Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/02196

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч З овогт Ж.Г, хариуцагч О овогт Д Тунгалаг нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Г.Б эх Д.Т асрамжид үлдээсүгэй.   

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Г.Б г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Заан мод овогт Ж Г тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Ж.Г нэхэмжлэлтэй, Д.Т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хуваарьт хөрөнгийг дундын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрхийг нэр дээр шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан гэр бүлийн дундын хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009176 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байр, 30 тоот хаягт байрлах, Ж.Г, Д.Т нарын ө талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Т өмчлөлд шилжүүлэх, Д.Т нэр дээр бүртгэлтэй  УБИ улсын дугаартай, Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ж.Г өмчлөлд шилжүүлж, 0000 УАР улсын дугаартай Хино Ранжер /Hink Ranger/ маркийн Ц.Ж нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл,  байрлах  нэгж талбарын дугаартай, Б.С нэр дээр бүртгэлтэй, 400 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг хуваахгүй бөгөөд энэ талаар маргахгүй гэж эвлэрсэн гэрлэгчдийн эвлэрлийг баталсугай.

 

6. Эцэг Ж.Г хүүтэйгээ уулзахад хүүхэд хүсээгүйгээс бусад үед саад болохгүй, харилцан тохиролцон уулзуулж байхыг эх Д.Т даалгасугай.

       

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593,150 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 522,950 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргаж, нэхэмжлэгч Ж.Г олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ