| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00417/И |
| Дугаар | 142/ШШ2021/00462 |
| Огноо | 2021-05-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2021/00462
| 2021 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 142/ШШ2021/00462 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1989 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн, 32 настай, ....................... тоотод оршин суух, ******* овогт /РД:/-ын нэхэмжлэлтэй,
*******ариуцагч: 1984 оны 08 сарын 09-нд төрсөн, 36 настай, .................... тоотод оршин суух, /Солонгос улсад ажилладаг/ ******* овогт ******* /РД:/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******Нямсүрэн нар оролцов.
ТОДОР*******ОЙЛО******* нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр болох ******* ярилцаж тохиролцсоны үндсэн дээр өөрсдийн хүсэлтээр гэр бүлээ цуцлуулахыг хүсэж байна. ******* нь тодорхойгүй хугацаагаар Солонгос улсад ажиллаж амьдрах учраас ******* миний бие хүүхдүүдээ өөрийн асрамжид авч хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
*******ариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* гаргасан нэхэмжлэлийн дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрсдийн хүсэлтээр салахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болно. *******үүхдийн тэтгэмж тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэж нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу өөрсдийн хамтран эзэмшиж төлж байсан байрыг тус тэтгэмжид тооцуулж ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй салж байгаа болно.Өөрийн хүсэлтээр хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг нээлттэй үлдээх зэргийг тусгаж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭ******* нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
*******ариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
*******эрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд *******, ******* нар нь 2007 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдөр охин *******, 2014 оны 11 сарын 11-ний өдөр охин ******* нарыг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, *******, ******* тоот регистртэй төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч *******, ******* нарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санал санаачилга гаргахгүй байгаа ба удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэрэг нь гэрлэгчид эвлэрэх боломжгүйг харуулж байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч охин *******, ******* нарыг өөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч охин *******, ******* нарыг эх ******* асрамжинд өгч, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж харилцан тохиролцсон байгаа ба охин ******* санал зэргийг харгалзан охин ******* ******* нарыг эх ******* асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчийн хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТОО******* нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт *******/РД:/, ******* овогт ******* /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин *******, 2014 оны 11 сарын 11-ний өдөр төрсөн охин ******* нарыг нэхэмжлэгч /эх/ ******* асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчийн хооронд хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ