Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/371

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ч.Батбаатар /тээврийн прокурор/,

хохирогч ******* өмгөөлөгч Б.Адалбек,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жүгдэрдорж,

иргэний нэхэмжлэгч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* Жамсранд хол*******ох эрүүгийн 2403000090053 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* ******* *******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн хороо, тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* Жамсран, /РД: *******/.

Хол*******сон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 2-р хороо, “Төмөр замын дээд сургууль”-ийн урд талын замд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 01 цаг 10 минутын орчим “Toyota aqua” маркийн УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.4-т заасан “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас *******ын жолоодож явсан “Toyota prius-41” маркийн УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур зам тавьж өгөлгүй эргэж орсны улмаас “Toyota prius-41” маркийн УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь ******* жолоодон явсан “Toyota Harrier” маркийн 19-83 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч ******* эрүүл мэндэд хүндэвтэр, *******, нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд хол*******сон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд хол*******ол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд хол*******ол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт хол*******жээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ: “...Ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний төлбөр, машины төлбөрийг нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жүгдэрдорж мэдүүлэхдээ: Тухайн өдөр зам гулгаатай үед иргэний нэхэмжлэгч ******* нь 57-58 км цагийн хурдтай, машин нь гэрлэн дохиогоор гарах үед шар асаад улаан ассан байхад уулзварт орсон байдаг. Мөн ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйлд заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг мөн 12.3 дугаар зүйлд “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан. Мөн хохирогч ******* тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэрч нар мэдүүлэхдээ төв замаар машин ирж байна гэж хэлсээр байхад зам руу ороод машинтай мөргөлдсөн гэж мэдүүлсэн байдаг. Тухайн үед шүүгдэгч ******* нь буцаж эргэх үйлдэл хийж дууссан байсан бөгөөд энэ осолд хол*******олгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй учраас манай байгууллагын зүгээс хохирол төлбөрийг төлөх боломжгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-10 дахь тал/,

Хохирогч *******:

“...2023 оны 12 дугаар сарын 03-ны орой би Улаанбаатар палас-д тоглолт үзчихээд нэлээн оройтоод 03-04-нд шилжих шөнийн 01 цагийн орчим би гэр рүүгээ өөрийн “Toyota Harrier” маркийн 19-83 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад миний хамтран амьдрагч Жавхлант нь над руу өөрийнхөө 996007** дугаарын утсаар залгаад Баянголын цагдаагийн газар дээр хүрээд ирээч гэж хэлэхээр нь би Баянголын цагдаагийн газрын урд яваад очтол Жавхлант нь нэг эмэгтэй хүний хамт байсан. Тэр эмэгтэй Түмэнжаргал нь зодуулсан байдалтай толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд намайг очиход Жавхлант нь миний машины урд суусан, харин нөгөө толгойноос нь цус гарсан эмэгтэй бас нэг охины хамт миний машины ард суусан. Би тэд нарыг суулгаад Цагдаагийн газрын үүднээс хөдлөөд төв зам руу орох гэтэл машин ирээд гэнэт мөргөсөн. Би мөргүүлснээс хойш юм санахгүй байгаа, удаагүй гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Би тухайн үед хамгаалах бүсээ зүүсэн байсан болохоор арай гайгүй байсан. Тэгээд тэр шөнөдөө анхны тусламж аваад маргааш нь нэгдүгээр эмнэлэгт үзүүлээд хэвтсэн. Одоогоор толгой байнга өвддөг, дагз, нүүр уруул байнга чинэрч өвддөг, ерөнхийдөө биеийн бүх хэсэг өвдөлттэй байгаа. Гомдолтой байна эмчилгээний төлбөрт өөрөөсөө гаргасан 1.164.500 төгрөг, машины хохиролд 6.350.000 төгрөг, хувиараа үсчин хийдэг бөгөөд ослоос хойш ажилгүй байх хугацааны цалинд 2.000.000 төгрөг, нийт 9.514.500 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Хохирогч гийн:

“...2023 оны 12 дугаар сарын 04-ний 23 цагийн орчим би найз залуу Анандын хамт түүний “Toyota prius-41” маркийн УАК улсын дугаартай цагаан өнгийн машинтай скай ресортоос хөдлөөд 10-р хороолол руу гэртээ харих гээд Баянгол дүүргийн нутаг Андууд төв өнгөрөөд Төмөр замын дээд сургуулийн урд талын замын хоёрдугаар эгнээгээр явж байтал эсрэг урсгалд явж байсан “КFС”-гийн логотой жижиг цагаан өнгийн машин зам тавьж өгөлгүй шууд буцаад эргэсэн. Тэр үед Ананд нэгдүгээр эгнээ рүү ороод машинтай мөргөлдсөн. Би тухайн үед хэсэг ухаан алдаад сэрэхэд машин дотроо байсан ба манай машин замын боржур даваад зогссон байсан. Удаагүй түргэн ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү нөгөө мөргөлдсөн машины хүмүүстэй хамт аваад явсан. Би эмнэлэг дээр очоод анхны тусламж аваад баруун чихнийхээ дээр 4 оёдол тавиулаад, хөл, гар, толгойны зураг авхуулаад зөвлөгөө аваад гэртээ харьсан. Эрүүл мэнддээ зарцуулсан өөрөөсөө гаргасан зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Хохирогч М.Түмэнжаргалын:

“...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн цагдаагийн газарт тухайн өдөр болсон зодооны асуудлын талаар очсон. Тэгээд мэдүүлгээ өгчхөөд цагдаатайгаа уулзчихаад цагдаагийн газрын үүднээс охин Номингийн хамт “Toyota Harrier” маркийн 19-83 УЕН улсын дугаартай машины хойд суудалд нь охин Номингийн хамт суугаад уг машиныг нэг эмэгтэй жолоодоод хөдлөөд эмийн сан орж эм тариа авахаар явсан. Бид нар хөдлөөд төв зам руу орох гэтэл манай охин жолоочид хандан эгчээ төв замаас машин ирж байна шүү жаахан хүлээж байгаад ороорой, ээжээ мөргөлөө гэж хэлээд л осол болсон. Би ухаан алдаад нэг сэрэхэд гэмтийн эмнэлэг дээр ирсэн байсан. Өөр зүйл мэдэхгүй, би осол гарахын өмнө нь бааранд хүнд зодуулсан тэр асуудлынхаа талаар цагдаагийн газарт очиж өргөдлөө өгөөд цагдаагийн газраас гараад явж байсан. Эрүүл мэнд болон ажилгүй байх хугацааны зардалдаа нийт 1.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Хохирогч *******ын:

“...2023 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Маралгоогийн хамт “Toyota prius-41” маркийн УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэр рүүгээ харихаар Төмөр замын дээд сургуулийн урд талын төв замаар зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байтал эсрэг урсгалын нэг жижиг цагаан машин гэнэт урдуур буцаж эргээд миний явж байсан хоёрдугаар эгнээ рүү орсон. Би тэр машиныг хараад мөргөхгүйн тулд шууд тоормосоо гишгэнгээ шууд нэгдүгээр эгнээ рүү ортол хажуугийн туслах замаас нэг “Toyota Harrier” маркийн машин гарч ирсэн ба уг машины хажуу талаас нь мөргөөд замын голын боржур даваад зогссон. Би машинаасаа бууж ирээд “Toyota Harrier” маркийн машины яг ард талд нь миний урдуур буцаж эргэж ордог цагаан өнгийн “КFC”-ийн логотой машин зогсож байсан ба би тэр машины жолоочтой нь ямар нэгэн зүйл яриагүй харчхаад буцаад машин дээрээ очтол Маралгоогийн толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Би түргэн дуудаад удаагүй Маралгоог болон нөгөө машины хүмүүстэй аваад явсан. Нэг харахад миний урдуур буцаж эргэж ордог цагаан өнгийн “КFC”-ийн логотой машин алга болсон байсан. Тэгээд дараа нь цагдаа ирээд хэмжилтээ хийгээд намайг үлээлгэсэн гомдолтой байна. Эмчилгээний зардалд 350.000 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 11.438.000 төгрөг, ослоос хойш 14 хоног ажилдаа яваагүй, нэг өдрийн 85.000 төгрөгийн цалин авдаг, 14 хоногийн 1.190.000 төгрөгийн цалин, нийт 12.978.000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн:

“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цэцэгмаа эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 303.000 төгрөг, М.Түмэнжаргалын эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан 208.000 төгрөг, эмчилгээ үйлчилгээ авсан 208.000 төгрөг, ******* эмчилгээ үйлчилгээ авсан 120.000 төгрөг, нийт 839.000 төгрөгийн зардал гарсныг жолооч *******гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45, 48, 51, 54 дэх тал/,

Гэрч :

“...Осол гарсны дараа удаагүй эмнэлгийн машин ирээд бид нарыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр очоод анхны тусламж аваад зургаа авхуулаад буцсан. Миний хувьд миний бие зүгээр санал гомдол байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэдгээ тухайн үедээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 58 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 66 дугаартай шинжээчийн:

“...******* биед зүүн хоншоор ясны урд, ар хана, хацар ясны хугарал, зүүн нүдний ухархайн гадна болон доод хананы хугарал, зүүн зовхи, хацар, эрүүний зүүн хэсгийн цус хуралт, баруун тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

2023 оны 12 дугаар сарын 08-ны “Хас үнэлгээ” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний: “Toyota Harrier” маркийн 19-83 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.680.000 төгрөгийн шууд, 5.990.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн тайлан, /1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал/,

2023 оны 12 дугаар сарын 06-ны “Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний “Тоёота prius-41” маркийн УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9.890.000 төгрөгийн шууд, 10.355.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн тайлан, /1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал/,

Тээврийн цагдаагийн албаны 88 дугаартай мөрдөгчийн:

“Toyota aqua” маркийн УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “3.5. Зам тээврийн осолд хол*******сон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд хол*******ол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд хол*******ол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 15.4-т заасан “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. “Тоёота prius-41” маркийн УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *******, “Toyota Harrier” маркийн 19-83 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Цэцэгмаа нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэсэн магадалгаа, /хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 189 дэх тал/,

Иргэний хариуцагч :

“...******* манай байгууллагатай хөдөлмөрийн гэрээтэй. ******* ямар нэгэн байдлаар осол гаргаагүй, ямар нэгэн машин мөргөөгүй. Бусдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулаагүй тул ямар нэгэн хохирлын нөхөн төлбөрийг манай байгууллага болон жолооч хариуцахгүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 236 дахь тал/,

Иргэний хариуцагч :

“...Би “Toyota Harrier” маркийн 19-83 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх 2023 оны 04 дүгээр сард худалдан аваад “Блю Скай” ББСБ-ын барьцаанд тавьсан. Түүнээс хойш 4 сарын хугацаанд зээлээ төлөнгөө өөрөө унаж байсан. Тэгээд өөр машин авахаар болоод зар тавиад Цэцэгмаа гэх хүн ирээд уулзахаар нь би түүнтэй уулзаад зээлийг үргэлжлүүлээд төлөөд явбал ав гэж хэлсэн. Зээлийн гэрээгээ өөрчлөхгүйгээр үргэлжлүүлээд төлөөд авахаар болсон. Одоо бид нарын дунд ямар нэгэн тооцоо байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. Цэцэгмаа өөрөө уг машины хохирлоо нэхэмжлээд явах байх...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 242 дахь тал/,

Хохирол төлбөр, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч ******* замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан. Хохирол төлбөрт машины хохиролд 5.990.000 төгрөг, эмчилгээний зардал 2.524.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 8.510.004 төгрөг, нийт 14.625.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч ******* нь зам тээврийн осол гаргаагүй, иргэний нэхэмжлэгч *******, хохирогч Д.Цэцэгмаа нарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөгүй. Мөн мөрдөгч хохирогч Түмэнжаргал, Ананд, Номин, гэрч Жамсран нарын мэдүүлгээр мөрдөгчийн магадалгаа гарсан нь үндэслэл муутай болсон. Иргэний нэхэмжлэгч *******, хохирогч Д.Цэцэгмаа нар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, “Toyota prius-41” маркийн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан. Мөн хохирол төлбөртэй холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түрээсийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Түүнчлэн сэтгэл санааны хохирлыг доод хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******д хол*******сон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэснээс гадна мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн диспозитив  шинжийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж тодорхойлсон байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл эсхүл бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд “хөнгөн” хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлж тусгаагүй байх тул тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг хангаагүй, уг харилцаанд үл хамаарах хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг Зөрчлийн тухай хууль, мөн гэм хорыг арилгахдаа Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх нь тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй байх хууль ёсны болон гэм буруугүйд тооцох эрүүгийн эрх зүйн нийтлэг зарчим, түүнчлэн Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хүний биед хөнгөн гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцоогүй, харин авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөн жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1, 2, 51 дэх хэсэгт /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/ заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр тус тус хуульчилсныг дурдах нь зүйтэй.

Иймд Тээврийн прокурорын хяналтын прокуророос шүүгдэгч *******г хохирогч *******, , нарын эрүүл мэндэд “хөнгөн” хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, харин тэднийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч ******* нь:

Баянгол дүүргийн 2-р хороо, “Төмөр замын дээд сургууль”-ийн урд талын замд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 01 цаг 10 минутын орчим “Toyota aqua” маркийн УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.4-т заасан “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас *******ын жолоодож явсан “Toyota prius-41” маркийн УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур зам тавьж өгөлгүй эргэж орсны улмаас “Toyota prius-41” маркийн УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь ******* жолоодон явсан “Toyota Harrier” маркийн 19-83 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэг,

- Хохирогч Д.Цэцэгмаа, иргэний нэхэмжлэгч , М.Түмэнжаргал, *******, гэрч Г.Номин, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 66 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 08-ны “Хас үнэлгээ” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, 2023 оны 12 дугаар сарын 06-ны “Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, Тээврийн цагдаагийн албаны 88 дугаартай мөрдөгчийн магадалгаа, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач хол*******ол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан “хүндэвтэр” зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байна.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан идэвхтэй үйлдэл байх бөгөөд хохирол учирсан байхыг шаардахгүй, хэргийн газрыг орхиж зугтааснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Зам тээврийн осол гаргаж авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтааж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, осолд орсон хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байдаг.

Учир нь зам тээврийн осол гаргасан жолооч өөрийн осол гаргаснаа мэдэж байх бөгөөд тэрээр осол гаргасан даруйдаа тээврийн хэрэгслээ зогсоож, хол*******ох арга хэмжээг авах үүрэгтэй атал энэхүү буруутай үйл ажиллагаагаа мэдсээр байж хол*******ох арга хэмжээг авалгүйгээр ослын газрыг зориуд орхин явсан идэвхтэй үйлдлээр илэрсэн байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байна.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

Иймд иргэний нэхэмжлэгч *******ын “Toyata Prius-41” УАК тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ болох 10.355.000 төгрөг, үнэлгээний төлбөр 638.000 төгрөг, нийт 10.993.000 төгрөгийг хохирлыг хуульд заасны дагуу гэм хорыг арилгах үүрэг бүхий “******* ******* *******” ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай хол*******он гарсан асарч сувилах, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ, асаргаатай холбоотойгоор хохирогчоос гарч буй болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг юм.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд “******* ******* ******* ХХК”-ийн /хуул захиргааны албаны дарга Б.Жүгдэрдорж/-г иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан бөгөөд ******* нь дээрх байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хүргэлтийн жолоочоор ажил үүрэг гүйцэтгэж байсан байх тул *******гийн ажил үүргээ гүйцэтгэх явцад зам тээврийн осол гаргаж бусдад учруулсан хохирлыг ажил олгогч нь хуульд заасны дагуу хариуцах үүрэг бүхий этгээд байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээ хийлгэсэн зардал, эд хөрөнгөд учирсан хохирол төлбөрт баримтаар тогтоогдож байгаа 7.874.500 төгрөгийг хохирлыг хуульд заасны дагуу гэм хорыг арилгах үүрэг бүхий “******* ******* *******” ХХК-иас гаргуулж хохирогч Д.Цэцэгмаад олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаал болон Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийн шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул хол*******ох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.

Дээрх хамтарсан тушаалын хавсралтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн “гуравдугаар зэрэглэл”-д хамаарч байх тул Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасан “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-д “Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 9-15% тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан байна. 

Хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “хохирогч ******* эрүүл мэндэд “зүүн хоншоор ясны урд, ар хана, хацар ясны хугарал, зүүн нүдний ухархайн гадна болон доод хананы хугарал, зүүн зовхи, хацар, эрүүний зүүн хэсгийн цус хуралт, баруун тохойн цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан” гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өөрийн эрүүл мэнддээ учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, гомдол, санал болон шүүгдэгчийн гэм буруу зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 9 хувиар тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 550.000 төгрөг байхаар тогтоосон байх бөгөөд 13 дахин нэмэгдүүлэн шүүгдэгчээс 7.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цэцэгмаад олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч, хариуцагч “******* ******* *******” ХХК нь гэм хорын зардлыг гэм буруутай этгээд болох *******гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хол*******ох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх Улсын нэгдүгээр төв эмнэлэг, “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв” эмнэлгээс хохирогч ******* төрийн үйлчилгээний төлбөр болох 303.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Дээрх зам тээврийн ослын улмаас *******, , нарын эрүүл мэндэд “хөнгөн” хохирол учирсан байх боловч шүүхээс шүүгдэгчийн дээрх үйлдлийг “...гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Мөн хохирогч Д.Цэцэгмаа нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.

Иргэний нэхэмжлэгч *******, хохирогч Д.Цэцэгмаа нарын ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого, түрээсийн төлбөр зэрэг хохирол төлбөр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл хувиараа хөдөлмөр эрхэлж, сардаа тогтмол хэдэн төгрөгийн орлого олдог, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд дээрх орлого хамааралтай эсэхийг шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, тодорхой тооцоолол хийх боломжгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээгүй бөгөөд хохирогч *******, Д.Цэцэгмаа нар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нь сарын 1 сая төгрөгийн цалинтай, ам бүл тавуулаа, 3 хүүхдийн хамт амьдардаг. Түүний хүү Анар нь унаж татдаг өвчтэй, байнгын хараа хяналтайд байдаг. Хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний ар гэрийн байдлыг харгалзан торгох ялыг нэмж нэгтгэн 1.500.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Түүнчлэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гэмт хэрэг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг тус тус удирдлага болгож шүүгдэгчид эрүүгийн хариуцлага ял шийтгэл оногдуулав.

Иймд шүүхээс шүүгдэгч *******г гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1.500.000 төгрөгийн торгох ялаар тогтоов.

Шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2403000090053 дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Жамсранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1.500.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-иас эмчилгээ болон эд хөрөнгийн хохирол төлбөрт 7.874.500 /долоон сая найман дуун далан дөрвөн мянга таван зуун/ төгрөг, хүний сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 7.150.000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д.Цэцэгмаад, мөн иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-иас 10.993.000 /арван сая есөн зуун ерэн гурван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******ад олгож, иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК нь өөрт учирсан хохирлын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******гаас 303.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Цэцэгмаа нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэгч *******, , нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг заасугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ