Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2021/00490

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2021/00490

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 1978 оны 11 сарын 11-ний өдөр төрсөн, 43 настай, .................. оршин суух, ******* овогт ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1980 оны 04 сарын 28-нд төрсөн, 41 настай, ..................... оршин суух, .. овогт ******* /РД:/-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* би ******* танилцаж 2007 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Хүү ******* 2009 оны 02 сарын 05-ны өдөр төрсөн. ******* гэр бүл болоход би 4 настай охин ..дагуулж очсон, охин 2003 оны 06 сарын 23-нд төрсөн. Гэр бүл болсноос хойш 2009 онд охин ..г ******* овоглосон. ******* өөрөө надаар овогло гэж зөвшөөрсөн. Нөхөр ******* зан араншин хүүгээ олсон жирэмсэн байх үеэс л догшин зантай нь мэдэгдсэн. Бидний дундах маргаан ялихгүй юмнаас эхэлнэ. Энэ маргаан даамжирч сүүлдээ ******* хуруун чинээ охин руу минь шээс минь гэж орилоод чамаас л болж хэрүүл гарч байна гэж давшилна. Хүүгээ 2 нас хүрэхэд нь ажилдаа орсон тэр үед би Хивсний үйлдвэрт ажиллаж ээлжинд гардаг байсан. Намайг ажилд явсан хойгуур охиныг минь зодож ээждээ хэлвэл ална шүү гэж айлган сүрдүүлдэг байсан. Тэр үед охин надад хэлэхэд нь би аавдаа загнуулахгүй хүн гэж хаа байхав дээ гэж дуугүй болгодог байсан. Түүний хэлдэг үг бол пизда минь, гөлөг минь, гичий жингэр гэх мэт хэлэхгүй үг байхгүй. Саяхан бид 2 хэрэлдэхэд миний охин руу дайрч олны дэвсгэр болсон жингэр минь чи зайл, ахиж энэ босгоор алхахгүй шүү гэж орилж байсан. Хүү охин 2 шөнө нь гэрээсээ хөөгдөж гарч байсан. Энэ маргаанаас болж эгч дүү хоёроо дуудаж ерөөсөө нөхрөөсөө амьд дээрээ салъя, надад цаашид амьдрах хугацаа их үлдээгүй, үлдсэн хугацаандаа амар тайван баймаар байна гэж бодсон. Гэтэл нөхөр маань согтуу ирсэн. Эгч маань чи яаж амьдраад байгаан бэ? гэхэд янхан минь өөрсдийнхөө амьдралыг хичээ, би өөрийнхөө өмчийг мэдэж байна, зайл гэж хөөхөөр нь эгч маань чамаас дүүгээ амьд дээр нь аваад явлаа гэхэд эгч рүү дайрч цохиж авсан. Бас дүүг манайхаас зайл гэж түлхэж унагаасан, мөн хүүгийнхээ боов руу өшиглөж, охиныхоо салтаа руу мөн өшиглөж, дайрч давшилж орилж хашгирсан тул аргаа барж цагдаа дуудсан. Цагдаа ирээд нөхрийг авч явах гэхэд нь манай эгч хэрэггүй ээ,би дүү нараа аваад явлаа. Гэр бүлээ цуцлуулах хооронд энэ хүнийг баривчлуулаад яахын гээд авч үлдсэн. Нөхөртэйгөө амьдраад 14 жил амьдарсан хугацаанд надад мөнгө төгрөгний ямар ч мэдэл байгаагүй. Бүх л цалин мөнгийг нөхөр маань барьдаг байсан. Би ажил хийж байхдаа маш хүнд нөхцөлд ажиллаж байсан, шөнийн ээлжинд гараад ирсэн өдрөө амарч чадахгүй. Гэрийнхээ ажлыг хийж байтал ажилд гарах цаг болчихно. Ингэж ажиллаж байгаад сүүлдээ бие минь өвдөж эхэлсэн, эцэст нь би сахарын өвчтэй болж, сахараас үүдэлтэй нүдний хараа муудаж, сахар хөл рүү орж, бөөрөнд нөлөөлсөн, зүрх муу, нойр булчирхай өвдөнө. Одоо надад эрүүл эрхтэн гэж бараг үгүй болсон. Маш их стресс дунд амьдарч ирсэн. Охин минь хүртэл өвчтэй болсон. Охиныг минь өвлийн хүйтэнд шөнө гэрээсээ хөөж гаргана, гадаа олон цагаар даарч хөрснөөс болж 2 өндгөвч нь уйланхайтай болж 3 удаа хагалгаанд орсон, одоо 13-р маягтаар хот руу яв гэж эмч нар зөвлөж байгаа. Охин минь одоо сар бүр 200.000 төгрөгний дааврын эм уудаг, эмний мөнгөнд *******атбаяр мөнгө өгч байгаагүй, миний эрэгтэй дүү мөнгийг нь өгнө, охиныг эгч дүү нар, аав ээж маань хувцасладаг. Одоо би 2 хүүхдээ аваад гэрээсээ явсан. Сүүлийн үед нөхөр маань архи уух нь ихэссэн, ажиллаж байгаа хамт олон нь ч зохион байгуулалттай архиддаг. Цаашид нөхөртэйгээ хамт амьдрах хүсэл сонирхол байхгүй болсон. Бидний дунд эхнэр нөхрийн харилцаа байхгүй болоод удаж байна. Том болсон охин хүүхдийг минь ч үзэж чадахгүй элдэв үгээр хэлсэнд маш их гомдож дахин энэ босгоор алхахгүй гэж хэлээд гарсан. Хүү маань ааваасаа айж байнга л түгшүүртэй амьдрах боллоо, сүүлийн үед аав руугаа орилж, хэрэлдэх болсон. Хүүгийн зан ааш нь ч эвдэрч байна. Том болж яваа 2 хүүхдээ бодсон ч, өөрийнхөө үлдсэн жаахан хугацааг амар тайван байлгамаар байна. Иймд ******* гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авч, хүү ******* эцгээс нь тэтгэлэг тогтоолгож, дундын өмч өмч болох ................... тоотод байх гэр бүлийн хэрэгцээний 800 м2 газар, 38.0 м2 талбайтай амины орон сууцыг одоогийн зах зээлийн ханш 25.000.000 төгрөгөөр үнэлж 2 хүүхдийн хамт оногдох хувь болох 18.750.000 төгрөгийг авч үл хөдлөх хөрөнгийг ******* үлдээнэ. Бид эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. ******* надад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан. Их залуу баг хабитат 8а дугаар гудамжны 06 тоот /одоо хаяг өөрчлөгдөөд Яргуйт баг овоотын 8-11 тоотод байх/ 800 м2 газар, 38 м2 байшинг ******* үлдээж, ******* 10000000 төгрөг авахаар тохиролцсон. ******* нь надад уг мөнгийг 2 хувааж төлнө гэсэн гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр бид хоёр 2007 онд танилцаад, 2007.07.10-ны өдөр гэр бүлээ батлуулсан юм. 2009.02.05-нд хүү ******* төрсөн, одоо хүү минь 12 настай. Мөн тухайн үед манай эхнэр маань охин .. хамт ирсэн, одоо ам бүл 4-лээ амьдардаг. Би охиныг хүний өөрийн гэхгүй л хайрлаж өнөөдрийг хүргэсэн. Охиндоо хүссэн болгоныг нь биелүүлж авч өгдөг, бусдад өөлүүлэхгүй гэсэн сэтгэлээр ханддаг байсан. Охин минь ч надад аав шигээ ханддаг байсан, заримдаа ээжийгээ буруу зүйл ярьж хэлэхэд намайг л өмөөрдөг, намайг зөв юм ярьж байна, та болиоч гэх мэтээр өмөөрдөг. Би эхнэр хүүхдүүдээ өлсгөж, дааруулахгүй, юмаар дутаахгүй гэх сэтгэлээр өнөөдрийг хүртэл тэжээж тэтгэж, ажлаа хийж амьдралаа залгуулсаар ирсэн билээ. Гэтэл намайг манай эхнэр элдэв янзаар бичсэн нь манай эхнэрийн үг биш байна, бусдын ятгалгаар ийм юм хийж байна гэж үзэж байна. Эхнэр бид 2 ер нь жилдээ ганц хоёр удаа л хэрэлдэж маргалддаг байсан, ээж эгч нар нь элдэв зүйл зааж зөвлөж амьдрал луу минь үргэлж орж байдаг байсан. Би маш их тэвчсэн боловч эцэс сүүлдээ ийм байдалд орж гэрлэлтээ цуцлуүлахдаа хүрээд байна. Манай эхнэр ер нь бусдын үгэнд оромтгой өөрийн гэсэн үзэл бодолгүйгээс боллоо гэж бодож байна. Гэхдээ салахаар шийдсэн бол миний хувьд энэ хүнийг торгоох бодол арга. Би ер нь албан ёсны баяр ёслолоор л ажлынхантайгаа пиво ууж ирдэг нь үнэн, гэхдээ энэ нэхэмжлэлд бичсэн шиг юм байхгүй. Би пиво уугаад ирэхдээ агсам согтуу тавьдаггүй, гэртээ ирээд унтаад өгдөг. Би архи уудаггүй тамхи татдаггүй. Хаяа л пиво уудаг. Манай эхнэр хэрүүл өдөж элдвээр хэлж байгаад юм л бол аав, ээж рүүгээ хүүхдүүдийг минь дагуулаад аваад явчихдаг. Шөнө гэрээс би хөөсөн юм байхгүй. Харин манай эхнэр уур нь хүрэхээрээ гартаа баригдсан зүйлээрээ намайг цохиж зоддог. Би эхнэртээ зодуулчихдаг гэж хамаатан садандаа хэлж үзээгүй, нуучихдаг. Энэ нэхэмжлэлийг гардаж авснаас хойш аргагүйн эрхэнд эгч дүү ээж нартаа амьдралаа хэлсэн. Манай том охин их дураараа өссөн, ер нь дүргүйгээ хүрэхээрээ эмээ, өвөө рүүгээ явлаа гээд явчихдаг болсон. Сүүлийн үед ээж, бид нарыг юм хэлүүлэхгүй өөдөөс хэрэлдээд загнаад байдаг болсон. Би охиныг яасан гэж хөөж байх вэ дээ. Бие нь өвддөг болсон шалтгаан нь надаас болсон гэж худлаа. Эмчид үзүүлж хагалгаа хийлгэж эмчилгээ байнга хийлгэдэг. Би амралтаа аваад хагалгаанд нь авч явч эмчлүүлж байсан. Эм уудаг нь үнэн. Би ажлаа хийж эм тариаг нь таслахгүй гэж маш их хичээж ирсэн. Охин маань эмчийн хяналтанд байдаг ба эмч нар нь мянгад тохиолддог эмгэг гэж хэлж байсан. Би цалингийн зээлтэй, хашаа байшингаа ББСБ-д барьцаанд тавьсан, мөн 2 ч газар зээлтэй байгаа. Энэ бүхнийг би гэр бүлийн хэрэгцээ, эхнэрийн сахарын өвчний эм тариа, охины эмийн хэрэгцээнд гээд гэр бүлийн хэрэгцээнд зориулж тавьсан зээлүүд байна. Манай эхнэр намайг ямар ч мөнгө өгдөггүй гэж бичсэн байна. Манайх ганцхан миний л цалингаар цалингаас цалингийн хооронд л амьдарч байдаг. Цалингаас бүх зээлнүүдээ төлөөд гар дээр үлдсэн хэдэн төгрөгөө хоол хүнс, эм тариа, утасны төлбөр гээд бусад зардлуудыг төлөөд л мөнгөгүй болдог. Үүнийг мэдсэн мөртлөө нэхэмжлэлдээ өөр зүйлүүд бичсэн байна. Салж байгаа юм чинь намайг юу ч гэж харлуулсан ч яадаг юм гэсэн байдлаар л бичсэн байна. Гэтэл би энэ олон жил илүү цагаар ажиллаж гэр бүлээ тэжээхийн төлөө л зүтгэсээр ирсэн. Үүнийг ойлгохыг хүссэнгүйд харамсаж байна. Би хоёр ч удаа эхнэрээсээ уучлалт гуйхаар очсон болов ч намайг харахаас уур нь хүрээд байна гэдэг болсон. Би ч энэ хүнийг ийм байдалтай байгаа болохоор салахыг зөвшөөрч байна. Хүүдээ тэтгэлэг төлнө. Хашаа байшингаа би өөрөө авна. Эхнэр бид 2 Хаан банкнаас цалингийн зээлийн үлдэгдэл 8.730.970 төгрөг, очир Ундраа ББСБ-аас хашаа байшингаа барьцаалж зээлсэн үлдэгдэл 2.176.634 төгрөг, *******рд даатгал ББСБ-аас цахим зээл 1.000.000 төгрөг, Лэндмн ББСБ-аас цахим зээл 1.150.000 төгрөг, Рокет ББСБ-аас цахим зээл 965.000 төгрөг нийт 14.022.604 төгрөгний зээлийн үлдэгдлээс 50 хувь буюу 7.011.302 төгрөгийг ******* гаргуулж авна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан, түүнээсээ татгалзаж байгаа. Ингээд бид хоёр ярилцаж тохиролцоод ................. тоот /одоо хаяг өөрчлөгдөөд ............... тоотод байх/ 800 м2 газар, 38 м2 байшинг би аваад 10 сая төгрөгийг ******* хоёр хувааж өгөхөөр болсон. 5 сая төгрөгийг 2021 оны 07 дугаар сард, үлдсэн 5 сая төгрөгийг 2022 онд өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч нэхэмжлэгч ******* 7.011.302 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* холбогдуулан гаргасан 7.011.302 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2007 онд танилцан 2007 оны 07 сарын 10-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2009 оны 02 сарын 16-ны өдөр хүү ******* төрсөн ба 2003 оны 06 сарын 23-нд төрсөн охин *******-г ******* өөрөөрөө овоглосон болох нь зохигчийн тайлбар, *******-н РД: тоот регистртэй төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******-н РД: дугаартай иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн ........... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 7-9-р тал/

 

Гэр бүлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэхэмжлэлийн дагуу шүүх гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэх ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явагдсаны дараа гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэх хуулийн зохицуулалтын дагуу *******-н нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

 

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч *******, ******* нарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санал санаачилга гаргахгүй байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэрэг нь гэрлэгчид эвлэрэх боломжгүйг харуулж байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

Нэгэнт шүүхээс гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэж байгаа тул хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг шүүх шийдвэрлэх ёстой.

 

Нэхэмжлэгч охин *******, хүү ******* нарыг өөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагч охин *******, ******* нарыг нэхэмжлэгч ******* асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа ба хуульд зааснаар охин *******, ******* нарын саналыг авсан ба хэн аль нь ээжтэйгээ байх санал өгснийг харгалзан охин *******, ******* нарыг эх *******-н асрамжинд үлдээж, хариуцагч *******-с сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж 2009 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн хүү *******-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хариуцагч ******* нь ******* 7.011.302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтээ 2021 оны 05 сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн байх тул ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч хариуцагч нар нь дундын эд хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум ................... тоот /одоо хаяг өөрчлөгдөөд ..................... тоотод байх/ 800 м2 газар, 38 м2 байшинг ******* өмчлөлд үлдээж, ******* нь нэхэмжлэгч *******-т 10.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, уг мөнгийг 2021 оны 07 сард 5.000.000 төгрөгийг үлдэгдэл 5.000.000 төгрөгийг 2022 онд төлөхөөр тохиролцож эвлэрсэн, эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар болон шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн хүү *******-т Орхон аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ болох 206,000 төгрөгийн 50 хувь буюу 103,000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт сар бүр хариуцагч ******* төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлөх тэтгэмжээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 34214 төгрөг гаргуулж төрийн санд, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127140 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Совогт ******* /РД:/, И овогт ******* /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2003 оны 06 сарын 23-ны өдөр төрсөн охин ******* /РД:/, 2009 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн хүү ******* /РД:/ нарыг эх ******* /РД:/-ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн хүү ******* /РД:/-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг С овогт ******* /РД:/-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ******* нэхэмжлэгч ******* холбогдуулан гаргасан 7.011.302 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар дундын эд хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум ................... тоот /одоо хаяг өөрчлөгдөөд ................ тоотод байх/ 800 м2 газар, 38 м2 байшинг *******-н өмчлөлд үлдээж, ******* нь нэхэмжлэгч ******* 10.000.00 төгрөгийг өгөхөөр тохиролцож, уг мөнгийг 2021 оны 07 сард 5.000.000 төгрөгийг үлдэгдэл 5.000.000 төгрөгийг 2022 онд төлөхөөр тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 30214 төгрөг гаргуулж төрийн санд оруулж, хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.140 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ