| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2021/00335/И |
| Дугаар | 142/ШШ2021/00416 |
| Огноо | 2021-05-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2021/00416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******ямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******
Хариуцагч: ******* нарт холбогдох
Хариуцагч ******* 7,000,000 төгрөг, хариуцагч ******* 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /онлайн/, хариуцагч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *, О.*******нартай эвлэрлийн гэрээ байгуулж 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхийн * дугаартай шүүгчийн захирамж гарч бидний эвлэрлийг баталгаажуулсан. Дараа нь тус захирамжийг биелүүлэх ажиллагааг хоёр тал харилцан тохиролцож хэлцэл хийн баталгаажуулан өөр нөхцөлөөр биелүүлж 7 сая төгрөг өгч, авалцсан юм. ******* нь надаас 7 сая төгрөг авахдаа ээж *******ийлэгмаатай тохирсон, энэ асуудал эхнээсээ миний асуудал, ээжтэй хамаагүй гэж ярьж мөнгө авч, шүүгчийн захирамжийн заалтыг биелэгдсэн тооцож хаасан юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас намайг дуудаж шүүгчийн захирамж биелүүлэхийг шаардаж хугацаа тогтоон шахалт үзүүлж давхар хохироож эхэллээ. Иймд *******ийлэгмаа, *******. нараас 7 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *аас ямар ч мөнгө аваагүй болно. *нь надад хэлэхгүй *д мөнгө өгсөн тул тэр *-оо мөнгө авна байх. Зөвшилцлийн гэрээнд заахдаа * хүлээлгэн өгнө гэж заасан тул өөрчлөх тохиолдолд намайг оролцуулан шийдэх ёстой. Иймд би мөнгө төлөхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч * шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* 2017 оны 3 сард өөрийн нэр дээрх *******ын 8-1В тоот газар, үл хөдлөх хөрөнгийг *тай гэрээ байгуулж 5-12-5 тоот байрыг солилцохоос гадна гэрээний нэмэлтэд *******ын 8-1В тоот газарт шинээр баригдах барилгад 2 өрөө байрыг үнэ төлбөргүй 10 жил эзэмших заалт оруулж өгсөн. Үл хөдлөх хөрөнгөө солилцож гэрээ байгуулж бүх зүйл дууссан байх үед миний ээж болох О.*******нь дундуур орж ирж Л.*******тай заргалдаж миний ажлын байрыг авчихлаа миний байшингийн 1 давхарт мал эмнэлэг ажиллуулдаг байсан гэж дахин 4,000,000 төгрөг гаргуулж авсан байсан. Би тухайн хэргийг огт мэдээгүй бөгөөд сүүлд намайг дуудаж эвлэрлийн гэрээнд гарын үсэг зуруулсан болно.
2020 оны 08 сарын 24-ний өдөр Л.******* болон бидний байгуулсан анхны гэрээний нэмэлт заалтыг хэрэгсэхгүй болгохоор тохиролцсоны эцэст тус гэрээг дуусгавар болгож 7,000,000 төгрөг өгөлцөж авалцан шинэ гэрээ байгуулж дахин заргалдахгүй байхаар тохиролцсон. Анхнаасаа зөвхөн миний нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгө, мөн Л.******* бид хоёрын дунд байгуулсан гэрээ байсан. Үүний дундуур орж ирж мөнгө нэхэж заргалдаж байгаа ээжийгээ би огт ойлгохгүй байна. Миний хувьд анхны гэрээний нэмэлт заалтад оруулж өгсөн шинэ барилгад 2 өрөөг 10 жил эзэмших хүсэлгүй байсан тул гэрээгээ цуцалж 7,000,000 төгрөгөөр тохиролцож өөрийн том охины их сургуулийн төлбөрийг төлсөн. Тиймээс үнэхээр тэр барилгын 2 өрөөнд орох хүсэлтэй байгаа хүн болох миний ээж О.*******нь өөрөө 7,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулж тус байранд орох хэрэгтэй гэж бодож байна. Мөн миний нэр дээрх 5-12-5 тоот байрыг барьцаанд тавьж тэтгэврийн зээл авах хэрэгтэй байна гэж хэлж 10,000,000 төгрөг авч өөрийн 2 охиндоо хувааж өгсөн. Надад 100 төгрөг ч өгөөгүйгээс гадна одоо миний байрны гэрчилгээг надад буцааж өгөх эсэх нь эргэлзээтэй байна. Хэрвээ О.*******нь дахин дахин дундуур ороогүй бол Л.******* бидний хооронд огт заргалдах шаардлагагүй аль аль талдаа хохиролгүй байх юм. Миний хувьд анх байгуулсан гэрээгээ огт зөрчөөгүй болно гэжээ.
Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч *******ат-оос 7,000,000 төгрөг, хариуцагч *******ийлэгмаагаас 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч *******.Бнь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан анхны гэрээний нэмэлт заалтыг хэрэгсэхгүй болгохоор тохиролцсоны эцэст тус гэрээг дуусгавар болгож 7,000,000 төгрөг өгөлцөж авалцан шинэ гэрээ байгуулж дахин заргалдахгүй байхаар тохиролцсон. Хэрвээ О.*******нь дахин дахин дундуур ороогүй бол Л.******* бидний хооронд огт заргалдах шаардлагагүй аль аль талдаа хохиролгүй байх юм. Миний хувьд анх байгуулсан гэрээгээ огт зөрчөөгүй болно. Миний бие 2017 оны 3 сард өөрийн нэр дээрх *******ын 8-1В газар, үл хөдлөх эд хөрөнгийг Л.*******тай гэрээ байгуулж 5-12-5 тоот байрыг солилцохоос гадна гэрээний нэмэлтэд *******ын 8-1в тоот газарт шинээр баригдах барилгад 2 өрөө байрыг үнэ төлбөргүй 10 жил эзэмших заалт оруулж өгсөн.
Үл хөдлөх эд хөрөнгөө солилцож гэрээ байгуулж бүх зүйл дууссан байх үед миний ээж болох О.*******нь дундуур орж ирж Л.*******тай заргалдан миний ажлын байрыг авчихлаа гэж дахин 4,000,000 төгрөг гаргуулж авсан байсан. Би тухайн хэргийг огт мэдээгүй бөгөөд сүүлд намайг дуудаж эвлэрлийн гэрээнд гарын үсэг зуруулсан болно. 2020 оны 08 сарын 24-ний өдөр Л.******* болон бидний анх байгуулсан анхны гэрээний нэмэлт заалтыг хэрэгсэхгүй болгохоор тохиролцсоны эцэст тус гэрээг дуусгавар болгож 7,000,000 төгрөг өгөлцөж авалцан шинэ гэрээ байгуулж дахин заргалдахгүй байхаар тохиролцсон.
Анхнаасаа зөвхөн миний нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгө. Мөн Л.******* бид хоёрын дунд байгуулсан гэрээ байсан. Үүний дундуур орж ирж мөнгө нэхэж заргалдаж байгаа ээжийгээ би огт ойлгохгүй байна. Миний хувьд анхны гэрээний нэмэлт заалтад оруулж өгсөн шинэ барилгад 2 өрөөг 10 жил эзэмших хүсэлгүй байсан тул гэрээгээ цуцалж 7,000,000 төгрөгөөр тохиролцож өөрийн том охины их сургуулийн төлбөрийг өгсөн гэж гэж тайлбарлаж байна.
Хариуцагч О.*******нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба Л.*******гаас ямар ч мөнгө аваагүй, Л.******* нь надад хэлэлгүй *д мөнгө өгсөн тул тэр *******ат-*******оосоо мөнгөө авна биз. Зөвшилцлийн гэрээнд заахдаа *******ийлэгмаад хүлээлгэн өгнө гэж заасан тул өөрчлөх тохиолдолд намайг оролцуулан шийдэх ёстой. Л.*******, *******.Бнар надад хэлэлгүй эвлэрлийн гэрээг зөрчин 7,000,000 төгрөг өгч авалцсан байна. Тэр 7,000,000 төгрөгийг *******ат-*******оос авах нь зөв бөгөөд эвлэрлийн гэрээг хэвээр хэрэгжүүлж өгөхийг хүсэж байна. Иймд шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Л.*******, *******.Бнар нь 2017 оны 03 сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө арилжих гэрээ байгуулан ******* аймаг, - сум, 5-р хорооллын 12-р байрны 5 тоот 29 кв.м 2 өрөө орон сууцыг ******* аймаг - сум15-р баг *******ын 8-18 тоот хаягт байршилтай, 180,582 м.кв талбайтай газар болон хувийн орон сууцаар солилцохоор тохиролцсон байна. Талууд гэрээний нэмэлт нөхцөлд *******ын 8-1в газарт ирээдүйд баригдах үл хөдлөх эд хөрөнгөнөөс 2 өрөөг *******ат-*******д 10 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр тохиролцжээ.
Гэвч *ын ээж О.*******нь тухайн барилгад үйл ажиллагаа явуулж суллаж өгөөгүй тул нэхэмжлэгч Л.******* нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *******ийлэгмаа, *******.Бнарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс хувийн сууц, газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд ....хариуцагч *******ат-*******, О.*******нар өвөлдөө хувийн сууц, газрын чанар байдлыг дордуулахгүйгээр ашиглаж уг газар, хувийн сууцыг бүхэлд нь 2018 оны 05 сарын 01-ний өдөр чөлөөлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Л.******* нь 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс өмнө 4,000,000 төгрөгийг *******ийлэгмаагийн заасан өөрийн эзэмшлийнх нь дансанд шилжүүлэх, Л.******* нь ******* аймгийн - сумын Бүрэнбүст багийн 5-12-5 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч нараас хувийн сууц, газрыг хүлээн авах үедээ саадгүй хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Л.*******, хариуцагч *******.Бнарын хооронд 2017 оны 03 сарын 24-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээний нэмэлт нөхцөлд заасан заалтыг тус газарт ирээдүйд барих барилгад 2 өрөөг 10 жилийн хугацаатайгаар түрээсийн төлбөргүй ашиглалтын зардлыг өөрсдөө хариуцан ашиглах эрхийг *******ийлэгмаад олгох, орон сууцны засвар, үйлчилгээг одоогийн байгаа хэмжээнд байлгахаар эвлэрч, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01159 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Үүний дараа Л.*******, *******.Бнар дахин уулзаж 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний 3.7-д заасан нэмэлт нөхцөлийг *******ын 8-1в газарт ирээдүйд баригдах үл хөдлөх хөрөнгөнөөс 2 өрөөг *******ат-*******д 10-н жилээр эзэмшүүлэхээр урьдчилан тохиролцов гэж тусгасныг Л.******* нь *******ат-*******д 7,000,000 төгрөг өгч энэхүү нөхцөлийг хүчингүй болгож одоо ямар нэгэн гэрээ төлбөр маргаан байхгүй болно гэж өөрчлөн дуусгавар болгосон байна.
Л.*******, *******.Бнарын хооронд 2017 оны 03 дугаар 24-ний өдөр ******* аймаг, -өндөр сум, 5-р хорооллын 12-р байрны 5 тоот 29 кв.м 2 өрөө орон сууцыг ******* аймаг, - сум, 15-р баг *******ын 8-18 тоот хаягт байршилтай, 180,582 м.кв талбайтай газар болон хувийн орон сууцаар солилцохоор бичгээр байгуулсан арилжааны гэрээний дагуу Л.******* нь ******* аймаг - сум,15-р баг *******ын 8 дугаар гудамжны 18 тоот хаягт байршилтай 18427432787403 нэгж талбарын дугаартай 582 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд 180,582 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Г-2101006272 дугаарт 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлж 000452694 дугаартай гэрчилгээ авсан, *******.Бнь ******* аймаг, - сум, 5-р хорооллын 12-р байрны 5 тоот 29 кв.м 2 өрөө орон сууц хариуцагч *******ат-*******ын нэр дээр өмчлөх эрх шилжиж талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтууд биелэгдсэн байна.
Хэдийгээр маргаан бүх үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч *******ат-*******ын нэр дээр боловч ээж О.*******нь мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг байсан байх бөгөөд талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тус газарт ирээдүйд барих барилгад 2 өрөөг 10 жилийн хугацаатайгаар түрээсийн төлбөргүй ашиглалтын зардлыг өөрсдөө хариуцан ашиглах эрхийг *******ийлэгмаад олгосон байна.
Өөрөөр хэлбэл 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Л.*******, *******.Бнарын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний нэмэлт заалтад тусгасан *******ын 8-1в газарт ирээдүйд баригдах үл хөдлөх эд хөрөнгөнөөс 2 өрөөг Ө.Бат-*******д 10 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр тохиролцсон байсныг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тус газарт ирээдүйд барих барилгад 2 өрөөг 10 жилийн хугацаатайгаар түрээсийн төлбөргүй ашиглалтын зардлыг өөрсдөө хариуцан ашиглах эрхийг *******ийлэгмаад олгож гэрээний заалтад өөрчлөлт оруулсан байна.
Гэвч 2020 оны 08 сарын 24-ний өдөр Л.*******, *******.Бнар 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээний заалтыг зөрчиж *******ийлэгмаад мэдэгдэлгүйгээр арилжааны гэрээний нэмэлт нөхцөлийг хүчингүй болгож Л.******* нь *******ат-*******д 7,000,000 төгрөг төлсөн байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01159 дугаартай шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч Л.******* нь дээрх захирамжийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд О.*******нь эвлэрлийн гэрээгээр тус газарт ирээдүйд барих барилгад 2 өрөөг 10 жилийн хугацаатайгаар түрээсийн төлбөргүй ашиглах эрхтэй байх тул *******ийлэгмааг оролцуулахгүйгээр талуудын хооронд байгуулсан гэрээний заалтыг хүчингүй болгох боломжгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч *******ийлэгмаад 4,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээгээгүй байхад дээрх мөнгийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар *******ат-*******оос 7,000,000 төгрөг, *******ийлэгмаагаас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг 4 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч нарт танилцуулж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан *******ат-*******оос 7,000,000 төгрөг,*******ийлэгмаагаас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ат-*******оос 126,950 төгрөг, *******ийлэгмаагаас 78,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ *******ЯМБАСҮРЭН