Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 111/ШШ2019/0011

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсоёлоос Баянхонгор аймгийн Бууцагаан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Сарантуяад холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05-04-337/023 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч М.Сарантуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Эрдэнэсоёлын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02 тоот нэхэмжлэлтэй танилцлаа. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Сарантуяа миний Олон баян ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу 1500.000 төгрөгөөр тогох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05-04-337/023 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсоёл шүүхэд хандан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05-04-337/023 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Сарантуяад холбогдуулан гаргажээ.

Хариуцагч М.Сарантуяа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Сарантуяад холбогдох 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05-04-337/023 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсоёлын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 

 

 ШҮҮГЧ                                     С.САЙНБИЛЭГ