Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/113

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 5, 34.6 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон                   

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч  *******, ******* нарыг тус бүр 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.3, 2.4-т заасныг  баримтлан мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр оногдуулсан 6 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн,  тэдгээрийн нийт биечлэн эдлэх ялыг тус бүр  3 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч **********, ******* нарын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 160 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай

6.Хохирогч *******ы нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болох 5000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан флаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, орны бүтээлэг 1 ширхэгийг  устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.

9. Шүүгдэгч **********, ******* нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ч.БАЙГАЛМАА

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.ГЭРЭЛМАА                  

                                                   ШҮҮГЧ   Д.БАТЦЭНГЭЛ