Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2021/00499

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2021/00499

рхон аймаг

 

 

МНГЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

рхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ............... байрлах ******* ******* /РД:............-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: рхон аймаг аян-Өндөр сум ................... тоотод оршин суух, .... овогт ******* /РД:/-т холбогдох,

 

зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, 18.231.3815,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагч ******* хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн нар оролцов.

ТДРХЙЛХ нь:

Нэхэмжлэгч ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* ******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *******-н салбараас №130000893274 тоот зээлийн гэрээ байгуулан 24.000.000 /Хорин дөрвөн сая / төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч ******* нь 2020/09/06-ны өдөр нас барсан бөгөөд хамтран зээлдэгч ******* нь зээлийн гэрээний 3.2.4-т Монгол улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /Зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу өв залгамжлагч, хамтран зээлдэгч, баталгаа гаргагч, батлан даагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэж , 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүрэг хүлээнэ гэж тус тус заасны дагуу №130000893274 тоот гэрээний хавсралт 1-ийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй , зээлийн гэрээний 3.2 дах заалтыг зөрчиж байгаа бөгөөд хамтран зээлдэгч ******* нь 2020 оны 09 сарын 06-ны өдөр нас барж зээлээ төлөхгүй болсон нь Төрийн банкны 2018 оны 11-р сарын 27-ны өдрийн №130000893274 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Г овогтой хамтран зээлдэгч болох эгч Г овогтой Т 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 16.828.915 төгрөг, зээлийн хүү 1.401.247,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.651.570 төгрөг, нийт 18.231.815,05 төгрөг гаргуулж өгнө үү. нас барж хариуцагч ******* удаа дараа уулзаж зээлээ төлөх боломж байна уу гэхэд төлнө гэж мэдэгдсэн. нь тухайн үед банк шилжүүлэх гэрээний дагуу Хаан банкинд 16.734.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаад Төрийн банкнаас 24.000.000 төгрөг болгож авсан. Тухайн үед ******* хамтран зээлдэгч болж байна шүү зээлдэгчийн нэгэн адил та ч мөн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж хэлж сануулж хэлж байсан. ******* нас барсны дараа ******* очиж уулзахад би мэдэж байна. Хүүхдүүдийнх нь тэтгэмжээс төлнө, хүүг нь зогсоогоод сар болгон төлнө гэж хэлсэн. ******* нь тэтгэврийн орлоготой байсан түүгээрээ зээлээ төлдөг байсан. Тухайн үед зээлдэгч ******* нэг хаяган дээр амьдарч байгаа учраас төрсөн эгчийг нь хамтран зээлдэгчээр оруулсан гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн дүү ******* нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Тээвэр ложистикийн төвд үйлчлэгч хийдэг байсан ба 2018 оны 11 сарын 27-нд Төрийн банкны рхон аймгийн салбараас 24.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Энэ зээл бол зээлдэгчийн цалингаас ажил олгогч нь сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр суутгал хийх журмаар зээлийг төлөөд явдаг ийм л зээл. Гэтэл банк зээлийн гэрээний төсөл бэлдэхдээ хамтран зээлдэгч бас уг зээлийг авч байгаа мэтээр гарын үсэг зуруулдгаас цалингийн зээл авах гэж байгаа хүн зээлээ авахын тулд банктай гэрээ байгуулж зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байхгүй, ойр дотны хэн нэгнээ авчирч хамтран зээлдэгч гэдгээр гэрээнд гарын үсэг зуруулж байж сая зээлээ авдаг ийм буруу практик тогтсон. Дээр дурдсан шиг надад банкнаас зээл авах бодит хэрэгцээ, шаардлага байгаагүй. анк зээлсэн мөнгөө гэрээнд зааснаар миний дүүгийн дансаар олгосон. Уг мөнгийг дүү өөрөө захиран зарцуулсан. Дүүг амьд сэрүүн байхад нь сар бүр цалингаас нь суутгал хийх замаар зээлийн эргэн төлөлт нь надтай надгүй төлөгдөөд байдаг байсан. Энэ зээлнээсээ сар бүр хэдэн төгрөг төлдөг байсан, одоо хэдэн төгрөг үлдсэнийг би мэддэггүй байсан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. 2018 оны 11 сарын 27-ны өдрийн №130000893274 дугаартай гэрээг арьцаат зээлийн гэрээ (цалингийн зээл) гэж нэрлэсэн байх ба гэрээний зүйл болох 24.000.000 төгрөгийг зээлдэгч (*******) -н Төрийн банк дахь 130000892983 тоот дансаар бэлэн бусаар олгосон (гэрээний 2.1.2) байна. Тус гэрээний 5.1.7-д "Зээлдэгч нь цалингийн орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд энэхүү Гэрээний 2.1.5-д заасан "Зээл буцаан төлөх хуваарь"-т хугацаа болохоос өмнө зээлдэгчийн дансанд орж ирсэн цалингийн орлогоос тухайн сард төлөх зээл болон хүүний дүнтэй тэнцэх хэмжээгээр барилт хийж, зээл төлөх хуваарьт өдөр болоход зээлийн төлбөрт суутгаж авах" гэж, 7.1-д "арьцааны зүйл: арьцаалуулагч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хавсралт 2-т тодорхойлсон зээлдэгчийн цалин, түүнтэй адилтгах орлого, ...-ыг барьцаалуулсан болно" гэж тус тус заажээ. Гэрээний нөхцөлөөс харахад "хамтран зээлдэгч" нь гэрээгээр ямар ч эрх эдэлж үүрэг хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл банкнаас олгосон зээлийг аваагүй. Зээлийн эргэн төлөлт ч хамтран зээлдэгчийн үүрэг, оролцоогүйгээр зээлдэгчийн цалингаас сар бүр төлөгдөөд явдаг байсан. Зээлдэгч нь үүрэг гүйцэтгэх боломжгүй боллоо гэхэд банк хамтран зээлдэгчийн ямар орлогоос үүрэг гүйцэтгүүлэх нь тодорхойгүй. Хамтран зээлдэгчийн амьдралын нөхцөл, санхүүгийн боломж нь ч банкны өмнө хамтран зээлдэгчийн хувиар үүрэг гүйцэтгэх чадваргүй болохыг харуулж байна. Хамтран зээлдэгч нь Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож, группд байдаг. иеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажил, хөдөлмөр эрхэлдэггүй. Зөвхөн хөдөлмөрийн чадвар алдсан иргэнд улсаас олгодог тэтгэмжээр л амьдралаа авч явдаг. Хамтран зээлдэгчийн амьдралын нөхцөл, санхүүгийн боломж нь банкны өмнө хамтран зээлдэгчийн хувиар үүрэг гүйцэтгэх боломжгүй (банк зээлдэгчийн орлогын эх үүсвэр буюу авсан зээлээ буцааж төлөх санхүүгийн чадварыг харж л зээл олгодог. Тэтгэмжээс өөр орлогогүй хүн банкны энэ шалгуурт тэнцэхгүй нь тодорхой. Зээлдэгчийн цалингаас суутгал хийх замаар зээлийн эргэн төлөлтийг төлөх нөхцөлөөр байгуулах гэрээнд нэмж хамтран зээлдэгч гэж дахин нэг хүнээр гарын үсэг зуруулсан нь хэлцлийн үндсэн шинж болох хүсэл зоригийн илэрхийлэл бус харин юмыг яаж мэдэхэв гэсэн эрсдэл хуваарилах зорилготой байсныг харуулж байна) гэдэг нь тодорхой байхад банк гэрээн дээрээ "хамтран зээлдэгч" гэж гарын үсэг зуруулсныгаа зээлдэгчийн нэгэн адил түүний өмнө үүрэг хүлээнэ гэж шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 39.1-т "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл, зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл (эс үйлдэхүй)-г хэлцэл гэнэ" гэж зааснаас үзэхэд хэлцлийн талууд хэлцлийнхээ үр дагаварыг хүсч гэрээ байгуулдаг. Гэрээний талуудын хэлцэл хийх зорилго, хэрэгцээ, шаардлага нь хэлцэл хийх сэдэл, шалтгаан нь болж тухайн гэрээнийхээ агуулгыг тодорхойлдог байна. 2018 оны 11 сарын 27-ны өдрийн №130000893274 дугаартай гэрээний агуулга болон талуудын хэлцлээс хүссэн үр дүн, хэлцэл хийх болсон нөхцөл, шалтгаан зэргийг бодитоор харвал гэрээнд гарын үсэг зурсан ''хамтран зээлдэгч" зээлдэгчтэй адил эрх эдэлж үүрэг хүлээх бодит нөхцөл, шалтгаан байхгүй болох нь харагдаж байна. анк үйлчлүүлэгч, харилцагч нэг бүртэйгээ гэрээний нөхцөл тус бүрийг харилцан тохиролцож гэрээ байгуулах боломжгүй тул үйлчилгээг нь нийтээр, түгээмэл хэрэглэдэг бусад аж ахуйн нэгжийн нэгэн адил стандарт нөхцөл бүхий гэрээг харилцагчиддаа санал болгодог. Гэрээний санал хүлээн авагч тал санал гаргагч талын урьдчилж боловсруулсан гэрээнд өөрийн болзол, саналаа тусгах боломж байдаггүй. Иймд санал гаргагч тал зөвхөн нэг талыг баримтлан, нөгөө талын ашиг сонирхолд харш, тэнцвэргүй гэрээ байгуулсан бол түүний үр дагаврыг арилгах зохицуулалт Иргэний хуулийн 3-р дэд бүлэгт тусгагдсан байдаг. Иргэний хуулийн 202.1-т "Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ" гэж заасан. Нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн дансанд орж ирсэн цалингийн орлогоос тухайн сард төлөх зээл, хүүний дүнтэй тэнцэх хэмжээгээр зээл төлөх хуваарьт өдөр болоход зээлийн төлбөрт суутгаж авах нөхцөлөөр гэрээ байгуулсан. Мөн гэрээнд зааснаар зээлдэгчийн цалин, түүнтэй адилтгах орлогыг барьцаалсан атлаа уг зээлтэй огт хамаарал, холбоогүй хүнийг "хамтран зээлдэгч" болгож гэрээнд гарын үсэг зуруулсан нь шударга ёсны зарчимд харш, хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан хүнд хохиролтой болох нь дээр дурдсан нөхцөл байдлуудаар тогтоогдож байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл зөвхөн зээлдэгчийн цалин, орлогоос шууд хамааралтай байсан тохиолдолд энэ нь Иргэний хуулийн 240.1.2 (үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан)-т заасан нөхцөл байдалд хамаарч байна. Иймд миний бие авч ашиглаагүй мөнгийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Хариуцагч нь хамтран үүрэг гүйцэтгэгч биш байна. анк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд банкнаас зээл олгох үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан байна. Уг хуульд хамтран зээлдэгч гэсэн нэр томъёо байхгүй, хуульд зааснаар батлан даалтын гэрээ гэж байгуулах ёстой байсан. Хуульд заасан боломж нь нээлттэй байсан, хууль зөрчиж хамтран зээлдэгч гэсэн нэр томъёогоор гэрээнд гарын үсэг зуруулсан. Хамтран зээлдэгчээр үүрэг хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 240.1.2 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотойгоор үүссэн үүрэг дуусгавар болсон, хариуцагчид хамааралгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 18.231.3815,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Зээлдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* *******-тай 130000893274 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 24.000.000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр зээлсэн ба нэхэмжлэгч Төрийн банк түүний дансанд мөнгийг шилжүүлсэн байна.

Зээлдэгч ******* нь хариуцагч ******* төрсөн дүү нь бөгөөд 2020 оны 09 сарын 06-ны өдөр нас барсан, зээл хугацаандаа төлөгдөөгүй тул нэхэмжлэгч Төрийн банк нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан ******* зээл төлөх мэдэгдлүүдийг өгсөн боловч зээлийг төлөөгүй тул зээлийн төлбөрийг түүнээс нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Зээлдэгч ******* нь 2020 оны 09 сарын 06-ны өдөр эмнэлэгт нас барсан болох нь талуудын тайлбар, ******* нас барсны дугаартай гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болгохоор заасан.

 

Төрийн банк, ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь цалингийн зээлийн зориулалтаар, зээлдэгч, талийгаач ******* ирээдүйд авах цалинг барьцаалж олгогдсон зээл байсан ба ******* дээрх зээлийг зээлийн хуваарийн дагуу төлж байсан боловч тэрээр нас барснаар зээл төлөгдөх боломжгүй болсон байна.

 

Нэхэмжлэгч ******* нь зээлдэгч ******* эгч ******* дээрх цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулаад, түүнээс зээлийн төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

Иймд ******* *******-ийн рхон салбарын ******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 18.231.3815,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249.109,06 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТГТХ нь:

1. 1. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан ******* *******-ийн рхон салбарын хариуцагч  овогт ******* /РД:/-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 18.231.3815,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249.109 /хоёр зуун дөчин есөн мянга нэг зуун ес/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор рхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ .ДЭЛГЭРЦЭЦЭГ