Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

 

 

    2024           02           21                                      2024/ШЦТ/229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ /томилолт/,

шүүгдэгч Ц.Т**************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 2408000000116 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******” ХХК-нд харуулын ажилтай, ам бүл 2, эхнэрийн Баянхонгор аймгийн *** ** дүгээр байрны ***** гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн  **** дүгээр хороо, *** дугаар байрны *** тоотод түр оршин суух хаягтай, урьд:

-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, торгох ялаа бүрэн биелүүлсэн тул 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон, Ц************ овогт ЦО************ын Т**************** /РД:***********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т**************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Т**************** нь 2023 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ч*********” караокены гадна хохирогч Д.Ө************тай маргалдан, түүний нүүрэн тус газарт нь цохиж, газар унаган өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

1. Хохирогч Д.Ө************ын: “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 00:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ч********* нэртэй нийтийн караокетой бааранд найз Батбилэг, Намж нарын хамтаар орж үйлчлүүлсэн юм. Тус нийтийн караокед 0,75 граммын Экс нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд би гэртээ харих санаатай нийтийн караокетой баарнаас 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 01:00 цагийн орчим гартал үл таних 27-28 орчим насны үл таних эрэгтэйтэй таарсан. Тэр залуу намайг та их зэвүүн харагдаад байна гэж хэлээд байхаар нь би аль нутгийн хүн бэ? гэж асуутал Өвөрхангай аймгийн харьяат хүн гэж байсан. Тэгээд тэр үл таних эрэгтэй баарны үүднээс холдоод намайг хэсэг дагж явж байгаад гэнэт намайг хоёр машины голд оруулж байгаад заамдаад унасан. Намайг заамдаад гараараа нүүр орчим руу нэг удаа цохиод газар унагаачихсан. Би газар унасан хойно нэг удаа өшиглөсөн санагдаж байна. Тэр үед манай найз Батбилэг цаанаас гарч ирэхэд би газар хэвтсэн байдалтай хамраас цус гарсан байсан. Тэр үл таних эрэгтэй намайг цохиж, зодчихоод манай найз гараад ирсэн Ч*********ь цааш яваад өгсөн. Тэгээд би гэртээ ортол хүүхдүүд цагдаа дуудчихсан юм. Би Шүүх шинжилгээний ерөнхий газарт сэтгэл санааны хохирлоо тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

 

2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 980 дугаартай: “...Д.Ө************ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, хамрын нуруунд зулгаралт,  зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

3. Шүүгдэгч Ц.Т****************ын: “...Би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр найз Даштай Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ч*********” нэртэй нийтийн караокед уулзсан. Бид 2 тэгээд тухайн газар шилтэй пиво 4, 5-г уусан. Ингээд намайг дуулж байхад хажуу ширээний хүмүүс гоё дуулж байна гэж шилтэй пиво авч өгөөд байсан. Тэгээд ширээн дээр дуулаад сууж байхад хажуу ширээний 45-50 орчим настай ах ирээд “чи гоё дуулж байна, одоо явчих” гэж хэлсэн, тухайн үед би согтуу байсан тул бид 2-н дунд хэрүүл маргаан үүсэхээр нь би пабын гадаа тамхи татаад зогсож байхад надтай маргалдсан ах 2 найзынхаа хамт гарч ирсэн. Би тэгээд тухайн ахын 2 найзтай нь эвлэрсэн бөгөөд анх маргалдсан ах “чи гоё дуулдаг юм байна, одоо дуулахаа больчих” гээд хэрүүл хийгээд явах гэж байхаар нь “та явсан нь дээр, архи ууж чадахгүй, хүнтэй маргалдаад байх юм” гэж хэлсэн Ч*********ь эргэж хараад  баруун гараараа миний шанаа хэсэгт нэг цохиж авсан. Тэгэхээр нь би уурандаа тухайн ахыг баруун хөлөөрөө цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөж, нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тухайн ах намайг зуураад тавихгүй байхаар нь хүчээр татаад тавиулсан. Тухайн ахын хамраас нь цус гарсан байхаар нь болъё гээд ухрахад найз нь голоор орж ирээд салгасан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Ц.Т**************** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ө************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 18.586 төгрөг нэхэмжилсэн, мөн ирээдүйд хийлгэх шүдний эмчилгээнд шаардлагатай гэж 6.300.000 төгрөг нэмж нэхэмжилсэн байх боловч шүүгдэгчээс 1.500.000 төгрөг хүлээн авч, улмаар цаашид гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэх хүсэлтийг гараар бичиж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. (хавтаст хэргийн 59-60, 72-73 дахь тал).

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Ц.Т****************од Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Т****************од нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Т****************од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүЧ********* төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

         

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ц************ овогт ЦО************ын Т****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т****************од 800 (найман зуу) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т****************од оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т**************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т****************од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ