Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2021/01556

 

2021 07 01 184/ШШ2021/01556

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, С овогт М Б /0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоотод байрлах, 000000 регистрийн дугаартай, Х ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 318.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 6р сарын 16ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

М.Б нь Х ХХК-тай 2019.08.08-ны өдөр 01/2019 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр туслан гүйцэтгэгч болох манай тал Баянхонгор аймгийн Богд сумын авто замын далан барих, үерийн хамгаалалтын далангийн ажлыг холбогдох дүрэм, журам, зааварт нийцүүлэн гүйцэтгэх, ерөнхий гүйцэтгэгч тал болох Х ХХК нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг хүлээн авч гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үндсэн үүргийг тус тус хүлээсэн.

Гэрээний 1.3.1-д заасан авто далан барих, үерийн хамгаалалтын далан барих ажлыг гэрээнд заасан хугацаанд буюу 2019.08.28-ны өдөр хийж гүйцэтгэсэн ба тус ажлын гүйцэтгэлийг Х ХХК хүлээн авч улмаар талууд 2019.10 дугаар сард тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэ нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлаа гүйцэтгэсэн учраас хариуцагч тал төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлснийг илтгэх юм.

Түүнчлэн ажлын явцыг харуулах гэрэл зургууд болон видео бичлэгүүдээс нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ хэрхэн гүйцэтгэсэн нь харагдана. Талууд гэрээгээр гэрээт ажлын нийт үнэ 250,000,000 төгрөг байхаар тохиролцож, төлбөрийг 2019.09.13-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Үүнээс Х ХХК нь 2019.10.03-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 220,011,722 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 8,000,000 төгрөгийг төлж гэрээний үнийн дүнгээс нийт 37,988,278 төгрөгийг бэлэн болон түлш бараа материалаар төлж барагдуулсан байна. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй, мөн гэрээний 4.3-д зааснаар ерөнхий гүйцэтгэгч нь гэрээний үнийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Гэвч хариуцагч нь хуульд заасан болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бүхэл бүтэн 1 жил гаруй хугацааг өнгөрөөж нэхэмжлэгчийг хохироож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс асуудлыг аль болох эвийн журмаар шийдвэрлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан ч хариуцагч нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд идэвхгүй, хойрог хандаж бүтэн 2 сарын хугацаанд эвлэрлийн гэрээг байгуулахгүй шалтаг хэлсээр уг ажиллагааг дуусгавар болгосон тул шүүхэд хандсан. Гэрээний 5.1-д зааснаар туслан гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхийг шаардах эрхтэй, мөн гэрээний 6.1-д ерөнхий гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд туслан гүйцэтгэгч талд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх хариуцлага хүлээнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь дараах мөнгөн дүнг нэхэмжлэх эрхтэй байна.

Гэрээний үлдэгдэл төлбөр 212,000,000 төгрөг, гэрээний алдангид 344,500,000 төгрөг байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож 106,000,000 төгрөг нийт 318,500,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Х ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 318,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 318,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х ХХК-иас хариу тайлбараа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, туслан гүйцэтгэгч буюу М.Б нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймаг, Богд сумын авто замын далан барих, үерийн хамгаалалтын далангийн ажлыг холбогдох дүрэм, журам, зааварт нийцүүлэн гүйцэтгэх, ерөнхий гүйцэтгэгч буюу Х ХХК нь туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч гэрээгээр тохиролцсон үнийг төлөх, тооцоо нийлсэн актаар Х ХХК нь 220,011,722 төгрөгийн үлдэгдэлтэй төлбөртэй зэрэг үйл баримт тогтоогдлоо. /хх-7-9, 11/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 343.2., 343.3-т тус тус заасан ... Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх-ээр тохиролцсон, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-7-9/

Гэрээний зүйл буюу ажлын үр дүн нь Баянхонгор аймаг, Богд сумын авто замын далан барих, үерийн хамгаалалтын далангийн ажлыг холбогдох дүрэм, журам, зааварт нийцүүлэн гүйцэтгэхээр тохиролцсон байна. Хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Туслан гүйцэтгэгч М.Б нь ажил гүйцэтгэх гэрээний 1.1-т зааснаар Баянхонгор аймгийн Богд сумын авто замын далан барих, үерийн хамгаалалтын далангийн ажлыг холбогдох дүрэм, журам, зааварт нийцүүлэн гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлсэн гэж шүүх үзлээ. /хх-11, 12-14/

Гэрээний 3.2-т зааснаар ...гэрээт ажлын төлбөрийн урьдчилгааг туслан гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэлийн дунд үед нийт үнийн дүнгийн 50 хувь,...үлдэгдэл төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцжээ.

Гэрээгээр нэхэмжлэгч М.Б нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймаг, Богд сумын авто замын далан барих, үерийн хамгаалалтын далангийн ажлыг холбогдох дүрэм, журам, зааварт нийцүүлэн гүйцэтгэх, хариуцагч Х ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд нийт 250,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д ерөнхий гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд туслан гүйцэтгэгч талд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх хариуцлага хүлээнэ гэж тохиролцжээ.

Хариуцагч Х ХХК нь төлбөр барагдуулах үүргээ 325 хоног хэтрүүлж, гүйцэтгээгүй үүрэг буюу 212,000,000 төгрөгийн 1 өдрийн алданги 1,060,000 төгрөг байх ба нийт 344,500,000 төгрөгийн алдангиар тооцсон байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 106,000,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч тал нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ., 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж зааснаар туслан гүйцэтгэгч буюу М.Б нь 106,000,000 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөг нь баримтгүй, тооцоололын алдаа гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх тул үүнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэл, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч М ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 318,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасныг баримтланхариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч Ц.Б албадан ирүүлсэн, нэхэмжлэлийн хувийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан, Х ХХК-наас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ш.М итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, хуулийн этгээдийн бүх эрхийг эдлүүлэхээр итгэмжлэл олгосон /хх-63-64/, Ш.М 2021 оны 5 дугаар сарын21ий өдөр хэргийн материал танилцуулсан, эрх, үүрэг тайлбарласан, шүүх хуралдаан хүртэлх хугацаандбусад эрхээ эдлэх боломжтой байсан бөгөөд энэ хугацаанд хүсэлтийг зохигч гаргаагүй байна.

Мөн хариуцагч тал Ж.Д итгэмжлэл олгосон, төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсанаар төлөөлөл дуусгавар болсон гэж үзэх бөгөөд шүүхээс хариуцагчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /хх-57/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 318,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б олгож, нэхэмжлэлээс үлдэх 500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,750,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х ХХК-иас 1,747,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагч Х ХХК-д энэхүү шийдвэрийн 4 дэх заалтанд заасан хугацаанд гардуулах, гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор оршин суугаа газрын шуудангийн хаягаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН