаяр, Цэен-Ойдов тэр хоёр хоорондоо нэг нэгнээ зөрүүлж замдалцаад хэрэлдээд байсан. Батбаярыг өөр цохиж зодсон хүн байхгүй Батбаярын биед ил харагдах шарх сорви байгаагүй. Чулуунхүүгийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. Тэр Цэен-Ойдов л Батбаярын биед гэмтэл учруулсан. Хар өнгийн уртавтар резинин бороохой байсан. Ганхуяг Цэен-Ойдовын араас хүрзээр толгойн тус газар нэг удаа цохиж авсан. Ганхуяг хүрзээр толгойд нь цохиж гэмтэл учруулсан. Үгүй зүгээр хажууд алхаад хашаанаас гарах гээд явж байсан. Тэнд багцаагаар 300 гаруй хүн байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.02-ны өдрийн №620 дугаар дүгнэлт:

  1. Батбаярын биед цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ.
  2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үүсгэгдсэн байх боломжтой

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй./хх-ийн 62 дугаар хуудас/

Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.10.26-ны өдрийн №14650 дугаар дүгнэлт:

1. Цэен-Ойдовын биед тархи доргилт, хуйханд шарх, хамар, хамрын доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн тул ямар зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 66 дугаар хуудас/

Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.12.05-ны өдрийн №1528 дугаар дүгнэлт:

-Э.Чулуунхүүгийн биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцралгэмтэл учирчээ.

-Шүүх эмнэлгийн№14732 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 78 дугаар хуудас/

Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.10.26-ны өдрийн №14732 дугаар дүгнэлт:

-Э.Чулуунхүүгийн биед хамар яс болон нүдний ухархайн хугарал, тархи доргилт, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 79 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.15 №120 дугаар дүгнэлт:

-Д.Оюунсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 80 дугаар хуудас/

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/

            Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 дугаар хуудас/

            Хураан авах тогтоол, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол болон эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг “модон иштэй хүрз 1 /57 сантиметр урт модон иштэй, ажлын хэсэг нь 27 сантиметр урттай, өргөн нь 23 сантиметр урттай нийт 84 сантиметр урттай/, дэгээ төмөр 1 /хар бараан өнгийн “Г” үсгэн хэлбэртэй, урд хэсэг нь 5 сантиметр урт, нийт урт нь 31 сантиметр урттай/ цахилгаан бороохой 1 /хар өнгийн арзгар дөрвөлжин хээ бүхий 35 сантиметр урттай, цахилгаан бороохойны бариул нь хоёр талдаа НҮ-Х8 гэсэн бичигтэй, уг бариулны урд талд хоёр ширхэг резенин товчтой ба уг цахилгаан бороохойны үзүүр хэсэгтээ 4 ширхэг сэртэнтэй дундаа гар шийдэнгийн гэрэлтэй, бариулны арын үзүүрт хар өнгийн бөөрөнхий товчлууртай/ резинин бороохой 1 /хар өнгийн 55 сантиметр урттай резинин бөөрөнхий хэлбэртэй, бороохойны бариул нь 13 сантиметр, бариулны доод хэсэгтээ төмрөөр бөгжилж боосон”  /хх-ийн 20-28 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: Б.Батбаяр нь урьд ял шийтгэлгүй /хх-ийн 139 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: Н.Ганхуяг нь урьд ял шийтгэлгүй /хх-ийн 141 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: О.Цэен-Ойдов нь урьд ял шийтгэлгүй /хх-ийн 223 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол болон банкнуудын тодорхойлолт “Н.Ганхуяг, О.Цэен-Ойдов, Б.Батбаяр” /хх-ийн 147-161, 174-181 дүгээр хуудас/

2017.03.06-ны өдрийн №04 дугаартай Зарим сэжигтэнд холбогдох хэргийгхэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол “Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан Б.Батбаяр, Н.Ганхуяг, О.Цэен-Ойдов нарт холбогдох эрүүгийн 201616000251 дугаартай хэргээс сэжигтэн М.Угтахбаяр, Э.Чулуунхүү, Б.Бөхбол нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсхэгүй болгосугай” /хх-ийн 234 дүгээр хуудас/

2017.03.06-ны өдрийн №11 дугаартай Зарим сэжигтэнд холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол “Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан Б.Батбаяр, Н.Ганхуяг, О.Цэен-Ойдов нарт холбогдох эрүүгийн 201616000251 дугаартай хэргээс сэжигтэн Э.Чулуунхүү нь хохирогч Д.Оюунсүрэнг цахилгаан бороохойгоор бороохойдсон гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” /хх-ийн 235 дугаар хуудас/, Эвлэрлийн гэрээ /2 дугаар хх-ийн 8,9,13 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, байцаан шийтгэх ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, нотлох баримтууд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх тэдгээрийг хууль ёсны үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэллээ.

2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг болох Гүн гэх газарт байрлах "Баатарван транс" ХХК-ийн хамгаалалтын хашаанд улаан чулуу ухахаар очсон иргэдийг хашаанаас гаргахаар тараах үед  тус компаний хамгаалагч Э.Чулуунхүү цахилгаан бороохой дуугарган явсаны улмаас  шүүгдэгч Б.Батбаяр эхнэр Оюунсүрэнг бороохойдсон гэж хувийн таарамжгүй шалтгаанаар маргалдан хохирогч Э.Чулуунхүүг баруун шанаан тус газар төмөр атгасан гараар  цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Э.Чулуунхүүгийн “би очоод тэр хүмүүст хандаад одоо наад газраа ухахаа боль, хашаанаас гарцгаа гээд цахилгаан бороохойгоо дуугаргаад эхнээс нь хүмүүсийг гаргаад явж байхад нэг эмэгтэй хөндөлсөж зогсчихоод хөдлөхгүй, бид нар мал юм уу, бид нар явахгүй, туугдаад явах юм уу хаашаа юм гээд байхаар нь баруун гараараа цахилгаан бороохойгоо дуугаргаад зүүн гараараа нөгөө эмэгтэйг цааш нь түлхээд цаашаа яв гэхэд тэр эмэгтэйн цаад талд байсан улаан шаргал хувцастай эрэгтэй эмэгтэй хүн бороохойдлоо гэж хэлээд хажуугаас миний баруун талын шанаа руу барьж байсан жоотуугаараа цохьсон. Тэгээд би манараад доошоо унасан. Тэгээд газарт 2-3 удаа эргээд мөлхөөд босч ирсэн. Тэр үед нөгөө эрэгтэй миний араас өшиглөөд байсан. Тэгээд би тэр хүний царайг харсан. Тэгээд босч ирээд нөгөө эрэгтэйд хандаад чи хүн цохиод байхдаа яадаг юм гэхэд тэр эрэгтэй ганц цохилт даахгүй байж, хоёулаа зодолдоё гээд байхаар нь би нөгөө хүнээ алдахгүйг хичээгээд хажууд нь байж байхад нөгөө эрэгтэй олон хүн дундуур ороход нь араас нь дагаад явахад барьж байсан төмрөөрөө дахиад цохих гээд байсан. Тэр хүн ганцаараа баг зүүгээгүй байсан” гэх мэдүүлгээр, гэрч Д.Бөхболдын “Чулуунхүү миний баруун талд нилээн зайтай явж байсан тэгэхэд нэг эмэгтэй  ганцаараа үлдээд явахгүй байсан. Чулуунхүү тэр эмэгтэйг гаргах гээд араас нь дагаад явж байсан. Тэр эмэгтэй Чулуунхүүг хэл амаар доромжлоод байсан. Чулуунхүү барьж явсан цахилгаан бороохойгоо ард нь дуугаргаж байсан. Тэгэхэд тэр эмэгтэйгийн нөхөр гэх хүн барьж байсан төмрөөрөө Чулуунхүүг цохиж унагаасан. Би Чулуунхүү рүү гүйж очиход энэ хүн миниий шанаа руу төмрөөр цохьчихлоо гэж хэлсэн. Тэр хүнийг барьж авахад цаанаас бөөн хүмүүс ирсэн. Батбаяр гэдэг хүн баруун гартаа осков нэртэй төмөр барьчихсан зогсож байсан” гэх мэдүүлгээр /хх-51-52ху/, гэрч Д.Оюунсүрэнгийн “ Батбаяртай хамт улаан чулуу ухах гэж очсон. Тэнд хүмүүс ихээр цугласан байсан. Бид хоёр хамгаалалтын торон хашаа руу ороод хүмүүсийн чулуу ухаж байгаа газар луу явж байхад нэг хамгаалагч ирээд гар 15 минутын дараа ор гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө талаар нь хүмүүс орчихсон байна гэж хэлэхэд миний өөдөөс гар гэж хэлсэн. Би хөл муутай болохоор хүмүүсийн хамгийн ар талд явж байсан. Нэг хамгаалагч тэнд байсан хүмүүсийг хашаанаас гаргахаар хашаа руу хөөж явуулж байсан миний ард тулж ирээд баруун гараас барьж байгаад баруун гар луу бороохойгоор цохиод баруун гараараа би баруун өвдөгний нүдээ хавсарч цохисон. Тэрийг манай нөхөр хараад уурлаж тэр хамгаалагч руу дайраад цохиод унагаасан. Тэгэхэд уг хамгаалагч босч ирээд станцаар би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлгээр /хх-53 ху/ гэрч Б.Түмэнжаргалын “Чулуунхүү хамгаалагч Батбаярын эхнэр Оюунсүрэнгийн хөл өвдөг хавьд цахилгаан бороохойгоор нэг удаа цохиулсан тэгтэл өмнө нь явж байсан Батбаяр эргэж хүрч очоод Чулуунхүүг чи эмэгтэй хүнийг яагаад цахилгаан бороохойгоор цохиулаад эмэгтэй хүн зодлоо гэхэд өөдөөс Чулуунхүү та нар энэ компаний хашаа руу орж болохгүй гээд Батбаяртай маргалдаж хэрэлдээд байж байсан. Би тэгээд хажууд явж байгаад эргээд хартал тэр хамгаалагч Чулуунхүү газар унаж байгаа харагдсан тэгээд Чулуунхүү босож ирээд станцаараа нөгөө хамгаалагч нараа дуудсан тэгээд удалгүй машинтай Цэен-Ойдов, нэг хамгаалагчтай ирээд машинаас буутал Чулуунхүү хамгаалагч Цэен-Ойдовт намайг энэ Батбаяр зодчихлоо гэсэн” гэх мэдүүлгээр /хх-53ху/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14732 шинжээчийн “Э.Чулуунхүүгийн биед хамар яс болон нүдний ухархайн хугарал, тархи доргилт, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ” дүгнэлт, шүүгдэгч Б.Батбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн “Чулуунхүү хамгаалагчийг “чи эмэгтэй хүнтэй яаж харьцаж байгаа юм бэ гэхэд Чулуунхүү намайг зайл гэж хоорондоо маргалдаж байгаад би Чулуунхүүгийн баруун талын шанаа эрүү хавьд нь төмөртэй гараараа нэг удаа цохиод автал Чулуунхүү газар уначихаад босож ирээд станцаараа зодуулчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөн шүүгдэгч Б.Батбаяр нь Н.Ганхуягтай бүлэглэн, давтан үйлдлээр “Баатарван транс” ХХК-ий компаний менежер О.Цэен-Ойдовын нүүр лүү самардах, цохих зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч О.Цэен-Ойдовын “Тэгэхээр та нар наанаа байж бай гэж хэлээд Батбаяртай очиж уулзахад өөдөөс чи юу юм бэ, яах гээд байгаа юм гэж хэрэлдээд байхаар Батбаярын тохойноос нь өргөхөд манайхан барих гээд байна цаашаа байгаараа ална шүү гээд өөдөөс хэрэлдээд байхаар та нар энэ хэрүүлээ боль барих гэсэн юм алга гэхэд Батбаяр чи хэн юм чи юу юм цаашаа байгаараа ална шүү пизда минь манайхан намайг барих гээд байна шүү гээд намайг баруун гараараа заамдаад зүүн гараараа миний нүүрний маскыг хуулахаар би өөдөөс түлхээд наад хэрүүлээ боль гэхэд Батбаяр миний уруул дээр хоёр удаа цохиод авахаар нь намайг яасан гэж цохиж байгаа юм гэхэд миний өөдөөс хөлөөрөө жийгээд надаас цаашаа зугтаахаар нь би араас хүрч очоод Батбаярын нурууны хоёр далыг хавсарч резинэн бороохойгоор нэг удаа цохисон. Тэгсэн чинь ард байсан хүмүүс орилолдоод 2-3 хүн хүрч ирээд өөдөөс намайг өшиглөх гээд өөдөөс хөлөөрөө тийрээд байсан. Тэгээд би эргээд харахад Батбаяр Чулуунхүүг унагаасан байдалтай дээрээс цохиж байгаа харагдсан. Тэгэхээр би Чулуунхүү дээр очих гээд явах гэтэл миний толгойруу хүрзээр Ганхуяг нэг удаа цохиж авсан. Тэгээд миний толгойноос цус гарсан. Тэгээд би сөхрөөд суутал тэнд байсан хүмүүс хүн алчихлаа гэхээр намайг хүрзээр цохисон хүнийг бариад ав гэж хамгаалалтын албаны дарга Мөнхдалай яагаад цохиж байгаа юм наадахаа бариад ав гэж гэхэд хоёр хамгаалагч Батбаярыг хоёр талаас нь сугадсан байдалтай авч яваа харагдсан. Миний ар талаас хүрзээр цохьсон хүн бол Батбаяр гэдэг хүн намайг хөлөөрөө жийгээд холдох үед араас нь хоёр хүний хамт орж ирээд өшиглөсөн хүн байсан. Гэхдээ тэр хүн ямар нэгэн шалтгаангүйгээр араас хүрзээр нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-35-37 ху/, гэрч Д.Бөхболдын “Чулуунхүү хамгаалагчийг цохисон хүнийг барьсан тэр нь өөдөөс нь зодолдоод эсэргүүцэл үзүүлж байхад нь гэнэт араас нь хүрзээр толгой руу нь цохьсон” гэх мэдүүлэг /хх-52 ху/, гэрч  Б.Түмэнжаргалын “ Цэен-ойдов Батбаяр дээр хүрч очоод яагаад хэрүүл маргаан хийгээд Чулуунхүү хамгаалагчийг цохичихов гээд маргалдаж байснаа Батбаяртай заамдалцаж байгаад Батбаярын нуруун дээр резинэн бороохойгоор 1-2 удаа цохиж аваад тэр хоёр заамдалцаж зууралдаад маргалдаж байтал Ганхуяг гэдэг хүн хүрч очоод нэг үг хэлснээ Цэен-Ойдовын толгой хавьд хүрзээр нэг удаа цохиж автал тэр Цэен-Ойдов газар нүүрээ дараад тонгойгоод суусан” гэх мэдүүлэг /хх-59-60 ху/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14650 дугаар  Шинжээчийн “ Цэен-Ойдовын биед тархи доргилт, хуйханд шарх, хамар, хамрын доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо“ дүгнэлт, шүүгдэгч Н.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “ 2016 оны 10 сарын 22-ны өдөр би Гүн гэх газарт улаан чулуу ухахаар очсон. “Баатарван транс” ХХК-ий хамгаалалтын хашаанд ороод байж байхад Батбаярын эхнэрийг нэг хамгаалагч бороохойдсон гээд Батбаяр хамгаалагчтай муудалцаад байсан. Тэгээд удаагүй машинтай хамгаалагч нар ирээд Батбаярыг байж байхад нэг танихгүй хүн ирээд бороохойгоор толгой, нуруу руу нь цохиод байсан. Тэгэхээр нь би очоод боль гэхэд намайг бас бороохойгоор цохьсон. Би хүрз барьчихсан явж байсан тэгээд тэр залуу миний барьж байсан хүрзэнд толгойгоо цохьсон.би зүүн гартаа хүрзээ барьчихсан байсан. Намайг хүрзээ бариад байж байхад миний хүрзэнд оногдоод тэгээд гэнэт л толгойноос нь цус гараад эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-126ху/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Н.Ганхуяг нь Б.Батбаяртай бүлэглэн хохирогч О.Цэен-Ойдовын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч О.Цэен-Ойдовын” Миний нүүрний маскийг хуулж аваад миний хамарны хажууд самардсан. Тэгэхээр би яаж байгаа юм бэ гэхэд Батбаяр миний уруул дээр хоёр удаа цохиж авахаар нь намайг яасан гэж цохиж байгаа юм бэ гэхэд миний өөдөөс хөлөөрөө жийгээд надаас цаашаа холдохоор нь би араас хүрч очоод Батбаярын нурууны хэсэгт дал хавсарч резинэн бороохойгоор нэг удаа цохисон тэгсэн чинь ард байсан хүмүүс орилолдоод 2-3 хүн хүрч ирээд өөдөөс намайг өшиглөх гээд өөдөөс хөлөөрөө тийрээд байсан тэгээд Чулуунхүүг Батбаяр нь газар унагаачихсан нүүр лүү цохиж байгаа харагдахаар очих гээд явтал миний толгой руу Ганхуяг нэг удаа  цохиж авсан. Миний биед Ганхуяг, Батбаяр нар гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-35,36 ху/, гэрч Д.Бөхболдын” би Чулуунхүүг энэ Батбаяр гэдэг хүн цохьсон гэж зааж өгсөн тэгтэл Цэен-Ойдов яваад тэр Батбаяр дээр хүрч очоод зүүн суганаас нь татаад чи яагаад хамгаалагчийг цохиж байгаа юм бэ гэж хэлээд татаж байгаа харагдсан би тэгээд баруун талын энгэрээр нь хүмүүсийг одоо ингэж дайрч болохгүй гээд хэлээд тэр хүмүүсийг хориод зогсож байсан тэгээд би тэнд зогсож байгаад Цэен-Ойдов руу хартал Цэен-Ойдовын араас нь тэр Ганхуяг гэдэг залуу баруун гартаа жижиг модон иштэй хүрзээр толгойн тус газар нэг удаа цохиж автал Цэен-Ойдов толгойгоо дараад газар унасан” гэх мэдүүлэг /хх-52 ху/, гэрч Б.Түмэнжаргалын “ Батбаярын нуруун дээр резинэн бороохойгоор 1-2 удаа цохиж аваад заамдалцаж зууралдаад маргалдаж байтал Ганхуяг гэдэг хүн хүрч очоод Цэен-Ойдовын толгой хавьд хүрзээр нэг цохьсон” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт “баруун зулай хуйханд 6.5 см шарханд олон тооны мэс заслын шархтай”, шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлтээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ганхуягийн хэргээ хүлээн мэдүүлсэн “ Батбаярыг бороохойдоод, боль гэхээр болихгүй болохоор өмөөрөөд хүрзээр санаандгүй нэг удаа цохьсон” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Цэен-Ойдов нь хамгаалагч Э.Чулуунхүүг зодсон гэсэн шалтгаанаар хохирогч Б.Батбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Б.Батбаярын “би Чулуунххүгийн баруун талын шанаа эрүү хавьд нь төмөртэй гараараа нэг удаа цохиод автал Чулуунхүү газар уначихаад босож ирээд станцаараа зодуулчихлаа гэж хэлсэн тэгсэн удалгүй нэг машинтай 4-5 хамгаалагч ирсэн. Тэгээд Цэен-Ойдов хамгаалагч Чулуунхүүгээс зодсон хүн чинь хаана байна гэхэд Чулуунхүү намайг гараараа заасан тэгтэл тэр Цэен-Ойдов над руу хүрч ирээд улаан өнгөтэй бороохойгоор миний толгой, мөр лүү 2 удаа цохиж аваад миний цээж рүү нэг удаа өшиглөж авсан” гэх мэдүүлэг /хх-43 ху/, гэрч Л.Далайжаргалын “2016 оны 10 дугаар сарын 22-ны үдээс хойш 14 цагийн үед намайг Өмнөговь аймаг Гурвантэс сумын төвд Цагдаагийн хэсэг дээр байж байхад “Баатарван транс" ХХК-ний ажилтан Мөнхдалай, Чулуунхүү нар нь Б.Батбаярыг авчирч ирээд надад хүлээлгэж өгсөн юу болсон талаар асуухад Мөнхдалай манай хамгаалалтын хашаан дотор улаан чулуу ухах гэж орж ирээд манай хамгаалагч нартай маргалдаж хамгаалагч нарыг зодсон гэж хэлсэн. Би тэгээд Батбаярыг цагдаа дээр байлгаж байтал Батбаяр миний цээж рүү өвдөөд байна гэхээр би сумын эмнэлэг дээр авчирж сумын эмч Эрхэмбаярт Батбаярын биеийг үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-47 ху/, гэрч Н.Эрхэмбаярын “Батбаяр гэдэг хүн 2016 оны 10 дугаэр сарын 22-ны орой 18 цагийн үед намайг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хүн эмнэлэгт ажил дээрээ байж байхад ирсэн. Батбаяр нь ирэхдээ сумын урд байдаг улаан чулуун дээр хүнд зодуулсан гэж ирсэн. Тэгээд Батбаярын биеийг нь үзэхэд нь гадна талдаа ямар нэгэн ил гэмтэл шарх сорви байгаагүй. Харин биеийн баруун талын урд хавиргануудыг тэмтэрч үзэхэд 7, 8 хавирганы орчим хавдаж хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Үүнийг би тодорхойлолт болгон хийж өгсөн Уг хавирганы гэмтэл шинэ гэмтэл байсан. Яагаад гэвэл шинээр хөхрөлт үүссэн байсан учир шинэ гэмтэл байсан” гэх мэдүүлэг /хх-56 ху/, гэрч Д.Оюунсүрэнгийн “хар хувцастай хамгаалагч Батбаярыг бороохойгоор цохиж байгаад цээж рүү нь өшиглөөд байхаар нь би хүрч очоод Батбаярын араас татсан” гэх мэдүүлэг /хх-54 ху/, гэрч Б.Түмэнжаргалын “Цэен-Ойдов Батбаяр дээр хүрч очоод ...  Батбаярын нуруун дээр резинэн бороохойгоор 1-2 удаа цохиж аваад ...” гэх мэдүүлэг /хх-59 ху/, Шүүх шинжилгээний албаны 620 дугаартай шинжээчийн дүгнэлт” Батбаярын биед цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ” гэх дүгнэлтээр болон шүүгдэгч О.Цэен-Ойдовын хэргээ хүлээн мэдүүлсэн “ Батбаярыг дал хавсарч цохисон” зэргээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Батбаяр, Н.Ганхуяг, О.Цэен-Ойдов нарын үйлдэлд аймгийн Проурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Б.Батбаярыг хохирогч Э.Чулуунхүүгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай  учруулсан, мөн шүүгдэгч Н.Ганхуягтай бүлэглэн, давтан үйлдлээр хохирогч О.Цэен-Ойдовын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Ганхуягийг шүүгдэгч Б.Батбаяртай бүлэглэн хохирогч О.Цэен-Ойдовын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Цэен-Ойдовыг хохирогч Б.Батбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

         Шүүгдэгч Батбаяр, Н.Ганхуяг нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг, шүүгдэгч О.Цэен-Ойдов анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Б.Батбаяр, Н.Ганхуяг нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус  тооцлоо. О.Цэен-Ойдовын үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Батбаярын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр шүүмжлэлийн шатанд хэлсэн өмгөөллийн үгэндээ...”Цэен-Ойдовт давтан бүлэглэж гэмтэл учруулсан гэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1–д энэ хуулийн 1 зүйл хэсэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ гээд хэрвээ Батбаярыг давтан үйлдлээр хөнгөн гэмтэл учруулсан гэж үзвэл Цэен-Ойдовын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг Чулуунхүүгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг тогтоож тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг тогтоох ёстой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал тогтоогдохгүй байна. Мөн бүлэглэж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл дээр ярихад эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т гэмт хэргийн объектив талыг хамтран үйлдсэн байхыг ойлгоно, Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал, субъектив тал нь заавал хангагдах ёстой. Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Батбаяр нь Цэен-Ойдовын хэн болохыг харах зорилгоор маскийг нь авахдаа нүүрийг нь самардаж зулгаралт үүсгэсэн байдаг. Хэргийн нөхцөл байдлын хувьд Батбаяр маскийг авах үед Ганхуяг хажууд нь байгаагүй. Ганхуяг хүрзээр цохих үед Батбаяр хаана байсан бэ? Тэгэхээр энэ 2 хүнийг яаж холбоод бүлэглэн болгосон бэ. Иймд Батбаяр нь Цэен-Ойдовт гэмтэл учруулаагүй гэж үзэж байх учраас хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Мөн Чулуунхүүд учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Н.Ганхуяг нь Б.Батбаяртай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг болох Гүн гэх газарт байрлах "Баатарван транс" ХХК-ийн хамгаалалтын хашаанд хууль бусаар улаан чулуу ухах гэж очихдоо тус компаний менежер О.Цэен-Ойдовыг Э.Чулуунхүүгийн биед гэмтэл учруулан зодсон гэх Батбаяртай маргалдан зодолдож байхад нь Б.Батбаярыг өмөөрч, толгойн тус газар нь хүрзээр цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ.

Улсын дээд шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолд Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан “бүлэглэн гүйцэтгэгч” гэдэгт гэмт хэрэг үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг хэлнэ гэж тайлбарлажээ. Шүүгдэгч нар хохирогч О.Цэен-Ойдовыг бүлэглэн зодож гэмтэл учруулах талаар уг үйл явдлын өмнө болон тухайн цаг хугацаанд харилцан ярилцаж урьдаас төлөвлөөгүй хэдий ч Батбаяр хохирогч О.Цэен-Ойдовын бие эрх чөлөөнд халдаж байхад шүүгдэгч Н.Ганхуяг нь өмөөрч, хамгаалах сэдэлтээр гартаа байсан хүрзээр толгойн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан байна.

Хохирогч Э.Чулуунхүүд шүүгдэгч Б.Батбаяраас эмчилгээний зардал 2000000 төгрөг, шүүгдэгч Н.Ганхуяг хохирогч О.Цэен-Ойдовт 700000 төгрөг төлсөн байх тул төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт зааснаар “Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ “ гэснийг удирдлага болгон шүүгдэгч Б.Батбаяр, Н.Ганхуяг нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, шүүгдэгч Б.Батбаярын эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Батбаярыг бүлэглэж, давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэлд нь, шүүгдэгч Н.Ганхуягийг шүүгдэгч Б.Батбаяртай бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм  буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх  ял тус тус оногдуулж, шүүгдэгч О.Цэен-Ойдов хохирогч Б.Батбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч нь хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Б.Батбаяр шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь Эвлэрлийн гэрээгээ нотлогдож байх тул шүүгдэгч О.Цэен-Ойдовт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Батбаяр, Н.Ганхуяг, О.Цэен-Ойдов нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрз, төмөр дэгээ /осков/, резинэн бороохойг гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан байх тул болмогц хүрз, төмөр дэгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, резинэн бороохойг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, хохирогч Э.Чулуунхүү HY-X8 гэсэн бичигтэй цахилгаан бороохойг ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ашиглаж байсан байх бөгөөд Э.Чулуунхүүгийн үйлдлээс хохирсон хохирогчгүй, Э.Чулуунхүүгийн гэм буруутай үйлдэл үгүй тул эзэмшигч “Баатарван транс” ХХК-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эргүүлэн олгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч Б.Батбаяр, Н.Ганхуяг нарт авагдсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Цэен-Ойдовт авагдсан гадагш явахгүй байх баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Төмөр овогт Бадамын Батбаярыг бүлэглэж, давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг,

-Шүүгдэгч Сүрэг чоно овогт Нинагийн Ганхуягийг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг,

-Шүүгдэгч Олонхууд овогт Отгонбаярын Цэен-Ойдовыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олонхууд овогт Отгонбаярын Цэен-Ойдовт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаяр, Н.Ганхуяг нарт 251 цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаяр, Н.Ганхуяг нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Батбаяр, Н.Ганхуяг, О.Цэен-Ойдов нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй хүрз 1 /57 сантиметр урт модон иштэй, ажлын хэсэг нь 27 сантиметр урттай, өргөн нь 23 сантиметр урттай нийт 84 сантиметр урттай/, дэгээ төмөр 1 /хар бараан өнгийн “Г” үсгэн хэлбэртэй, урд хэсэг нь 5 сантиметр урт, нийт урт нь 31 сантиметр урттай/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгах, цахилгаан бороохой 1 /хар өнгийн арзгар дөрвөлжин хээ бүхий 35 сантиметр урттай, цахилгаан бороохойны бариул нь хоёр талдаа НҮ-Х8 гэсэн бичигтэй, уг бариулны урд талд хоёр ширхэг резинэн товчтой ба уг цахилгаан бороохойны үзүүр хэсэгтээ 4 ширхэг сэртэнтэй дундаа гар шийдэнгийн гэрэлтэй, бариулны арын үзүүрт хар өнгийн бөөрөнхий товчлууртай/ ширхэгийг эзэмшигч “Баатарван транс” ХХК-нд, резинэн бороохой 1 /хар өнгийн 55 сантиметр урттай резинэн бөөрөнхий хэлбэртэй, бороохойны бариул нь 13 сантиметр, бариулны доод хэсэгтээ төмрөөр бөгжилж боосон/ ширхэгийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар О.Цэен-Ойдовт авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Батбаяр, Н.Ганхуяг нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ