Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/62

 

   

 

         2024            05             30                                 2024/ШЦТ/62

                

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             Б.Н,  

Улсын яллагч                                               С.Б,

Шүүгдэгч                                                       У.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн........... дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.А-д холбогдох эрүүгийн :..............дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......... оны ........... дугаар сарын ........-ны өдөр .............дүүрэгт төрсөн, .......... настай, .........., яс үндэс .........., ...........боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, нөхөр, .............. насны ...........хүүхдүүдийн хамт ..........дүүргийн ........... дүгээр хороо, ............хэсгийн .......... дугаар гудамжны........... тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн У-ы А /РД:./. 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч У.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......... дүүргийн.......... дүгээр хороо, .........хэсгийн ....... дугаар гудамжны......... тоотод байх өөрийн гэртээ ..........оны .........дугаар сарын ........нөөс ..........-нд шилжих шөнө 3 цагийн үед хамтран амьдрагч Д.Б-г "хүүхдийн бие өвдөж байхад архи уулаа" гэх шалтгаанаар хажуудаа байсан хар саарал өнгийн цайны шаазан аягаар түүний толгой руу нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...оны .......дугаар сарын ........-ний өдөр нөхөр Б-н найз манайд ирээд архи уусан. Тухайн үед манай бага хүүхэд халуураад байхаар нь эмнэлэгт очиж үзүүлчихээд явж байхад манай ангийн найз тааралдаад хамт жаахан сууж юм ярья гээд манай гэрт ирээд бид 2 пиво уусан. Гэртээ ирээд нөхөр Б-тэй “хүүхэд халуураад байхад архи уулаа” гэж маргалдсан, тэгээд хажууд байсан аягаар нөхрийнхөө толгой руу нэг удаа цохьсон. Тэгтэл нөхрий толгойноос цус гарсан. Тэгээд цагдаа дуудуулсан. Толгойн орой хэсэгт язарсан шарх үүсээд тэрнээс нь цус гарч байсан, өөр гэмтэл шарх байгаагүй. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/,

Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р  хуудас/,

Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

              Нийслэлийн шүүх шинжилгээний газрын ...........дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 119 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/,

              2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-р хуудас/,

              Шүүгдэгч У.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50-р хуудас/,

              Шүүгдэгч, хохирогч нарын согтуурал шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56, 72, 83-84-р хуудас/,

              Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 49, 57-71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

              Шүүгдэгч У.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Д.Б-н эрүүл мэндэд учирсан толгойн ар дагзны хэсэгт зүсэгдсэн ил шарх бүхий гэмтэл нь шүүгдэгч У.А-н хохирогчийн толгой руу аягаар цохьсон үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь:

- Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...оны ..... дугаар сарын......-ний өглөө манай найз ирээд бид хоёр гадуур гарч архи ууцгаасан. Тэгээд 15 цагийн үед гэртээ иртэл эхнэр хүүхдүүд маань гэртээ байхгүй байсан бөгөөд би унтаж байгаад орой 20 цагийн үед сэрсэн. Тэгтэл эхнэр хүүхдүүд болон эхнэрийн найз ирцгээсэн. Тэгээд бид хэд гэрт үлдсэн байсан нэг шил архиа хувааж ууцгаасан. Тэр үед манай бага хүүхэд уйлагнаад байсан бөгөөд эхнэр бид 2 тэрнээс болж жаахан маргалдсан. Тэгтэл эхнэр намайг загнаад миний цай уудаг хар өнгөтэй аяга аваад над руу шидсэн нь миний толгойн баруун талын чихний дээр оноод миний толгойноос цус гарсан. Тэгээд эмнэлэг орж оёдол тавиулсан бөгөөд баруун талын чихний дээд хэсэгт язарсан шарх үүссэн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

- Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...оны ...... дугаар сарын .......-ний өдөр эрүүл мэндийн төв дээр явж байгаад ангийн найз А-тай таараад гэрт нь очихоор нь болж очсон. Тэгтэл А-н нөхөр гэртээ согтуу байсан бөгөөд нөхрөө архи уулаа гээд тэр хоёр жаахан маргалдаад байх шиг байна. Тэгээд бид нар тэнд байсан архи пиво ууцгаасан. Тэгээд шөнө 02-03 цагийн үед байх би бие засчихаад ороод ирсэн чинь Б-н толгойноос цус гарчихсан байхаар нь асуутал “сая толгой руу Ааягаар цохьчихлоо” гэж байсан. Тэгтэл А “би пиво уугаад уурласан уурандаа ийм юм болчихлоо” гэсэн. Тэгээд том хүү нь цагдаа дуудсан. Тухайн үед хүүхдүүд нь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч 144,900 төгрөгийн зардал гарсан тул яллагдагч У.А-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 119 дугаартай: “1.Д.Б-н биед толгойн ар дагзны хэсэгт зүсэгдсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ирмэгтэй  үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р хуудас/,

- 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоолд: “...аяга 1 ширхэгийг хураан авсан” гэжээ /хх-ийн 10-р хуудас/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд: “...Иргэн Ц.М-с “....... дүүргийн ....... дүгээр хороо, ..... хэсгийн ........... дугаар гудамжны ........ тоотод зодоон болоод байна” гэжээ /хх-ийн 1-р хуудас/,

- Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр: “... У.А нь 2.62, Д.Б нь 3.53 хувийн согтолттой” гэжээ /хх-ийн 56, 84-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогч нарын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Шүүгдэгч У.А нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч У.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Д.Б-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 119 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч У.Анхмааг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Улсын яллагчаас: “...хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 144,900 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.А-с 144,900 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв,

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч У.А-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч У.А-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн бага насны хүүхдээ асрамжилж гэртээ байдаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч У.Анхмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух ......... дүүргийн ........ дүгээр хороо, ......... хэсгийн .......... гудамжны .......... тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Нийслэлийн Багануур дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.     

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн У-ы А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн У-ы А-д 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.А-д шүүхээс оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн ........ дүүргийн ......... дүгээр хороо, .......... хэсгийн ..........дугаар гудамжны............ тоот хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Нийслэлийн ............ дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг У.А-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.Б нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, шүүгдэгч У.А-с 144,900 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуу/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол У.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн сэнжтэй шаазан аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ӨЛЗИЙ-ОТГОН