Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 125/ШШ2017/0015

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатгы шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч Янжиндулам, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ц” ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамж, 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн Н.Б-т холбогдох хэсэг, Ховд аймгийн Засаг******* 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч "Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , гуравдагч этгээд О.Д , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Ган-Очир, иргэдийн төлөөлөгч Ж.Цэвэлмаа,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “Ц ” ХХК-нийн захирал Д.Э  шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ц” ХХК нь 1998 онд “Д” компанийг хувьчлан авч, түүний эзэмшил газрыг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Улмаар “Ц” ХХК нь хуучин “Д” компаний эзэмшиж байсан 5.3 га газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг******* 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай захирамжийн дагуу хэмжилт хийж “Д” компанийн 21280 кв метр газрыг эзэмшихээр газрын албанд 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 106 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан. Хэмжилт хийж үзсэний дагуу 21280 кв метр газрыг манай компанид эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон. Эзэмшил газрын төлбөрөө “Ц” ХХК нь улирал бүр 171.000 төгрөгийг төлж байсан.

Гэтэл Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжаар манай компанийн эзэмшлийн газрын газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон ба хүчингүй болгох үндэслэлийн  нэг нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг асуудал энэ үеэс яригдаж эхэлсэн.

Мөн Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.3-д заасан “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг бид ойлгохгүй байна.  

Тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээ “Ц” ХХК-ний нэр дээр байсан. О ХХК түр эзэмшиж байсан. Түр эзэмшиж байхдаа бас үүрэг хүлээсэн байсан, хүлээлсэн үүргээ биелүүлээгүй.

Газрын төлбөрөө төлөөгүй гэдэг асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьдаг. Энэ асуудал нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хийдэг ажил биш юм. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8-д газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах ажлыг газрын даамал хариуцахаар заасан.

Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309  дүгээр захирамжаар “Ц” ХХК-нийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн боловч яг хүчингүй болгохтой холбоотой ямар ч баримт байхгүй, уг захирамж гаргах болсон үндэслэлээ хамгаалж чадахгүй байгаа учраас  Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309  дүгээр захирамжийг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

Тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Б.Ганболд гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө Газрын тухай хуулийн 40.1.2 дах хэсэгт заасан хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй гэж мэдүүлэг өгсөн байдаг. Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309  дүгээр захирамжийг гаргахдаа баримталсан заалтуудаас нэг л заалт нь буруу баримталсан, зөрчилтэй байвал уг акт хүчингүй гэсэн үг  юм.

Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.3 дахь заалтаар манай эзэмшлийн газрыг хүчингүй болгосныг бид нар ойлгохгүй байгаа.

Энэ асуудлын талаар бид үе үеийн Засаг даргад хүсэлт тавьж байсан. 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр уг захирамжийг хүчингүй болгуулахаар бид хүсэлт тавьсан. Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Засаг дарга өөрөө хүчингүй болгоно гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт гаргахдаа баримталсан Газрын тухай хуулийн 3 зүйл заалтаас 2 зүйл заалт нь нотлогдохгүй байгаа. Тийм учраас уг акт нь хүчингүй болгох нь зүйтэй байна.

Ховд аймгийн Засаг******* 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 тоот захирамжаар миний эзэмшлийн газартай давхцуулан О.Д-д газар олгосон. О.Д бид хоёрын хооронд газар шилжүүлэхээр хүсэлт, гэрээ хийгдсэн асуудал байхгүй. Тийм учраас Ховд аймгийн Засаг******* 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 тоот захирамж хүчингүй болгох үндэслэлтэй юм. Н.Б-н тухай 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн Н.Б холбогдох хэсэг хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй юм.   Иймд “Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 тоот захирамж, 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн Н.Б холбогдох хэсэг, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 тоот захирамжийн “О” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй  болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн  шүүх хуралдаанд Ховд аймгийн Засаг******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Энэ маргаан анх 2011 оноос эхэлсэн байдаг. Маргаан бүхий захиргааны актуудыг гаргах болсон шалтгаанууд нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн нараас тодруулсаны үндсэн дээр дараах тайлбарыг гаргаж байна.

Энэхүү маргаан бүхий захиргааны актуудыг гаргаж байхад би энэ албан тушаал дээр ажиллаж байгаагүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон “Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 тоот захирамж гаргах болсон үндэслэл нь Ц ХХК нь өөрийн эзэмшлийн газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүйтэй холбоотой.

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  “Ц” ХХК нь анх 2001 онд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргаас олгосон газар эзэмших гэрчилгээг үндэслэж 21280 мв газрыг эзэмших байх гэрээ байгуулсан. Улмаар 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамж гарах хүртэл тус газрыг эзэмшиж байсан.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүрэг байгаа. Гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж ашиглах, гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд төлсөн байх ёстой. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй бол ямар эрх зүйн үр дагавар үүсэх талаар мөн хуулийн 40 дугаар зүйлээр зохицуулагдсан байдаг. Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбрөө төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Газрын төлбөрийг ямар хугацаанд нь яаж төлөх бэ, хэдий хэмжээгаар төлөх ёстой талаар Газрын тухай хуулиас гадна тусдаа бие даасан хуулиар зохицуулагддаг. 1997 онд Газрын төлбөрийн тухай хууль батлагдсан. Мөн хуулийн 3,9,10 дугаар зүйлд газрын төлбөрийг төлөх, газрыг төлбөрийг хэн  төлөх талаар тодорхой заасан байгаа. Гуравдагч этгээд О ХХК нь 2004 оноос хойш албан болон албан бусаар газар эзэмшиж эрхэлж байсан учраас төлбөр төлөх ёстой гэдэг асуудлыг ярьсан. Нэгдүгээрт албан болон албан бус гэдгийг нь тодруулах нь зүйтэй байх. Хоёрдугаарт газрын төлбөр төлөгч гэдэг этгээд нь өөрөө Газрын тухай хуульд зааснаар гэрээ байгуулж эзэмшиж байгаа этгээд байх ёстой.

2007 онд хүртэл Ц ХХК нь газрыг нь эзэмшиж ашиглаж байсан. Тэрийг албан болон албан бусаар эзэмшдэг гээд газрын төлбөр төлөх үүргээс Ц ХХК чөлөөлөгдөж болохгүй.  Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасны дагуу газрын төлбөрийг улирал бүр төлөх ёстой байсан.  Газрын төлбөрийг төлөөгүй гэх асуудлыг зөвхөн би хэлээд байгаа асуудал бишээ. Энэ нь холбогдох баримтаар тогтоогдсон учраас хэлээд байгаад юм. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ховд аймгийн Татварын хэлтэс рүү албан бичиг явуулсан байдаг. Мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас албан бичиг ирсэн байдаг. Гэрчийн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар гуравдагч этгээд 2004-2007 онуудад газрын төлбөрийг төлсөн гэдэг нь тогтоогдсон. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас хуулийн хариуцлага байх ёстой. Ийм учраас аймгийн Засаг******* захирамжийг үндэслэлтэй гэж харж байна.

Ховд аймгийн Засаг******* 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн Н.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд гэвэл газрыг эзэмших эрхийг шинээр олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байдлыг харгалздаг. Н.Б эзэмшүүлсэн гэх газар нь Ц ХХК-нийн эзэмшлийн газартай давхцалгүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдог.  Нэхэмжлэгч зөвхөн О ХХК болон иргэн Н.Б-тэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх нь ойлгомжгүй байна.

Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 тоот захирамж гарахад “Ц” ХХК-ний захиралд утсаар мэдэгдсэн байсан. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд “О” ХХК-нийн захирал О.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2005 онд “Ц” ХХК-аас хуучин засварын заводыг худалдаж авч Ховд аймагт анхны битүү захыг байгуулсан. Би 2011 оноос хойш эрүү, иргэний шүүх болон цагдаа, прокурорын байгууллагаар нэлээд их шалгагдсан. Энэ талаар урд урдны хавтас хэрэгт байж байгаа. Одоо бол 1 метр квадрат газрыг төлбөрт 50 төгрөгөөр төлдөг. Тухайн үед 5-10 төгрөгөөр төлдөг байсан.

Д.Э-н тавьсан санал нь чи наад газраа авахдаа Н.Б-ийн барилгыг балгас болгочихоод ав гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүмүүс ирж Н.Б-ийн барилгыг буулгах урьдчилгаа 3 сая төгрөг хий гэж ирсэн.  Тэгэхээр нь би тэр хүмүүст “Надтай холбоотой гарсан шүүхийн шийдвэр биш гэж хэлсэн. Би Д.Э-г та явахдаа буулгачихаад явахгүй яасан юм гэж хэлснээс Д.Э муудалцсан.

Маргаан бүхий газрын миний нэр дээр шилжүүлэх асуудлын талаар ярихаар Д.Э нь надад одоо хэдэн төгрөг хэрэгтэй байна би чам руу эрх шилжүүлсэн бичиг явуулна гэж хэлдэг байсан. Тэгээд 10 сая төгрөгийг манай өрөөнөөс манай эхнэрээс нягтлан бодогч Наваансүрэн нь ирж бэлнээр авсан. Би бичгээ явуулаач гэж хэлэхэд Н.Б-ийн газрыг буулгасны дараа өгнө гэдэг болсон. 2005 онд Д.Э нь бидний хооронд тооцоо бүрэн дууссан гэсэн бичиг өгсөн. Би энэ маргаан 7-8 жилийн дараа гарна гэж яаж мэдэх билээ. Баримт бичгийн засвар хийгдээд алга болсон. Намайг шүүх хуралдаан дээр үл хөдлөх хөрөнгө, фото зураг нар аварсан. Фото зургийг би муу санаа гаргаж хадгалаагүй. Цаашид үр хүүхдүүдээ үзүүлэх гэж хадгалсан юм. Баяраа зурагчин манай өрөөнд орж ирэхээр нь найзынхаа хийж байгаа юмнуудыг аваад өгөө дараа ямархуу болох бол гээд зургийг авахуулсан. Түүнээс биш эвдэрхий хэмэрхий зассан засаагүйд нь аваагүй зураг юм. Энэ зургийг би мартчихсан байсан. Энэ зургийг банкнаас зээл авахдаа өгсөн зураг юм. Байгууллагын дарга, нягтлан 2 санхүүгийн талаар нилээн их эрх мэдэлтэй байдаг.Сангийн яамны бланснаас 2005-оныг хассан. Энэ асуудлыг хасахад дарга зөвшөөрөөд нягтлан хасдаг. “Ц” ХХК-ний эрх ашиг хохирсон гэдэг энэ компаний эрх ашиг хохирсон асуудал байхгүй. Би тэр үеийн 125 сая төгрөгийг өгсөн. Тэгээд Улаанбаатар хотод очоод Жанжаны гүүр гэдэг компанийг байгуулсан. Ц ХХЗ-ний тамга нь Наваансүрэнд байдаг болохоос биш татварын хүртэл х тайлантай, цалин мөнгө өгдөггүй. Юу ч явуулдаггүй компани юугаараа хохирсон юм бол надаас бүх юмаа авсан. Жанжаны гүүр гэдэг компани ямар үйл ажиллагаа явуулдагыг нь би мэдэхгүй. Би аймаг орон нутагтаа чанартай юм хийе гэж бодож явдаг хүн юм. 2000 оноос өмнө газрын төлбөр 5 төгрөг байсан. Банк хүртэл зээл авъя гэхээр үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээ авчирна уу гэдэг байсан. Одоо бол эсэргээрээ газрын чинь гэрчилгээний чиний нэр дээр байна уу гэдэг болсон. Би авилгатай тэмцэх газарт шалгаж тогтоосон байгаа. Н.Б-ийн газрыг надад хагаслаад өгчихөө гэж хэлсэн. Би тухайн үед өвчтэй байсан учраас Рүмчи хот руу эмчилгээнд явж ирчихээд шийдье гээд хазгай бичсэн. Энэ нэхэмжлэлээр энэ асуудал дуусах байх гэж бодож байна. Би хийсэн хөдөлмөрийнхөө үр дүнг үзэж байгаа. Хуулийн талаар манай өмгөөлөгч хэлэх байх гэв.

 

 

Гуравдагч этгээд Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Гуравдагч этгээд О ХХК-нийн захирал О.Д-ийн өмгөөлөгч Л.Ган-Очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ц ХХК-нийн захирал Д.Э нь Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамж, 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн Н.Б холбогдох хэсэг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Засаг******* 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этдээгийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн “...Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “...Ховд аймгийн Засаг******* 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн Н.Б холбогдох хэсэг, Ховд аймгийн Засаг******* 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамжийг хүчингүй болгуулах...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дэхь хэсэгт заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

  1. Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг******* 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар “Газар эзэмшүүлэх ажил зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн 201700122 дугаартай “Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ” байгуулан, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг, хуучин авто засварын заводын 2.128 га газрыг 30 жилийн хугацаатай эзэмшжээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч “Ц” ХХК-нийн захирал Д.Э-н “...“Ц” ХХК-нийн эзэмшлийн 2.128 га газрын 2003, 2004 онуудын газрын төлбөрөө төлж байсан” гэх тайлбартай талууд маргаагүй байгаа ба 2003, 2004 оны газрын төлбрөө төлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Улмаар нэхэмжлэгч Д.Э нь “...Ц ХХК-нийн эзэмшлийн 2.128 га газрыг О ХХК-нийн захирал О.Д түр хугацаагаар ашиглаж  байсан...О ХХК нь тус газрыг түр хугацаагаар ашиглаж байсан тул газрын төлбөрийг 2005 оноос хойш Ц ХХК-нийн өмнөөс О ХХК төлөх үүрэг хүлээсэн...” гэж тайлбарлах боловч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөл авч газар эзэмших эрхээ бусдад ашиглуулаагүй, үүнтэй холбоотой гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, газрын төлбөрийн асуудлыг харилцан тохиролцоогүй, энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Үүнээс үзэхэд “Ц” ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг, хуучин авто засварын заводын 2.128 га газрыг 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх эрх бүхий тус газрын эзэмшигч байсан болох нь тогтоогдож байна.

Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 40.1.3-д “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэлэлээр “Ц” ХХК-нийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ц” ХХК-нийн захирал Д.Э нь “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” гэх үндэслэл газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус ба Ц ХХК нь тус газрыг эзэмших хугацаандаа дээрх зөрчлүүдийг гаргаагүй, хариуцагч тал үүнийгээ нотолж чадахгүй байгаа тул Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжийг хүчингүй болгох ёстой...” гэж маргажээ.

Хариуцагч нь “Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 40.1.2, 40.1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоож шалгаагүй” гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжаар Ц ХХК-нийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40.1.2, 40.1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй хэдий ч Ц ХХК нь 2005 оноос 2007 он дуустал Газрын тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан газрын төлбөрөө хугацаанд нь  төлөөгүй гэх үндэслэлээр “Ц” ХХК-нийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ц ХХК-нийн “...Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

  1. “Ховд аймгийн Засаг******* 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн Н.Б-д холбогдох хэсэг, Ховд аймгийн Засаг******* 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ховд аймгийн Засаг******* 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжаар “Ц” ХХК-нийн Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг, хуучин авто засварын заводын 2.128 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн