Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 109/ШШ2021/0003

 

 

 

 

 

 

109/ШШ2021/0003

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн М.Г-гийн нэхэмжпэлтэй, Архангай аймгийн И сумын Сонгуулийн хороонд холбогдох “Архангай аймгийн И сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүнг танилцуулах тухай" 08 дугаартай тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Ч.М, Х.П, Б.Н нарын нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч дэвшигч Ч.М, Х.П, Б.Н-гийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн И сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч М.Г-гийн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2021     оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжпэгч М.Г би Архангай аймгийн И сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн И сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүнг танилцуулах тухай" 08 дугаартай тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Ч.М, Х.П, Б.Н нарын нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч дэвшигч Ч.М, Х.П, Б.Н-гийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн И сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжпэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн М.Г-гээс Архангай аймгийн И сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн И сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүнг танилцуулах тухай" 08 дугаартай тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Ч.М, Х.П, Б.Н нарын нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч дэвшигч Ч.М, Х.П, Б.Н-гийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн И сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаж ирүүлснийг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Маргаан бүхий захиргааны актын тухайд, Архангай аймгийн И сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 3 дугаар тойргийн 1-5-1 /Хөхнуур/, 1-5-2/Хан-Өндөр/, 1-5-3/Борт/, 1-5-4 /Бугат/, 1-5-5 /Эрдэнэтолгой, 1-5-6 /Тайхар/ хэсгийн хороодод Монгол Ардын нам, Ардчилсан намаас нэр дэвшиж хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү 27 нэр дэвшигчийн нэрийг хавсралтаар баталсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргажээ. Тодруулбал, М.Г би Архангай аймгийн И сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан ... нэхэмжпэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1,-д “нэхэмжпэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжпэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно ”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ." гэж заасан.

Иймд нэхэмжлэгч М.Г нь Архангай аймгийн И сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн И сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүнг танилцуулах тухай" 08 дугаартай тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Ч.М, Х.П, Б.Н нарын нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч дэвшигч Ч.М, Х.П, Б.Нгийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн И сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжпэлээсээ бүхэлд нь татгалзсан болохоо бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжпэгч нэхэмжпэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгч М.Г нь Архангай аймгийн И сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн И сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүнг танилцуулах тухай" 08 дугаартай тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Ч.М, Х.Пурэвбаатар, Б.Н нарын нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч дэвшигч Ч.М, Х.П, Б.Нгийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн И сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогтдахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжпэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, М.Ггийн нэхэмжпэлтэй Архангай аймгийн И сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА