| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2021/02330/И |
| Дугаар | 102/ШШ2021/01911 |
| Огноо | 2021-08-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2021/01911
| 2021 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2021/01911 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Ө-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ө, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 онд Н.Б гэр бүл болсон билээ. 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж 4207 тоот гэрчилгээ авсан. 2014 оноос хойш нөхөр Н.Б нь тусдаа амьдраад 7 жил болж байна. Нөхөр Н.Б нь гэр бүлтэй болж 3 хүүхэдтэй болон амьдарч байгаа. Бид цаашид эвлэрэн амьдрах боломжгүй. Эвлэрэн зуучлах газраас дуусгавар болгосон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 онд Л.Ө гэр бүл болоод 2 хүүтэй болсон. Хүү Б.Ө 2004 онд төрсөн, охин Б.А 2000 онд төрсөн. Бид хоёр гэр бүлийн хувийн асуудлаас болоод тусдаа амьдраад 7 жил болж байна. Бид хоёр гэр бүлийн янз бүрийн маргаан асууудал байхгүй. Хоёр хүүхдээ ээж дээр нь үлдээж байна. Бидний хүсэлтийг хүлээн авч, гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ө нь хариуцагч Н.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.Ө болон хариуцагч Н.Б нар нь 1999 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлж, 2000 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр охин Б.А нь төрсөн байх бөгөөд тэрээр 21 насанд хүрсэн. Мөн 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Ө төрсөн нь 0060262 дугаар төрсний гэрчилгээгээр, гэрлэгчид 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь 4207 дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.
Талууд хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар талуудад эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн хүү Б.Өнөмөнх нь эхийн асрамжид байгаа, талууд хүүхдээ эхийн асрамжид үлдээх талаар маргаагүй байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Б.Өнөмөнхийг эхийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээ, хугацаагаар хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хуульд нийцнэ.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Н.Б, Л.Өнарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Ө эх Л.Ө асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Ө 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Н.Баярмөнхөөс гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН