| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/01077/И |
| Дугаар | 142/ШШ2021/00775 |
| Огноо | 2021-09-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 142/ШШ2021/00775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.М холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Р.М/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Дын Э нь 2007 онд Р.М танилцаж улмаар 2008 онд гэр бүл болон хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 01 дүгээр сарын 07-нд бидний том хүү болох Д.Буд төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2011 онд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Д.Буд миний асрамжинд өсч торниж байна. Ингээд Р.Мнь 2016-2017 онд хүү Д.Буд болон амьдралаа бодоод буцаж амьдаръя гэж ирсэн. Энэ хугацаанд гэр бүл цуцлалтаа сэргээгүй, хүүгээ аав Дын нэрээр овоглох болсон. 2018 оны 07 дугаар сарын 05-нд бага хүү болох М.Х төрсөн. 2018 оны сүүл 2019 оны эхнээс эхлээд Р.Мямарч хэл сураггүй алга болсон. Иймд бага хүү болох М.Хд тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Р.Мөөрийн оршин суугаа газрын шүүхээр дамжуулан нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Р.Мхолбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Р.Мхуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа бичгээр илэрхийлээгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Зохигчид 2007 онд танилцан хамтран амьдарсан ба 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Буд төрсөн. Таарамжгүй харилцааны улмаас 2011 оноос хамт амьдрахаа больж хүү Будыг Д.Эын эцэг Даар овоглох болжээ.
Талууд хэсэг хугацааны дараа хүүгээ элэг бүтэн амьдруулахаар харилцан тохирч хамтран амьдарсан ба 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүү МХ төрсөн болох нь зохигчдын тайлбар, мэдүүлэг, хүү эрүүл өсөж бойжиж байгаа талаархи “Мэндцэцэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Уурхайчин багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, хүү М.Хгийн 6101004399 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Р.Мхүү М.Хгийн эцэг мөн эсэхэд шинжээч томилуулж шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг шүүхэд 2 удаа гаргасан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан шүүх тухай бүр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч заасан хугацаанд шинжилгээний дээж өгөөгүй үндэслэлээр эцэг тогтоох шинжилгээ хийгдээгүй. Гэвч хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар, захиргааны журмаар олгосон хүү М.Хгийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээс хариуцагч нь хүү М.Хгийн эцэг мөн бөгөөд хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна гэж заасан тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Р.Мэс хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр хүү М.Хг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Р.Мэс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 35 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрт заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү М.Хг эх Д.Эын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар М.Х -г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Р.Мэс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Р.Мэс 35 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ