Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2014/ШЦТ/088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Хохирогч: *******,

Хохирогч: *******, ******* / онлайн /,

Шүүгдэгч: Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000140021 тоот хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ийн *******, /РД:/,  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдер Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багт иргэн *******ын эзэмшлийн самсунг А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 2,415, 300 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.******* нь иргэн *******тай 2022 оны 12 дугаар сард Баянхонгор аймгийн Соёл урлагийн хэлтсийн дарга ажилтай гэж түүнтэй танилцаж, “гэрээний ажил байна та надад хөрөнгө оруулах боломж байна уу” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 7,000,000, 3,000,000 төгрөгийг, мөн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг Хаан банкны , тоот данснууд руу хохирогч *******гийн эд хөрөнгийг буюу 20,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах,

Мөн шүүгдэгч Ц.******* нь үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Баянхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн *******д з“Баянхонгор аймгийн Соёл урлагийн газарт лед дэлгэц авах гэсэн юм, нягтлангууд амарсан, гүйлгээ хийх боломжгүй байна, 15 сая төгрөг зээлээч, буцаагаад 20 сая төгрөг болгоод өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 7.000.000 төгрөг, 2022 оны 08 сарын 05-ны өдөр 8.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

..... Би 2023 оны 07 дугаар сарын 22-ний өдөр Бөмбөгөр суманд очоод яруу найргийн тэмцээнд ороод шөнөжин үргэлжлээд 04 цаг өнгөрөөж тараад ...манай найз гэх ирж намайг аваад яруу найраг зохион байгуулсан гэх айлд очоод, тухайн айлд найрлаж эхэлсэн. Тэмцээнд ирсэн Говь-Алтайн хүмүүсийг гаргаж өгөөд тэндээсээ Баянхонгор аймгийн төв рүү хөдөлсөн. Тэгээд замдаа ууж явж байгаад Баянхонгор аймагт ирээд нэг айлд очиж ууж байгаад орой нь Баянхонгор сумын 5 дугаар багт байх гэртээ хүргүүлээд харьсан. Тэгээд гэртээ ороод унтаж хоноод маргааш нь гэрийнхэндээ шагналт байранд орсон шагналаа үзүүлэх гээд цүнхэнд байгаа эд зүйлээ гаргаж байсан чинь ногоон өнгийн гар утас миний цүнхэнд байсан. Тэгээд тухайн гар утсыг хүмүүс нь андуураад хийсэн байх гэж бодсон. Өөрөө хэн нэгнээс утсаа алга болгосон уу гэж асуух гэхээр санаа зовоод мөн олон хүн байсан болохоор хэнээс нь асуухаа мэдээгүй. Арай гайгүй таньдаг болохоор нь рүү “аймагт хэзээ ирэх вэ, ирэхээр нь уулзах хэрэг байна, аймагт ирэхээрээ хэлээрэй” гэж байтал амжихгүй яваад байсан. Үүнээс хойш 2 сар орчим болоход хүн асууж сурсан зүйл байхгүй байхаар нь өөр аймаг хотоос ирсэн хүмүүс андуурч хийчхээд хаячихлаа гэж бодож байгаа байх гэсэн ойлголт авсан. Тэгээд хөдөө ажлаар явах хэрэг гараад 2023 оны 09 дүгээр сард тухайн гар утсыг Улаанбаатар хотод Ломбардад 600,000 төгрөгөөр тавьсан. Тэгээд ажил дуусаад Улаанбаатар хотод утсаа авах гээд очсон чинь хүлээлгийн хоног нь дуусаад 2 хоногийн өмнө 650,000 төгрөгөөр худалдсан гэж хэлсэн. Тэгээд би худалдаж авсан хүн рүү нь бас залгаж авах гэж оролдсон. Тэгээд Баянхонгорт ирээд цагдаад бүртгэлтэй утас байсныг мэдсэн. Тухайн гар утасны кодыг гаргуулах үедээ өөрийн эзэмшлийн дугаарыг хийсэн. Би 277 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн гар утасны үнэлгээтэй санал нийлэхгүй байна...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 50-52 /,  

.....Миний бие эгчтэй хүү тохиролцож мөнгө зээлсэн, зорьж хийх гэж байсан ажлууд маань цаг тухай бүртээ хийгдээгүй, нам улс төрийн хүмүүсээс дэмжлэг авах байсан боловч тэр маань бүтээгүй. Тухайн үедээ эгчээс мөнгө зээлэхээс өмнө нь хүнээс бас мөнгө зээлсэн, тэр маань нэхэгдээд тухайн мөнгөнөөс зээлээ төлөөд ажил дууссаны дараа мөнгийг нь өгчих байх гэж тэгээд ажлын байранд хөдөлгөөг ороод тогтвортой орлогогүй болоод түүний мөнгийг өгч чадахгүй байдалд орсон, тэгээд улмаар Улаанбаатар хот руу яваад 09 дүгээр сараас ажил төрөл хийгээд 10 дугаар сард 5 сая 4 сая төгрөгөөр авсан мөнгөнөөсөө өгсөн байгаа, тэгж өгөхдөө үлдэгдэл мөнгийг нь сарын дотор барагдуулна гэсэн байдлаар явж байгаа, миний хувьд бол зам дээр ажил хийж байгаа ямар ч байсан үлдэгдэл мөнгийг нь өгч барагдуулна. Болсон зүйл энэ байгаа юм. Өртэй байсан хүндээ өрийг нь өгөөд бусад мөнгийг нь хувийн ойр зуурын хэрэгцээнд зарцуулаад дууссан....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 41-43/,

.....*******той 2016, 2017 оноос нэгнийгээ таньж мэддэг, мэндтэй устай явдаг найзууд байгаа юм. Би гоос 15 сая төгрөг авсан сар өдрийг нь санахгүй байна. Тэгж 15 сая төгрөг авахдаа аймгийн төвд манай ажил дээр уулзсан, тэгэхэд би мгийн Соёлын хэлтэст даргаар ажиллаж байсан. Тухайн үед ажилд орохын өмнө контентын юм хийж байсан, одоо энэ ажлын хажуугаар төрийн бус байгууллагынхаа ажлыг давхар хийх боломжгүй байна, аавын бие өвдөөд хүмүүсээс мөнгө төгрөг зээлсэн гээд бүх зүйлээ хэлсэн, тэр өрнөөсөө гарч чадаагүй байж байгаад энэ албан тушаал дээр ирсэн гэдгээ хэлсэн. Тухайн үед аймгийн 80 жилийн ойтой байсан, түүний нээлт, хаалтын контентын ажлууд дээр залуучууд ажиллуулах санаа байна гэдгээ хэлсэн, тэгээд найздаа 15 сая зээлэх боломж байна уу гээд хэлсэн, тэгээд уулзсанаас хойш 4-5 хоногийн дараа байх над руу залгаад “ер нь эхнэртэй ярилаа болчих юм шиг байна, чи дансаа явуулчих” гэсэн, тэгээд би өөрийн эзэмшлийн тоот дансыг явуулсан, тэгээд тэр 15 сая төгрөг хийсэн. Тэгээд тэр үед орон нутагтаа шууд дамжуулалтыг лайваар хийнэ гээд техникүүдийг аймгаас дэмжээд хөгжлийн бодлогоос санхүүжилтийг хийгээд 30 сая төгрөгийн тоног төхөөрөмж авсан байсан, тэгээд байж байтал шууд дамжуулалт хийгдэхээ больсон. Тэгээд байж байтал 2022 оны 09 дүгээр сараас мөнгө нэхэж эхэлсэн, тэр үед өмнө нь мөнгө зээлсэн хүмүүсээс өр нэхэгдээд иргэний шүүхээр ороод данс бариулсан, АТГ-т шалгагдаж эхэлсэн, энэ талаараа түүнд хэлээд энэ асуудлаа шийдээд мөнгийг чинь өгнө гээд той холбогдсон, тухайн үед мөнгө авах гэсэн хүмүүс гэр орноор ирээд дарамтлаад байсан, тэгэхээр нь би ажлаасаа гарах өргөдлөө өгөөд утсаа унтраагаад яваад өгсөн, тухайн цаг үедээ чаатаар нь той холбогдож байсан, миний нэр дээр газар, хашаа байшин байгаа чи хөдөө суманд байгаа юм чинь наагуур чинь асууж сурсан хүмүүс байвал зараад эсвэл барьцаанд аваад наад хүмүүсийнхээ зээлийг тэглээдэх юм уу гэдгээ хэлж байсан. Тухайн үед за аль болохыг өгөхийг бодоорой л гэдэг байсан. Миний хувьд сайн таньдаг үнэн учраа хэлээд яваад байгаа учраас хүлээцтэй байгаа гэж бодож бусад хүмүүсийн мөнгийг өгч бодож явсаар энэ байдалд хүрчихлээ. Тэрнээс бол би гоос албан тушаалын байдлаа ашиглаж болон албан байгууллагадаа зориулан лэд дэлгэц авна гэж 15 сая төгрөг зээлээгүй. Тэр яриад байгаа лэд дэлгэцийг болохоор манай ажил дээр ажлын өрөөнд уулзахад өмнө нь хийж байсан ажлаа холбогдуулж ярьж байсан. Болсон зүйл бол энэ байгаа юм. Яг одоогоор дансны хуулгаа харахгүй болохоор хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан өмнө нь өртэй байсан хүмүүсийн мөнгийг өгөөд зарим мөнгөөр нь онлайн таавар тоглоомд зарцуулсан, мөн хувийн хэрэгцээндээ зарцуулсан...гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 165-167/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн мэдүүлэхдээ:Одоо өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан 7 дугаар сард Бөмбөгөр сумын ой болоод тэрний дагуу яруу найргийн наадам зохион байгуулагдсан. Тэгээд эндээс Баянхонгор аймгийн зохиолчдын холбооны хүмүүстэй очиж оролцсон. Яруу найргийн тэмцээн нь нэлээн орой эхлээд үүрийн 4 өнгөртөл тэмцээн болсон. Тэнд би шилдэг залуу яруу найрагт ч гэсэн шагнал аваад яг тэрний дараа манай найз Бөмбөгөр сумд худалдаа үйлчилгээ явуулахаар ирчихсэн байна гэж дуудаад тэндээс гараад би шууд найз дээрээ очсон. Цэнгэлдэхийн тэнд  найзтайгаа уулзаад цаг гаран болсон байх. Уулзаад байж байтал манай 10 жилийн таньдаг найз над руу залгаад “...за хаана байгаа юм бэ? Чамайг энэ хүмүүс асуугаад байна аа. Зохион байгуулсан хүн нь одоо та хэдийг хүлээж авч байна...” гээд тэр цэнгэлдэхийн тэнд байсан найзын машинаас намайг аваад явсан. Очиход гэр дотор тэмцээнд оролцсон бүх хүмүүс сууж байсан. Хоймор хэсэгт нь шагнал авсан хүмүүс сууж байсан. Ороод гэрийн баруун талын орон дээр би шагналаа болон цүнх, малгайгаа тавиад тэгээд хоймор хэсэгт нь очиж суусан. Шагнал авсан хүмүүстээ ууж л эхэлсэн. Яг одоо хэдэн шил архи уусныг бол мэдэхгүй маш их уусан. Ер нь бол огт тасралтгүй ингэж ууж байгаад тэгээд бүүр өдөр л санагдаж байна. Яг цагийг нь бол мэдэхгүй тэр үеэр Говь-Алтай аймгийнхныг гаргаж өгөх гэж байна гээд багш гээд шүүгч хийж байсан залуу болон тэдний найз нь гээд нэг залуу,  Дарханаас ирж оролцож байсан яруу найрагч ах, зохион байгуулсан бид хэд гаргаж өгөх гээд ын машинд сууцгаасан. Яг хөдлөхийн үед машинаас буусан. Говь-Алтай аймаг руу явах замд байдаг хоолны газар дээр очоод тэнд үргэлжлүүлээд дахиад гадаа сууж байгаад бүгд ууцгаасан. Ингээд нэлээн муудацгаагаад болон түүний найз нь мөн Дарханаас ирсэн яруу найрагч ах бид хэд аймаг руу буцах болсон. Тэгээд замдаа мөн дахиад архи авсан. Ингээд замдаа уусаар байгаад аймагт ирээд ын аавынх нь хашаанд очоод тэнд мөн үргэлжлүүлээд ууж эхэлсэн. Цагийг нь мэдэхгүй ямар ч байсан харанхуй болчихсон байхад намайг гэрт хүргэж өгсөн.  Тэгээд намайг хүргэж өгөөд буух үед Мөнхбат ах утас болон шагнал зэргээ орхичихсон юм биш үү гээд надад миний утас байсан уу, хэний утас байсан юм, Яг тухайн үед бол мэдэхгүй байна нэг утас машинаасаа авч өгсөн. Ингээд гэртээ ороод шууд хойд талын байшинд ороод л ганцаараа унтаад өгсөн. Тэгээд өглөө босоод шагналын мөнгө төгрөг юмнуудаа гаргасан чинь танихгүй утас байсан. Тэгээд тэмцээний газар маш олон хүмүүс ирчихсэн байсан. Говь-Алтай аймаг, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хот, Баянхонгор аймгийн гээд их олон хүн ирсэн байсан учраас тэр үедээ үнэхээр хэнээс асуухаа мэдээгүй. Тэгэхдээ яг хүрээлэл дотроосоо утас хайсан хүмүүс бол дам дамандаа гараад ирэх байх гэж бодож байтал ерөөсөө асуугаагүй. Тэгээд хамгийн ойрхон найз учраас рүү залгаад аймагт хэзээ ирэх юм бэ? Ярих юм байна аа, ирэхээр чинь уулзъя аа гэж хэд хэд залгасан гэтэл цаашаа Говь-Алтай аймгийн 100 жилд явчихаад шууд Улаанбаатар хот руу шууд хүрээд ирлээ гэсэн Тэгээд бараг 2, 3 сарын дараа өнгөрсөн. Ингээд Улаанбаатар хотод бас ажлаар явж байгаад яг зайлшгүй хэрэг гараад тухайн утсыг ломбардад тавьчихсан үйлдэл бол миний буруу. Тэгээд ажлаа хийж дуусгаад утсыг авах гэсэн чинь 2 хоногийн өмнө зарчихсан гэж байсан. Ломбардын ахад “...би танаас заавал авна гэж байсан биз дээ..”  гэсэн чинь “...ах нь яг ижилхэн утас ойрын хугацаанд олоод өгье санаа зоволтгүй..” гэж хэлээд л өнгөрсөн. Сүүлд нь аймгаас Цагдаагаас дуудахад нь ирж мэдүүлгээ өгсөн мэдүүлгээ өгөхдөө яг болсон процессыг яриад миний ломбардад тавьсан үйлдэл мөн буруу. Тэгээд хохирлыг нь ямар нэгэн байдлаар барагдуулна гэдгээ илэрхийлсэн.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан ах Батжаргал дарга бид хэд хот руу нэг хувийн ажлаар явсан. Тэгээд тэр үед дарга бид 2 нэг буудалд хамт байрлаж байхад эгч нэг дүүтэйгээ ирж танилцсан. Тэрнээс хойш тандаг болсон. Тухайн үед нь залуучуудын байгууллага дээр “Кабель берл” гээд төрийн бус байгууллагаараа дамжуулж байнгын соёл урлагийн үйл ажиллагааг нэвтрүүлдэг байсан. магтаа контент гэх мэт ажлын санал орж ирээд мөн дээрээс нь яг өнгөрсөн жилийн үйл явдал учраас ирэх оны сонгуулийн ажлын саналууд орж ирж байсан. Тэгээд тэр ажлууд нэлээн төлөвлөгдөөд болж байх үед эгчтэй ярьж тухайн мөнгийг зээлж авч байсан. Гэтэл тухайн ажил нь цаг үеийн нөхцөл байдлаасаа болоод дэмжих гэж байсан хүмүүс нь эргэлзээтэй болж эхэлсэн. Тэгээд эгчийн мөнгийг өмнө нь өртэй асуудалтай байсан учраас өрөндөө өгөөд дараа нь ажил үйлчилгээгээ явуулаад өгчхөж болох юм байна гэдэг үүднээс харж байсан боловч чадаагүй. Тэгээд ийм асуудал үүсчихлээ гэдгээ эгчид хэлээд явж байсан. Тэгээд ажил хөдөлмөрийн байдал хэцүү байдалд орсон учраас мөнгийг нь өгч чадалгүй нэлээн удаасан. 2023 оны 9 дүгээр сараас эхэлж Улаанбаатар хотод очиж ажиллаж байх үедээ эгчид тодорхой хэмжээний хохирлыг нь барагдуулах үүднээс 2 удаа эгч рүү мөнгө хийсэн. Түүнээс хойш одоо өгч чадаагүй. Гэм буруугаа бас хүлээн зөвшөөрч байгаа.

гийн тухайд Баянхонгор аймагт 2016 онд ажиллах гэж ирээд 2017 оноос эхлээд бид 2 нэгнийгээ таньж мэддэг, мэндтэй устай, үе тэнгийн ийм найз нөхөд явсан. Яг тэр үед би нэг газрын даргын ажилд томилогдох сурагтай байсан. Ковидын жилээс авхуулаад ар гэрт маань асуудал үүсээд нэлээн хүмүүсээс мөнгө төгрөг хүүтэй зээлчихсэн байсан учраас гаагүй албан тушаал дээр очих гэж байгаа юм чинь өр зээлээ тэглэчихье гэдэг үүднээс ойн ажлыг ингээд шууд дамжуулалтыг нь хийе гэдэг байдлаар хандаж байсан. Тухайн үед орон нутгаас манай залуучуудын байгууллагыг 60,000,0000 төгрөгөөр дэмжээд техник аппаратур авч өгөхийнхөө 30,000,000 төгрөгийг нь хийгээд аваад өгчихсөн байсан. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг нь тэгж байгаад өгнө гэчихсэн байсан учраас урьдчилаад д  өөрийн ажил төрөл төлөвлөгөөг танилцуулсан. Тэгээд тэрийг маань   нарийн ойлгоогүй, ер нь бол буруу ойлгосон юм болов уу гэж бодоод байгаа. Тэгээд гоос 15,000,000 төгрөгийг зээлж авсан. Гэтэл шууд дамжуулалт дамжуулагдахгүй болоод Улаанбаатараас студи ирэхээр болсон. Тэгээд миний төлөвлөж байсан зүйл зогсонги байдалтай болчихсон. Залуучуудын байгууллага дээр өөр ажлын саналууд ирээд байсан учраас тэр үйл явцаа д хэлж байсан. Үүний дараагаар эгчээс зээлсэн мөнгөний асуудал гараад ирсэн. Ийм асуудалтай байна гэдгээ хэлж ярьж байсан. Түүний дараагаар энэ асуудлууд нэлээн хүндрээд ар гэр лүү маань дайралт шахалт ирээд нэг хэсэг хугацаанд утсаа унтраасан зүйл байгаа. 20 хэдэн хоногийн хугацаанд утас хэрэглэх боломжгүй байдалд намайг оруулсан үед над руу залгаж байсан юм билээ. Миний зүгээс эд хөрөнгөнөөс маань түр барьцаанд аваадхаач гэдэг санал илэрхийлж байсан. мгийн Соёл урлагийн газрын даргаар 2022 оны 11 дүгээр сард томилогдсон. 2023 оны 07 дугаар сарын эхээр ажлаасаа гарсан. Хохирогч *******д 14,000,000 төгрөг төлсөн. Хохирогч *******д хохирол төлөөгүй байгаа. Хохирогч *******ын гар утсыг буцаан өгсөн. Иргэний хариуцагчийн 850,000 төгрөгийг төлөөгүй гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Бөмбөгөр сумын төвд арван жилийн ангийн уулзалт болж бид нар Сумын соёлын төвд бүжиглэж байхад 2023 оны 07 дугаар сарын 23 шөнө 05 цагийн орчимд Цэнд-Аюуш над руу залгаад чи хаана байгаа юм чи хойд лагарт байх хоршооны буудалд хүрээд ир” гэж угсаар ярьсан би “унаа байхгүй байна" гэж хэлсэн машинтай ирж намайг авч явсан. Би тэнд очиход болон яруу найрагчид гэсэн хүмүүстэй байсан. ‘Гэгсэн удалгүй манай ангийн 5 залуучууд ирж юм яриад сууж байхад яруу найрагчид гэсэн хүмүүс гараад явсан. Тэнд манай ангийн , , , , нар байсан. Би 07 цагийн үед нойр хүрээд байхаар нь жоохон хэвтсэн чинь унтчихсан байсан. Унтахдаа цүнхээ үүрээд цүнхэн дотроо гар утсаа хийчхээд хэвтсэн, жоохон дуг хийгээд боссон чинь миний цүнх байхгүй тэр хавиар хайгаад олоогүй тэнд байсан хүмүүсээс сураад бүгд мэдэхгүй гээд байсан. бид хоёр миний цүнхийг хайж байгаад ийн машин дотор миний цүнх байхыг олж харахад цахилгааны онгорхой дотор талд хийсэн гар утас байхгүй байсан. Би тэр хавиар хайгаад олоогүй гэртээ ирчхээд өдөр дүүтэйгээ хамт очиж дахиж хайгаад олоогүй. Гар утас руугаа залгахаар дуудаад байсан би ангийнхан нэг нь тоглоод нуучихсан байх гэж бодоод нэлээн удаан хугацаанд хүлээсэн гаргаж өгөхгүй байхаар цагдаагийн байгууллагад хандсан.....гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 219-221/,

Надад өгсөн ногоон өнгийн Самсунг А54 маркийн гар утас миний 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хулгайд алдсан гар утас мөн байна. Би утсаа олж авсан, нэхэмжлэх зүйл байхгуй Миний гар утсыг хулгай хийж бусдад зарсан гэх хүнийг олж хуулийн дагуу арга хэмжээ тооцуулмаар байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 223/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ:  Манай сумын 100 жилийн ойн баярын хүрээнд болсон Яруу найргийн тэмцээн дуусаад хүмүүс гаргаж өгөх гэж очоод архи уусан. Өглөө боссон чинь миний цүнх байгаагүй. Тэгээд гийн машинаас цүнхээ олсон. Тэгээд утсаа хайгаад олоогүй.  Би гийн машинд сууж байгаад гэр лүү орсон өөр газраар яваагүй. Шүүгдэгч Ц.******* шөнийн 4 цагт ирсэн. Би баруун талын орон дээр унтсан. Говь-Алтай руу хүмүүс явахад ******* гэрт хоймрын орон дээр сууж байсан. Ц.*******г болон найзууд нь гаргаж өгсөн.  Миний утас Самсунг А54 байсан.  Тухайн утасны лизингээ төлөөгүй хаясан учир түүнийгээ төлүүлнэ гэв.

5. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...Би Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан Ц.ыг таньдаг юм, тэгээд 2022 оны 12 дугаар сард түүнтэй уулзаж байхад Ц.******* гэх жижиг бор залуу хамт байсан, тэгээд тухайн үед надад тэр залууг Баянхонгор аймгийн Соёл урлагийн хэлтсийн дарга гэж танилцуулж байсан. Тэгээд тухайн үедээ утсаа өгөөд салаад түүний дараагаар 2023 оны 1 дүгээр сарын эхээр “хотод ороод ирсэн эгч” гээд ярихад нь нэг уулзсан. Тэгээд байж байгаад дараагаар 2023 оны 1 дүгээр сарын 10-ны үед над руу Баянхонгор аймгаас ******* залгаад эгчээ ‘Тэрээний ажил байна та надад хөрөнгө оруулах боломж байна уу” гэсэн тэгэхээр нь “наадах чинь ямар юм байдаг юм” гэтэл урдаас “миний гарын үсгээр явагддаг сумдын клубүүдийн тохижилтын ажил орж ирсэн байгаа, та надад хөрөнгө оруулалт 20 сая төгрөг оруулаач ээ, би танд эндээс ажлын гүйцэтгэлийн дараа ашиг нь орж ирэхээр хүүтэй нь буцааж өгье”гэсэн. Тэгэхээр нь “бодож байгаад эгч нь хариу хэлье” гэсэн тэгээд хэд хоногийн дараа 13, 14-ний үед над руу дахин залгаад “эгчээ танд мөнгөний бололцоо яасан бэ” гэсэн тэгэхээр нь “эгчид нь яг өөрт юм алга, хүнээс зээлээд өгье" гээд хэлсэн тэгээд найзаасаа хүүтэй мөнгө зээлээд 2023 оны 1 дүгээр сарын 23-нд Баянхонгорт ирээд *******тай уулзаад ихээр мөнгө гарахгүй байсан тул эхлээд 10 сая төгрөгийг түүний нэртэй данс руу хийсэн, аймагт хоноод маргааш өдөр нь 6.5 сая. 3.5 сая төгрөгөөр 2 хувааж хийсэн. Тэгээд тэр өдрийнхөө үдээс хойш хот руу буцсан. Тэгээд түүний дараагаар 7 хоногийн дараа ******* Улаанбаатар хотод ирээд бид хоёр уулзсан. Тэгэхэд надад чат руу толгойгүй гэрээний ар тал явуулаад “эгчээ энэ компани руу мөнгө нь эхлээд төрийн сангаар дамжаад “ ” энтертаймэнт ХХК данс руу ороод дараагаар нь би тэндээсээ мөнгөө гаргаад авна, сарын дараа мөнгө нь орчихно" гэсэн, тэгээд чат руу 2 зураг явуулсан. Анх надаас 1 сарын хугацаатай 20 сая төгрөг авсан. Тэгээд байж байтал 2023 оны 2 дугаар сарын 08-нд дахин ******* над руу залгаад “цалингийн зээлээ хаах гэсэн юм, эгчээ мөнгө дутчихлаа” гээд 500,000 төгрөг мөн дээрх данс руугаа авсан. Тэгээд би 2023 оны 3 дугаар сарын эхээр ******* руу залгаад “нөгөө мөнгө юу болсон бэ хүүтэй авсан болохоор мөнгө нэхэгдээд байна’ гэж ярихад “2023 оны 3 дугаар сарын 05-аас хойш төрийн сангийн санхүүжилт тавигддаг тэрнээс хойш мөнгө бараг болчихно” гэсэн тэгээд 2023 оны 3 дугаар сарын 23-нд би аймагт ирж эхнэрийнх нь ажлын гадаа уулзахад 2023 оны 3 дугаар сарын 31 гэхэд тооцоогоо хийж дуусгавар болгоно гэж бичиг хийж өгсөн тэгээд хүлээсэн тэрнээс хойш утсаар ярихад “компани руу мөнгө нь орсон, тэр мөнгөө гаргаж авах гэхээр асуудал болоод байна, та жоохон хүлээж байгаа ч” гэж хэлээд тэгээд 2023 оны 4 дүгээр сарын эхнээс утас руу залгаад, мессеж бичээд ямар ч хариу байхгүй нөгөө гэрээ хийсэн компани руу залгасан тэгэхэд Баянхонгор аймагтай гэрээ хийсэн зүйл байхгүй гэсэн одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй ажил дээрээ байдаггүй...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 41-43/,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ:  2022 оны 11 сард Баянхонгороос ирчихлээ гээд тэгээд уулзаадах уу гээд уулзаж байсан. Уулзахаар очсон чинь нэг ******* байсан. Тэгээд 12 сарын дундуур ******* над руу залгаад сумуудын клуб тохижуулна. Тиймэрхүү ажил миний гарын үсгээр явагддаг та хөрөнгө оруулж чадах уу гэж асуусан. Тэгээд би тухайн үед эгч нь наадхыг чинь сайн ойлгохгүй байна. Дараа нь холбогдож ярья аа гэж хэлсэн. Тэгсэн 2023 оны 1 сарын үед ахиж над руу залгаад “...клубүүдийн тохижилтын тендер ороод ирсэн эгч ээ. Та надад хөрөнгө оруулаач ээ. Тэгээд дүү нь ажлаа хийчхээд зээлсэн мөнгөн дээрээ мөнгө нэмээд  өгчихье...” гэсэн юм ярьсан. Тэгэхээр нь би Эгчид нь яг одоогоор мөнгө алга байна. Би хүнээс асууж өгье гэж хэлсэн. Тэгээд би Баянхонгор аймагт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр очсон. Очоод Баянхонгорын Соёл урлагийн хэлтсээр нь ороод асуусан чинь манай дарга хийдэг нь үнэн гэсэн зүйл хэлэхлээр нь албан тушаалд нь итгээд тухайн үед Баянхонгорт байхдаа данс руу нь 10,000,000 төгрөг хийгээд, дараагийнх нь 10,000,000 төгрөгийг  7,000,000 төгрөг  7,000,000 төгрөг 3,000,000 төгрөг гэх мэтээр хувааж хийсэн. Ингээд 20,000,000 төгрөг өгсөн. Тэгээд 4 сард цалингийн зээлээ хаах гэсэн чинь мөнгө нь дутаад байна гээд  500,000 төгрөг авсан. 2023 оны 10 сард 5,000,000 төгрөг өгсөн, 11 сард 4,000,000 төгрөг өгсөн. Тэгээд өчигдөр над руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн нийт 14 саяыг өгчихсөн байгаа. Мөнгө зээлбэл ашгаасаа 5,000,000-6,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Одоогийн байдлаар 6,500,000 төгрөг төлөөгүй байгаа гэв.

7. Хохирогч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:.... 2022 оны 07 дугаар сарын сүүлээр аймаг байгуулагдсаны ойн наадам болж байх үед сумдын төрийн алба хаагчид аймагт цугласан. Тухайн үед ******* намайг “өрөөнд ирээд уулзаадах” гэсэн, би аймгийн Засаг даргын тамгын газрын 1 дүгээр давхарт байх *******гийн өрөөнд орж уулзахад “1 сарын хугацаатай 15 сая төгрөг зээлээч, би Соёл, урлагийн газартаа лед дэлгэц авах гэсэн юм, одоо амралтын үе таараад нягтлангууд амарсан, гүйлгээ хийгдэх боломжгүй байна, 2022 оны 09 дүгээр сарын 15 гэхэд авсан 15 сая төгрөгөө 20 сая болгоод өгье, найздаа туслаач” гээд ятгаад байсан. Би “төсвийн мөнгийг хувь хүний дансаар хийж болохгүй биз дээ” гэж хэлэхэд “би тэр асуудлыг шийднэ, санаа зоволтгүй” гэж хэлсэн. Тэгээд би эргэж сумандаа очоод өөрийн хамаатны ах болох Анхсүхээр 9 сая төгрөгийн малчны зээлийн Хаан банкнаас авхуулсан, мөн би эхнэр Энхцэцэгээрээ 7 сая төгрөгийн цалингийн зээл авхуулж, нийт 15 сая төгрөгийг *******д өгсөн. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр болоод “мөнгөө авъя” гэхэд “түр хүлээж байгаарай, удахгүй гүйлгээ ороод ирэхээр мөнгийг чинь өгнө өө” гээд мөнгө өгөх цаг хугацааг хойшлуулсаар байсан. 2022 оны 11 дүгээр сарын үед *******ыг ажлаасаа гарсан талаар хүмүүсээс сонсоод холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй алга болсон. Тэгээд одоог болтол би мөнгөө авч чадахгүй эхнэрээрээ болон ах Анхсүхээрээ авхуулсан зээл, зээлийн хүүг өөрөө төлөөд явж байгаа надад маш их хохиролтой байна. 2022 оны 08 дугаар сарын 05- ны өдөр би өөрийн Хаан банкны дугаартай данснаас 8 сая төгрөгийг, эхнэр Энхцэцэгийн Хаан банкны дугаартай данснаас 7 сая төгрөгийг тус тус *******гийн Хаан банкны дугаартай данс руу шилжүүлсэн. Надад огт мөнгө өгөөгүй. Утас руу нь залгахаар холбогдох боломжгүй гэж хариу өгнө. Фейсбүүкт орж ирэхээр нь чат бичиж, залгахаар хариу хэлэхгүй байдаг юм. 2023 оны 11 дүгээр сард чатаар 1 удаа хариу бичихдээ 2023 оны 12 дугаар сард мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Хамаатны ах Анхсүхээрээ авхуулсан малчны зээл, зээлийн төлбөрийн 4,500,000 төгрөгийг төлсөн, одоо 2024 оны 02 дугаар сард 7,000,000 төгрөгийг төлнө. Мөн эхнэрийн цалингийн зээл болох 7 сая төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй нь сар сардаа төлөөд явж байгаа учир надад маш их хохирол учирсан тул миний хохирлыг барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 117-119/,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д. мэдүүлэхдээ: Хамгийн анх 2022 оны 7 сарын 25-нд байхаа Даншиг наадам болдог өдрүүдэд тухайн үед сумдынхан аймаг дээр ирчихсэн байсан. Манай эхнэр Сумын соёлын төвд бүжгийн багш хийдэг. Тэгээд соёлын төвийнхний 5 жилийн тэтгэмж гээд яригдаж байсан юм. Тэр талаар холбогд асууж байсан юм. Тэгээд сүүлд нь ойтой холбоотой нэг ажлын санал байна хөрөнгө оруулалт хийх боломжтой юу гээд чат биччихсэн байсан юм. Тэгээд сүүлд нь хариу өгөхдөө ямар ажил байна, яах ёстой байна гээд асуутал хөрөнгө оруулалт хийх юм бол маш ашигтай ажил байна гэсэн. Шүүгдэгч хэлэхдээ “...тоног төхөөрөмжөө хотоос ачаад энд ирчихсэн байгаа тоног төхөөрөмжийг авах асуудал байгаа. Зардал нь нэг талдаа 15,000,000 төгрөгөөр ачиж ирдэг. Гэхдээ ой дуусангуут төхөөрөмжүүдээ аваад үлдэх юм болбол зардал хэмнээд 15,000,000 төгрөгийн ашигтай байгаа. Үүнийг хоёулаа хуваах ийм боломжтой байгаа шүү..” гэж хэлсэн. Тэгээд би 2023 оны 8 сарын 2-нд сумдаа ирээд Гансүх ахаасаа малчны зээл судлуултал 9,000,000 төгрөгийн зээл гарна гээд тэрийг нь 2023 оны 8 сарын 5-ны өдөр Ц.******* руу шилжүүлсэн.  Дараа нь эхнэрийн цалингийн зээлээс 7,000,000 төгрөгийн зээл авхуулаад өөрийнхөө данс руу шилжүүлсэн юм. Тэгээд 2023 оны 9 сарын 15-17-ны орчим холбогдоход Төрийн сан дээр гүйлгээ нь гацаад байна ямар ч байсан орно оо түр хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгээд дараа нь Ахын маань малчны зээлийн хугацаа болоод мөнгөний хэрэг болоод байна гэж холбогдсон чинь түр хүлээж байгаарай л гээд байсан. Сүүлдээ утас нь холбогдохоо байсан фэйсбүүкээр хааяа нэг холбогдоно, заримдаа хариу бичнэ заримдаа хариу бичихгүй ингэж явж байгаад сүүл рүүгээ алга болсон. Манай ах дүү нар нь намайг залилуулчихлаа гээд шахалтад оруулаад нөгөө малчин ах маань намайг шүүхэд өгнө гээд дахиад эхнэрийн цалин дээр дахиж нэмж зээл аваад малчны зээлийг хийсэн. Одоо би цалингаа аваад шууд тэр зээлүүд рүү л хийгээд амьдарч байгаа.  Энэ өвөл хүндрэлтэй, цас зудын байдал их байсан болохоороо өвс тэжээл маш их хэрэг болсон тэгээд хүүхдийн хадгаламжуудыг зээлээд ингээд аваад өгчихсөн. Шүүгдэгчийн яриад байгаа машины талаар тайлбар хийе. Машиныг нь Улаанбаатар хот руу явуулаад дүүгээрээ үнэлгээний газар очоод үнэлүүлэхэд 8,000,00 төгрөгт  үнэлэгдэхээргүй юм байна гэсэн. Харин 5,000,000-6,000,000 төгрөгийн хооронд үнэлэгдэх машин байна гэсэн. Надад машины шаардлага байхгүй. Хамгийн гол нь мөнгөө л авах хэрэгтэй байна гэв.

9. Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:..... 2023 оны 10 дугаар сарын эхээр /өдрийг нь сайн санахгүй гэх/ хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд байх “Хөнөгийн ундрага” гэх нэртэй ломбардаас 780,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд өөрийн “Теди” гар утас худалдааны төвийн 2 давхарт байх 6-2 гэх лангуун дээр тавьж зарсан юм. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орчимд /өдрийг нь санахгүй гэх/ 850,000 төгрөгөөр 30 орчим насны эрэгтэй хүнд зарсан юм. Зарсан өдрөөс 7 хоногийн дараа тухайн залуу над руу залгаад “таны зарсан гар утас Баянхонгор аймгаас хулгайд алдагдсан гар утас байна” гэж хэлэхээр нь би “би мэдэхгүй шүү дээ би өөрөө худалдаж авсан” гэсэн. Гэгээд удалгүй нөгөө залуу ирэхээр нь би хохирлыг нь барагдуулаад өөрийн лангуунаас А54 загварын гар утас өгөөд явуулсан. 2023 оны 11 сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн цагдаагаас над руу залгаад гар утасны талаарх зүйлсийг асууж тодруулаад Имей код нь таарч байна гэсэн. Тухайн ломбардын хүн гэх 30 орчим насны залуу манай лангуун дээр ирээд тухайн утсыг авах уу гэхэд нь авчихсан юм. Тухайн гар утас нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй ногоон өнгөтэй гар утас байсан. Би гэмт хэргийн замаар олсон утас гэж мэдээгүй. Би тухайн гар утсыг 30 орчим насны эрэгтэйд зарснаас хойш дахин хараагүй. Би тухайн залууд яг ижилхэн гар утас өгч хохирлыг нь барагдуулсан. Миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Би 780,000 төгрөгөөр худалдан аваад 850,000 төгрөгөөр зарсан бөгөөд тухайн залуугийн хохиролд мөн 850,000 төгрөгөөр зарж байсан гар утсаа өгсөн. Гар утас худалдахдаа дагалдах хэрэгслүүдийг нь мөн өгдөг тул 850,000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-7/,

10.  Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэг хүнд А54 маркийн , имэй кодтой гар утсыг 850,000 төгрөгөөр зарсан. Тэр хүн нь Баян-Өлгий аймгийн хүн байсан. 2023 оны 11 дүгээр сарын 02- ны өдөр “Хөнөнгийн Ундрага” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын гэх хүнээс 730,000 төгрөгөөр авсан. Тухайн үед би тэр хүнд мөнгөө бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 230-231/,

11. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Самсунг А54 маркийн гар утсыг ашигласан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр худалдаж аваад ашиглаж эхэлсэн. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Теди” утасны төвийн 2 дугаар давхраас худалдаж авсан худалдагч нь эмэгтэй хүн байсан. 99041177 дугаар утастай байсан. Надад байгаа би тухайн гар утсыг гаргаж өгч хэрэгт тусгуулна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 234- 236/,

12. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:.... Би 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн номын нээлтийн баярын арга хэмжээ зохион байгуулж дуусаад 2023 оны 07 дугаар сарын 23-ны шөнө 05 цагийн орчимд Бөмбөгөр сумын 4 дүгээр багт байрлах Хоршооны буудалд ирсэн зочид төлөөлөгч нарыг үдэж өгч байсан. Би тай хамт сумын соёлын төвийн гаднаас ангийнхаа ыг аваад хойд лагарт буудалдаа ирж тэнд бид нар юм ярьж байгаад миний номын баярт ирсэн яруу найрагчид явж манай ангийнхан үлдсэн жоохон архи согтууруулах ундаа уусан. Тэгсэн унтаад сэрснээ миний цүнх нь хаана байна гээд цүнхээ хайгаад гараад явсан удалгүй тэр хоёр цүнх нь гийн машин дотор байна, харин гар утас нь байхгүй байна гэж яриад орж ирсэн. тэр буудалд утсаа хайгаад олоогүй явж өглөө нь над руу залгаад миний гар утсыг хараагүй биз гээд асуусан би тэгэхээр нь хараагүй гэдгээ хэлсэн. бид хоёр ын хамт буудалд ирэхэд утсаар яриад байсан. Би ямар маркийн гар утас байсан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 238-239/,

13. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр сумын төвд 8 төгссөн ангиараа уулзсан бүжиг энэ тэр явж байгаад 2023 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 06 цагийн орчимд ангийнхаа 3 залуутай хоршооны буудалд очсон , , , наана яруу найраг хүмүүс зэрэг байж байсан. Тэгсэн удалгүй яруу найргийн хүмүүс явсан. Тэнд манай ангийнхан үлдэж хоорондоо юм ярьж байхад миний гар утас алга байна гээд хайгаад би гар утас руу нь хэд хэдэн удаа залгаж өгсөн дуудаад байсан. Би *******ын гар утсыг хэн хулгай хийсэн талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 241- 242/,

14. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: .... Дээрх загварын мөн имей дугаартай гар утсыг *******ййн ******* // гэж хүн 14 хоногоор 600 000 төгрөгөөр тавьсан байсан. Анх барьцаанд тавьсан хүн аваагүй, журмын дагуу 1 сар орчмын дараа зарагдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 250, 2 дугаар хавтаст хэргийн 1 /,

15. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:....*******г багаас нь мэднэ залгаа хашаанд олон жил айл явсан ээж, эмээ, дүү хойд аавтайгаа өссөн. Өөрийнх нь аав түүнийг 4 настай байхад нь нас барж байсан. Хойд аав нь хотод ажилладаг. мгийн төвд ээж эмээ дүүтэйгээ байдаг байсан. Багаасаа сурлага сайтай сэргэлэн, хүнд тусар хуу оюутан байхдаа ч онц сурдаг байсан биеэ даасан хүүхэд байгаа юм. Ямар ч ажлыг сайн хийдэг. Намын ажилд идэвх санаачилгатай, энд тэнд зохион байгуулсан урлаг соёлын арга хэмжээг хөтлөн явуулдаг оюуны чадамж сайтай. Эмээ ээж ар гэртээ тусалдаг. Албан ёсоор гэр бүл болж тусдаа гараагүй 2 ихэр хүүхэдтэй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52/,

16. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...Ц.******* нь миний том хүү байгаа юм би 2 хүүтэй. Багаасаа ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй урлаг, уран сайхны чиглэлээр явдаг байсан. хүнд тусархуу үгнээс гардаггүй хүүхэд байсан, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог. Хувийн зан чанарын хувьд даруухан хүний үгээр байдаг ер нь тусархуу хүүхэд байгаа юм яг хурим найр хийсэн зүйл байхгүй 2 ихэр хүүхэдтэй. Мэдэж байгаа ер нь бол хүмүүст мөнгөний өрөнд орсон хүмүүс мөнгө нэхээд яваад байгааг нь мэдэж байгаа өөр нарийн асуудлыг нь мэдэхгүй хүнээс авсан мөнгийг нь төлье гээд гэр орондоо яриад байгаа бөөн мөнгө хурдан шийдэгдэхгүй л байна. Өөрөө бол ямар нэг зүйл яриагүй зүгээр харин нэг зүйл хийх гэж байгаад тэр нь шатаад бүтэлгүйдсэн юм байна л гэж бий бодоод байгаа. Өөрийнх нь аав нь бага байхад нь нас барсан хойд аав нь байгаа юм 2 жилийн өмнө хөлөө төмөрт цохиод битүү хавдаад идээлээд тариулах дээрээ хүртэл хүрч байсан тэр үед ах дүү төрөл садан болон ******* ажил төрөлтэй байсан болохоор мөнгө төгрөг нэмэрлэж байсан хэдэн төгрөг өгч байсныг санахгүй байна гэхдээ одоо хүмүүсийн нэхээд байгаа шиг тийм олон сая төгрөгийг бол өгч байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

17. Гэрч Г.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...Би 2022 оны 08 дугаар сарын эхээр цалингийн 7 сая төгрөгийн зээлийг аваад өөрийн хаан банкны данснаас Ц.*******гийн хаан банкны гэсэн данс руу шууд шилжүүлсэн юм. Одоо хүртэл уг зээлээ би хугацаандаа төлөлтөө хийгээд явж байгаа юм. Одоо 4 сая орчим төгрөг үлдсэн байгаа юм. Манай нөхөр ******* нь Анхсүх гэж хүнээр малчны зээл авхуулаад Ц.*******д өгсөн юм. Анхсүх гэдэг хүнээр болохоор 8 сая төгрөгийн малчны зээл авхуулсан. Ингээд нийтдээ 15 сая төгрөгийг Ц.******* гэж хүнд өгсөн юм. Манай нөхөрт Ц.******* нь чатаар нэг ажил байгаа талаар хэлсэн байсан. Тэр нь 2022 оны 07 дугаар сард аймгийн Даншиг наадмын үеэр санагдаж байна. Тэгээд наадамд ирж байгаа дэлгэц, тайз авч ирсэн, ирсэн дээр нь аймагтаа авч үлдэх гээд байгаа юм, тэгээд төрийн сан амарсан байгаа учраас мөнгөө бүрдүүлээд гүйлгээ эхлэхээр 15 сая төгрөгийг нь гаргаад өгчихье, түүн дээр туслаач гээд байхаар нь тухайн мөнгийг зээл аваад өгсөн юм. Ямар нэгэн албан ёсны гэрээ хийсэн зүйл бол огт байхгүй юм. Манай нөхөрт болохоор төрийн сангийн гүйлгээ хийх аймгийн даргатай хийсэн гэрээ үзүүлсэн гэж байсан. Тэрнээс бол надтай Ц.Амарбаясгалан нь мөнгө төгрөг зээлэх талаар бол огт ярилцсан асуусан зүйл байхгүй юм. Манай нөхөр Ц.*******г таньдаг юм байна лзэ Тэгээд би нөхөртөө итгээд цалингийн зээл аваад өгтөл одоог хүртэл Ц.*******гаас нэг ч төгрөг аваагүй байгаа юм. Тухайн Анхсүх ахын малчны зээлийг би цалингийн зээлээ нэмж аваад өгөөд дуусгасан байгаа юм...” гэсэн мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 123-125/,

18. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... 2022 онд аймгийн Соёл урлагийн газар нь лед дэлгэц авахааргүй байсан. 2022 оны Засгийн газраас төрийн хэмнэлтийн тухайн хуулийн дагуу төрийн байгууллага шинээр тоног, төхөөрөмж, эд хогшил, тавилга авахыг хориглосон байсан. Хэрвээ лед дэлгэц авах байсан бол би тухайн байгууллагын нягтлан бодогчийн хувиар заавал мэдэж байх байсан. Ц.******* дарга байгууллагадаа лед дэлгэц авах талаар огт ярьж байгаагүй. Төрийн сангийн гүйлгээ нь төрийн сангийн хяналттайгаар байгууллагын данс руу гүйлгээ хийх боломжтой, хувь хүний данс руу гүйлгээ хийхийг хориглодог. Ц.******* дарга над руу холбогдож лед дэлгэц авах талаар хэлж байгаагүй. Тухайн лед дэлгэц авах нь өөрийнх нь хувийн асуудал байх гэж бодож байна, тэрнээс аймгийн Соёл урлагийн газарт лед дэлгэц худалдаж авах хурал, тэмдэглэл, шийдвэр огт байхгүй.....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 128-130 /,

19. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...2022 оны 08 сарын 20-ны үеэр байхаа би өдрөө нь сайн мэдэхгүй байна. надтай хөдөө очиж уулзаад банкнаас малчны зэл аваад өгөөч гэсэн. Би ногооны талбай хашиж, ногоо тарих талбай янзлах гэж байгаа юм, би төсөл ороод ирэхээр нь төлөөд өгнө гэхээр нь 9 сая төгрөгийн малчны зээл гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 134-135/

20. “Энх-нахиа” ХХК-ийн 2023 оны 10 сарын 11-ны өдрийн 277 дугаартай шинжээчийн:...Самсунг А54 маркийн гар утасны үнэ 2.415.300 төгрөг, Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2,415,300 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга гурван зуу/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / 2-р хх-ийн 10 / болон гэмт хэргийн талаарх, гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл / 1-р хх-ийн 9/,  шүүгдэгч Ц.*******гийн урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 82/,  хувийн байдлын баримт /1-р хх-ийн 13-21, 188-190/, Мобиком Корпорац ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4/8219 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 27-28/, Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 2-р хх-ийн 29-30/, Хаан банкны , тоот данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 19-34/, Соёлын яамнаас хуулбарлан авсан тендерийн бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 124-173/, Монгол Улсын Соёлын сайдын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 113-119 /, Монгол Улсын Соёлын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаартай “..Ц.*******ыг Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргын албан тушаалд түр томилсон тухай...” тушаал /1-р хх-ийн 122/, мөрдөгчийн даалгавар /1-р хх-ийн 249/, Монгол Улсын Соёлын сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай “..Ц.*******ыг Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн тухай...” тушаал /1-р хх-ийн 123/, шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр 3 хуудас буюу хохирогч *******д 14 сая төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багт иргэн *******ын эзэмшлийн самсунг А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 2,415, 300 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.******* нь иргэн *******тай 2022 оны 12 дугаар сард Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын дарга ажилтай гэж түүнтэй танилцаж, “гэрээний ажил байна та надад хөрөнгө оруулах боломж байна уу” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 7,000,000, 3,000,000 төгрөгийг, мөн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг Хаан банкны , тоот данснууд руу хохирогч *******гийн эд хөрөнгийг буюу 20,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах,

Мөн шүүгдэгч Ц.******* нь үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Баянхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн *******д з“Баянхонгор аймгийн Соёл урлагийн газарт лед дэлгэц авах гэсэн юм, нягтлангууд амарсан, гүйлгээ хийх боломжгүй байна, 15 сая төгрөг зээлээч, буцаагаад 20 сая төгрөг болгоод өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 7.000.000 төгрөг, 2022 оны 08 сарын 05-ны өдөр 8.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт болсон гэж Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүх шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-болгон хөнгөрүүлэн зүйлчиллээ.

Учир нь нь гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...... Би 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр сумын төвд 8 төгссөн ангиараа уулзсан бүжиг энэ тэр явж байгаад 2023 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 06 цагийн орчимд ангийнхаа 3 залуутай хоршооны буудалд очсон , , , наана яруу найраг хүмүүс зэрэг байж байсан. Тэгсэн удалгүй яруу найргийн хүмүүс явсан. Тэнд манай ангийнхан үлдэж хоорондоо юм ярьж байхад миний гар утас алга байна гээд хайгаад би гар утас руу нь хэд хэдэн удаа залгаж өгсөн дуудаад байсан. Би *******ын гар утсыг хэн хулгай хийсэн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг, 

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэг хүнд А54 маркийн , имэй кодтой гар утсыг 850,000 төгрөгөөр зарсан. Тэр хүн нь Баян-Өлгий аймгийн хүн байсан. 2023 оны 11 дүгээр сарын 02- ны өдөр “Хөнөнгийн Ундрага” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын гэх хүнээс 730,000 төгрөгөөр авсан. Тухайн үед би тэр хүнд мөнгөө бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

 Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Самсунг А54 маркийн гар утсыг ашигласан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр худалдаж аваад ашиглаж эхэлсэн. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Теди” утасны төвийн 2 дугаар давхраас худалдаж авсан худалдагч нь эмэгтэй хүн байсан. 99041177 дугаар утастай байсан. Надад байгаа би тухайн гар утсыг гаргаж өгч хэрэгт тусгуулна...” гэх мэдүүлэг,

 Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... Би 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн номын нээлтийн баярын арга хэмжээ зохион байгуулж дуусаад 2023 оны 07 дугаар сарын 23-ны шөнө 05 цагийн орчимд Бөмбөгөр сумын 4 дүгээр багт байрлах Хоршооны буудалд ирсэн зочид төлөөлөгч нарыг үдэж өгч байсан. Би тай хамт сумын соёлын төвийн гаднаас ангийнхаа ыг аваад хойд лагерт буудалдаа ирж тэнд бид нар юм ярьж байгаад миний номын баярт ирсэн яруу найрагчид явж манай ангийнхан үлдсэн жоохон архи согтууруулах ундаа уусан. Тэгсэн унтаад сэрснээ миний цүнх нь хаана байна гээд цүнхээ хайгаад гараад явсан удалгүй тэр хоёр цүнх нь гийн машин дотор байна, харин гар утас нь байхгүй байна гэж яриад орж ирсэн. тэр буудалд утсаа хайгаад олоогүй явж өглөө нь над руу залгаад миний гар утсыг хараагүй биз гээд асуусан би тэгэхээр нь хараагүй гэдгээ хэлсэн. бид хоёр ын хамт буудалд ирэхэд утсаар яриад байсан. Би ямар маркийн гар утас байсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... Дээрх загварын мөн имей дугаартай гар утсыг *******ийн ******* // гэж хүн 14 хоногоор 600 000 төгрөгөөр тавьсан байсан. Анх барьцаанд тавьсан хүн аваагүй, журмын дагуу 1 сар орчмын дараа зарагдсан...” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогч *******ын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдлийг хангалттай тогтоож чадаагүй, шүүх түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээ төрөхөөр байгаа бөгөөд харин хохирогчийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж 2023 оны 09 дүгээр сард барьцаанд тавьж завшсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэж дүгнэх нотлох баримт хүрэлцээтэй цуглараагүй, харин гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд мэдсээр байж завшсан гэж дүгнэх нотлох баримт хүрэлцээтэй цугларсан байна гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Ц.******* нь Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар буюу төрөөс ажил үүрэг гүйцэтгэж байгаа мэтээр бусдыг төөрөгдөлд оруулж иргэн *******гаас 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 7,000,000, 3,000,000 төгрөгийг, мөн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг Хаан банкны , тоот данснууд руу хохирогч *******гийн эд хөрөнгийг буюу 20,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Баянхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн *******д “Баянхонгор аймгийн Соёл урлагийн газарт лед дэлгэц авах гэсэн юм, нягтлангууд амарсан, гүйлгээ хийх боломжгүй байна, 15 сая төгрөг зээлээч, буцаагаад 20 сая төгрөг болгоод өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 7.000.000 төгрөг, 2022 оны 08 сарын 05-ны өдөр 8.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 11 сард Баянхонгороос ирчихлээ гээд тэгээд уулзаадах уу гээд уулзаж байсан. Уулзахаар очсон чинь нэг ******* байсан. Тэгээд 12 сарын дундуур ******* над руу залгаад сумуудын клуб тохижуулна. Тиймэрхүү ажил миний гарын үсгээр явагддаг та хөрөнгө оруулж чадах уу гэж асуусан. Тэгээд би тухайн үед эгч нь наадхыг чинь сайн ойлгохгүй байна. Дараа нь холбогдож ярья аа гэж хэлсэн. Тэгсэн 2023 оны 1 сарын үед ахиж над руу залгаад “...клубүүдийн тохижилтын тендер ороод ирсэн эгч ээ. Та надад хөрөнгө оруулаач ээ. Тэгээд дүү нь ажлаа хийчхээд зээлсэн мөнгөн дээрээ мөнгө нэмээд  өгчихье...” гэсэн юм ярьсан. Тэгэхээр нь би Эгчид нь яг одоогоор мөнгө алга байна. Би хүнээс асууж өгье гэж хэлсэн. Тэгээд би Баянхонгор аймагт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр очсон. Очоод Баянхонгорын Соёл урлагийн хэлтсээр нь ороод асуусан чинь манай дарга хийдэг нь үнэн гэсэн зүйл хэлэхлээр нь албан тушаалд нь итгээд тухайн үед Баянхонгорт байхдаа данс руу нь 10,000,000 төгрөг хийгээд, дараагийнх нь 10,000,000 төгрөгийг  7,000,000 төгрөг  7,000,000 төгрөг 3,000,000 төгрөг гэх мэтээр хувааж хийсэн. Ингээд 20,000,000 төгрөг өгсөн. Тэгээд 4 сард цалингийн зээлээ хаах гэсэн чинь мөнгө нь дутаад байна гээд  500,000 төгрөг авсан....” гэх мэдүүлэг,

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.... Хамгийн анх 2022 оны 7 сарын 25-нд байхаа Даншиг наадам болдог өдрүүдэд тухайн үед сумдынхан аймаг дээр ирчихсэн байсан. Манай эхнэр Сумын соёлын төвд бүжгийн багш хийдэг. Тэгээд соёлын төвийнхний 5 жилийн тэтгэмж гээд яригдаж байсан юм. Тэр талаар холбогд асууж байсан юм. Тэгээд сүүлд нь ойтой холбоотой нэг ажлын санал байна хөрөнгө оруулалт хийх боломжтой юу гээд чат биччихсэн байсан юм. Тэгээд сүүлд нь хариу өгөхдөө ямар ажил байна, яах ёстой байна гээд асуутал хөрөнгө оруулалт хийх юм бол маш ашигтай ажил байна гэсэн. Шүүгдэгч хэлэхдээ “...тоног төхөөрөмжөө хотоос ачаад энд ирчихсэн байгаа тоног төхөөрөмжийг авах асуудал байгаа. Зардал нь нэг талдаа 15,000,000 төгрөгөөр ачиж ирдэг. Гэхдээ ой дуусангуут төхөөрөмжүүдээ аваад үлдэх юм болбол зардал хэмнээд 15,000,000 төгрөгийн ашигтай байгаа. Үүнийг хоёулаа хуваах ийм боломжтой байгаа шүү..” гэж хэлсэн. Тэгээд би 2023 оны 8 сарын 2-нд сумдаа ирээд Гансүх ахаасаа малчны зээл судлуултал 9,000,000 төгрөгийн зээл гарна гээд тэрийг нь 2023 оны 8 сарын 5-ны өдөр Ц.******* руу шилжүүлсэн.  Дараа нь эхнэрийн цалингийн зээлээс 7,000,000 төгрөгийн зээл авхуулаад өөрийнхөө данс руу шилжүүлсэн юм. Тэгээд 2023 оны 9 сарын 15-17-ны орчим холбогдоход Төрийн сан дээр гүйлгээ нь гацаад байна ямар ч байсан орно оо түр хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгээд дараа нь Ахын маань малчны зээлийн хугацаа болоод мөнгөний хэрэг болоод байна гэж холбогдсон чинь түр хүлээж байгаарай л гээд байсан. Сүүлдээ утас нь холбогдохоо байсан фэйсбүүкээр хааяа нэг холбогдоно, заримдаа хариу бичнэ заримдаа хариу бичихгүй ингэж явж байгаад сүүл рүүгээ алга болсон....” гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч *******г албан тушаалын байдлаа ашиглаагүй гэж мэтгэлцсэн боловч Соёлын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаар “*******ийн *******г шилжүүлэн томилох тухай” тушаалын үндэслэх хэсэгт “2022 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн Ц.*******г Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/33 дугаар тушаал...ийг үндэслэн” гэж бичиж улмаар шүүгдэгч Ц.*******г Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргын албан тушаалд түр томилсон байна.

Уг тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Б/33 дугаар тушаалын агуулгаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 15-наас өмнө Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна гэж үзэхээр байгаа бөгөөд хохирогч *******гоос 15.000.000 төгрөг залилж авах үедээ буюу 2022 оны 07 дугаар сард Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Ц.******* нь хохирогч *******тай уулзаж 20.500 төгрөг залилж авах үйлдлийг хийх үедээ Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргын албан тушаалд түр томилогдсон байсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.*******г Соёлын сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргын албан үүргээс чөлөөлсөн байна.

Иймд шүүх шүүгдэгч Ц.******* нь Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа хохирогч *******, ******* нараас албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.

Хохирогч *******, ******* нар нь шүүгдэгч Ц.*******гийн Соёл урлагийн газрын дарга гэсэн албан тушаал байдалд итгэж мөнгөө өгсөн гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч Ц.******* нь дээрх хохирогч нарт сумдын соёлын төвийн тохижилтын тендер, лед дэлгэц авах зардал гэх мэт албан харилцааны шинжтэй үг үйлдлийн улмаас мөн шүүгдэгч Ц.*******д хохирогч ******* 20.500.000 төгрөг өгч “...ашгаасаа 5,000,000-6,000,000 төгрөг өгнө...” гэж хэлсэн.төгрөгийн, хохирогч ******* 15.000.000 төгрөг өгч “...20.000.000 төгрөг болгож өгнө...” гэсэн хувийн ашиг сонирхлыг далимдуулж залилах гэмт хэргийг үйлдсэн уг гэмт хэргийн хохирогч болсон байна гэж дүгнэж байна.

Ийм учир шүүгдэгч Ц.******* нь залилах, гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд мэдсээр байж завшсан гэж дүгнэх нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон  итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн,

Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.******* нь Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа 2022 оны 07 дугаар сард хохирогч *******д, 2023 оны 01 дүгээр сард хохирогч *******д  албан тушаалын байдлаар итгэл төрүүлж хохирогч нарын өгсөн мөнгөө өсгөж авах гэсэн санааг далимдуулан тэдний мөнгийг залилсан байна гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Ц.******* нь Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа хохирогч ******* болон бусад хүмүүстэй архидан согтуурч байхдаа хохирогчийн гар утсыг өөрийн гар утас биш гэдгийг мэдэлгүй авч улмаар цааш нь худалдан борлуулсан байна гэж дүгнэж,түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь гар утсаа биет байдлаар буцаан авсан боловч уг гар утсыг лизингээр авсан гар утсаа алдсанаас хойш уг лизингийн мөнгийг төлөөгүй ба лизингийн мөнгийг нэхэмжилнэ гэж илэрхийлсэн байна.

Шүүх хохирогч *******ын уг мэдүүлэгт дүгнэлт хийхэд гар утасны лизингийн мөнгийг шүүгдэгч Ц.******* төлөх үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Иргэний хуульд зааснаар хохирогч ******* нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэж гэрээ байгуулж гар утсыг авсан бөгөөд үүргийн гүйцэтгэл буюу лизингийн төлбөрийг төлөх үүргийг зөвхөн гэрээ байгуулсан этгээд хүлээх ёстой.

Нэгэнт иргэний эрх зүйн харилцаа үүсгэж уг гар утсыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн бол гэрээ байгуулсан этгээд үр дагаврыг өөрөө хариуцах ёстой гэдгийг ойлгох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл гар утасны үнийг зөвхөн гэрээ байгуулсан этгээд гар утсаа алдсан, эвдсэн, ашиглах боломжгүй болсон зэргээс үл шалтгаалж өөрөө төлөх үүрэгтэй юм.

Харин энэ тохиолдолд хохирогч ******* нь өөрийн алдсан гэх гар утас эсхүл үнийг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* нь хохирогч *******д 14.000.000 төгрөг төлсөн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь 14.000.000 төгрөг нөхөн төлсөн одоо 6.500.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүл тул шүүгдэгч Ц.*******гаас 6.500.000 төгрөг гаргуулж хохирогч *******д, хохирогч ******* 15.000.000 төгрөгөөс төлөгдөөгүй байгаа талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Ц.*******гаас 15.000.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Мөн шүүгдэгч Ц.******* нь хохирогч *******ын Самсунг-А-54 маркийн гар утсыг 600.000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэх бөгөөд уг гар утсыг иргэний нэхэмжлэгч ******* нь 730.000 төгрөгөөр худалдан авч улмаар гар утсыг ******* гэгчид зарж *******аас гар утсыг хураан авч хохирогчид буцаан олгосон ба *******ы хохирлыг барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Ц.*******гаас 730.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”нийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал хохирогч нарт учруулсан хохирлын зарим байдлыг нөхөн төлсөн харгалзан харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын  доод хэмжээг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д заасан торгох ялыг  тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Ц.*******д оногдуулсан ялыг хөнгөн ялыг хүндэд нь багтааж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1-д заасан торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  торгох ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.

Шүүх шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болснооос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Харин Шүүх шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ял дээр нэмж Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын хангахад шаардлагатай гэж үзэж үүрэг хүлээлгэх албадлага буюу гэмт хэргийн хор уршиг буюу хохирогч *******, ******* нарт учруулсан хохирлыг нөхөн төлж арилгах үүрийг хүлээлгэж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.*******д шүүх гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг нэмж хүлээлгэж байгаа бөгөөд уг үүргийг биелүүлэхгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож торгох ялыг хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч Ц.******* нь хохирогч *******д төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                               

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч *******  овогт *******ийн *******д мгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч  *******  овогт *******ийн *******г гээгдэл хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан,

Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******  овогт *******ийн *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******  овогт *******ийн *******г арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 21-д зааснаар шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг арван мянга дөрвөн зуун тавин / 10.450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая дөрвөн зуун тавин мянган / 10.450.000 / төгрөгөөр торгох ялаар  тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан арван сая дөрвөн зуун тавин мянган / 10.450.000 / төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6-д зааснаар шүүгдэгч Ц.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, үүрэг хүлээлгэх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******гаас зургаан сая таван зуун мянган / 6.500.000 / төгрөг гаргуулж хохирогч *******д, арван таван сая / 15.000.000 / төгрөг гаргуулж хохирогч *******д, долоон гучин мянган / 730.000 / төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн учир хохирогч *******д  төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ