Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/453

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******  нарт холбогдох эрүүгийн 23000002080 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10-р хороо, ******* , тоотод оршин суух үндсэн хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 22-р хороо, ******* тоотод түр оршин суух, урьд

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******, /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 14 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн , тоотод оршин суух үндсэн хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 22-р хороо, ******* , тоотод түр оршин суух, урьд

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 01 сарын хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 761 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 03 сарын хугацаагаар хорих ял,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 761 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ял,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хорих ял,

- Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******, /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боззоло” гэх нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг А-52” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу  428.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боззоло” гэх нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг А-71” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 425.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр үр” нарийн боовны газар үйлчлүүлж байсан иргэн халааснаас түүний өмчлөлийн “Айфоне 14 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 3.5.000 төгрөг, нийт 4.403.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч :

“...Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өглөө 07 цагийн үед Увс аймгаас Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд 17 цагийн үед ойр зуурын эд зүйл болон хувцас худалдаж авах зорилгоор нөхөр Гантөмөр, охин Ану нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Боззоло дэлгүүрт хувцас үзэж яваад халааснаасаа “Самсунг А52” загварын гар утсаа хулгайд алдсанаа мэдсэн. Хувцас худалдаж авах гээд касс руу очоод гар утасныхаа хавтасны дотор байсан Хаан банкны картаа авах гэтэл халаасанд байсан гар утас маань байхгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

Хохирогч :

“...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Боззоло хувцасны дэлгүүр рүү 3 хүүхэд, нөхрийн хамт хувцас авах гээд орсон. Тэгээд куртик үзэж байгаад утсаа үзэх гэтэл халаасанд байхгүй байсан, ... Миний алдсан гэх утас Самсунг А-71 загварын хар өнгийн утас байсан, ... гар утсаа 2023 оны 05 дугаар сарын 31 -ны өдөр Төди гар утас худалдааны төвөөс 5.000 төгрөгөөр авч байсан, Тухайн үед куртик үзэж байхад 2 масктай эмэгтэй байсан. Тэр 2 эмэгтэйг сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 127 дахь тал/,

Хохирогч :

“...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах Өргөө кинотеатраас найз залуу Чинзоригийн хамт гарч яваад “Жүр үр” бэйкери орж кекс авах гээд кассан дээр ирээд гар утсаа үзтэл байхгүй болсон байсан. Миний алдсан утас "Айфоне 14 про макс" загварын хар өнгийн утас байсан. “Жүр үр” бэйкерид ороход хоёр эмэгтэй хажуугаар сэжиг бүхий зөрсөн. Тэр хоёр эмэгтэйг сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 176 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-11, 115-119, 166-168 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-34, 137-138, 184-185 дахь тал/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15, 142-144, 189-190 дэх тал/,

Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн:

“...Уг өдөр Баянгол дүүрэгт байрлах Боззоло худалдааны төв рүү гадаа гэгээ тасрах гэж байхад хуурай дүү *******ы хамт ороод повер банк авах зорилгоор орсон бөгөөд энэ үед тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байсан 2 хүнээс Самсунг загварын гар утас *******ы хамт аваад гарсан. Тухайн үедээ ямар загварын гар утас авсан талаараа би санахгүй ямар ч байсан самсунг загварын гар утас байсан уг өдөр мөн би согтолттой байсан. Ингээд Боззоло дэлгүүрээс *******ы хамт гараад Өргөө кино театр руу алхаад явж байхад замд “Жүр Үр” нарийн боовны дэлгүүр тааралдсан энэ үед би *******ы хамт тухайн дэлгүүр ороод үйлчлүүлж байхдаа Айфон 14 про загварын гар утас байх шиг байсан тухайн гар утсыг аваад гэртээ ороод удаагүй байж байхад араас цагдаа нар ороод ирсэн. Тийм учраас хулгайлсан гэх 3 ширхэг гар утсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч хохирч нарт хохирол барагдуулсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Мөн би өөрийн гар утсаа хаяж гээгдүүлсэн байгаа учир манай хөрш Бямбаагийн 898760** гэсэн гар утасны дугаараар холбогдож болно би мөнгө байхгүй учраас гар утас авах болоогүй байна. Манай том хүүхэд насанд хүрсэн манай дүүгийн гэрээс ажилдаа явж байгаа харин бага 3 хүүхдийг би өөрөө харж байгаа боловч шаардлагатай үед манай хүүхдийг харах хүн байгаа тэр тал дээр асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 245-246 дахь тал/,

Шүүгдэгч *******ы яллагдагчаар өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3,4 дүгээр хороололд байрлах дэлгүүрт хуурай эгч *******гийн хамт Боззоло гэх нэртэй дэлгүүрт ороод худалдан авалт хийх гэж байсан бөгөөд энэ үед 40 наран настай эмэгтэй хүний халааснаас Самсунг А загварын гар утас авсан араас нь 30 орчим насны эмэгтэй хүнээс Самсунг загварын гар утас авсан тухайн үед 2 ширхэг гар утас авсан бөгөөд одоогоор маркийн санахгүй байна. Уг дэлгүүрээсээ би ******* эгчтэй хамт гараад Өргөө чигтэй гараад явсан бөгөөд замд “Жүр Үр” худалдааны төв таарсан болохоор тухайн газраас худалдан авалт хийх гээд ******* эгчтэй хамт орсон энэ үед гаднаас шаргал өнгийн гадуур хувцастай эмэгтэй хүн ороод ирсэн бөгөөд тухайн хүний халааснаас ******* эгч бид хоёр Айфон загварын гар утас хулгайлсан тэгээд уг дэлгүүрээсээ худалдан авалт хийхгүйгээр гараад ******* эгчийн гэрт ирээд байж байхад гаднаас цагдаа нар ороод ирсэн болохоор баригдсан. Тийм ч учраас тухайн үед хулгайлсан байсан 3 ширхэг гар утсаа цагдаа нарт хүлээлгэн өгсөн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Миний ээж Алтанцэцэг нь Багануур дүүргийн задгай тоотод айлын хашаа түрээслээд түрээсэлсэн газартаа гэр барьсан байгаа. Ээж маань тухайн газарт манай хүүхдүүдийг харж байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 2, 2 дугаар хавтаст хэргийн 01 дэх тал/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” хохирогч С.Болормаад 428.000 төгрөг, хохирогч М.Нарантуяад 425.000 төгрөг, хохирогч Д.Тайванжаргалд 3.5.000 төгрөг нийт 4.403.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *******, ******* нар нь:

бүлэглэн үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боззоло” гэх нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг А-52” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 428.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боззоло” гэх нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг А-71” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 425.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр үр” нарийн боовны газар үйлчлүүлж байсан иргэн халааснаас түүний өмчлөлийн “Айфоне 14 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 3.5.000 төгрөг нийт 4.403.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Болормаа, М.Нарантуяа, Д.Тайванжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******, ******* нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Болормаад 428.000 төгрөг, хохирогч М.Нарантуяад 425.000 төгрөг, хохирогч Д.Тайванжаргалд 3.5.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нарт гар утсыг биет байдлаар буцааж өгсөн байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг “...Миний үйлчлүүлэгч ******* нь бага насны 5 хүүхэдтэй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нарт гар утсыг биет байдлаар өгсөн зэрэг хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг “... Миний үйлчлүүлэгч *******  нь өрх толгойлсон эмэгтэй бөгөөд бага насны 4 хүүхэдтэй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй, харин шүүгдэгч ******* нь 5 удаагийн бүртгэлтэй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тэдгээрийн хувийн байдал буюу бага насны олон хүүхдүүдтэй өрх толгойлсон эмэгтэй зэрэг, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэв.  

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 94 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцов.  

Харин шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 89 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 8 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 23000002080 тоот дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 94 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 89 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас нь хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 8 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

7. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ