Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/394

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогч *******,

гэрч *******, *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Булган нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 23050365329 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нэхмэлийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт дүүргийн , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй ******* ******* овогт ******* *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 13-р ны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулах “ дэлгэрэх” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа “" төвийн В1 давхарт лах караокег түрээслэгч иргэн *******ийг “энэ талбайг түрээслэх гэж байгаа бол надад 8.000.000 төгрөг өг, энэ мөнгийг надад өгөх юм бол 5 жилийн хугацаанд манай байгууллага түрээс нэмэхгүй, 5 жилийн хугацаанд өөр хүнд түрээслэхгүй” гэж хуурч, “ дэлгэрэх” ХХК-ийн өмнөөс шийдвэр гаргах эрхгүй атлаа бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд 8.000.000 төгрөгийг “Төрийн” банкны дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “... “” төвийн “Скай” караокег Тэмүүлэн гэх хүн түрээсэлж байсан бөгөөд тус караокег өөр хүмүүс буюу Хонгорцэцэг нь үйл ажиллагаа явуулахаар болсон талаар захирал Наранцэцэгт танилцуулсан. Гэтэл захирал хэн түрээслэх нь хамаагүй, барьцааны мөнгө 8 сая төгрөгийг шуулбал түрээслүүлж болно гэж хэлсэн. Тэгээд Хонгорцэцэгээс 8 сая төгрөг орж ирсэн бөгөөд өөрийн эхнэрээр дамжуулан захиралд өгдөг байсан. Удалгүй Хонгорцэцэг нь барьцааны мөнгөө буцааж авах болоход захирал өөрөөсөө холдуулж над руу чихсэн. Ууганаа гэх хүнээр дамжуулан 4 сая төгрөгийг, үлдэх 4 сая төгрөгийг бэлнээр захиралд өгсөн. Гэтэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, гэрчээр мэдүүлэг аваагүй. Хэрэгт цагаатгах талын нотлох баримтыг оруулаагүй, хэт нэг талыг барьсан. Бодит байдал дээр тус компанид намайг ажиллуулахгүй гэсэн санаа зорилго байсан тул намайг гүтгэсэн гэж үзэж байна. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Би тус караокег тохижилттой нь 50 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд сарын түрээсээ төлөөд явж байсан. Шүүгдэгч *******д өгсөн мөнгө нь барьцаа мөнгө биш, барьцаа мөнгө тусдаа зүйл. Надад манай байгууллага 5 жилийн хугацаанд түрээс нэмэхгүй, өөр хүнд түрээслэхгүй гэсэн учраас өгсөн. Тэр ярианы бичлэг хүртэл надад байдаг. Энэ асуудал үүссэнээс хойш 5 сарын дараа ажиллахаа больсон. Гомдолтой байна. Хохирлоо нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: “...Төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: “...Би “” төвийн түрээслэгч нарын мөнгийг авч, Наранцэцэгийн данс руу юм уу, бэлнээр өгдөг байсан. *******ийн дансаар өгсөн барьцаа мөнгийг намайг авчих гэсэн болохоор өөрийн дансаар авсан байх би тэгээд *******ийг бэлнээр аваад ир гэж хэлсэн. Наранцэцэгийн хүргэн Ууганаа гэх хүнд 4 сая төгрөгийг бэлнээр, үлдэх 4 сая төгрөгийг дансаар өгсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ийн:

“...2022 оны 03 дугаар сарын 20-ны үед байсан санагдаж байна Баянгол дүүргийн 13-р ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй үйлчилгээний төвийн В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Sky” нэртэй караокег зөрчилтэй нь 50.000.000 төгрөгөөр худалдаж аваад урсгал засвар хийгээд “” төвийн “ дэлгэрэх” ХХК-ийн ерөнхий захирал Нарангэрэлтэй талбайг сарын 4.500.000 төгрөгөөр түрээслэх гэрээ хийж 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тус караокены нэрийг нь өөрчлөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын дундуур байсан санагдаж байна “” төвийн “ дэлгэрэх” ХХК-ийн дэд захирал ******* гэх хүн орж ирээд надад хандаж “энийг өмнө нь түрээсэлж байсан хүн хаана байна” гэхээр нь “өмнө түрээсэлж байсан хүнээс би худалдаж аваад танай байгууллагын ерөнхий захиралтай гэрээ хийгээд үйл ажиллагаа явуулж байгаа юм аа” гэж хариулсан. Дэд захирал ******* нь надад хандаж чи энэ талбайг түрээслэх гэж байгаа бол надад .000.000 төгрөг өг энэ мөнгийг надад өгөх юм бол 5 жилийн хугацаанд манай байгууллага түрээс нэмэхгүй, 5 жилийн хугацаанд өөр хүнд түрээслэхгүй” гэхээр нь би түүнд хандаж “ийм их мөнгө төлөх боломжгүй” талаараа хэлээд гуйсаар байгаад тухайн хүнд 8.000.000 төгрөг өгөхөөр болсон. 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13-р ны нутаг дэвсгэрт байх үе дээ өөрийн 104500882602 дугаартай данснаас дугаартай ******* гэсэн данс руу 2.000.000 төрөг хийсэн. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус данс руу 1.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тухайн данс руу 1.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг тухайн данс руу, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тухайн данс руу 2.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөг Төрийн банкны дугаартай *******ийн данс руу хийсэн. Манай байгууллага үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулсан. 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр миний түрээсийн гэрээний хугацаа дуус ч би гэрээгээ сунгахаар *******тэй уулзах үед манай түрээсийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Би *******д хандаж “би 5 жил тогтвор суурьшилтай ажиллахын тулд танд 8.000.000 төгрөг өгсөн та ядаж 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай гэрээ хийдэггүй юм уу?” гэж асуухад “манай байгууллага он дуустал гэрээ хийгээд он гаргаад шинээр гэрээ хийдэг юм аа битгий санаа зов” гэхээр нь тухайн үед би түүнд итгэсэн. 2023 оны 06 дугаар сарын сүүл үеэс “” төв нь сарын түрээсээ 7.100.000 төгрөг болгож байгаа галаараа хэлсэн. Би ******* рүү залгаж “манай түрээсэлж байгаа талбай түрээсийн мөнгөө нэмж 7,100,000 төгрөг болгож байна та надаас мөнгө авах даа би “” төвийн дэд захирал энэ байгууллагад олон жил ажиллаж байна надад 3.000.000 төгрөг өгөх юм бол 5 жилийн хугацаанд түрээс нэмэхгүй энэ талбайг надаас өөр хүнд түрээслэхгүй гэсэн биз дээ” гэж асуусан чинь “би одоо наад байгууллагын чинь дэд захирал байхаа больсон би гарах даа танай түрээсийг битгий нэмээрэй гэж хэлсэн” гэж хариулсан. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байх “” төвийн “ дэлгэрэх” ХХК-ийн ерөнхий захирал Нарангэрэл гэх хүнтэй биечилж уулзаад болсон хэргийн талаар хэлэх үед “******* танаас 8.000.000 өгрөг авсан талаараа манай байгууллагад мэдэгдээгүй, танаас 8.000.000 төгрөг авсан талаар би мэдээгүй байж байгаад таныг сая хэлэх үед мэдлээ ******* нь мөнгө авах ёсгүй та цагдаагийн байгууллагад гомдол гарга” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн -17 дахь тал/,

Гэрч *******ийн:

“...би Баянгол дүүргийн 13-р ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” төв буюу “ дэлгэрэх” ХХК-ийн ерөнхий захирал байгаа юм. Тухайн компани нь миний эзэмшлийн байгууллага бөгөөд бүх шийдвэрийг би ганцаараа гаргадаг ганц гишүүнтэй. Хүмүүстэй гэрээ хийх, түрээс нэмэх, хасах, түрээслэгч нарыг оруулж гаргах бүх ажлыг миний зөвшөөрлөөс хийдэг өөр хүн тухайн шийдвэрийг гаргах шийдэх эрх байхгүй. Бүрэнцэнгэл нь миний ээжийн дүүгийн хүүхэд миний үеэл дүү байгаа юм аа. Түүний нөхрийг ******* гэдэг. 2003 онд Бүрэнцэнгэл, ******* нарыг өөрийн удирдлага дор “” төвд ажил гэж хэлсэн тухайн үед тэд ажилгүй байсан. Тэд нарын үүрэг бол “” төвийн түрээслэгч нараас мөнгийг нь хурааж аваад надад өгөх, тог, цахилгаан, СӨХ-ийн мөнгө төлөх үүрэгтэй. Тухайн хүмүүс нь дур мэдэж түрээслэгч нар гаргах, оруулах, түрээс нэмэх, барьцаа авах эрхгүй. 2023 оны 05 дугаар сар байсан санагдаж байна. Түрээслэгч Хонгорцэцэг нь нөхрийн хамт ирээд “шинэ түрээслэгч ирсэн гэнэ намайг гар гэж байна. ******* 3-5 жилийн хугацаанд түрээс нэмэхгүй энэ түрээсийн талбай өөр хүнд түрээслэхгүй гэж хэлээд 8.000.000 төгрөг авсан энэ мөнгөө авах хэрэгтэй байна” гэхээр нь би түүнд хандаж “Манай байгууллага барьцаа авдаггүй, мөн түрээсээ нэмээгүй, ******* нь барьцаа мөнгө гэж хэлээд түрээслэгч нараас илүү мөнгө өөрийн данс руугаа авсан байна лээ” тухайн мөнгийг би аваагүй. Энэ талаар мэдээгүй байж байгаад саяхан мэдээд түүнийг халсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Хохирогч *******ийн “Төрийн” банкны 104500882602 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Төрийн” банкны дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хавтаст хэргийн 54-61 дэх тал/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэх Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаагүй байна. Анх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалаагүй байж мөрдөгч хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл гомдлыг хэрэн шийдвэрлэсэн, шалгасан талаар эргэлзээтэй байна. Миний үйлчлүүлэгч 8 сая төгрөгийг барьцаа төлбөр гэж тайлбарлаж, дээрх мөнгийг авч, эхнэр Бүрэнцэнгэлээр дамжуулан захирал Наранцэцэгт шилжүүлж өгсөн. Энэ нь миний үйлчлүүлэгчийн дансны хуулгаар харагддаг бөгөөд бэлнээр АТМ-с авч, эхнэртээ өгсөн байдаг. Барьцаа төлбөр нь иргэний эрх зүйн харилцаа.  Байгууллагад учирсан хохирлыг аж ахуй нэгж хариуцдаг. “ дэлгэрэх” ХХК нь хариуцагчаар орж ирэх ёстой байсан. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

Баянгол дүүргийн 13-р ны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулах “ дэлгэрэх” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа “" төвийн В1 давхарт лах караокег түрээслэгч иргэн *******ийг “энэ талбайг түрээслэх гэж байгаа бол надад 8.000.000 төгрөг өг, энэ мөнгийг надад өгөх юм бол 5 жилийн хугацаанд манай байгууллага түрээс нэмэхгүй, 5 жилийн хугацаанд өөр хүнд түрээслэхгүй” гэж хуурч, “ дэлгэрэх” ХХК-ийн өмнөөс шийдвэр гаргах эрхгүй атлаа бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд 8.000.000 төгрөгийг “Төрийн” банкны дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь хохирогч *******, гэрч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******ийн “Төрийн” банкны 104500882602 дугаартай дансны хуулга, *******ийн эзэмшлийн “Төрийн” банкны дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Булган нар нь “залилах гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчоос авсан барьцааны мөнгийг Наранцэцэгт өгсөн” гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч *******ийн “...******* гэх хүн орж ирээд надад хандаж “чи энэ талбайг түрээслэх гэж байгаа бол надад .000.000 төгрөг өг энэ мөнгийг надад өгөх юм бол 5 жилийн хугацаанд манай байгууллага түрээс нэмэхгүй, 5 жилийн хугацаанд өөр хүнд түрээслэхгүй” гэхээр нь би түүнд хандаж “ийм их мөнгө төлөх боломжгүй” талаараа хэлээд гуйсаар байгаад тухайн хүнд 8.000.000 төгрөгийг “Төрийн” банкны дугаартай *******ийн данс руу хийсэн”, гэрч *******ийн “...Түрээслэгч Хонгорцэцэг нь ...******* 3-5 жилийн хугацаанд түрээс нэмэхгүй энэ түрээсийн талбай өөр хүнд түрээслэхгүй гэж хэлээд 8.000.000 төгрөг авсан энэ мөнгөө авах хэрэгтэй байна” гэхээр нь би түүнд хандаж “Манай байгууллага барьцаа авдаггүй, мөн түрээсээ нэмээгүй, ******* нь барьцаа мөнгө гэж хэлээд түрээслэгч нараас илүү мөнгө өөрийн данс руугаа авсан байна лээ” тухайн мөнгийг би аваагүй. Энэ талаар мэдээгүй байж байгаад саяхан мэдээд түүнийг халсан...” гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн “залилах гэмт хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******т 8.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******ээс 8.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирол төлбөр төлөх завсарлага авах тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын -ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл завсарлуулсан ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгч ******* нь хохирогч *******т 8.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар Нийслэлийн дүүргээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд нурууны хагалгаанд орох төлөвлөгөөтэй одоо Солонгос улс руу хагалгаанд орох гэж байгаа, мөн Олон улсын байгууллагад зуны улиралд ажилладаг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 45.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү..” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болон түүний эрүүл мэндийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 23050365329 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 00 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ