Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2013/ШЦТ/32

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Ж.Наранбаяр , Ш. нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ганбат

Улсын яллагч Д.Оюунгэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Уранцэцэг

Иргэдийн төлөөлөгч *******, *******, *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан Дорнод аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох 201311000118 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн ******* суманд 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын “” баг Бор өндөрийн тоотод оршин суух, хэрэгт холбогдохын өмнө тодорхой эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /РД: / ******* ******* овогт ******* .

Шүүгдэгч Т. нь согтуурсан үедээ 2013 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын “” багийн  

тоотод зодож, хутгалан олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Т. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй. Учир нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

Шүүгдэгч Т. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гарч утсаар ярих гэсэн боловч утсаа авахгүй байсан. рүү мессэж бичсэн чинь гэртээ “покор” тоглож байна гэхээр нь тэдний гэрт очиход тэнд , , , , нар “покор” тоглож байсан. Бид 21 цаг хүртэл тоглосон. , хоёр тоглож дуусаад явсан. Тэр хоёрыг явахын өмнөхөн ирсэн байсан. 20000 төгрөг өгч бид хоёрыг архинд явуулсан. Бид хоёр эгчийн дэлгүүрээс 2.5 литрийн боргио пиво 2 ширхэг, 075 ерөөл 1 ширхэгийг авсан. 5000 төгрөг өгч бид хоёрыг тамхинд явуулсан. дэлгүүрээс 1 хайрцаг кент, 1 хайрцаг парламент, 05 литрийн ерөөл, жигуловский пиво 1 ширхэгийг авсан. Бид нар 2 шил архи, 2 пиво уусан. хойд талын орон дээр, баруун талын угаалгын машины хоорондох гудсан дээр , хоёр унтаж, том өрөөнд ганцаараа унтаж байсан. бид хоёр унтаагүй яриад сууж байсан. манай дүүг зодсон талаар ярьж байгаад гадагшаа гарья гэхээр нь араас нь дагаад гартал миний нүүр рүү цохиж унаган дээрээс дарж миний үснээс барьж толгой руу нилээн хэдэн удаа цохисон. Би гэрт орж ирээд ыг сэрээн ийг олж ирье гэхэд тэр сэрэхгүй байсан. Тэгээд гал тогооны өрөөний шүүгээнээс цэнхэр өнгийн иштэй хутгыг авч гэрээс гарсан. урдаас ирж явахаар нь өмнөөс нь очин хөл рүү нь 2 удаа хутгалсан. Би сандран гэрт орж иртэл араас орж ирэхээр нь шалан дээр байсан архины шилийг авч толгой руу нь цохисон. Ингээд бид хоёр хоорондоо ноцолдсон. угаалгын машин түшээд сууж байсан. Би ыг гэрт нь дөхүүлж өгөөд ирхэд пийшин түшээд сууж байхаар нь бос гээд татсан чинь сэрэхгүй байсан. Тэгээд шөнийн 3 цагийн үед гэртээ харьж унтсан. Өглөө 9 цагт , хоёр манайд ирж бид нар ын гэрт очиход ийн бие хөшчихсөн байсан. ийн ээж рүү утсаар ярьсан. Би ийн толгой руу архины шилээр 1 удаа цохиж, 2 удаа хутгалсан. Би ийг алах санаа зорилго байгаагүй архи ууж маргаснаас болж ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед манай хүү найз ы ээжтэй нь золгоод ирье гээд цуг гарсан. Тэр шөнө гэртээ ирж хоноогүй. Маргааш нь 10 цагийн үед манай эхнэр руу утсаар яриад хүрээд ирээч гэсэн. Эхнэр бид хоёр ******* гэрт очиход босохгүй байна ахынд байгаа гэж байсан. ийн гэрт очиход хүү маань тэдний байшингийн үүдний өрөөнд доошоо хараад хоёр гар нь толгойн дээд хэсэгт байрлалтай хэвтэж байсан. Сумын их эмчийг дуудаж үзүүлсэн. эмч ирж үзээд өнгөрсөн байна гээд ойртож болохгүй гээд хүмүүсийг гэрээс гаргаад, гэрийг цоожлоод цагдаад мэдэгдсэн. Хүү маань гэрээс гарахдаа архи уугаагүй эрүүл байсан. Гомдолтой байна. Оршуулгын зардалд 7605980 төгрөг гарснаас 5000000 төгрөг авсан, үлдэх 2605980 төгрөгийг нэхэмжлэнэ гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-3-7)

Гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-8-13)

Эд мөрийн баримт, хохирогч Г.ийн өмсөж явсан хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-14-17)

Гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-18-21)

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-27-28)

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-29-30)

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-31-32)

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлэг (хх- 143-144)

Гэрч мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлэг (хх-149- 150)

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 11 тоот акт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-223-227)

Химийн шинжилгээний 26 тоот акт (хх-228)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 829 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-235-241)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1887 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-242)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1904 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-244)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 61 тоот дүгнэлт ( хх-267- 269),

Хохирогчийн төлөөлөгчийн хүсэлт ( хх-91)

Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт (хх-96)

Хохирогчийн нас тоолсон тэмдэглэл (хх-97),

Хохирогчийн анги удирдсан багшийн тодорхойлолт (хх-98-101)

Хохирогчийн авч байсан шагналууд үнэмлэх, сертификат (хх 103-117),

Насанд хүрээгүй гэрч Б.ы мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг (хх-146)

Гэрч мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг (хх-151)

Гэрч Э.ын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг (хх-153).

Насанд хүрээгүй гэрч Г.ийн мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг (хх-162-164),

Гэрч мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг (хх-209-210),

Гэрч мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг (хх-220-221)

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 182 тоот акт ( хх-232)

Хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.ийг согтуурсан үедээ 2013 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын “” багийн тоотод зодож, хутгалан олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан “Онц харгис хэрцгий” аргаар үйлдсэн гэдгийг субьект өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгох бөгөөд Т.******* холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Т. нь онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашиггай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд Т.******* холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчлөн ял халдаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Т. нь согтуурсан үедээ 2013 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын “” багийн тоотод зодож, хутгалан хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт, хохирогч Г.ийн өмсөж явсан хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлэг, гэрч мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлэг, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 11 тоот акт, гэрэл зургийн үзүүлэлт, химийн шинжилгээний 26 тоот акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 829 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1887 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1904 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 61 тоот дүгнэлт, Насанд хүрээгүй гэрч Б.ы мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, гэрч мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, гэрч Э.ын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.ийн мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, гэрч мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, гэрч мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар түүний үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна.

Шүүгдэгч Т. нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал бөгөөд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг сайн дураар төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1.3,55.1,9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно

Хохирогч оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал 7605980 төгрөгөөс шүүхийн шатанд 5000000 /таван сая/ төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 2605980 төгрөгийн хохирлын тухай баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх ба шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна, Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгоХ ТОГТООХ НЬ:

  1. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.******* холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Шүүгдэгч ******* ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 13 (арван гурван) жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Т.******* оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Т.ийн 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 114 (нэг зуун арван дөрөв) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай хутга -1 ширхэг, хутганы бариулын хэсэг 1 ширхэг, төмөр хайч -1 ширхэг, банз мод 2 ширхэг, ягаан өнгийн хөнжил 1 ширхэг, цагаан өнгийн бүтээлэг-1 ширхэг, цагаан саарал өнгийн куртик -1 ширхэг, цагаан шаргал хүзүүний ороолт 1 ширхэг , үнэгэн лоовууз 1 ширхэг, хохирогч ийн өмсөж явсан богино куртик 1 ширхэг, цэнхэр эрээн фудволко 1 ширхэг, хар өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, хөх цэнхэр өнгийн женсин өмд 1 ширхэг, хөх цэнхэр өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн турсик 1 ширхэг, ногоон өнгийн оймс 1 ширхэг, хөх саарал өнгийн оймс 1 ширхэг, шаргал өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, Улсын мөнгөн тэмдэгт 100 төгрөгний дэвсгэрт 2 ширхэг, асаагуур, тамхины иш тус бүр 1 ширхэг, хар гутал 1 хос зэрэг эд зүйлийг устгаж, мөн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
  1. Ялтан Т. нь хохирогч *******г талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд нийт 5000000 /таван сая/ төгрөгийг шүүхийн шатанд төлсөн бөгөөд хохирогч ******* нь оршуулахтай холбогдсон бусад зайлшгүй зардлын талаарх нэхэмжлэлээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Т.******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тооцсугай.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  4. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Т.******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.