Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/526

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Б.Хулан,

улсын яллагч: Ж.Сувданчимэг,

иргэдийн төлөөлөгч: ******,

хохирогч: *******,

шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

************** /регистрийн дугаар: ********/,

  Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт ********* тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд ******** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20/42 дугаар тогтоолоор дуусгавар болгосон.

            Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь “шүүхийн шийдвэрт хураагдсан хямдхан байр олж өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан:

- Хохирогч *******гээс *******дугаартай данснаас 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөгийг, ******* дугаартай данснаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,450,000 төгрөгийг, *******дугаартай данснаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөгийг “*******” утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 400,000 төгрөгийг “9513” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60,000 төгрөгийг “*******” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 800,000 төгрөгийг “*******” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ХААН банк дахь *******эзэмшлийн ******* дугаартай, *******ын эзэмшлийн *******дугаартай данснаас тус тус 60,000 төгрөг, нийт 120,000 төгрөгийг “*******” гэсэн утгаар ХААН банк дахь өөрийн эзэмшлийн *******дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 11,830,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-Хохирогч *******аас *******дугаартай данснаас нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 15 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 11,225,000 төгрөгийг, *******дугаартай данснаас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 11,745,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн *******дугаартай данс руу шилжүүлэн авч, 22,970,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

-Хохирогч *******гаас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн банк дахь *******дугаартай данснаас нь 1,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн *******дугаартай данс руу шилжүүлэн авч залилж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 41 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдаас нийт 36,300,000 төгрөгийг ХААН банк дахь өөрийн эзэмшлийн *******дугаартай данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь:

1. Хохирогч *******д 2022 оны 8 сарын сүүлээр шүүхийн шийдвэрт хураагдсан хямд байр олж өгнө гэж амлан, мөн оны 9 сарын 13-ны өдрөөс эхлэн урьдчилгаанд мөнгө шилжүүлэн авсан байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ********тоот байрыг *******тэй 2022 оны 10 сарын сүүлээр хөлслөх хэлэлцээр байгуулж, түлхүүрийг нь авсан атлаа хохирогч *******д дээрх тохиролцсон байр гэж итгүүлэн урьдчилгаа болон хоолны зардал гэх мэтээр  *******ы *******дугаартай данснаас нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 15 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 11,225,000 төгрөгийг, хохирогчийн эхнэр *******ы эзэмшлийн *******дугаартай данснаас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 11,745,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн *******дугаартай данс руу шилжүүлэн авч, 22,970,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2. Хохирогч ******* өөрийн танил *******аас шүүхийн шийдвэрээр хураагдсан хямд байранд 2022 оны 10 сард орж байгаа талаар сонсоод шүүгдэгч *******той холбогдоход мөн аргаар 2022 оны 11 сарын 13-ны өдрөөс эхлэн урьдчилгаа гэж шилжүүлэн авч бусдын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн *******тоот байрыг үзүүлэн *******дугаартай данснаас 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөгийг, ******* дугаартай данснаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,450,000 төгрөгийг, *******дугаартай данснаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөгийг “*******” утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 400,000 төгрөгийг “********” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60,000 төгрөгийг “*******” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 800,000 төгрөгийг “*******” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ХААН банк дахь *******эзэмшлийн ******* дугаартай, *******ын эзэмшлийн *******дугаартай данснаас тус тус 60,000 төгрөг, нийт 120,000 төгрөгийг “*******” гэсэн утгаар ******банк дахь өөрийн эзэмшлийн *******дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 11,830,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан

Шүүгдэгч нь хохирогч нараас шилжүүлсэн удаа дараагийн буюу 41 удаагийн шилжүүлгийн мөнгийг өөртөө хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан нь түүний дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд энэ нь түүнийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн үзэх үндэслэл болсон байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэж үзээд шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иргэдийн төлөөлөгч: “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Иймд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, шинжүүдийг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан буюу “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд холбогдох зүйл, хэсэг, заалтаар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэлээ.

1.5. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, дансны хуулгуудаар хэрэгт авагдсан хохирлын тооцоогоор хохирлын хэмжээг тооцсон.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,  510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч *******оос 36,300,000 төгрөг гаргуулан хохирогч *******д 11,830,000 төгрөг, хохирогч *******д 22,970,000 төгрөг, хохирогч *******д 1,500,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...******* нь шүүхийн шийдвэрт хураагдсан хямдхан байр олж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 41 удаагийн үйлдлээр 36,300,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь бусдын орон сууц хэрэгцээнд тулгуурлан шунахайн зорилгоор амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг залилж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа зэргээр нотлогдоно тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч *******д 11,830,000 төгрөг, хохирогч *******д 22,970,000 төгрөг, хохирогч  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогч нарт хохирол төлбөр гаргуулах саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулах тооцуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Тухайн гэмт хэргийн үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нараас уучлал гуйж байгаа, хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч нараас өгсөн хэд хэдэн удаагийн мэдүүлгээр илэрхийлдэг. Хувийн байдлын хувьд 27 настай, энэ хэрэгт холбогдохоосоо өмнө хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогооч, тавилгын үйлдвэрт ажилтай байсан. ******** буюу эцэг нь 2017 онд нас барсан, ээж нь байнгын эмчийн хараа хяналтад байдаг. Цагдан хоригдож байх хугацаандаа ийм хэрэг хийсэндээ гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй талаараа удаа дараа хэлдэг. Түүнчлэн шамбарам 2 дугаар зэрэгтэй, ходоод нь өвддөг зэргийг харгалзан тухайн зүйл ангид зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Цагдан хоригдож байгаа учраас хохирол төлбөр төлөх боломж байгаагүй, ийм нөхцөл байдал байгаа зэргийг харгалзан үзнэ үү. Уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Нийт цагдан хоригдсон хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндоо:.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас дүгнэлтээ хэлэх нь зүйтэй байна. 27 настай залуу хүүхэд боловч эрүүл мэндийн хувьд өвчтэй, үүнээс болж шүүх хуралдаан олон удаа хойшилсон. Мэс заслын эмчилгээ хийлгэх нөхцөл байдал байгаа. Мөн өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн. Миний буруутай үйлдлээс учирсан хохирол учраас хохирол төлбөр төлнө гэж байгаа. *******гаас уучлалт гуйсан нь өөрийнхөө үйлдэлд хэр гэмшиж байгаа нь харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр буюу 5 жилээр тогтоож, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагаар тогтоож өгнө үү...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Харин *******ийн үйлдсэн гэмт хэргийн шинжийн хувьд амар хялбар аргаар хохирогч нарын үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах хэрэгцээнд тулгуурлан олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр мөнгийг өөртөө шилжүүлэн авч байгаа нь хор уршиг ихтэй, урьд нь энэ төрлийн /1 хавтаст хэргийн 87-91/ гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан ч дахин үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалтай байгаа нь түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгох үндэслэл болж, хохирол хор уршиг арилаагүй нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах талаар саналыг гаргасан ч хохирол төлбөр төлөгдөөгүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг тайлбараас түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

Улсын яллагчийн зүгээс 8 жил 6 сар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч *******ийн учруулсан хохирлын хэмжээг харгалзан багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 /долоон/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасан тул шүүгдэгч *******ийн эрүүл мэндийн байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа зэргийг нь харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2024 оны 01 дүгээр 09-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 238 хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцож хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 7 /долоон/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

                    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 238 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос нийт 36,300,000 төгрөг гаргуулан хохирогч *******д 11,830,000 төгрөг, хохирогч *******д 22,970,000 төгрөг, хохирогч *******д 1,500,000 төгрөгийг тус тус олгосугай.

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.