Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2013/ШЦТ/33

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Ж. Долгормаа, Ш.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга П.Ганбат

Иргэдийн төлөөлөгч *******, *******, *******

Улсын яллагч С.Давааравдан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун, З.Нямсүрэн

Гэрч ******* нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201211000003 тоот хэргийг 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт ******* , оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, буриад, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч Г. нь согтуурсан үедээ танхайн сэдэлтээр 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг биллъярд тоглоомын газарт цээжин тус газар хутгалж бие махбодид нь амь биед аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгч Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бид хоёр өвлийн идшээ хийчихээд, гэртээ 2 шил архи хувааж уусан. Тэр өдөр манай сумын гэдэг хүн "адуу ажиллаж өгөөч" гэсэн учир адууг нь ажиллаж өгчихөөд, хутгаа гутлын түрийнд хийчихсэн байсан. Надад 2000 төгрөг байсан учир азаа үзэхээр шийдээд биллъярдын газар орсон. Гэтэл надад байсан 2000 төгрөгөөр архи авч ууна гэснээс болон маргасан. намайг хэл амаар доромжилон нүүр рүү цохисон учир бид хоёр зодолдсон. Тухайн үед халамцуу байсан бөгөөд хэл амаар доромжилсноос болон уур хүрч ын цээжин тус газар хутгалсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

  1. . Хохирогч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10 цагийн үед гэрээсээ гарч " " гэдэг дэлгүүрийн зүүн талд , нартай тааралдсан. манайд очье гэсэн учир бид гурав тэдний гэрт очсон. 05 литрийн "Ерөөл" архи авчирч түүнийгээ гурвуулаа хувааж уусан. Үдээс хойш 14 цагийн үед бид хоёр тэднийхээс гарч, гэртээ үлдсэн. Замдаа тааралдан гэх биллъярданд очиж тэнд тоглож байгаа хүмүүсийг хараад зогсож байсан. Миний хажууд , // хоёр зогсож байснаа гадагшаа гарсан. Тэгээд тэр хоёр удалгүй буцаж орж ирээд биллъярдны ширээний хажууд зогсож байсан. Би ахыг санаандгүй мөрөөрөө шүргэчихсэн. ах өөдөөс "чи намайг яагаад мөргөөд байгаа юм бэ" гэхээр нь "уучлаарай" гэсэн чинь "чи зүгээр байгаарай" гэж хэлсэн. Гэтэл ах миний зүүн суганы дээд хэсэгт цохих шиг болсон хартал түүний гарт нь хутга байсан. ын гараас хутгыг нь булааж авсан. Би тухайн үед хутгалуулснаа мэдээгүй зүүн суга руу халуун оргиод байхаар нь гараа хийж үзсэн чинь цус гарч байсан. , // хоёр намайг хутгалуулсан болохыг мэдээд эмнэлэг рүү хүргэж өгсөн. эмнэлэг рүү цуг явсан. Тухайн үед ахыг санаандгүй шүргэчихсэнээс болж бага зэрэг маргасан, өөр маргаан болоогүй гэжээ. (хх-25-26)
  2. .Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Би 2011 оны 11 дүгээр сарын 26-нд өвлийн идшээ хийхээр суманд очиж, ын хамт идшээ хийсэн. Манай сумын гэдэг хүн идэш хийж өгөөч гэсэн учир бид хоёр тэдний идэшний адууг нядлаж өгсөн. Тэднийхээс гараад бид хоёр билляръдын газар очсон. Тэнд гурван согтуу залуу байсан. ын 2000 төгрөгөөр архи авч ууна гээд сохор, доголон гэх мэтээр доромжилсноос болон тэр хоёр маргасан. Гэнэт хүмүүс шуугилдаад явчихсан. цээжээ дарчихсан намайг хутгалчихлаа гэж байсан. Тэр үед ын хацар нь хөхөрчихсөн байсан гэв.

Гэрч Э.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг (хх- 37-38)

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг (хх- 39-40)

Гэрч Д.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг (хх- 46-47)

Гэрч Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг (хх-48-49)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 100 тоот актын дүгнэлт (хх-3)

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг (хх-42)

Гэрч Мишигмаагийн шүүгдэгчийн хувийн байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг (хх-44)

Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгасан хуудас (хх-87)

Хохирол төлсөн баримт (хх-101) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн шүүмжлэлийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан хүсэлтэндээ: Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарснаас шалтгаалан Г.д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр олон дахин хэлэлцсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгааг харгалзан шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Гэрч Б., , Э. нарын мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийг танхайн сэдэлтэй үйлдсэн гэж үзсэн байдаг. Гэтэл дээрх гэрчүүдийн мэдүүлэгт шүүгдэгчийг маргасан гэдгийг нотлохгүй байна. Харин шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг болон гэрч *******ын мэдүүлгээр уг гэмт хэргийг танхайн сэдэлтгүй болохыг нотлож байгаа тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар болгон өөрчлөн, мөн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дүгээр зүйлд заасныг журамлан хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун нь Улсын яллагчийн шүүхэд тавьсан ялын шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэг гархад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдаг. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой заасан байгаа. Нийгмийн хэв журмыг зөрчсөн үйлдэл нь танхайн сэдэлтийг бий болгодог. Гэтэл д холбогдох хэрэгт гэрчийн мэдүүлгээр хувийн харьцаанаас үүссэн болох нь тогтоогдож байна. Гэмтлийн талаар маргаангүй байна. Олон нийтийн газар хувийн сэдэлтэй гэмт хэрэг гарах боломжгүй гэж үзэх үндэслэлгүй учир шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргажээ.

Гэрч Б. нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ“... гаднаас гурван согтуу залуу орж ирээд ахын зогсож байсан ширээ рүү очиж байгаа харагдсан... Нэг мэдсэн хүмүүс түжигнээд явчихаар нь хартал ах газарт унаж байгаа харагдсан, намайг очиход ах өөрөө босоод ирсэн. Гэтэл хутгалуулсан байсан, ахын гарт хутга байсан, маргаан болсон талаар мэдээгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ******* мэдүүлэхдээ”... Г.******* байсан 2000 төгрөгөөр архи авч ууна гэж марган түүнийг сохор, доголон гэх мэтээр доромжилсон гэж мэдүүлж байгаа нь түүний мэдүүлэг тогтвортой бус, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заагаагүй байна. Мөн гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул шүүгдэгч Г. нь үл ялих зүйлээр шалтаглан дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г. нь согтуурсан үедээ танхайн сэдэлтээр 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг биллъярд тоглоомын газарт цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь амь биед аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн “...Би ахыг санаандгүй мөрөөрөө шүргэчихсэн. ах өөдөөс "чи намайг яагаад мөргөөд байгаа юм бэ" гэхээр нь "уучлаарай" гэсэн чинь "чи зүгээр байгаарай" гэсэн, ах миний зүүн суганы дээд хэсэгт цохих шиг болсон, хартал түүний гарт нь хутга байсан... Би тухайн үед хутгалуулснаа мэдээгүй зүүн суга руу халуун оргиод байхаар нь үзтэл цус гарч байсан, бид хоёрын хооронд маргаан болоогүй гэх мэдүүлэг, гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн” ... , нар тоглоогүй ширээний дэргэд хараад зосож байсан. Нэг харсан чинь өөд өөдөөсөө хараад зогсож байсан. ын гарт хутга байсныг нь би булааж авсан. ын цээжнээс цус гарч байсан. Тухайн үед тэр хоёрын хооронд хэрүүл маргаан болоогүй” гэх мэдүүлэг, гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Г., Б. нар халамцуу байдалтай орж ирсэн. Гэнэт хүмүүс шуугилдахаар нь хартал хүн хутгалчихлаа гэж байсан. Намайг яваад очиход хүмүүс ыг аваад гарсан. Тэнд ямар нэг маргаан болоогүй, тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... , ах хоёрын хооронд ямар нэг маргаан болоогүй хэл амаар доромжилсон талаар мэдэхгүй гэх мэдүүлэг, гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн “... ыг хутгалчихлаа гэхээр нь сандраад ортол цээжээ дараад зогсож байсан. ах надыг хутгалчихлаа надад буруу байхгүй гээд уйлж байсан. Би ыг найзыг маань хутгалаа гээд нүүр орчим нь 2 удаа гараар цохисон гэх мэдүүлэгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 2 дугаар сарын 05 -ны өдрийн "... тухайн үед биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт гэмтэл учирчээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн шинжээчийн 100 тоот дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар батлагдаж байна.

Шүүгдэгч Г.ыг согтуурсан үедээ танхайн сэдэлтээр бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г. нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9, 55.1.10 дах хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Г. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г. нь 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 14 хоног, 2012 оны 10 дугаар сарын 26- ны өдрөөс 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 77 хоног, нийт 91 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Мөн энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.ын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй хутга 1 ширхэг, улаан эрээн өнгийн куртик, саарал өнгийн босоо захтай цамц, тод саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн фудволк зэргийг устгах, шүүгдэгчид өмнө нь авсан Тадагш явж болохгүй тухай баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 294, 295, 296, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овогт ******* нь танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Г.ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 07 сар хорих ялаар хорьж шийтгэсүгэй.
  3. Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар Г.******* оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.ын цагдан хоригдсон 91 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Шүүгдэгч Г. нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
  6. Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй хутга 1 ширхэг, улаан эрээн өнгийн куртик, саарал өнгийн босоо захтай цамц, тод саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн фудволк зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэпч Г.ын Тадагш явж болохгүй тухай баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах , улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэж тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ү.ОДГЭРЭЛ