Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 111/ШШ2019/0013

 

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсоёлын гомдолтой, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Ц.Болорчимэгт холбогдох 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0063117 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Ц.Болорчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Эрдэнэсоёлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот дүгнэлттэй танилцлаа. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч Чулуун өргөө ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл ногдуулсан. Шийтгэлийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр барагдуулсан. Чулуун өргөө ХХК-ийн захирал Ү.Бандид 0063117 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсоёл 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 0063117 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ц.Болорчимэг гомдлын шаардлагыгбүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Чулуун өргөө ХХК-ийн захирал Ү.Бандид 0063117 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 0063117 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсоёлын гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ                                    Ч.ОЮУНСАЙХАН