| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2021/00448/И |
| Дугаар | 142/ШШ2021/00407 |
| Огноо | 2021-05-07 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2021 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2021/00407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******
Хариуцагч: ******* нарт холбогдох
Үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /онлайн/, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2006 оны 08 сарын 22-нд ******* гэр бүл болж бидний дундаас охин ******* 2007 оны 03 сарын 06-нд төрсөн. 2008-2009 онд амьдралын асуудлаас болж бид гэр бүлээ цуцлуулсан ч 2011 оноос бид эвлэрч хамт амьдарсан. Охин ******* тухайн үед миний төрсөн аав, ээж *******, Д.******* нар үрчилж авах санал тавьж бид хоёр зөвшөөрч үрчлэлт хийгдсэн. Үрчлүүлсэн хэдий ч охин ******* төрсөн аав ээж *******, ******* нартай амьдарч байгаад цэцэрлэг сургуульд сурч одоо 5-р сургуулийн 8а ангид суралцаж байна. Охин ******* сургуульд орсон цагаасаа төрсөн аав ******* овоглох хүсэлтэй байгаагаа хэлдэг байсан. Үрчлэн авсан аав ээж нь охин ******* огт амьдарч байгаагүй бөгөөд одоо нас өндөр биеийн байдал хямрах шалтгаантай болсон тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* миний бие бидний үрчилж авсан охин ******* төрсөн ээж ******* ийн асран хамгаалалтад өгч үрчлэлтийг хүчингүй болгоход татгалзах зүйл байхгүй. Бидний нас өндөр болж хууч өвчин хөдлөн, охин ******* асран хамгаалах чадваргүй болсон тул ээж ******* нь буцаан өгөх хүсэлтэй байна. Охин ******* бид хэдий үрчилж авсан ч төрсөн цагаасаа хойш аав, ээж 2 дүүтэйгээ цуг амьдарч ирсэн. Мөн цэцэрлэг сургуульдаа явж одоог хүртэл аав ээж дүү нартайгаа цуг амьдарч байна. Мөн өөрөө овогоо сулиулж ааваараа овоглох юмсан гэж байнга ярьдаг. Одоо бид 2 дээр байх амьдрах сонирхол байхгүй. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарт холбогдуулан үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь ******* нь ******* хамтран амьдарч байх хугацаандаа охин ******* 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрүүлжээ. Нэхэмжлэгч ******* нь ******* гэр бүлээ цуцлуулсан учир охин ******* өөрийн төрсөн аав, ээж *******, ******* нар нь үрчилж авах санал тавьсан тул бид зөвшөөрч үрчлэлт хийгдсэн гэж хүүхэд үрчлүүлэх болсон шалтгаанаа тайлбарлаж байна.
Ийнхүү *******, ******* нар нь охин ******* *******, ******* нарт үрчлүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн үрчилсэний бүртгэлийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1-03/000031 дугаартай лавлагаа, төрсний бүртгэлийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1140/000495 дугаартай лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн охин ******* нь үрчлэгдсэн цагаас хойш үрчилж авсан өвөг эцэг, *******, эмэг эх ******* нартай хамт амьдраагүй, харин төрсөн эх ******* ийн асрамжинд байсан болох нь *******нхны-******* ӨЭМТ-ийн тодорхойлолт, ******* тайлбар, анги удирдсан багш Б.Н тодорхойлолт, анги удирдсан багш М.Д тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Охин ******* үрчлэн авсан *******, ******* нар нь өндөр настай болсон, хүүгээ төрсөн эцэг эх нь буцааж авах хүсэлтэй байгаа, үрчлэгдсэн хүүхдийн эрх, ашиг сонирхол зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрүүлсэн эцэг, эх үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул *******, ******* 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.6-д заасныг баримтлан 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Ч.*******, ******* нарт 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, ******* эх ******* асрамжинд шилжүүлсүгэй.
2. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыгОрхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвэр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.БЯМБ*******СҮРЭН