Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2021/00484

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч *  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 35,667,372 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие * нь *-н АТБ-д жолоочоор ажиллаж байтал 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр намайг Ерөнхий захирлын * тоот тушаалаар ажлаас халсан. Уг тушаалыг эс зөвшөөрч сум Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч * нь давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхэд гомдол гарган 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн тогтоол 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ирж *-т хандаад 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн * тоот Ерөнхий захирлын тушаалаар намайг ажилд минь эргүүлэн авсан юм.

2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажилд орох хүртэлх хугацааны цалин 2,344,098 х 14сар= 32,817,372 төгрөгийг, 2020 оны эцэст авах ёстой байсан 13 сарын цалин 2,850,000 төгрөг нийт 35,667,372 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *-ын Авто тээврийн цехийн жолооч *-ыг Ерөнхирй захиралын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн * дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Тиймээс *ын сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох үүднээс 2017 оны 12 дугаар сараас өмнө ажиллаж байсан сүүлийн гурван сарын буюу 2017 оны 09, 10, 11 дүгээр сард бодогдсон цалин хөлсийг гаргуулахад 09 дүгээр сард 1,214,089 төгрөг, 10 дугаар сард 2,328,675 төгрөг, 11 дүгээр сард 2,376,466 төгрөг, түүнээс сарын дундаж цалин хөлсийг тооцож үзэхэд 1,973,076 төгрөг болж байна.

*-ын сарын дундаж цалин хөлс буюу 1,973,076 төгрөгнөөс 2019 оны 12 дугаар сард ажилласан хоног, 2021 оны 02 дугаар сард ажилдаа үргэлжлүүлэн томилогдох хүртэл хугацаанд тооцоход нийт 28,983,448 төгрөг болж байна.

Иймд * аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 35,667,372-28,983,448=6,683,924 төгрөг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч * нь *-т холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажилд орох хүртэлх хугацааны цалин 2,344,098 х 14сар = 32,817,372 төгрөг, 2020 оны эцэст авах ёстой байсан 13 дахь сарын цалин 2,850,000 төгрөг нийт 35,667,372 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч * нь *-ын АТБ-д жолоочоор ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн * тоот тушаалаар ажлаас халагджээ.

* нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд * аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн * дугаартай шийдвэрээр түүнийг *-ын Автотээврийн байгууллагын хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 47,206,368 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхэд гомдол гарган * аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн * дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд * нь 2017 оны 12 дугаар сард хөдөлмөрийн дотоод журмын 5.2.3 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, 1.5 тонн нүүрсийг зохих зөвшөөрөлгүй, ажлын заалтыг зөрчиж үйлдвэрийн бүсээс гаргаж авсан байдаг. Тухайн үед * аймаг дахь Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байсаныг үндэслэсэн, огт зүгээр байсан хүнийг * Төрийн Өмчит Үйлдвэрийн газар нь ажлаас халчихдаг юм биш. Үүний дагуу эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дээд шатны шүүхэд очоод бүрэн нотлогдоогүй гэсэн үндэслэлээр * цагаатгасан. Нэхэмжлэгч талаас 2,800,000 төгрөгийн цалинг ямар үндэслэлээр гаргаж ирсэн нь тодорхойгүй хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй. Манай байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлолтуудыг гаргаж өгсөн. Нэмэгдэл, орлогыг хаанаас яаж гаргаж байгаа талаар эрх зүйн акт байхгүй, хөдөлмөрийн гэрээ болон 2005 оны тушаалаа барьж явж байгаа гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч *-ын хөдөлмөрийн гэрээг Ерөнхий захиралын 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн * тоот тушаалаар цуцалсан байх ба хэрэгт авагдсан тодорхойлолтоор нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сард 1,214,089 төгрөг, 10 дугаар сард 2,328,675 төгрөг, 11 дүгээр сард 2,376,466 төгрөгний цалин авсан байх ба энэ 3 сарын дундаж цалин нь 1,973,076 төгрөг болж байна.

Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дах хэсэгт ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол тус хуулийн 69 дүгээр зүйлд мөн хуулийн 36.1.2 дах хэсэгт заасны дагуу түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор, хэрвээ бага цалинтай ажил хийж байсан бол түүнтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд 1 973 000 төгрөгөөр, ажилд эгүүлэн тогтоогдсон 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойших хугацаанд ноогдох цалинг 1,557,692 төгрөгөөр тооцож нийт 28,983,448 төгрөг гаргуулах үндэстэй байна.

* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн * дугаартай шийдвэрээр *-ыг ажилд нь эгүүлэн тогтоохдоо 2017 оны 12 дугаар сарын 01 дүгээр сараас хойш 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 47,000,000 төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2017, 2018 оны үр дүнгийн урамшуулалд 4,100,000 төгрөг, *-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2,500,000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2,000,000 төгрөг, цалингийн нэмэгдэл 1,664,209 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн * дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5-д Ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн цалин хөлсийг, мөн журмын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү,олговор олгох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэсний дагуу нэхэмжлэгчийн дундаж цалинг тооцсон нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлийг давхар баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна. Олговор гэдэг нь ажилтанд учирч байгаа эдийн засгийн хохирол гэм хорын шинжтэй харилцаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тодорхой ажил үүрэг гүйцэтгэж, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн хөдөлмөрийн харилцаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно, 50 дугаар зүйлийн 50.1-д Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч * нь биечлэн ажиллаагүй учраас ажлын үр дүн,түүнд тохирсон нэмэгдэл,шагнал урамшууллыг тооцох боломжгүй, хуульд дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгохоор заасан байна. Иймд 2020 оны эцэст авах ёстой байсан 13 сарын цалин 2,850,000 төгрөг, шагнал урамшуулал зэргийг гаргуулах үндэсгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 28,983,448 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,683,924 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 336,300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 302,867 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН