Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 0107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Ч.Б-

Шүүгдэгч Г.М-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.М-т холбогдох эрүүгийн 201714000195 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** баг ** тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх М овогт Г-ийн М- /РД: *************/

 

Шүүгдэгч Г.М- нь 2017 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймаг ** сум ** багийн **-ын ** тоотод иргэн Ч.Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас далан тус газарт нь хутгалж биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тэр орой Дархан руу эхнэр хүүхдээ явуулчихаад ирэхэд Б- ах архи уучихсан сууж байсан. Бид архи хувааж ууцгаасан. Гэтэл Б- ах охин руугаа дайраад байхаар нь ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгээд архиа үргэлжлүүлж байж байтал Б- ах босч ирээд чи охиноо манай гэрт байлгаж байхдаа нэг ч төгрөг өгөөгүй гээд над руу дайраад байхаар нь ширээн дээр байсан хутгыг аваад цохисон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохиролд 450.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ч.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: М- ажил явдлаар Дарханаас ирсэн байсан. Бид хэд арваад жил уулзаагүй гээд бид архи ууцгаасан. Би нилээн уусан байсан. Тэгээд бид маргалдацгаасан. Гэхдээ энэ талаар сайн мэдэхгүй байна. Нэг ухаан ороход эмнэлэг дээр ирсэн байсан. Баруун далан дээр хутгаар хатгагдсан байсан. Одоо миний бие зүгээр. Хохиролд 450.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. М- нь манай эхнэрийн дүү нь юм. Гомдол саналгүй. Бид эвлэрсэн гэсэн мэдүүлэг,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 319 дугаартай дүгнэлтэнд:

1. Ч.Б-гийн биед цээжинд ар хэсэгт баруун далны харалдаа хатгагдсан шарх үүсчээ.

2. Дээрхи гэмтэл нь үзүүр, ирмэгтэй зүйлийн, нэг удаагийн, ардаас урагш чиглэлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинэ гэмтэл ба 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. 

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 23 ху/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/

-Г.М-ыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 34-37 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.М- нь 2017 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймаг ** сум ** багийн **-ын ** тоотод иргэн Ч.Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас далан тус газарт нь хутгалж биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ч.Б-гийн “...Тэгээд бид маргалдацгаасан. Гэхдээ энэ талаар сайн мэдэхгүй байна. Нэг ухаан ороход эмнэлэг дээр ирсэн байсан. Баруун далан дээр хутгаар хатгагдсан байсан“ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед цээжинд ар хэсэгт баруун далны харалдаа хатгагдсан шарх үүссэнийг тогтоосон 319 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.М-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч Ч.Б- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.