Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 109/ШШ2021/0006

 

 

 

 

 

 

                                                                                   109/ШШ2021/0006

    

                             Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, С.Н-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “С.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоож, олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2021 оны 1 сараас олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч С.Н-гийн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан хүсэлтэндээ: С.Н миний бие Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан С.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоож, олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2021 оны 1 сараас олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллага миний нэхэмжлэлийн  шаардлагыг биелүүлж, 2021 оны 1 сараас миний тэтгэврийг үргэлжлүүлэн олгож байгаа учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1/85 дугаар албан бичигт: Тус хэлтсийн дотоод хяналт шалгалтаар тэтгэврийн хувийн хэрэгт үзлэг хийгдэж байна. Б сумын тэтгэвэр авагч С.Н-гийн ажилласан байдлыг хэлтсийн даргын зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 02 тоот хурлаар хэлэлцээд тэтгэврийг үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргасан тул 2021 оны 1, 2 дугаар сарын тэтгэврийг бүрэн олгосон бөгөөд цаашид тэтгэврийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлээд байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн С.Н-гаас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “С.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоож, олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2021 оны 1 сараас олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1/85 дугаар албан бичгээр С.Н-гийн ажилласан байдлыг хэлтсийн даргын зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 02 тоот хурлаар хэлэлцээд тэтгэврийг үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргасан тул 2021 оны 1, 2 дугаар сарын тэтгэврийг бүрэн олгосон бөгөөд цаашид тэтгэврийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлээд байна гэх тайлбар ирүүлсэн байна.

Улмаар нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргажээ. Тодруулбал, С.Н миний бие Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан С.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоож, олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2021 оны 1 сараас олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллага миний нэхэмжлэлийн  шаардлагыг биелүүлж, 2021 оны 1 сараас миний тэтгэврийг үргэлжлүүлэн олгож байгаа учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч С.Н нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “С.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоож, олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2021 оны 1 сараас олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан болохоо бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн нэхэмжлэгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Н нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. дэх хэсэг Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: 41.1.1.-д “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон болон хуульд заасан бусад үндэслэл байвал Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу шүүгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, захирамж гаргана” гэж заасан тул нэхэмжлэгч С.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг чөлөөлж, түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “С.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоож, олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2021 оны 1 сараас олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, С.Н-гийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч С.Н-д буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              А.ТҮВШИНТУЛГА