| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00419/И |
| Дугаар | 142/ШШ2021/00460 |
| Огноо | 2021-05-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2021/00460
| 2021 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 142/ШШ2021/00460 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1983 оны 03 сарын 12-ны өдөр төрсөн, 38 настай, ............. ..... тоотод оршин суух, ******* овогт *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1977 оны 05 сарын 29-нд төрсөн, 44 настай, ........... ....... тоотод оршин суух, ....*******-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* танилцаж, гэр бүл болж 2019 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 онд охин *******, 2015 онд хүү ******* нар төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохоо больж, удаа дараа зодож, гар хүрч 2 ч удаа цагдаагийн газар дуудлага өгсөн. Бид тусдаа амьдраад хагас жил болж байна. Иймээс цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, охин *******, хүү ******* нарыг аавынх нь асрамжинд үлдээж шийдвэрлэж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурьдсаны дагуу 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд *******, ******* нар нь 2009 онд танилцаж, 2019 оны 01 сарын 15-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин *******, 2015 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн хүү ******* нарыг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, ******* ....... тоот регистр, ...... тоот регистр төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэгчдийн ........... дугаартай гэрлэлтийн гэрчилгээ нотариатчнаар батлуулсан хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч *******, ******* нарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санал санаачилга гаргахгүй байгаа ба хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэрэг нь гэрлэгчид эвлэрэх боломжгүйг харуулж байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч охин *******, хүү ******* нарыг аав ******* асрамжинд үлдээнэ гэж, харин хариуцагч ******* охин *******, хүү ******* нарыг өөрийн асрамжинд авна гэж харилцан тохиролцсон байх тул охин ******* хүү ******* нарыг эцэг *******-н асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчийн хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан .....нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 20.. оны .. дугаар сарын ....-ний өдөр төрсөн охин ..., 20.. оны ... сарын .....-ний өдөр төрсөн хүү ... асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчийн хооронд хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******-оос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ