| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2021/00375/И |
| Дугаар | 156/ШШ2021/00413 |
| Огноо | 2021-09-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 156/ШШ2021/00413
156/ШШ2021/00413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00375/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн******* сумын 4 дүгээр багт оршин суух, Манад овогт Батсуурийн******* /РД:СП91031902/-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн******* сумын 4 дүгээр багт оршин суух, Улаалзай хөгдүүд овогт*******гийн******* /РД:СП92041611/-д холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биетэй 2014 оны 08 дугаар сараас эхлэн хамтын амьдралтай байсан бөгөөд бидний дундаас 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Ананд төрсөн. Одоо 6 настай. Хамтын амьдралтай байх хугацаанд бид хоорондоо зан харилцааны хувьд таарамж муутай байсан бөгөөд гол нь Бат-Эрдэнийн архи согтууруулах ундааны зүйл байнгын шахуу хэрэглэдэг, агсам согтуу тавьж орон гэрийнхээ эд хогшлыг эвдлэн сүйтгэдэг, хүүыг байгаа эсэхийг нь үл тоон миний биеийг элдэв муу муухай үгээр дайрч доромжилдог асуудлаас нь үүдэн 2021 оны 01 сараас хойш бид тусдаа амьдарч байгаа болно. Одоогоор миний бие хүү Б.Анандын хамтаар өөрийн эцэг, ах дүүсийн мөнгө тусламж дэмжлэгээр амьдарч байна. нь хүү Б.Анандын хамтаар өөрийн эцэг, ах дүүсийн мөнгөн тусламж дэмжлэгээр амьдарч байна. нь хүү Б.Анандын төрсөн эцэг учир гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүү Б.Анандыг 18 нас хүртэл хугацаанд тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймд хуульд заасны дагууэс хүү Б.Анандад 18 нас хүртэл хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлгийг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч*******ээс ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээж авлаа. 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү нь миний төрсөн хүү мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.Төмөрсүх, нарын дундаас 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Ананд төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийг эхийн асрамжид үлдээж хүү Б.Анандад тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн хүү Б.Ананд, нарын хооронд эцэг үрийн харилцаа үүүсч байх ба хариуцагч нь эцгийн үүргийг биелүүлэх үүрэгтэй байх тул хүүхдийн тэтгэлэгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 1 жилийн хугацааны хүүхдийн тэтгэмжид ногдох тэмдэгтийн хураамж болох 34 833 төгрөгийг хариуцагчаас, илүү төлсөн 35 367 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Улаалзай хөгдүүд овогт Бат-Эрдэнийн /РД:СП15251611/-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Бат-Эрдэнээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 1 жилийн хугацааны хүүхдийн тэтгэмжид ногдох тэмдэгтийн хураамж болох 34 833 төгрөгийг хариуцагчаас, илүү төлсөн 35 367 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ