Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2021/01443

 

2021

06 23 184/ШШ2021/01443

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар байр хаягт байрлах Саруул сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух Б овогт М Б /РД:0000000/-д холбогдох,

Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 445,656 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Б нь өөрийн өмчлөлийн байрны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 445,656 төгрөгийг 2019 оны 10 сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаагаар буюу нийт 20 сарын турш төлөөгүй байгаа тул сууц өмчлөгчдийн холбоонд уг төлбөрийг хариуцагч М.Б холбогдох хууль тогтоомж хүлээсэн үүргийн дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М.Б миний бие нь 2017 оны 10 дугаар сард СХД-ийн 00 дугаар хороо, 00 байрны 00 тоот орон сууцыг худалдан авч гэр бүлийн хамт оршин сууж байна. Энэ хугацаанд СӨХ-оос тогтоосон хэмжээний дагуу төлбөрөө тогтмол төлж байсан боловч 2019 оны 10 дугаар сард байрны гаднаасаа хүүхдийн тэргээ хулгайд алдсан бөгөөд СӨХ-д хандан камер шүүлгэх хүсэлт гаргатал манай байр манай холбоонд хамааралгүй гэх байдлаар харьцсан ба Саруул СӨХ-ны ажилтан, байрны жижүүр миний хүүхдийн хэргийг авсан байсан.

Үүнээс үүдсэн тус СӨХ нь манай байрыг харьяалан авсан албан ёсны СӨХ мөн эсэхэд эргэлзэж эхэлсэн. С СӨХ нь манай байрны нийт оршин суугчдаас сар бүр тогтмол төлбөр авч байгаа боловч байрны цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, санхүүгийн тайлан тооцоо нь ил тод бус, байдгаас шалтгаалан СӨХ-нд санхүүгийн тайлан тооцоогоо ил тод танилцуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл танилцуулаагүй байна. С СӨХ-ны тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудтай танилцахад

-Тус СӨХ нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрчилгээгээ авсан байгаа нь тус холбоо нь манай байрны асуудлыг харьяалан шийдвэрлэх эрх үүсээгүй байсан гэж үзэхээр байгаа бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс өмнөх хугацаанд хураасан СӨХ-ны төлбөр нь хууль бус юм.

-Тус хэрэгт авагдсан баримтууд дунд бүх гишүүдийн хурал зохион байгуулсан баримт авагдаагүй бөгөөд манай байрны бүх гишүүдийн хурал хэзээ зохион байгуулагдсан, хэн хэн оролцсон, хэдэн хувийн саналаар С СӨХ-г байгуулсан, удирдах зөвлөлийг хэрхэн сонгосон эсэх нь тодорхойгүй байна. Миний бие 2017 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд СӨХ-ны хурал болно гэсэн зар авч байгаагүй юм.

-Тус СӨХ нь өөрийн дүрмийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй байгаа нь иргэний хэрэг үүсгэх хангалттай нотлох баримт бүрдээгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийн дагуу М.Б миний бие С СӨХ-ны нэхэмжилсэн төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.Б холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 445,656 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч М.Б нь өөрийн өмчлөлийн байрны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаагаар буюу нийт 20 сарын турш төлөөгүй гэж, хариуцагч М.Б нь эс зөвшөөрч, ...байрны гаднаасаа хүүхдийн тэргээ хулгайд алдсан...камер шүүлгэх хүсэлт гаргатал танай байр манай холбоонд хамааралгүй..., санхүүгийн тооцоогоо ил тод танилцуулаагүй..., 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрчилгээгээ авсан тул өмнөх төлбөрийг төлөх нь хууль бус гэж тус тус тайлбарлан маргаж байна/хх-1, 15/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

С СӨХ-г 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ******* дүүргийн Засаг дарга сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 69 дугаартай гэрчилгээ олгож, ******* дүүргийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/119 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлийн гэрчилгээг шинэчлэн олгохоор шийдвэрлэж 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 21-03/05 дугаар гэрчилгээг С СӨХ-д олгосон байх бөгөөд тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хурлын 01 тоот тогтоолоор Л.Л гүйцэтгэх захирлаар томилж, тус маргаан бүхий 48 а, б байрны сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалан үйлчилгээ үзүүлдэг, хариуцагч М.Б нь 2019 оны 10 сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны нийт 20 сарын СӨХ-ны зардал 445,656 төгрөг төлөөгүй, СӨХ-ны гэрчилгээнд 19 дүгээр хороод байрладаг гэж бичигдсэн байх боловч нэхэмжлэгчийн тайлбараар тус хороо бүтцээр 2 салж 19,37-р хороо болон өөрчлөгдсөн, 37-р хороонд 48 а, б байр хамаардаггүй зэрэг үйл баримт тогтоогдлоо. /хх-6-21/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хариуцагч М.Б нь 445,656 төгрөгийг 2019 оны 10 сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаагаар буюу нийт 20 сарын хугацааны төлбөр 445,656 төгрөгийг төлөөгүй тухайд маргахгүй, татгалзаж байгаа үндэслэлээ холбоо засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийдэггүй, санхүүгийн тайлан тооцоогоо ил тод танилцуулаагүй, бүх гишүүдийн хурал хэзээ зохион байгуулагдсан нь тодорхойгүй, удирдах зөвлөлийг хэрхэн сонгосон нь тодорхойгүй, танай байр манай холбоонд хамааралгүй гэх байдлаар хандсан гэж маргадаг.

СӨХ-ны үйл ажиллагаа муу, засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх талаарх маргаан нь хуульд заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар холбооны хяналт болон хариуцлагын механизмыг тогтоосон ба оршин суугчид, гишүүдэд нь холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө шийдээд явах боломжийг нь олгосон байдаг.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байхаар зааснаас үзэхэд хариуцагч нь тогтоосон хураамжийг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзлээ.

СӨХолбооны гишүүн буюу хариуцагч М.Б нь энэ хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар ....дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

Шүүхээс хийсэн үзлэгээр ...тус СӨХолбоо нь хийсэн ажлын талаар гишүүд болон орон нутгийн эрх бүхий байгууллагад ажлаа тайлагнадаг үйл явц тогтоогдлоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулж, нэхэмжлэгч СӨХ-нд олгож шийдвэрлэв.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч М.Б эрх, үүрэг тайлбарласан, нэхэмжлэлийн хувийг гаргуулсан, шүүх хуралдаан хүртэлх хугацаандхариуцагч эрхээ эдлэх боломжтой байсан бөгөөд энэ хугацаанд аливаа хүсэлтийг зохигч гаргаагүй, хариуцагч талын эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.З-д ...нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б 445,656 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С СӨХ-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,020 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Б 14,020 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С СӨХ-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-дзааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйхариуцагч М.Б шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН