Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/380

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго, 

улсын яллагч Ц.Шагдар /нийслэлийн прокурор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Я.Батханд,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч н.Ариунзориг,

шүүгдэгч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Уранмижид овогт Эрхэмбаярын Миеэгомбыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

******* овогт ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302002470310 тоот дугаартай, 8 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч, инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн “ ” , газрын даргаар ажиллаж байсан, одоо Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн ** хороо, ***********  тоотод оршин суух, урьд

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, Уранмижид овогт Эрхэмбаярын Миеэгомбо, /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн “ ” , газарт угтан үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан, одоо “ ” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 18-р хороо, “ ” хотхоны тоотод оршин суух, урьд

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ы өдрийн 667 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.500.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* Уянга, /РД: /,

3. Монгол Улсын иргэн, 1958 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн “ ” , газарт нярваар ажиллаж байсан, одоо тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, охины хамт, ***** дүүргийн ****-р хороо, “ аппартмент” хотхоны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* Ганболд, /РД: /,

4. Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, “ ” ХХК-ийн ерөнхий менежер ажилтай, ам бүл 1, Баянгол дүүгийн 6-р хороо, “ ”-ын тоод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт Энх-Амгалан, /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Яллагдагч ******* нь Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн “ ” , газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэснийг, мөн 7.1.7 дахь хэсэгт заасан “...албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах...” гэснийг тус тус зөрчиж,

Тус өөр үйлчлүүлсэн иргэдийн төлбөр тооцоог өөрийн “Хас” банканд бүртгэлтэй 500302**** дугаарын дансыг холбосон бэлэн бус төлбөр тооцооны төхөөрөмж буюу пос машиныг ашиглан авахыг зохион байгуулж угтах үйлчилгээний ажилтан *******тай урьдчилан үгсэн тохиролцож түүний үйлдэл оролцоог хуваарилан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн “ ” -аар үйлчлүүлсэн иргэдийн төлбөр болох 680 удаагийн гүйлгээгээр хийгдсэн 58,411,000 төгрөгийг,

Мөн Баянгол дүүргийн “ ” -н нярав *******той урьдчилан үгсэн тохиролцож түүгээр дамжуулан тус өөр 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлүүлсэн иргэдийн төлбөр болох 6,040,000 төгрөгийг тус тус авч өөртөө давуу байдал бий болгон, Баянгол дүүргийн “ ” , газарт нийт 64,451,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- Мөн яллагдагч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн 2-р хороо, Сөүлийн гудамж 45/5 хаягт байрлах “ ” ХХК-ийн оффисын байранд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ход “ ” ХХК-ийн менежер *******тай уулзаж “...рестораныг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажиллуулж байсан...” гэх мэтээр бодит байдлаас зөрүүтэй байдлаар зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж гэрчид хууль бусаар нөлөөлсөн,

Яллагдагч ******* нь Нийслэлийн Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн “ ” , газарт 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс угтах үйлчилгээний ажилтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа, тус ийн дарга яллагдагч Э.Миеэгомбын зохион байгуулсны дагуу тус өөр үйлчлүүлж буй иргэдийн төлбөр, тооцоог түүний “Хас” банканд бүртгэлтэй 500302**** дугаарын дансыг холбосон бэлэн бус төлбөр тооцооны төхөөрөмж буюу пос машиныг ашиглан авахаар урьдчилан үгсэн тохиролцож,

2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд тус өөр үйлчлүүлсэн иргэдээс 680 удаагийн гүйлгээгээр нийт 58,411,000 төгрөгийн төлбөр тооцоог авч, яллагдагч Э.Миеэгомбын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгоход дэмжлэг үзүүлж, Баянгол дүүргийн “ ” , газарт их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь Нийслэлийн Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн “ ” , газарт 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нярваар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус ийн дарга яллагдагч *******той урьдчилан үгсэн тохиролцсоны дагуу 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд үйлчлүүлсэн иргэдийн төлбөр болох 6,040,000 төгрөгийг түүний “Хаан” банкны 555718**** тоот данс руу шилжүүлж яллагдагч Э.Миеэгомбын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж улмаар 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд байгууллагын орлогоос өөртөө 3,964,020 төгрөгийг авах байдлаар хамтран оролцсон,

Яллагдагч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын мэдүүлэг авах зөвшөөрөл бүхий Б-108 тоот албан өрөөнд 11 цаг 15 минутад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө Э.Миеэгомбын ятгасны дагуу буюу “...2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажиллуулж байсан...” гэх мэтээр бодит байдлаас зөрүүтэй байдлаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Яллагдагч Э.Миеэгомбыг Баянгол дүүргийн “ ” ОНӨААТҮГ-ын даргаар томилсон Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/59 дугаар захирамж /5 дугаар хавтас хэргийн 55 дахь тал/,

Яллагдагч *******ыг нярвын ажилд томилсон Нийслэлийн Баянгол дүүргийн “ ” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаал /2 дугаар хавтас хэргийн 234 дэх тал/,

Яллагдагч Д.******* угтах үйлчилгээний ажилд томилсон Нийслэлийн Баянгол дүүргийн “ ” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/018 дугаар тушаал /2 дугаар хавтас хэргийн 250 дахь тал/,

Нийслэлийн Баянгол дүүргийн “ ” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/011 дугаар “Баянгол дүүргийн ийн үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай” тушаал /2 дугаар хавтас хэргийн 1-6 дахь тал/,

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн “ ”-ийн Санхүүгийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 33-60 дахь тал/,

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 03/1891 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баянгол дүүргийн “ ” ОНӨААТҮГ-ын 2019-2023 онд батлагдсан төсөв, түүний гүйцэтгэл, санхүүгийн тайлан зэрэг баримтууд /4 дүгээр хавтас хэргийн 37-212 дахь тал/,

Мөрдөгч, комиссар Б.Алтанцэцэгийн “Google earth” программыг ашиглан хайлт хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтас хэргийн 99-100 дахь тал/,

Яллагдагч Э.Миеэгомбын “Хаан” банкны 5557185435 дугаарын дансны хуулганд 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /5 дугаар хавтас хэргийн 81-87 дахь тал/,

Яллагдагч *******ын “Хаан” банкны 5070338086 дугаарын дансанд 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 61-63 дахь тал/,

Гэрч С.Отгонсүрэнгийн “Хаан” банкны 555701**** тоот дансны хуулганд, гэрч Э.Ундармаагийн “Хаан” банкны 504115**** тоот дансны хуулганд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /6 дугаар хавтас хэргийн 101-119 дэх тал/,

Яллагдагч Э.Миеэгомбын “Хас” банканд эзэмших 44506091 терминал дугаартай пос машин төхөөрөмжид холбосон 5005513745 дугаарын түр дансны хуулга /Starklounge/ /6 дугаар хавтас хэргийн 160-161 дэх тал/,

“Хас” банкнаас 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 3в/826 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдээлэл /7 дугаар хавтас хэргийн 18 дахь тал/,

Мөрдөгч, комиссар Б.Алтанцэцэгийн “Баянгол дүүргийн 2-р хороо, 45/5 байранд байрлах “-” ХХК-ийн 1 давхрын хяналтын камерын бичлэгт 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, баримтжуулсан гэрэл зураг, 1 ширхэг СД бичлэг /6 дугаар хавтас хэргийн 120-127 дахь тал/,

Гэрч *******гаас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргаж өгсөн “... “-” ХХК-ийн менежер ******* иргэн С.Отгонсүрэн нарын ход 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Ажлын байр, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил, түрээслэх гэрээ”, “-” ХХК-ийн менежер ******* иргэн Б.Пүрэв-Очир нарын ход 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдөр байгуулсан “Ажлын байр, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил, түрээслэх гэрээ”, *******гийн “Хаан” банканд эзэмших 50197913922 дугаарын дансны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гүйлгээний хуулга, ******* руу *******ос 8811940 дугаарын утаснаас бичиж байсан мессеж гэх 2 хуудас материал” баримт бичгийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, баримт бичгүүд /6 дугаар хавтас хэргийн 128-159 дэх тал/,

Мөрдөгч, комиссар Б.Алтанцэцэгийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Таньж оруулах ажиллагаа” явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /5 дугаар хавтас хэргийн 228-229 дэх тал/,

Мөрдөгч, комиссар Б.Алтанцэцэгийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг банкны гүйлгээтэй харьцуулж үзлэг хийсэн тухай тэмдэглэл /8 дугаар хавтас хэргийн 12-18 дахь тал/,

Яллагдагч Э.Миеэгомбын “Хас” банкны 5003033198 дугаарын түр дансны хуулганд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт /8 дугаар хавтас хэргийн 19-27 дахь тал/,

Мөрдөгч, комиссар Б.Алтанцэцэгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хохирлын тооцоо дахин гаргасан тэмдэглэл /8 дугаар хавтас хэргийн 28 дахь тал/,

Гэрч Б.Батцоожоос гаргаж өгсөн баримт бичгийг хэрэгт хавсаргасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /7 дугаар хавтас хэргийн 105-109 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Солонгын /2 дугаар хавтас хэргийн 103-104 дэх тал/,

Гэрч :

“...******* гэдэг хүний нэр дээр манай “Хас” банкин дээр 3 ширхэг пос машин авч байсан мэдээлэл байна. Үүнд:

1. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулан 2 ширхэг пос машин авч 5003024727 тоо дансыг холбосон байна.

2. 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулан нэг ширхэг пос машин авсан ба мөн 5003024727 тоот дансыг холбосон байна.

2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулан авсан 44108501, 44105802 гэсэн терминал дугаартай 2 ширхэг пос төхөөрөмжийг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 10-р хороо, “Баруун сэлбэ” Е блок гэсэн хаяг бүртгэлтэй байна. Харин 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулан авсан нэг ширхэг пос машин нь Баянгол дүүргийн 2-р хороо, “Даян” старк лоунж гэсэн газарт бүртгэлтэй байна.

Эхний хоёр терминал буюу 44108501, 44105802 дугаартай терминал дээр 5003033198 гэсэн түр дансыг холбосон байна. Тухайн дансны хуулгыг прокурорын зөвшөөрлийн дагуу гаргаж өгсөн байгаа. Харин 3 дахь пос машиныг 44506091 гэсэн терминал дугаарын машин дээр 5005513745 гэсэн түр данстай байсан байна. Мөн энэ дансны хуулгыг гарган өгсөн байгаа...

Манай банкнаас ******* гэж хүний нэр дээр бүртгэлтэй 2 5003033198, 5005513745 түр данс, мөн 1 5003024727 үндсэн харилцах дансны хуулгыг гарган өгсөн байгаа. Тэгэхээр түр дансны хуулга нь пос машинаар уншсан гүйлгээний дэлгэрэнгүй хуулга харагдана. Харин үндсэн данс дээр бол өдөр тутмын нийт гүйлгээ харагдана гэсэн үг юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 171-172 дахь тал/,

Гэрч дахин өгсөн:

“...Өмнөх мэдүүлэгт тусгагдсан 44105802 дугаар нь 44108502 терминал дугаартай юм. 5, 8 тоон байрыг сольж тэмдэглэсэн байна. 44108502 терминал дугаарын пос төхөөрөмжийг аваад ашиглаагүй буюу орлого зарлагын гүйлгээ огт хийгдээгүй байна. 44108503 дугаартай терминал пос төхөөрөмжийн хувьд өмнөх мэдүүлэгт дутуу мэдүүлсэн байна. 44108503 дугаартай терминал пос төхөөрөмжийг “Хас” банкны 5003033198 тоот түр данс дээр нээлгэж 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 05 сар хүртэл идэвхтэй байлгаж 37,497,600 төгрөгийг орлогыг уншуулж 44108503 терминал дугаартай пос төхөөрөмжийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хаалгасан байна. Ингээд 2022 оны 05 дугаар сард 44108503 терминал дугаартай пос төхөөрөмжийг идэвхгүй болгосон учраас өмнөх мэдүүлэгт программаас 5003033198 тоот түр дансны холбосон пос төхөөрөмжийг шүүж үзэхэд идэвхтэй байсан 44108501, 44108502 терминал дугаартай пос төхөөрөмжийн мэдээлэл харагдаж 44108503 терминал дугаартай пос төхөөрөмжийг мэдээлэл харагдаагүй байна. Иймд өмнөх мэдүүлэгт 44108503 терминал дугаартай пос төхөөрөмжийг мэдүүлээгүй орхигдуулсан байна. “Хас” банкны 5003033198 тоот түр дансанд 44108501, 44108502, 44108503 терминал дугаарын 3 ширхэг пос төхөөрөмж нээлгэж 44108501, 44108503 терминал дугаарын пос төхөөрөмжийг ашиглаж, 44108502 терминал дугаарын пос төхөөрөмжийг нээлгэж ашиглаагүй байна...1 терминал дугаарыг 1 пос төхөөрөмж дээр л олгож ажиллана. Харин  банкны 1 дансны дугаар дээр хэдэн ч пос төхөөрөмж  олгож болно...” гэсэн мэдүүлэг, /5 дугаар хавтас хэргийн 202-203 дахь тал/,

Гэрч :

“...Би 2021 оны 9 дүгээр сараас Баянгол дүүргийн “ ”-д нягтлан бодогчоор ажиллаж байна... Намайг ажилд орохоос өмнө Б.Алтанцэцэг гэж нягтлан бодогч ажилла байсан, мөн Цолмонгэрэл гэж нягтлан бодогч нар ажиллаж байсан... Би тухайн үед үйлчилгээний төлбөрөөр шамшигдуулж магадгүй юм гэж үзээд 2021 оны 10 билүү 11 дүгээр сараас “Голомт” банкны пос машин нярав Гомбожавын нэр дээр авч, өдөр тутмын гүйлгээгээ хийж, оройдоо эргээд төрийн сангийн данс руу шилжүүлдэг байсан юм. Тэр үед сэжигтэй дандаа бэлэн мөнгөний орлого ороод байсан болохоор нь би хяналттай болгох үүднээс пос машин авч, байгууллагын нярвын нэр дээр данс нээгээд төрийн сангийн данс руугаа өдөр болгон лөрүүлж байя гэж л хэлж байсан. Тухайн үед нэг удаа Гомбожав надад дарга пос машин угтах үйлчилгээ дээр уншуулаад байна гэж хэлж байсан.  Би энэ талаар ******* даргад хэлсэн чинь “тийм юм байхгүй та өөрийнхөө ажлыг хий би өөрөө энэ дээр хяналтаа тавьж байгаа л гэж хэлсэн. Манай байгууллагын төрийн сангийн харилцах дансанд “Хас” банкны Эрхэмбаярын Миеэгомбын нэр дээр бүртгэлтэй 5003024727 данснаас нэг ч төгрөг ороогүй. Манай байгууллагын санхүүгийн баримтаас шүүж үзэхэд: 2021 оны 02 дугаар сард ямар нэгэн орлого ороогүй, төсвийн санхүүжилт л орсон энэ үед ковидын үе байсан. 2021 оны 03 дугаар сард 2,750,000 төгрөгийн орлого орсон, 2021 оны 04 дүгээр сард мөн орлого ороогүй, 2021 оны 05 дугаар сард 2,050,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сард 2,130,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сард 1,738,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сард 3,786,800 төгрөг, 2021 оны 09 дүгээр сард 7,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 5,378,600 төгрөг, 2021 оны 11 дүгээр сард 13,674,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 5,356,000 төгрөг нийт 40,000,000 төгрөгийн төлөвлөгөөтэй байхаас 43,863,400 төгрөг орлого орсон байна. 2022 оны 01 дүгээр сард 6,258,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 10,550,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сард 6,749,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сард 13,007,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 4,247,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сард 3,423,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сард 7,512,000 төгрөг, 2022 оны 08  дугаар сард 5,240,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сард 5,826,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сард 3,957,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сард 4,604,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 5,830,550 төгрөг нийт 71,423,550.00 төгрөгийн орлого орсон харагдаж байна...” гэсэн мэдүүлэг, /2 дугаар хавтас хэргийн 106-107 дахь тал/,

Гэрч дахин өгсөн:

“...Нийслэлийн Баянгол дүүргийн “ ” ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/34 дугаартай “Эд хөрөнгө худалдан авах тухай” тушаалаар 10,000,000 төгрөгийн үнэтэй усны хог түүх төхөөрөмжийг худалдан авсан. Энэ зардлыг Баянгол дүүргийн “ ” ОНӨААТҮГ-ын “Баянгол дүүргийн төрийн сангийн 100200574401 дугаарын  нэмэгдэл данснаас” худалдан авсан буюу улсын төсвөөс гарсан юм... Улсын байгууллага учраас иргэдийн үйлчлүүлсэн орлогоор засварын ажил хийгдэж байгаагүй. Байгууллагын засварын ажлыг улсын төсвөөс батлагдсан төсвийн дагуу хийдэг. Хэрвээ яаралтай завсар хийгдэж ажил гарах юм бол Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч тогтоолын дагуу төсөв хаанаас шийдэгдэнэ тэр төсвөөр засварын ажил хийгддэг юм...” гэсэн мэдүүлэг, /2 дугаар хавтас хэргийн 109-110 дахь тал/,

Гэрч :

“...Нягтлангийн ажил хийж байхдаа ийн ажилчдын цалинг бодох, байгууллагын зарлагын гүйлгээнүүдийг хийж байсан. Уул нь нягтлан нь орлого бүрдүүлэх, лөрүүлж ажиллах ёстой байсан боловч угтах үйлчилгээний ажилтан, нярав хоёр хариуцаад орлогын гүйлгээг надаар хариуцуулдаггүй байсан. Учир нь намайг Миеэгомбо дарга орлого лөрүүлэхэд оролцохыг хориглож, орлогыг нярав настай эрэгтэй ах /нэрийн санахгүй байна/, угтах үйлчилгээний ажилтан Уянга нарыг хариуцахад болно гээд орлогын гүйлгээнд оролцуулдаггүй байсан. Байгууллагын орлогын гүйлгээнд оролцоогүйн улмаас улсын төсөв бүрдэхгүй байгууллага алдагдалтай байсан. Мөн тухайн үед ковид цар тахлын үед байсан тул үйлчлүүлэгч бага байдаг байсан. Намайг байгууллагын орлого бүрдүүлэлтэд оролцуулахгүйн улмаас улсын төсөв бүрдэхгүй байгууллага алдагдалтай сар бүр гарч байгааг Миеэгомбо даргад танилцуулж, удаа дараа шаардлага тавихад Миеэгомбо даргад “та яагаад миний түрүүвч рүү өндийгээд байгаа юм, би өөрөө мэдэж байна” гэхээр нь би “ажлаа солих эсвэл гаргаж өгнө үү” гэх өргөдлөө өгөхөд ажлын байраа сольж д мэргэжилтнээр 1 сар ажиллаад ажлаасаа гарсан... Угтах үйлчилгээ дээр байсан пос машин бол байгууллагын нэр дээрх пос машин байгаагүй, ямартай ч угтах үйлчилгээ дээр пос машин байсан...” гэсэн мэдүүлэг, /2 дугаар хавтас хэргийн 112-113 дахь тал/

Гэрч :

“...Би 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 2 сар хүртэл Баянгол дүүргийн “ ” ОНӨААТҮГ-д хүний нөөц, бичиг хэргийн ажилтан... ажиллаж байсан... Намайг ажилд орох үед ******* Уянга, Болороо гэх хүмүүс ажиллаж байсан. Намайг ажлаас гарсны дараа удаагүй Болороо аждаасаа гарсан гэж сонсогдсон... Байгууллагад орж байгаа орлогыг бэлнээр, дансаар шилжүүлэн авдаг, пос машин уншуулж авдаг байсан. Эхлээд намайг ажиллаж байхад иргэдийг төлбөрийг шилжүүлж авч байгаа данс нь угтах үйлчилгээний ажилчдын данс руу шилжүүлдэг байсан. Төрийн сангийн данс бол биш байсан. Угтах үйлчилгээ дээр байсан пос машин саарал өнгөтэй харагдаж байсан, ямар банкны пос машин байсныг бол мэдэхгүй байна. Энэ пос машиныг угтах үйлчилгээний *******ас асуухад дарга Миеэгомбо авчирч өгсөн юм гэж хэлж байсан. Үүнээс өөрөөр төлбөр мөнгөний асуудлыг мэдэхгүй байсан. Иргэдийн үйлчилгээний төлбөрийг нярав хариуцдаг байсан. Намайг ажилд ороход пос машин байгаагүй. Зөвхөн дансаар, бэлнээр тооцоогоо хийдэг байсан. Ажиллаад удаагүй байхад пос машинтай болж байсан. Яагаад энийг сайн санаж байгаа вэ гэхээр иргэд үйлчлүүлэхдээ карт уншуулах саналыг их тавьдаг байсан ба пос байхгүй гээд шилжүүлж төлбөр авдаг байсан. Нэг өдөр ажилдаа ирэхэд угтах үйлчилгээний ширээн дээр пос машин байсан. Пос машинтай болсон юм уу гэж *******ас асуухад дарга Миеэгомбо авчирч өгсөн юм гэж хэлж байсан. Пос машинаар уншуулсан төлбөрийг яаж тушааж авдаг байсныг мэдэхгүй байна. Миеэгомбо даргын хувийнх нь пос машин байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг, /2 дугаар хавтас хэргийн 115-116 дахь тал/, 

Гэрч :

“...Би 2022 оны 3 дугаар сарын 07-ноос 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн д ресепшин буюу угтах үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан... ын өөр үйлчлүүлсэн иргэдийн төлбөрт анхан шатны төлбөр нь 130,000 төгрөг, том хүний чөлөөт сэлэлт 10 удаагийн төлбөрт 100,000 төгрөг, хүүхдийн төлбөр 80,000 төгрөг байсан ба нэг удаагийн чөлөөт сэлэлт нь том хүн 10,000 төгрөг, хүүхэд 8,000 төгрөг байсан. Тэгээд үйлчилгээний төлбөрийг ээлжээ хүлээлцэхдээ нярав Гомбожавтай тооцоо хийгээд буудаг байсан. Угтгах үйлчилгээ дээр хар өнгийн Голомт банкны пос машин байдаг байсан тэрүүгээр картаар уншуулдаг байсан. Харин манай нөгөө ээлжийн ресейпшн Уянга эгч дээр саарал өнгийн өөр банкны пос машин байдаг байсан ямар ч байсан хоёр өөр пос машин байдаг байсан. Намайг ажиллаж байхад тэр саарал өнгийн пос машиныг ердөөсөө өгч байгаагүй, харин хар өнгийн пос машиныг нь хэрэглэж байсан. Тэр саарал өнгийн пос машин Уянга эгч дээр л байдаг байсан. Би ээлжээс буухдаа шүүгээндээ хийгээд цоожлоод явдаг байсан ба намайг байхгүй ход хар өнгийн пос машиныг ашиглаагүй л байдаг байсан...” гэсэн мэдүүлэг, /2 дугаар хавтас хэргийн 118-119 дэх тал/, 

Гэрч :

“...Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн хажууд байрлах Баянгол дүүргийн өөр үйлчлүүлсэн гүйлгээнүүд байна. Эхний 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10,000 төгрөгийн гүйлгээ бол 1 удаа тус өөр бассейнд орсон төлбөр байна. Дараагийн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 130,000 төгрөгийн гүйлгээг бол бассейнд нэг сарын эрхийн төлбөрийг шилжүүлсэн гүйлгээ байна. Тухайн үед карт уншуулж гүйлгээг хийсэн шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлэг, /2 дугаар хавтас хэргийн 179 дэх тал/,

Гэрч :

“...Тиймээ би энэ мөнгийг Баянгол дүүргийн бассейнаар үйлчлүүлсний төлбөр гэж шилжүүлсэн байгаа. Одоо санаж байхад бассейны нэг сарын төлбөр гэж 130,000 төгрөгийг шилжүүлж байсан. Харин 10,000 төгрөгийн яг аж шилжүүлсэн эсэхээ санахгүй байна. Би тэр ******* гэж хүнийг саналаа усан бассейны фейсбүүк дээр мэдээлэл оруулсан байсан тэгээд одоо санаж байна нээрэн тэрнээс бол би энэ хүнтэй огт уулзаж байгаагүй, танихгүй...” гэсэн мэдүүлэг, /2 дугаар хавтас хэргийн 182 дахь тал/,

Гэрч :

“...Би Баянгол дүүргийн хорооны дэргэдэх усан өөр ер нь байнга үйлчлүүлдэг. Манай гэр ойрхон болохоор бассейнд сэлэх зорилгоор тус өөр үйлчлүүлдэг юм. Дээрх 2 /2022.08.18-н өдрийн 10,000 төгрөг, 2021.07.01-ний өдрийн 8,000 төгрөг/ гүйлгээ бол Баянгол дүүргийн усан хороогоор үйлчлүүлсэн гүйлгээнүүд байна. Баянгол дүүргийн усан хорооны нэг удаагийн оролт нь том хүний 10,000 төгрөг байдаг. 10,000 төгрөгийн гүйлгээ бол би нэг удаа орсон гүйлгээ  байна...” гэсэн мэдүүлэг, /2 дугаар хавтас хэргийн 184 дэх тал/,

        Гэрч :

        “...Миний дээрх хэлж байгаа цайны газраар үйлчлүүлсэн гүйлгээ байна. Хүүхдийн сургуулийн засвар хийж байсан ажилчдад хоол авч өгөхөөр сургуулийн хойно байрлах хоолны газраас хоол авч тус 3 гүйлгээг 2021 онд хийсэн юм. Тухайн үед үйлчлүүлэхэд касс дээр эмэгтэй байсан...” гэсэн мэдүүлэг, /7 дугаар хавтас хэргийн 100-101 дэх тал/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, 7 дугаар хавтас хэргийн 235 дахь тал/,

Шүүгдэгч Э.Миеэгомбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...гэм буруу дээрээ маргаагүй... хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо 100 хувь төлж барагдуулсан... санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг, /8 дугаар хавтас хэргийн 78 дахь тал/,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...прокурорын тогтоолтой танилцлаа. хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг, /8 дугаар хавтас хэргийн 96 дахь тал/,

Шүүгдэгч Д.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...зөвшөөрч байна... Санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтас хэргийн 114 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Э.Миеэгомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг зохион байгуулсан,

- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрчид зориуд худал мэдүүлэг өгүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,

- шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд, 

- шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг тус тус гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *******, *******, *******, ******* болон өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч *******, ******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн “ ” , газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэснийг, мөн 7.1.7 дахь хэсэгт заасан “...албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах...” гэснийг тус тус зөрчиж, тус өөр үйлчлүүлсэн иргэдийн төлбөр тооцоог өөрийн “Хас” банканд бүртгэлтэй 500302**** дугаарын дансыг холбосон бэлэн бус төлбөр тооцооны төхөөрөмж буюу пос машиныг ашиглан авахыг зохион байгуулж угтах үйлчилгээний ажилтан *******тай урьдчилан үгсэн тохиролцож түүний үйлдэл оролцоог хуваарилан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн “ ” -аар үйлчлүүлсэн иргэдийн төлбөр болох 680 удаагийн гүйлгээгээр хийгдсэн 58.411.000 төгрөгийг, мөн Баянгол дүүргийн “ ” -н нярав *******той урьдчилан үгсэн тохиролцож түүгээр дамжуулан тус өөр 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлүүлсэн иргэдийн төлбөр болох 6.040.000 төгрөгийг тус тус авч өөртөө давуу байдал бий болгон, Баянгол дүүргийн “ ” , газарт нийт 64.451.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн 2-р хороо, Сөүлийн гудамж 45/5 хаягт байрлах “ ” ХХК-ийн оффисын байранд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ход “ ” ХХК-ийн менежер *******тай уулзаж “...рестораныг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажиллуулж байсан...” гэх мэтээр бодит байдлаас зөрүүтэй байдлаар зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч ******* нь:

Нийслэлийн Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн “ ” , газарт 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс угтах үйлчилгээний ажилтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа, тус ийн дарга Э.Миеэгомбын зохион байгуулсны дагуу тус өөр үйлчлүүлж буй иргэдийн төлбөр, тооцоог түүний “Хас” банканд бүртгэлтэй 500302**** дугаарын дансыг холбосон бэлэн бус төлбөр тооцооны төхөөрөмж буюу пос машиныг ашиглан авахаар урьдчилан үгсэн тохиролцож,

2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд тус өөр үйлчлүүлсэн иргэдээс 680 удаагийн гүйлгээгээр нийт 58,411,000 төгрөгийн төлбөр тооцоог авч, Э.Миеэгомбын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгоход дэмжлэг үзүүлж, Баянгол дүүргийн “ ” , газарт их хэмжээний хохирол учруулсан болох нь:  

Шүүгдэгч ******* нь:

Нийслэлийн Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн “ ” , газарт 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нярваар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус ийн дарга *******той урьдчилан үгсэн тохиролцсоны дагуу 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд үйлчлүүлсэн иргэдийн төлбөр болох 6,040,000 төгрөгийг түүний “Хаан” банкны 555718**** тоот данс руу шилжүүлж Э.Миеэгомбын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж улмаар 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд байгууллагын орлогоос өөртөө 3,964,020 төгрөгийг авах байдлаар хамтран оролцсон,

Шүүгдэгч ******* нь:

мөрдөн шалгах ажиллагааны үед 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын мэдүүлэг авах зөвшөөрөл бүхий Б-108 тоот албан өрөөнд 11 цаг 15 минутад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө Э.Миеэгомбын ятгасны дагуу буюу “...2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажиллуулж байсан...” гэх мэтээр бодит байдлаас зөрүүтэй байдлаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

- Э.Миеэгомбыг Баянгол дүүргийн “ ” ОНӨААТҮГ-ын даргаар томилсон Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/59 дугаар захирамж, *******ыг нярвын ажилд томилсон Нийслэлийн Баянгол дүүргийн “ ” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаал, Д.******* угтах үйлчилгээний ажилд томилсон Нийслэлийн Баянгол дүүргийн “ ” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/018 дугаар тушаал, Нийслэлийн Баянгол дүүргийн “ ” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/011 дугаар “Баянгол дүүргийн “ ”-ийн үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай” тушаал,

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн “ ”-ийн Санхүүгийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 03/1891 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баянгол дүүргийн “ ” ОНӨААТҮГ-ын 2019-2023 онд батлагдсан төсөв, түүний гүйцэтгэл, санхүүгийн тайлан, Э.Миеэгомбын “Хаан” банкны 5557185435 дугаарын дансны хуулганд 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, *******ын “Хаан” банкны 5070338086 дугаарын дансанд 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрч С.Отгонсүрэнгийн “Хаан” банкны 5557014388 тоот дансны хуулганд, гэрч Э.Ундармаагийн “Хаан” банкны 5041157946 тоот дансны хуулганд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Э.Миеэгомбын “Хас” банканд эзэмших 44506091 терминал дугаартай пос машин төхөөрөмжид холбосон 5005513745 дугаарын түр дансны хуулга /Starklounge/, Баянгол дүүргийн “ ”-өөр үйлчлүүлсэн иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар заажээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь авлигын гэмт хэргийн нэг төрөл бөгөөд уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйлд болон эд хөрөнгийн эрхэнд нь халддаг давхар объекттой гэмт хэрэг юм. Эрх зүйт төрийн шударга ёсны, хууль ёсны зарчмыг зөрчиж, цаашлаад эд хөрөнгийн эрхэд халдаж бодит хохирол учруулж байгаа нь уг гэмт хэргийн нийгмийн аюулыг ихэсгэдэг тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болж хуульчлагдсан.

Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон түр болоод хуулиар тогтоосон цаг хугацааны албаны бүрэн эрхийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой бөгөөд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлд төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж заасан.

Иймд шүүгдэгч Э.Миеэгомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Э.Миеэгомбын Авлигатай тэмцэх газрын барьцааны 10090003**** тоот дансанд хадгалагдаж байгаа 64.451.000 төгрөг, шүүгдэгч *******ын 3.964.020 төгрөгийг тус тус зохих журмын дагуу улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******, *******, *******, ******* нартай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 27.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

- шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

- шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Мөн шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан, шүүгдэгч нар нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүгдэгч *******, ******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй, харин шүүгдэгч *******, ******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд тус бүр 1 удаагийн бүртгэлтэй байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 27.000.000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч *******, *******, ******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2302002470310 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 8 ширхэг сиди бичлэг, 2 ширхэг дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уранмижид овогт Эрхэмбаярын Миеэгомбыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд,

- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрчид зориуд худал мэдүүлэг өгүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,

- ******* овогт ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд, 

- овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Миеэгомбыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 27.000 /хорин долоо мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 27.000.000 /хорих долоон сая/ төгрөгөөр торгох ял,

- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ / төгрөгөөр торгох ял,

- Шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 6.500 /зургаан мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

- Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

- Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 27.000 /хорин долоо мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 27.000.000 /хорих долоон сая/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 32.400.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ял, шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ял, шүүгдэгч ******* од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял, ялыг тус тус торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 8 ширхэг сиди бичлэг, 2 ширхэг дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Миеэгомбын Авлигатай тэмцэх газрын барьцааны 100900033401 тоот дансанд хадгалагдаж байгаа 64.451.000 төгрөг, шүүгдэгч *******ын 3.964.020 төгрөгийг тус тус зохих журмын дагуу улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ