Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2021/00653

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг тоотод байрлах ******* нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг  тоотод оршин суух, ******* холбогдох

            498.315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 сарын 20-ны өдөр 142/2021/00489/и индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч” *******-ны гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгч ******* нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5-р зүйлийн 6-р заалт "Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр, бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгуулагад, дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг *******-нд тус тус төлнө " гэсэн заалт,  МУ-ын Иргэний хуулийн 147-1,148-2, 3 ,148-2-6  дахь заалтыг зөрчин ******* -ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 498,315 төгрөгийг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******-д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 27 дугаар байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 498.315 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хариуцагч *******-д нэхэмжлэлийн хувь гардуулан өгсөн боловч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

Хариуцагч *******-д 2021 оны 06 сарын 28-ны өдрийн 15 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2021 оны 06 сарын 23, 25-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйл 143.1-д “нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж тус тус заасан байх ба дээрх хуулийн заалтад үндэслэн нэхэмжлэгч ******* нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгч нараас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч ******* нь Сууц өмчлөгчдийн холбооны харьяа  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн  тоотод оршин суудаг бөгөөд дээрх орон сууцны өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон 2015 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11 12 сар, 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, сар, 2017 оны 2, 3, 6, 8, сар, 2018 оны 1, 3, 5, 6, 7, 8, 10, 11, 12, сар, 2019 оны 1, 5, 6, 10, 12 сар, 2020 оны 1, 4, 6, 10, 12 саруудын зардал болох 498,315 төгрөгийг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт нотлох баримтаар цугларсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 5-р тал/

 

Иймд хариуцагч *******-оос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 498,315 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15599 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч *******-оос 15599 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгохоор шийдвэрт заав.   

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан хариуцагч *******-оос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хөлс 498.315 /дөрвөн зуун ерэн найман мянга гурван зуун арван тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эрдэнэт-99” *******-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15.599 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч *******-оос 15.599 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДЭЛГЭРЦЭ