Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2013/ШЦТ/31

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Байгалмаа

Улсын яллагч Т.Батжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ан ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 21 107425 дугаартай хэргийг 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт ******* ******* нь, Дорнод аймгийн ******* суманд ******* оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-/, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. ам бүл 2, эхийн хамт амьдрах, одоо Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн дугаар байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1, өршөөгдсөн, мөн аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2/85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 20 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 7 дугаар сарын -ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч ******* нь хулгайн гэмт хэрэгт ялтай байх хугацаанд буюу 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Баялагийн 7-7 тоотод орших хашаанаас ХААН банкны Сүмбэр тооцооны төвийн “Хүлэг-150” маркийн дугаартай мотоциклийг хулгайлж 500000 төгрөгийн, мөн 2011 оны 7 дугаар сарын -ны өдөр давтан үйлдлээр ******* сумын 1 дүгээр багийн ын 2-2 тоотод орших хашаанаас “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хар өнгөтэй мотоциклийг хулгайлж 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2011 оны 6 дугаар сарын -ны орой хамт мотоциклийг нь хашаанд тавиад түүнтэй тал шил архи хувааж уусан. Дэлгүүрээс дахиж нэг шил архи авчирч уусан. Архи ууж байхдаа “хамт Ялалт баг руу овооны баярт явна, мотоциклийг нь авч явъя” гэж ярьсан. Маргааш өглөө нь цагийн орчим гэрт очиж хаалгыг нь тогшиход хаалгаа тайлаагүй. Тэгэхээр нь хашаа руу очиж мотоциклийг нь аваад ганцаараа Ялалт баг руу явсан. Тэр өдөр баг дээр архи уугаад талбайн урд унтаад өгсөн байсан. Сэрэхэд мотоцикль дэргэд байгаагүй, авсан байсан юм.

2011 оны 7 дугаар сарын -ны өдөр 12 цагийн орчим , мотоцикль алдсан гэх Ялалт багийн залуу, шонхоон буюу гэх хэдэн хүмүүстэй сумын төвөөс урагш зайдуу гарч 2 шил архи уусан. Тэднээс салж яваад байрны орцонд унтсан байсан. Үдийн хойно сэрээд тэй уулзах гэж д очиход гэрт нь хүн байхгүй байсан болохоор хашаанд нь байсан мотоциклийг унаад Ташгай гэх газар руу руу хонинд явсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “...Би ******* сумын төвд эхнэртэйгээ хамт ажлаар очоод 2011 оны 7 дугаар сарын -нд буцах гээд ах д байсан юм. Тэдний хашаан дотор байсан миний “Мустанг-5” маркийн хар өнгийн мотоцикль алга болсон... буюу *******ийг хашаанаас түрээд гарч байсан гэж хүн хэлсэн... Орой нь миний алдсан мотоцикльд Зантгар хонь дүүрчихсэн явж байхад нь таарч мотоциклио авсан...Би *******тай хамт архи уугаагүй...нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх 14-16,80/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай байгууллага албандаа 2007 онд “Хүлэг-150” маркийн дугаартай хятад мотоцикль авсан ба би түүнийг хариуцдаг юм. Мотоциклио граж байхгүй учраас ах хашаанд тавьдаг байсан...Жамсран овооны тахилгын үеэр мотоцикль алга болоод олдсон болохыг мэдсэн...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 12, 81/

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 21-22/

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 19-20/

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 23-24/

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг/хх 17-18/

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 27-/

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 25-26/

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 29/

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 34/

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 30/

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 31-32/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Эд хөрөнгөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, Эд зүйлийн үнэлгээ /хх 36-37/, Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 52-53/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, ******* сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт зэрэг болон бусад тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь хулгайн гэмт хэрэгт ялтай байх хугацаанд 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Баялаг”- ийн 7-7 тоотод орших хашаанаас ХААН банкны Сүмбэр тооцооны төвийн эзэмшлийн “Хүлэг-150" маркийн дугаартай мотоциклийг хулгайлж 500000 төгрөгийн, 2011 оны 7 дугаар сарын -ны өдөр давтан үйлдлээр мөн аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “ ”-ын 2-2 тоотод орших хашаанаас хохирогч эзэмшлийн улсын дугааргүй, хар өнгөтэй, “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1200000 төгрөгийн, давтан үйлдлээр бусдад нийт 1700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч , иргэний нэхэмжлэгч , гэрч , , , , , , нарын мөрдөн байцаалтанд 4 өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, эд хөрөнгөнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хангалттай нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ХААН банкны Сүмбэр тооцооны төвийн эзэмшлийн мотоциклийг авсан талаар “...Ялалт баг руу овооны баярт мотоциклийг нь авч явъя гэж т хэлсэн...” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь иргэний нэхэмжлэгч ын “...Манай байгууллага албандаа 2007 онд “Хүлэг-150” маркийн дугаартай хятад мотоцикль авсан ба би түүнийг хариуцдаг юм...Жамсран овооны тахилгын үеэр мотоцикль алга болоод олдсон болохыг сүүлд мэдсэн...Энэ үед би ээлжийн амралттай байсан юм...” гэх /хх 12/, гэрч “... ахынх руу очиход урьд орой хашаанд нь тавьж орхисон мотоцикль байхгүй байсан... надаас мотоцикль гуйж авч яваагүй...хэлэлгүй аваад явсан...” гэх /хх 21-22/, “... унаж байсан мотоцикль нь ХААН банкны мотоцикль юм...2О11 оны 6 дугаар сард манай хашаанд мотоциклио тавиад алдсан. Зантгар унаад явсан байсан гэж ярьж байсан...” гэх /хх / мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн дээрх мотоцикль нь ХААН банкны Сүмбэр тооцооны төвийн эзэмшлийн өмч болох нь иргэний нэхэмжлэгч , гэрч нарын мэдүүлэг, тус банкны үндсэн хөрөнгийн тооллогын баримт зэргээр батлагдаж байна.

Мөн улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож байгааг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Прокурорын яллах дүгнэлтэд уг асуудал тусгагдаагүй, мөн гэмт хэргийг үйлдэх тухайн нөхцөлд согтуу байсан болох нь хэрэгт тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ийг ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлбэл зохино.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгчийн 2013 оны 3 дугаар сарын -ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 12- ны өдөр хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн регистртэй Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хүргүүлж, шүүгдэгчээс битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3, 6, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт ******* *******ийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар хорьж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 76 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч *******ийн регистртэй Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
 
  1. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  2. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  3. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжл үүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ү.ОДГЭРЭЛ