Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/372

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* Мөнхтунгалагт холбогдох эрүүгийн *******405000000370 тоот дугаартай, 1 хавтас хэргийг *******0*******4 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1986 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер нарийн бичиг мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, ******* хүүхдийн хамт ******* дүүргийн ******* хороо, ******* ******* гудамж ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* Мөнхтунгалаг, /РД: ЧВ86041*******01/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******0*******4 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн *******9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” хорооллын дугаар байрны *******9 тоотоос хохирогч эзэмшлийн хоёр ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 938.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч :

“...*******0*******4 оны 03 дугаар сарын 03-ны орой *******1 цагийн үед манай найз Мөнхтунгалаг надтай холбогдсон, тэрээр надад хэлэхдээ “найз нь согтуу байна, танайд очиж болох уу усанд орох гэсэн юмаа чи хүлээж авах уу” гэсэн. Тэгэхээр нь би “за тэгээ тэг” гэж хэлчхээд байж байтал удалгүй хүрээд ирсэн. Тэгээд би гэрээс гарж таксинаас нь тосож аваад бид хоёр дэлгүүр орж 5 лааз пиво авчхаад гэр лүү хамт орсон. Ороод авсан юмнуудаа уучхаад унтаад өгсөн. Маргааш нь буюу *******0*******4 оны 03 сарын 04-ний өглөө 08 цаг өнгөрч байхад би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гарахад Мөнхтунгалаг унтаад үлдсэн орж ирэхэд бас унтаж байсан. Тэгээд 1******* цаг өнгөрч байхад дахин хүүхэд сургуульд нь хүргэж өгөхөөр Мөнхтунгалагтай хамт гараад хүүхдээ хүргэж өгчхөөд харих замдаа дэлгүүр орон хоёр лааз пиво авчхаад гэр лүү ороод орой 18 цагийн үед Мөнхтунгалаг бид хоёр хамт гарч ******* хүүхдийг сургууль цэцэрлэгээс нь авчхаад ирсэн. Орой *******1 хүртэл нийт 8 лааз пиво аваад тус тус 4 лааз пиво уусан байсан. Тэрнээс өмнө *******0 цаг өнгөрч байхад Мөнхтунгалаг манайхаас гарахаас өмнө нойлд орчхоод хэн нэгэнтэй утсаар яриад байсан ба өөрөө хэлэхдээ “найзтайгаа утсаар ярьж байна” гэсэн. Тэгээд орц руу гарж тамхи татахдаа мөн утсаа авч гараад хүнтэй утсаар ярьж байгаад орж ирээд Мөнхтунгалаг гэнэт хувцсаа өмсөөд эхэлсэн. Тэгээд “найз нь явлаа” гэхээр нь би “за тэг тэг” гэж хэлчхээд том өрөөнд Мөнхтунгалагийг куртикээ өмсөж байх зуур нойл руу орчхоод гараад ирэх үед “коридорт ирчихсэн гарлаа шүү” гээд байж байсан тэгэхлээр нь би Мөнхтунгалагийг орцны үүдэнд гаргаж өгчхөөд буцаж гэртээ орж ирээд нээх яараад гарсан болохоор нь сонин санагдаад том өрөөний тавилгын шилэн тавиур дээр бурхны урд байсан хоёр ширхэг бөгжөө харахаар очсон, тэгэхэд байхгүй байхаар нь хүүхдүүдээсээ асуухад “аниа бурхан руу гараа явуулаад юм аваад байсан” гэж хэлсэн. Тэгээд шууд Мөнхтунгалаг руу залгаад “хүүе бөгж байхгүй болчихсон байна, чи ороод ир” гэхэд “юу яриад байгаа юм би аваагүй хулгайд сэрдэгдчих юм байна л даа” гэсэн “аваагүй л юм бол чи ороод ир” гэхэд “би байрны чинь доор яваад очлоо” гэхээр нь би гарж очоод залгахад Мөнхтунгалаг “би байрны чинь доор л байна ш дээ” гэж хэлсэн угаасаа байхгүй байсан, дахиад залгах үед дугаар блок хийсэн байсан, дараа нь хэдэн минутын дараа Мөнхтунгалаг мессеж биччихсэн “би аваагүй ээ” гэж бичсэн байсан “цагдаад өгнө шүү чамайг” гэтэл “тэг ээ тэг” гэсэн. Бас над руу фейсбүүк чатаар бичихдээ “яаж явсан ч хүний юм хулгайлахгүй ээ” гэж бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Насанд хүрээгүй гэрч :

“...*******0*******4 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг өнгөрч байхад манай хичээл тарсан байсан. Ээж 18 цаг өнгөрөөд сургууль дээр найзтайгаа хамт намайг хичээлээс ирж авсан. Тэгээд намайг аваад шууд гэр лүү явсан, бид хэд гэрт очоод ээж хоол хийгээд бүгдээрээ хоолоо идээд сууж байхдаа би ээжийн бөгжийг бурхны урд байхыг нь харсан, тэгээд хоолоо идэж дуусчхаад хичээлээ хийх гэж байтал ээжийн найз нь “явлаа” гээд хувцсаа өмсөөд эхэлсэн. Гал тогооны хажууд байх ширээний дэргэд ээжийн найз нь зогсоод байсан, тухайн үед ээж нойл орчихсон байсан, яг тэр үед нь ээжийн найз бурхны хажуу талаас нэг юм аваад байх шиг байсан, би тавгаас ааруул авч байна гэж бодсон. Тэгээд ээж найзыгаа гарахаас нь өмнө гарч ирээд тэр ******* гараад явсан. Тэгээд ээж буцаж орж ирээд бөгжөө хайгаад байсан бурхны урд бөгж байсан тавиурын хэсгийг нь харсан чинь тоос нь арилчихсан байсан. Би яг тэр үед юу авч байгааг нь хараагүй, тэгээд би ээждээ хэлсэн эгч бурхны урдаас нэг юм авсан гэсэн ээж найз руугаа залгаад бөгжөө асуугаад байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Гэрч :

“...Шүүж үзэхэд *******0*******4 оны 03 дугаар сарын 06-ний өдөр нэг ширхэг хуримын монетон 3,1 граммтай эмэгтэй бөгж, нөгөө бөгж нь *******,9 граммтай энгийн бөгж тавьсан байна. Нийлээд энэ хоёр бөгжийг 600.000 төгрөгт тавьсан байна. Буцааж авахдаа *******0*******4 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11 цаг 19 минутад буцааж 604,500 төгрөг 5019*******8104******* данснаас мөнгөө шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-*******0 дахь тал/,

“Хас үнэлгээ” ХХК-н *******0*******4 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1788 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Хоёр ширхэг монетон бөгжийг нийт 938.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн *******4-*******7 дахь тал/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэж өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн *******9-30 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би тухайн ******* ширхэг бөгжийг гэрээс авч явсан нь үнэн... Хийсэн үйлдэлдээ би маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч Ц.Лхагвасүрэнд 938.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

*******0*******4 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн *******9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” хорооллын дугаар байрны *******9 тоотоос хохирогч эзэмшлийн хоёр ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 938.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Лхагвасүрэн, насанд хүрээгүй гэрч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-н *******0*******4 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1788 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Лхагвасүрэнд 938.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид “******* ширхэг бөгж”-г биет байдлаар буцааж өгсөн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн *******, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

Уг заалтыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг биет байдлаар буцааж өгсөн, хохирогчид төлж барагдуулах хохирол төлбөр байхгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.

Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Түүнчлэн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг шүүхээс хянаж тодруулахад шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “хүсэлтээсээ татгалзсан” тул хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *******405000000370 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.*******, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.1*******, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Мөнхтунгалагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******т анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ