| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0382/И |
| Дугаар | 197 |
| Огноо | 2021-09-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 197
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 43 тоотод байрлах, “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Э суманд төрсөн, ... настай, Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, ... ажилтай, Т овогт Б.Б,
Хариуцагч: Улаанбаатар хотод төрсөн, ... настай, Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, А овогт Б.Ц нарт холбогдох
“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 98,661,522.06 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн нарын 2017 оны 10-р сарын 09-ны өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, зээлийн төлбөрт төлсөн 11,756.048 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Б.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч С.Э, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч нар нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 98,661,522.06 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 10-р сарын 09-ны өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, зээлийн төлбөрт төлсөн 11,756.048 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй гэдгийг ойлгосон” гэв.
Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Б.Б, Б.Ц бидэнд холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг нийт 98,661,522.06 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Б.Ц, Б.Б бид 2017 оны 10 сарын 09-ны өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, зээлийн төлбөр төлсөн 11,756,048 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг нийт 98,661,522.06 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5-т зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц, Б нар үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 98,661,522.06 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Мөн үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ сөрөг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шүүгчийн захирамж гаргаж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Б.Ц, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 98,661,522.06 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөгийг тус тус гаргуулах, хариуцагч нар нь 2017 оны 10-р сарын 09-ны өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, зээлийн төлбөрт төлсөн 11,756.048 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Ц, Б.Б нар нь 2017 оны 10-р сарын 09-ны өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцууж, зээлийн төлбөрт төлсөн 11,756.048 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 98,661,522.06 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаан дээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 98,661,522.06 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөгийг тус тус гаргуулах, хариуцагч нарын 2017 оны 10-р сарын 09-ны өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцууж, зээлийн төлбөрт төлсөн 11,756.048 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Б.Ц, Б.Б нар нь 2017 оны 10-р сарын 09-ны өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, зээлийн төлбөрт төлсөн 11,756.048 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 98,661,522.06 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж 651,258 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Ц, Б.Б нараас үндсэн нэхэмжлэлийн Улсын тэмдэгтийн хураамжинд 651,258 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн Улсын тэмдэгтийн хураамжид 203,047 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт нотлох баримтаар ирсэн 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц